Хүн төрөлхтний дайсан сансар огторгуйн мангас бус харин...
2011-11-11

Хүн төрөлхтөн хийгээд дэлхийн ирээдүйн заналхийлж буй хамгийн том дайсан бол сансар огторгуйн мангас бус харин дэлхийн дулаарал. Дэлхийн дулаарал нь хүн төрөлхтөнд өвчин эмгэг, өлсгөлөн гээд л ер нь эрүүл мэнд хийгээд эдийн засгийн бүхий л хямралыг даллах төдийгүй ногоон дэлхий аажмаар өнгөө хувиргаж саарал өнгө давамгайлах төдийгүй эх газрууд усанд автах аюултай. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал улам хурдасч байгаа нь АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зволлийн 2007 онд нийтлүүлсэн өгүүллэлээс тод харагддаг. Уг өгүүлэлд “2012 оны зуны сүүл гэхэд Хойд мөсөн далай бараг мөсгүй болох магадлалтай” гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг. Түүнийг энэ таамаглалаа дэвшүүлсний дараахан хойт туйлын мөс энэ хугацаанд хайлах боломжгүй, Хүн төрөлхтнийг айлгах түгшүүрт мэдээлэл байлаа хэмээн барууны сэтгүүлүүд бичиж байсан билээ. Гэтэл саяхан НАСА-гийн эрдэмтэд Антрактидийн баруун хэсэгт хариугүй тасрахын даваан дээр буй мөсөн уул илрүүлсэн юм. 880 хавтгай км талбай бүхий мөсөн уул 500 метр өргөнтэй бөгөөд 60-100 метр гүн цуурсан нь сансраас авсан зурагт буужээ. Уг мөсөн уул нь  Берлин хотын газар нутагтай тэнцэхүйц ба ирэх оны сүүлчээр Антрактидаас тасарч магадгүй болохыг ч тооцоолсон байна. Учир нь мөсөн уул өдөрт дунджаар 60 метр гүн цуурах аж. Мөсөн уул нь антрактидийн баруун хэсгийн 10 хувьтай тэнцэх бөгөөд уг мөс тасарсан тохиолдолд далайн төвшин огцом нэмэгдэж болзошгүй хэмээн НАСА-гийн “Мөсөн гүүр” төслийнхөн мэдээлж байгаа юм. Энэ мөсөн уул Антрактидаас тасрах болсон шалтгаан нь мөн л дээр өгүүлсэн дэлхийн дулааралтай холбоотой. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд "Уур амьсгалын өөрчлөлт судлах Засгийн газар хоорондын төрийн бус байгууллага" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэсэн байдаг. ДЭЛХИЙН ДУЛААРАЛД ЮУ НӨЛӨӨЛЖ БАЙНА Дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүлэмжийн хийнүүд буюу нүүрсхүчлийн хий, метан, азотын дутуу исэл, фторт-нүүрс-устөрөгчийн хийнүүд юм. Эдгээрээс нүүрсхүчлийн хий CO2 нийт хүлэмжийн хийн 76,7%-ийг, намгийн хий буюу метан CH4 14,35%-ийг, Азотын дутуу исэл N2O 7.9%-ийг эзэлдэг байна. Харин  Фторт-нүүрс-устөрөгчийн хийнүүд 1.1%-ийг тус тус эзэлдэг. Хүлэмжийн хийн ялгаруулалтын хувьд 25,9% нь Эрчим хүчний салбар, цахилгаан станцуудаас, 19,4% нь Аж үйлдвэрийн салбараас, 17,4 % нь Ой модны салбар буюу ой мод устгаж байгаатай холбоотой, 13,5 % нь Хөдөө аж ахуй салбараас, 13,1 % нь Тээврийн салбараас, 7,9 % нь Барилгын салбараас,  2,8 % нь Хог хаягдал, цэвэрлэх байгууламжаас тус тус гардаг байна. Дэлхийн дулаарлыг, агаарын болон далайн дундаж температур тогтмол нэмэгдэж байгаа байдал, цас мөс өргөн хүрээтэй хайлж байгаа, далайн дундаж түвшин нэмэгдэж байгаа гэх зэрэг илрэлүүдээс тод харж болно. 1906-2005 оны хооронд агаарын температур 0,74 градусаар, харин Монголд 1940-2006 оны хооронд 1,94 градусаар тус тус нэмэгдсэн байна. Харин далайн дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3,1 mm-ээр нэмэгдэж байгаа аж. Дэлхийн цас, мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч, 1978 оноос хийж эхэлсэн сансрын судалгаагаар хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ 10 жил тутамд 2,7%, зундаа 7,4% багасаж байгаа төдийгүй хэт халалт, ган гачиг болох нь ихэссэн ба түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун 10 он сүүлийн 14 жилд тэмдэглэгджээ. ХООЛ ХҮНС ДЭЛХИЙД ДУЛААРАЛ Д ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙНА Хүн төрөлхтөнөөс их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд зогсоох боломж байгааг эрдэмтэд судалжээ. Энэ нь хоол хүнсэнд хэрэглэж буй махны хэрэглээг эрс багсгах буюу цагаан хоолтон болох асуудал. Махны хэт хэрэглээ нь дараах байдлаар дэлхийн дулааралд нөлөөлж байгаа гэнэ. 1 дүгээрт, Мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ эрс буурч байна. Өнөөдөр дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгаж байдаг аж. Жишээ нь, Амазоны ширэнгэн ойн 70%-ийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан. Өнөөдөр 1 минутанд 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байна.Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдсэн байна. Асуудал бол бид ийм байдлаар хүлэмжийн хийг бууруулагчаа устгаад зогсоогүй, энэхүү модгүй болсон талбай өөрөө асар их хүлэмжийн хийг ялгаруулагч болж хувирдаг. Газрын хөрсөнд 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байдаг тухай дээр дурьдсан. Ой мод, ногоон бүрхэвчийг устгасан тохиолдолд энэхүү нүүрстөрөгч хүлэмжийн хий болон агаар мандалд гарч ирдэг. Устсан ойн талбайгаас гарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн 17,3 хувьтай тэнцэх хүлэмжийн хийг ялгаруулж байгаа ба энэ нь дэлхийн нийт тээврийн хэрэгслээс (жишээ нь онгоц, галт тэрэг, машин, усан онгоц гэх мэт) гарч байгаа хүлэмжийн хийнээс 4,3 хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл энэхүү 17,3 хувь нь махны үйлдвэрлэлтэй холбоотой. 2 дугаарт, Мал аж ахуйн салбар өөрөө 5 том хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг юм. ХАА-н салбараас нийт хүлэмжийн хийн 13,5 % ялгардаг ба үүний 80% нь мал аж ахуйгаас гардаг байна. Мөн нийт метаны 37%, нийт азотын дутуу ислийн 65% нь мах үйлдвэрлэлтэй холбоотой ялгардаг байна2. Махны үйлдвэрлэл багасвал, гарах хүлэмжийн хий багасна. 3 дугаарт, Дэлхийн хуурай газрын 30%, хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70% мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүнтэй холбоотой хөрс элэгдэж, малын бэлчээрийн нэлээн хувь нь талхлагдаж, доройтолд орсон байна. Энэ нь цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл юм. Мал аж ахуйтай холбоотой цөлжилтийн улмаас жилд 100 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарч байна. 4 дүгээрт, Махны хэрэглээтэй холбоотой тээврийн зардал, эрчим хүчний хэрэглээ өндөр байна. 2007 онд гэхэд дэлхийн хэмжээнд 275 сая тонн мах үйлдвэрлэж, хэрэглэсэн ба 2050 он гэхэд махны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх хандлагатай байна гэхчилэнгээр дэлхийн дулааралд хоол хүнсэнд хэрэглэх мах хийгээд мал аж ахуй шууд нөлөөлж байгааг дурьджээ. Наад зах нь гэхэд дөрөвдүгээр хүчин зүйлд дурьдагдсан эрчим хүчний хэрэглээний асуудал. 275 сая тонн махыг хөлдөөж хэрэглэгчид хүргэхэд зарцуулагдах эрчим хүч, тээврийн зардал асар өндөр гарна. Махны хэрэглээ эрс багасвал Австрали улсын хонины мах, Аргентин, Бразил улсын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх шаардлага байхгүй болох төдийгүй 275 сая тонн махыг боловсруулах, чанахад их хэмжээний цахилгаан шаардагдаж мөн төдий хэмжээний хүлэмжийн хий ялгарах аж. Тиймээс хүн төрөлхтөн махны хэрэглээг эрс багасгаснаар дэлхийн дулаарлыг энгийн аргаар цаг алдалгүй зогсоох боломжтойгоос гадна, өөрсдийнхөө эрүүл мэндийг сайжруулах, хамгаалах боломжтой гэх асуудал өнөөдөр дэлхий дахинд асуудал болоод байгаа юм. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
DELKHIIN DULAARALD YU CH NULUULUUGUI BAIGALIIN KHUULIAARAAL YAVJ BGAASHDE.NEG HESEG KHUITERCH BGAAD..DARAA NI DULAARDAG JAM EOSNIIL ASUUDALSHDE.UDAHGUI TODORHOI HUGATSAA NI BOLOHOOR HUITEREEL IRIISHDEE.DELHIIN DULAARLAAR MUNGU OLOH GESEN HESEG HUMUUSIIN BODLOGO L END YAVAGDAAD BGAASHDEE.
2011-11-13
hyn amaa tsoolooch gej sanuulaya onor otgon horshuuded
2011-11-13
za bud l lav uursdiinhuu maliin mahiig l idej bga, australia, brazil ene terees mah avaagui l baih, udii hurtel uursduu tejeegeed ideed irsen yum tiimees yaduurlaas bolj mod ih ogtolj bna ene ter gesen bol manid oilgogdoh bailaa
2011-11-12
Veganuud yariad baih shig bainashd tegehdee het oroosgol bichjee delhiin dulaaral olon hychin zyilees hamaarch baigaa
2011-11-12
Teneg Hulan mini hiigeed gedeg ug chini yu gesen ug ve chi lav Mongol bishee .yu hiigeed gej ugee zov bich de
2011-11-12
Mah ih idsenii ach tus gej bhgui sh de. Bi l law demjij bna. Mongolchuud bvgdeeree tsagaan hoolton bolj amjku l de. Ydaj zun, namriin ulirald mahnii heregleegee ers bagasgaj, tvriiwchee tvntiilgej, hodoodoo hairliiiiii
2011-11-11
mah idsenees bolj delhii dulaaraad baina gedeg yu bol. ene bichsen dotor chin neg bichsenee daraa n buruutgasan baina.
2011-11-11
USA EURO uud uursduu maxaa baga idegtun!! mashinaa baga hereglegtun!!!
2011-11-11