Төвөгтэй хуулийг төвөггүй шийдэх арга
2011-11-02

2005 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, хэсэг гишүүн УИХ-д өргөн барьж байж. Сонгуулийн хуулиа шинэчлэх, сайжруулах, тогтолцоогоо өөрчлөх тухай 1992 оноос яригдсан, үндсэндээ 15 жил  энэ мэтээр ярьж байгаа гэхэд болно. Ээлжит сонгууль бүрийн дараа сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай гэж ярьсан  гишүүд хэсэг бүлгээрээ хуулийн төсөл өргөн барьдаг уламжлалтай.  2007 оны сүүлээр УИХ дахь АН-ын гишүүн Ц.Элбэгдорж, Л.Гансүх нар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн өргөн барьсан.  Гэвч намынх нь  сонгуулийн тогтолцоогоор оролдохыг, өөрчлөхийг дэмжихгүй гэх шийдвэрт хүрч байв. Үүнийхээ шалтгааныг сонгууль ойртсон үед ард түмнээ хүндэтгэж үзэх ёстой гэсэн юм. Тухайн үед Сонгуулийн хуулиар зөвшилцөл хийе гэсэн ч үр дүнд хүрээгүй гэдэг. Тэгвэл яг энэ үйл явц өнөөдөр бий болчихоод байна. Ирэх жил сонгууль болох гээд улстөрийн халалт үүсчихсэн үед сонгуулийн хууль гацаанд байх сайны дохио биш. Энэ төрлийн гацаа монголчуудын хувьд шинэ зүйл ч биш. Хуучирдаггүй энэ гацаа, мухардал ёстой л сонгогчдоороо  даажигнасан мэт харагдаж байгаа. МАН-ын 48/28  холимог хувилбарыг  санал болгосон ч АН-ынхан хүлээн авах сонирхолгүй байгаа гэдгээ хэлсэн. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг надад "Томсгосон тойргийг өөрчлөхгүй гэдэг байр сууриа хадгална" гэсэн хариу өгсөн. Асуудал төвөгтэй байдалд орлоо. Гэхдээ зөвшилцөх ажлын хэсэг хуралдана, гацаанаас гаргах байх. Хэрэв болохгүй бол нам харгалзахгүйгээр шууд санал хурааж шийдэх ч арга бий” гэсэн. Өмнө парламентын  учгийг нь тайлж чадаагүй гацааг энэ удаагийн парламент хүч хэрэглээд болтугай шийдэх гэж үзэж байна.хуулийг төслийг гацаах сонирхол улстөрийн намууд төдийгүй, улстөрчдөд байгаа аж. АН-ын зарим гишүүн зөвшилцөл үргэлжилсээр байгаад он дуучихаасай. Одоо жаахан гүрийвэл томгосон 76-гаар явна. тэгсэн тохиолдолд ялалт манайд гэж бодож байгаа нь ч бий. МАН-ынхан гол шийдвэрүүдийг гаргасан. Оюутолгой, Тавантолгой гээд хэл аманд их өртлөө.  тэгэхээр бидний хувьд давуу тал их бий гэж ил хэлсэн ч байна. Мөн сонгуулийн хуулийн төслийг  нэг хэсэг нь зэлтэрийн гацаанд орсон гэж байгаа бол нөгөө хэсэг нь бүх ашиг сонирхол, амбиц, улстөрийн эрх ашгаа хойш тавин саналаа өгөхөд шийдэж чадна гэж үзэж байгаа. Хэдийгээр  улстөрийн намуудын төлөөлөл багтсан зөвшилцөх ажлын хэсэг ажилалж байгаа ч намын даалгавар гэх ачаа дэндүү хүндээд байна. Хоёр талаасаа хатуу үүрэг хүлээсэн гишүүд ширээний ард хатуу байр сууриа хадгалан дэмий л ярилцах. Арай гэж нэг нь буулт хийхээр бүлгийн гишүүд нь хүлээж авахгүй. Эргээд ярихаар нөгөө нам нь хүлээж авахгүй. Бараг л хүн бүр өөр өөрийн байр суурьнаас тайлбарлаад, няцаагаад байгаа гэх.  Энэ бүгдийг зохицуулж, улстөрчдийн санаанд нийцүүлнэ гэдэг амаргүй байна хэмээн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар аргаа барсан байдалтай хэлж байх. Ажлын хэсгийнхнээ мухардалд оруулсан  хоёр намын хатуу даалгавар хүчин төгөлдөр байх хугацаа дуулсахад сар гаруйхан үлдээд байна. Арванхоёрдугаар сарын 20 гарвал сонгуулийн хуулийг шинэчилж, тогтолцоогоо өөрчлөх ажлыг дараагийн парламентад  улируулан үлдээх болж байна.
Shuud.mn
Сонин хачин
http://www.unuudur.com/?p=19211
2011-11-02
http://www.unuudur.com/?p=19211 Мянганы сорилын сангийн төслийн удирдагчид ажлаас халагдсны жинхэнэ шалтгаан энд байна! http://www.unuudur.com/?p=19211
2011-11-02