![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/n3yod8t2-600x371.jpg)
Ийм цаг үе ирэхийг мэдэж байсан юм болов уу даа, бидний өвөг дээдэс. Ямарч л байсан тэд “Монголд минь Хятад шаахайн мөр бүү гараг” хэмээн билэгшээж байж. Ингэж хэлэхийн учир нь Монголчууд бид эрт дээс үеэс нааш л “Монгол хүн амныхаа билгээр” хэмээн ашдыг билэгддэг байсан. Тийм ч учраас Хятад шаахайн мөр харахыг хүсэхгүй “Бүү үзэгдэг” хэмээж байсан нь лав.
Гэвч өнөөдөр Хятад шаахайн мөр бүү хэл Хятад цус Монголын удмын санд нэвтэрч нийлэгшжээ. Өнгөрсөн зуунд Монголчууд хойт хөрштэйгээ бусдаас илүү найзархаж, эх нутгийнхаа нэгээхэн хэсгийг “өмчлүүлэн” суурьшуулж байв. Гэсэн ч местный Орос хэмээн нэрлэгдэж асан Оросууд Монголын удмын санд одоогийн Хятадууд шиг тэгтлээ их уусаагүй байсан юм. Биднийг Орос ах нартайгаа дотно байх үед Орос Монгол гэр бүл, эрлийз хүүхэд ч хуруу дарам цөөхөн байсан гэхэд хилсдэхгүй биз.
Гэтэл одоо нийслэл хотод төдийгүй хөдөөгийн малчны хотонд ч Хятад эцэгтэй МОНГОЛ хүүхэд гүйж явна. Нэг үгээр хэлбэл Хятадууд хаа сайгүй үр удмаа үлдээжээ. Энэ нь уул уурхайн салбар хийгээд барилгын салбарт ажиллаж байгаа Хятадуудтай холбоотой. Хар шоргоолж шиг үржсэн Хятадууд өөрсдийгөө цөөлөх бодлого явуулдаг төдийгүй бас бусад үндэстнийг өөртөө уусгах бодлого барьдаг. Энэ нь тэдний ирээдүйн БАЯЛАГ болох учиртай. Энэ бодлогын нэгээхэн хэсэг болох Монголчуудыг уусгаж улмаар эх орны баялагт хүрэх санаагаа ийнхүү хэрэгжүүлж эхэлсэн ч ЭЗЭНГҮЙДСЭН Монголчууд элэг бариулсаар.
Түүнээс гадна хөөмий гэх урлаг Монгол туургатны өмч. Гэтэл хаа хамаагүй Хятадууд “Манай өмч” хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн байсны дараа Монголчууд бид сэрж, нэхэл дагал болсоор хамтын өв соёл болгосон паянтай улс. Өөр ямар үнэт соёлыг нь өөриймсөж, өгснөөсөө илүүг авахаар улайрч байгааг бид мэдэхгүй.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/tsonjinboldog-150x150.jpg)
Тэгвэл үүнээс ч өмнө Монголыг Хятаджуулах, Монгол улс Хятадынх гэдэг ойлголтыг дэлхий нийтэд өгсөн нь Чингисийн онгон байв. Тэд Чингисийн онгон Хятадын нутгаас олдлоо хэмээн үе үе дэлхийн анхаарлыг өөртөө татдаг төдийгүй Чингис хаан, түүний алтан урагийнхны тухай бүхэл бүтэн том музей байгуулан жуулчдын анхаарлыг татдаг. Манай Монголчууд ч хааяа нэг урд хөршийг зорихоороо түүнийг нь үздэг гэхээр харуусал төрөхгүй байхгүй аргагүй.
Харин манай Монголчууд Чингис архи, Чингис зочид буудал гэх мэт баар сав, зоогийн газар, түлхүүрийн оосор бүч гэх мэтхэнээр Чингисээ гадныханд суртчилж хамраа улайлгадаг байсан бол хэдэн жилийн өмнөөс Женко групп Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог хэмээх газар Чингисийн цогцолборыг барьсан нь гадныхны нүүрийг тахлах цорын ганц нүд хужирлах үзэсгэлэн болсон.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/china-150x150.png)
Саяхан даа, Солонгосын SBS телевиз нэгэн нэвтрүүлгээ Хятадаас бэлтгэсэн байдаг. Гэтэл Хятадууд өөрийн газар нутгийнхаа газрын зургийг өгөхдөө Монголын улсын нутаг дэвсгэрийг тэр чигт нь хятадынх болгож оруулсан зураг өгснийг нь Солонгос даяар цацсан тухай мэдээллийг манай сайт мэдээлж байсан билээ.
Энэ мэтээр Монголын түүх соёл, эд баялагийг бага багаар хумсалсаар байгаа Хятадууд улам омогшиж Монголчуудыг доромжилсоор байгааг хараад л суугаад л байх уу. Өнөөдөр л гэхэд “Өнөөдөр” сонинд өлгөж аваад өшиглөмөөр нэгэн мэдээлэл нийтлэгджээ. Энэ нь БИЧИГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ДЭЭР ХЯТАД ХАНЗ СИЙЛЖЭЭ гэх мэдээлэл. Уншлаа. Үнэхээр Монгол улсын тусгаар тогтнол, хэн ч халдашгүй дархан байдал нэгэнт алдагдаж Хятадын хөлд сөгдөж амьдрах цаг ирээ юу гэмээр бодол төрөв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/bichig-soel.jpg)
Уг нийтлэлд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн байжээ.
Хүрдэт агуйн хананд буй түүхийн ховор бичээс нь одоогоос 300 гаруй жилийн өмнөх үеийн түүхэнд холбогдох хятад, уй гаржин монгол, төвд бичгээр Монголын тал нутаг, байгалийн үзэсгэлэнг магтан дуулсан бичээс байжээ. Гэвч түүхийн үнэт дурсгал болох уг бичээсийг баллаж, дээр нь орчин цагийн хятад ханзаар элдэв зүйл бичиж Уйгаржин бичгээр бичсэн үгс уншигдах аргагүй болсон байна.
Тус нутагт уурхайн олборлолт болон хайгуулын ажил эрхэлж байсан компаниудын хятад ажилчдын бичсэн ханз нь “Өөрийн алт эрдэнэсээ хайхаар ирлээ” гэх мэтийн Монголын баялгийг өөриймссөн үг байжээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/32mmmmm.jpg)
Зөвхөн энэ сумын нутаг дэвсгэрт олборлох, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 42 компани байдаг аж. Эдгээр компаниудын зөвшөөрөл нь 3-30 жил. Тэгэхээр 3-30 жилийн турш Хятадууд Монголын баялагийг цөлмөж, бас үр удам гэх өөрийнхөө БАЯЛАГИЙГ үлдээх нь.
Эцэст нь хэлэхэд Монголчууд бид нам засгийн харъяалалаар биш үзэл бодол үг хэлээ хэзээд нэгтгэж зүтгэх эх орныхоо төлөө нэгдэж Хятад шаахайн мөрийг баллах цаг иржээ. Монголчуудын хэлдэгээр “Малгай тавьбал манайх” гэдэг шиг “Хилийн дээс л алхвал Монгол манайх” гэсэн бодлыг нь хятад шаахайнийх нь уланд дэвсэж, уутанд нь хийгээд нутгаасаа хөөе. Эх орны баялаг хийгээд элэг цус руу өнгийсөн хятадууд МОНГОЛД дахин бүү үзэгдэг.
Ж.Хулан