Даварсан СӨХ-г дарж авъя
2011-11-02

Хянах хянагчгүй, харгалзах эзэнгүй СӨХ хэмээх бэлэн мөнгөний шуудай иргэдийн халаасыг тэмтэрсээр. Гэвч хуулийнхан ч тоодоггүй, хувийнхан ч тоодоггүй энэ албан байгууллага улсын хэмжээнд 600 шахам байдаг байна. Эдгээрийн 434 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Харин тэдний 393 нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд харьяалалтай. Энэ байгууллага СӨХ бүрээс 50-300 мянган төгрөгийн хураамж буюу оршин суугчдын СӨХ-д төлдөг засвар үйлчилгээний хөлсний хоёр хувийг жил бүр авдаг гээд бод доо. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-үүд сар болгон айл бүрээс хамгийн багадаа 12 мянган төгрөгийг хураадаг. Энэ нь засвар үйлчилгээ, цэвэрлэгээний хөлс, жижүүрийн цалин, лифт, дундын эзэмшлийн талбай, гаднах гэрэлтүүлэг, орон сууцны даатгал, амьтны хураамж гээд дотроо дэд дэд хэсгүүдэд хуваагддаг. СӨХ-ийн гэх харъяалалтай ааш муутай, адайр зантай нөхдүүд үе үе айлуудын хаалга үүд нүдэж СӨХ-ын мөнгөө заасан цагт төлөхийг шаардаж, алдагдалд орлоо, алданги тооцно хэмээн амьсгаа авахгүй шахам олон үг урсгана. Амгалан тайван байдал алдагдууллаа хэмээн үг унагасан нэгнийг нь байрнаас нь хөөх нь холгүй аашилна. Ууртай нэг нь хэрэглээний усыг нь хааж хясна гэхчилэнгээр СӨХ-ыхоо давуу талыг ашиглан дарамталдаг нь ердийн үзэгдэл болоод удлаа. Харин тэд авсныхаа дараа тайлан энэ тэр тавина гэж ёстой л залуусын хэлдэгээр “гонжийн жоо”. СӨХ-д талтай хэдэн хөгшчүүдийг цуглуулж хурал хийсэн болоод л гүйцээ. Харин ганц нэг үг хэлж данс мөнгөнийхөө тайлан тооцоог харуул хэмээн дуугарсан нэгэнд цагаан сар, улсын баярыг тохиолдуулан гарын бэлэг хэмээн шил архи, хатуу цай, сүү мэтхэнийг өгөөд л амыг нь “барьчихдаг” мэхтэй. Уг нь байранд амьдарч буй айл өрхүүд аль болох ая тухтай амьдрахыг бодож СӨХ-д мөнгө төлдөг. Гэвч сав л хийвэл засвартай хэмээн муруй, сарий бичсэн цаас наасан лифт, элдэвийн үг бичиж эрээлсэн хана туурга, өвлийн хүйтэнд орц хонгилд нь өвгөнтийнхөн зочилж, зунд нь бороо нэвт дуссан дээвэртэй л жилийн дөрвөн улирлыг үддэг нь үнэхээр мөнгөө өгч байгаа иргэдийг залхаан цээрлүүлж байна гэхээс өөр яалтай билээ. Гэсэн ч СӨХ өнгөрсөн жил тэдэн төгрөгийн тийм засвар хийсэн хэмээн баахан бичиг цаас үзүүлж ам таглах нь энүүхэнд. СӨХ-нд ихэвчлэн хэл амтай, хортой шартай хүмүүс ажилладаг учраас хэл ам хийхээс төвөгшөөж хэлсэн мөнгийг нь байрныхаа мөнгөтэй хамт тушаачихдаг хэмээх иргэд олон. Иргэд өргөн хэрэглээний барааны үнэ 10-20 төгрөгөөр нэмэгдэхэд л бухимдаж эхэлдэг. Энэ нь амжиргааны түвшинд шууд нөлөө үзүүлдэг учраас тэр. Харин СӨХ-д өгч байгаа мөнгөнийхөө зарцуулалтыг шалгаж үзэх гэвэл элдэв эрээнээрээ хэлүүлнэ. Жишээ дурьдая. Нийслэлийн  баруун захын дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орос ах нарын барьж байгуулсан Москва хорооллыг Кремль СӨХ хариуцаж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Харин уг СӨХ-ны анхны дарга нь СӨХ-ны даргаар хоёрхон жил ажиллаад л хувьдаа “Nissan Terana” авч унажээ. Тэрээр өөрөө энэ хороололд амьдардаг учраас СӨХ-ны мөнгө төлөхийн зовлонг мэдрэхгүй. Бас хамгийн үнэтэй болгоныг тус бичил хороололд нэвтрүүлдэг муу зуршилтай. Тэрээр хамгийн үнэтэй цэцэрлэгжүүлэлтийн компаниар мөнхийн ногоон гацуур суулгуулсан. Зөвхөн өөрийнхөө амьдардаг байрны үүдний зүлэгийг хамгаалан хайс хашаа барьжээ. Түүний энэ хайс нь 5 сая төгрөгийн өртөгтэй. Замынхаа онгорхой цоорхойг нөхөхөөр төсөвлөсөн мөнгө нь нэг сая 500 мянга. Гэхдээ энэ мөнгөөрөө ганцхан шуудай цемент авч шороотой хольж хутгаад нүхээ бөглөсөн гэх. Мөн сая гаруй төгрөгөөр орцны хаалга солиулсан гээд тоочоод байвал урьд өмнө нь сонсож байгаагүй өндөр өртөг бүхий хэрэглээтэй СӨХ-ны дарга шиг баян тансаг бас харц дээгүүр хүн алга. Тус хорооллын нэгдүгээр ээлжийн зургаан байранд 500 гаруй айл өрх бий. Эдгээр айлууд сар бүр СӨХ-ын мөнгө хэмээн 12500 төгрөг өгдөг. Үүний 4500 нь засвар үйлчилгээний мөнгө. Тэгэхээр сар бүр 2 сая 250 мянган төгрөгийн СӨХ-ийн халаасанд сул өгч байна гэсэн үг. Үлдсэн 8000 төгрөг нь жижүүрийн цалин, цэвэрлэгээ, лифт, хог, харанхуй өрөө, гэрэлтүүлэг гээд бусад зүйлд зарцуулагддаг гэсэн. Гэсэн ч хагархай пильта, цоорхой зам  гээд шүүмжлэх, засуулах зүйл олон ч энэ л дүр зургаараа хэдэн жил болжээ. Энэ мэтчилэн СӨХ тойрсон гомдол тасрана гэж үгүй. СӨХ-ны мөнгөөр хүү, охиндоо байр авч өгөн, жийпээр гангарсан дарга нарын тухай асуудал үе үе босч ирдэг ч асуудлыг шийдэх Төрийн байгууллага Монголд алга. Тухайлбал, СӨХ-дын дээд зөвлөлийн гишүүн бус СӨХ-дын оршин суугчид СӨХ-дын дээд зөвлөлд хандан манай “СӨХ-ны удирдлага мөнгө идээд байна, хянаж шалгаж өгөөч” гэсэн хүсэлт тавихад “Тодорхой хэмжээний төлбөр авч шалгадаг” гэсэн хариу өгчээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар “Бид СӨХ-дын асуудал, үнэ төлбөрийг хянах үндэслэл байхгүй” гэдэг хариу өгдөг байна. Харин орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Тэр СӨХ-дын дээд зөвлөл нь мэддэг юм байгаа биз. Манайд СӨХ хамаагүй” гэсэн хариулт өгчээ. Тэгэхээр мөнгө хүүлж, мөрөө баллаж чаддаг СӨХ-ны вант улсыг шүүхийн өмнө дуудах цаг болжээ. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Suwdan sondor soh dawarsan bnashuu.dawarsam sohiih darii
2016-05-09
Иргэн:
Сайн байцгаана уу 3 давхарт амьдардаг айл лифтний мөнгө төлдөг юм уу
2016-03-07
zochin:
Sain ajilj bgaa SUH bdagshdee, naad zah n orts tseverhen hoggvi , gereltei orts b gdeg chn SUH ajlaa hiij l b shdee. Zarim neg huulia meddgvi SUH uu ugdgvi hvmvvs yanz bvriin um bichih um.
2016-01-02
Зочин:
hariulaad ugchih hun bhgui yu haana gomdol gargah we?
2015-12-13
zuwluguu:
oron suutsni b1 dawhriin uruunuudees sariin bairnii mungu gj 87045,42 tugrug nehemjleed bhiin ydahdaa paarch bhgui bhad l dulaanii mungu awaad bh yumaa
2015-12-13
Oogii:
Shine muruudul hothon gej shiner baiguulaldsan hothon bna SUH ni gej bugd uvguntiin arhichid shuu uurlesen gazar bna shuu . Shunu ortsond ni 2 -buuduuchid gerte bgaa yum shig untaj bh yum ter SUH -n darga gej teneg uvgun yugaa ch medehgui Bas uuruuguu erh Zuich geed bgaa yumaa haa gazriin gologdol hen teriig songosiin bol ta negiigee uzej nehiigee uraltsnaa hunii huviin umch hamgaalj chadahgui bj mungu neheed ajilgui geriin avgai nar tsugluulchihsan hen ve Batbaataraa eniigee hardaa tanai hamaatAnguud bhdaa
2015-05-05
zocnin:
Davarsan soh iig tatan buulgaval taarna jichee ni Cancart bdag Hairhan
2015-04-27
mongon:
lepteni oroog zasvarlaj ail orj boldog yum uu
2015-03-21
otgontsogt :
han uul duurgiin 4 horoond viva sity suh gej ulaan luivarchin bainaa 1300 ailaas 17500 tug avdag geed bod doo tegeed heden hairtsag hog achina davriin shal sardaa 1 ugaana orshin shuugchidaas sanal avch songogdoogui hernee ail urhuuduu shuuhed duudaj baina gene tsaana chne busad suhiin darga nart iim bolomjiin orlogotoi bair mashin avah sonirholtoi suhiin darga nertei luivarchdiig urij bna
2015-02-12
zaya:
saim baima uu manaih zaluus horoolod 2 oroo 28mkb bairtai.sard zun dood tal ni 50 myngan togrog gardag odoo bvr 83000 togrog garch bna tegeed delgerengvi medeelel awahaar sohod hamaaragdah mongo ni 24000 bh yum tgd ch zogsohgvi hotiin towiin 4 oroo huuchnii bairnaas ih bairni mongo garah yum manaih 28,6m zahialj awsan bolowch order deeree 26m bh yum yag yag iim asuudluudiig haana handaj lawlah be nzudaa tuslaach
2015-01-26
zolzaya:
suh ner hvndgvi bgaa n muu ajillaj bgaa suh dendvv olon bgaa uchir suh muu nert bna ghdee vrglj suhiig muuld yahw manaih 1r horoolol 26 bair ewiin hvch gsn suh anh darga nar n idne uuna gj vzvvlj ugdug blaa ulsaas tawisan sarawchiig hvrtel udirdah zuwluliin gishvvn n gertee lageriin baishindaa tawih gd shunu duluur achaad ywsan ingd bodhoor suh gdg n hvneesee boldg yum bna odoo suh maani mash saihn bolj bgaaa tsewerlegee jijvvr gereltvvleg gd bvh l asuudal n shiidgsn minii bodloor ter suh 30 nast zaluuhan hvvhen gol ajliig nygalj ywaa haragddag ter hvvhen ashiglaltiin baitsaagch nyraw hiidg yum bilee ter zaluu hvvhen ehiig sedj zaluu hvnii nvdeer suhiig uurchilj bna ter hvvhend bayrlalaa gj helmeer bna zahiral nygtlan 2 n bas l 1 tetgweriin 2 hugshin awgai gahai shig hudulj ydaad ter muu hvvhniig vhtel ajluulaad uursduu hiisn met gadaa tomorch ywdag n hargdsn yr n zaluuchuda bidnii ireedvi bolson barilga hotoo bid uursduu hugjvvlwel yasan yum be hugshin tos n muudsan hyharch gajsan nowsh nar herggvi bulchirhaigaar dvvrsen tarhi n ajillahaa bolisn muu horgvi tosgvi bichgiin mashinuud odoo bvh zvil tsahimjsn ene unuugiin ved huuchin baraanuudiig gargj pvnkert n haywal taarna suhiin ajilchdiin zaluujuulay hamtdaa suhiin darga nariig songoh hergt zaluuchuud mash nuhatstgr oroltson duu hooloigoo negtgtsgeey zaluusaa
2015-01-06
цэрэндорж:
хулангийн бичсэн санал, шүүмжлэл яах аргагүй зөв учраас энэ хүнд талархал илэрхийлье. манай дөлгөөн-9 сөх бол үүний нэг гэж болно. түрүүчийн дарга энх-оюун гэгч сөх-ийн мөнгийг ямар ч үндэслэлгүй, хэнтэй ч зөвшилцөлгүйгээр 20 гаруй мянган төгрөг болгож цадаад явчихсан. шинэ дарга энэ асуудлыг дээрх нөхөртэй ярихын оронд сууц эзэмшигчдээс уул мөнгийг гаргуулж байна. сөх үүргээ гүйцэтгэхгүй байгаагаас дээд давхраас ус гоожиж байрандаа хийсэн засварын ажлыг нь баллаж, суугчдын тав тухыг алдагдуулж байгаагаа огт тоохгүйгээр барахгүй сөх-ийн мөнгө төлөхийг байнга шаардаж байгаа нь шударга биш явдал мөн. түүнчлэн хөхөө өвөл болчихоод байхад орцны цонх онгорхой, гэрэлтүүлэг, цэврэлгээ муу, оройхон архичид тэнүүлчдийн архидах, хоргодох, бие засах байр болчихоод байгааг хэвийн зүйл мэт суугаа нь тэдний хариуцлагын хэмжүүр биш үү. ийм байж суугчдаас мөнгө нэхэх хуулийн болон ёс зүйн үндэслэлгүй бөгөөд тэдний хариуцлагагүй, үүрэгт ажлаа хийгээгүйн улмаас дээврээс нь ус гоожиж хохирсон иргэд сөх-ийн мөнгөөр нь барьцаалж засвар хийхийг шаардахад түүнийг эс хэрэгээд зогсохгүй, шүүхд өгнө гэхчлэн сүрдүүлж байгаа нь инээдэмтэй. монголын шударга шүүх ийм шударга бус үйлдлийг хэзээ ч зөвтгөхгүй нь ойлгомжтой. сөх үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж тайлан тооцоогоо суугчиддаа үнэн мөнөөр нь танилцуулж сурцгаа. хаа сайгүй л сөх ажиллахгүй байгаа, луйврын газар, мөнгө хийх газар боллоо гэлцэж байна. төр ч үүнийг анхаарахгүй байгаад л байх уу. бодох шийдэх асуудал болчихоод байгаа юм биш үү та минь ээ!!!!! шүүх суугчид иргэдийг биш сөх-ийг дуудах цаг нь болчихсон биш, өнгөрчихөөд байна.
2014-12-29
olzbaatar:
goy helsen сөх-ны вант улсыг шүүхийн өмнө дуудах цаг болжээ. gej москва хорооллыг heleltgui bgd-iin 20 dugaar horoo hvrtel nuutsaar mongo nemj ashig shonjoo oloh arag ni ihdsen........vvniig hynah gazar ni shalgah heregtei
2014-10-14
horlooo:
suh -iig baihgui bolgoood tur uls ooroo suh ajiluulmaar yum suh neree yu ch hiideggui shdee sain duriin luivarchid shuu dee!!!
2014-10-06
tsetsegmaa:
ene suhiin asuu;liig hynaj bdg gazar gj bnuu shine barigdsan bairand orson ymaa barilgiin kompani ni uursdiin ajilchdiin ehner, hamaatan sadandnuudoo oruulaad irtsen ene humuused suhiig ugnu gd nuguu hed ni amandaa orson toog heleed suuj bh ym luibarchid bdg ym bishuu
2014-04-28
tsetsegmaa:
ene suhiin asuu;liig hynaj bdg gazar gj bnuu shine barigdsan bairand orson ymaa barilgiin kompani ni uursdiin ajilchdiin ehner, hamaatan sadandnuudoo oruulaad irtsen ene humuused suhiig ugnu gd nuguu hed ni amandaa orson toog heleed suuj bh ym luibarchid bdg ym bishuu
2014-04-28
tsetsegmaa:
ene suhiin asuu;liig hynaj bdg gazar gj bnuu shine barigdsan bairand orson ymaa barilgiin kompani ni uursdiin ajilchdiin ehner, hamaatan sadandnuudoo oruulaad irtsen ene humuused suhiig ugnu gd nuguu hed ni amandaa orson toog heleed suuj bh ym luibarchid bdg ym bishuu
2014-04-28
оршин суугч:
бгд-ын 17-р хорооны өсөх удам сөх бүр арай хэтэрчихсэн. манайх 8 давхарын айл мөртлөө 9давхрын дээврээс гоожиж байгаа ус манайхруу нэвтэрдэг. өнгөрсөн зунжингаа янзлуулах гээд бараагүй. дарга нь гэж ааштай авгай л байдаг юм байлээ. манайх 1жил хамаг обой нь салчихсан будаг нь халцарчихсан ханатай амьдарч байна. байраа засаад ямар ч нэмэр байхгүй дахиад л бороо ороход ус гоожино. жижиг өрөө коридор 00 угаалгын өрөө гээд бараг бүх л өрөөнөөс ус дусалаад л амьдарч байна. тэгээдз хэлээд байхад би одоо яахын, надад ямар ч арга алга улсаас төсөв баталж өгөхгүй байна гээд л байгаад байна даа. сар бүр хурааж аваад байдаг мөнгөө юунд үрээд байдаг юм. за тэгээд гаднах орчин гэж авах вюм байхгүй. зүгээр л нил шороо. жоохон зүлэг хүүхпээ салхилуулаад суучих тавтай орчин ч байхгүй шүү
2014-02-21
irgen:
soh gej ajilgui tetgebriin heseg buleg sain durin uudnees oorsdiigoo mongjuuldeg humuus bdag iimd sohiig alban esoor tatan buulgaj huuchnaar ni oron suutsni kontort ni shiljuuleh ni zob sohiin tseberlegch nar dandaa tran*inihan bdag bzd dashdondogiin hoh uul gedeg son arai bi*e bolij uz
2013-12-09
Irgen:
Zuv uu tatan buulgaval zohiltoi. Ednees mungiig hi avdag bailgah sonirholtoi humuus bas bn daa ter ni ham uu
2013-10-20
irgen:
13-r horoolliin 8,9-r bairnii shine soh-iin darga gej yu ch hiihgui deeres n ehner nohor 2 ali n darga n medegdehgui hachin yum bnaa.hel amtai aimshgiin avgai bj hiisen ajilgui archaagui tsarailad l bhiin.zunii gadna tohijilt neg ch hiisengui.zuleg mod tarisangui.ortsnii tseverlegee tohijilt neg ch algaa.ajilaa hj medehgui soh n dampuurch bnaa.bair n iljirch guitslee
2013-08-28
Зочин:
Мөнгө хурааж өөрсдийгөө л цалинжуулдаг СӨХ-ийг тараая. Цахилгаан, дулаан, ус, дээвэр, байрны засвар, лифтийн засварын талаар юу ч хийхгүй, чаддагаар нь хаалга будах, хайс хийдэг л улсууд.
2013-05-15
sainaa:
huulia unsh ymaa medej yri
2013-05-01
дддд:
Ер СӨХ-ийнхөн ажлаа хийлгүй бүгд 7 хоноод үзье энд хараагаад байгаа ойлгодоггүй нөхдүүд шидмэс хайгаад гүйх вий дээ ха ха ха
2013-05-01
онцоо:
Золбоо 2 СӨХ Цогзолмаа авгай орон даяар ТВ-ээр байраа гаргасандаа тун баяртай яваа юм бишүү буцааж ТВ коммент нэвтрүүлгээр тавлаад л сууж байна даа суугчидаа
2013-05-01
Zasvar vilchilgee gj 5400 avdag:
Shine bairand yugaa zasdgiin Bol bvv med. teged sangiin bolon tsahilgaanii jijig yum hiij oghooroo dandaa mungu avna. Ortsnii gerliig l haaya neg solij haragddag. Jijvvr tseverlegeend 5000g avdag. Manai ortsond 100 ail bdag. Ingeheer sard 500000 bolj bgan. Jijvvr maani odor shunugvi ajillaad ter umgar uruundu amidraad 220000 l avdag gesen. Orchlongiin jinst orgoo hhk vnende hvmvsiig shulj muljij bnaa. Hend handah ve! Ene shudraga bus yavdliig...
2013-03-17
bauan zurhiin 14 r horoo aman huur hothonii sohiin mongo neg ailaas sard 25000 tog avdag 2012 ond neg ch hural hiij tailagnaagui ene sohiig shalguulj shuuhed ogoh heregtei bna shuu
2013-02-28
Яг зөв. Би бас яг ийм бодолтой байдаг. Тэр хууль нь хүртэл тэдний талд хийгдсэн байгаа юм даа. Оршин суугч буюу мөнгөө төлөгч бидний талд ямар ч үг агүүлбэр байдаггүй юм билээ.Монголын бусад хуулиуд ч гэсэн ийм л аргаар хийгддэг юм биш үү!?
2013-02-15
Оршин суугч:
Сүүлийн үеийн шинэ байрнууд СӨХийн хуулийг үл тоон оршин суугчдын хурлаар сонгогдохгүй барьсан компани өөрөө СӨХ гээчийг байгуулчихаад өөрийн ах дүүсээ суулгачихаад СӨхийн мөнгөө авсан мөртлөө бас л юу ч хийхгүй юм аа. Энэ тухай хаана хандаж хэлэх вэ? Мэддэг хариуцдаг амьтан хүн байна уу??? Та минь ээ!!!
2013-02-15
оршин суугч:
Яг үнэн юм бичсэн байна Би ч бас СӨХийн талаар зөндөө юм бичмээр байх юм.Даанч харамсалтай нь та бидний бичсэнийг үздэг уншдаг дарга даамал нь байхгүй юм даа, Аргагүй дээ өөрсдөө ч бас яаж баяжих вэ? Яавал бусдаас мөнгө тонших вэ? гэж л бодоцгоосон завгүй хүмүүс байдаг юм байна лээ, хөөрхийс
2013-02-15