![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/5531-150x150.jpg)
...Жуулчдын 50-60 хувь нь секс жуулчлал хийхийн төлөө Улаанбаатарыг сонгодог аж. Тэр дундаа Хятад, Солонгос, Туркчууд тэдний 80 орчим хувийг бүрдүүлдэг юм билээ...
Ийм утга агуулга бүхий мэдээлэл Солонгост буй Монголчуудын сайтыг “чимжээ”. Гэтэл энэ асуудал зөвхөн Солонгост төдийгүй гадаадын олон оронд Монголын “нүүр царай” болж байдаг байна. Өөрөөр хэлбэл гадны жуулчлалын байгууллагууд Монгол улсын тухай танилцуулахдаа онгон дагшин байгаль, хөдөөний “зэрлэг” амьдралтай нүүдэлчин Монголчууд, баялаг нь шавхагдаж там болсон газар, алт ухаж буй нинжа нарын амьдрал, Улаанбаатарын дээд зэрэглэлийн амьдралтай хүмүүс хийгээд хамгийн адгийн гэж хэлж болох траншейны хүмүүс гээд аливаа бүхнийг хоёр талтайгаар танилцуулдаг аж.
Харин Монголыг зорьж байгаа ихэнх жуулчдын анхаарлыг татаж Монгол руу хөтөлдөг сэдэв нь биеэ үнэлэгчид. Тэд жуулчдад хамгийн боломжийн гэж болохуйц хямд үнээр ихийг үзэх санал тавихын зэрэгцээ Монголд хамгийн хямд үнээр сайхан бүсгүйтэй наргиж болно гэсэн санал. Тэд Монгол бүсгүйчүүдийг үндсэн гурван бүлэгт хуваадаг байна. Энэ нь нэгдүгээрт мэргэшсэн биеэ үнэлэгч, хоёрдугаарт, жирийн сайхан бүсгүй, гуравдугаарт хөдөөний малчны хотонд байдаг хүний гар хүрээгүй цэцэг цэврүү шиг охид. Тэднээс аль дуртайгаа өөрөө сонгоод хэдхэн ногоон атгуулаад л амталж болно гэхчилэнгээр танилцуулдаг аж.
ХЯТАД, СОЛОНГОС ДЭЭР НЬ ТУРК
Секс аялал хийхээр Монголыг зорьж байгаа жуулчдын дийлэх хувийг буюу 80 орчим хувийг нь Хятад, Солонгос, Туркчууд эзэлдэг. Харин энэ 80-ийн 50 гаруй хувийг нь Хятадууд эзэлдэг байна. Үнэхээр эмгэнэлтэй, бас гутармаар...
Хэдэн жарны тэртээ Монголчууд бидний өвөг дээдэс “Хятад шаахайн мөр эх оронд минь бүү үзэгдэг” хэмээн тусгаар тогтнож байсан бол өдгөө хятад шаахайн мөр хүрээгүй өнцөг булан байхгүйгээр барахгүй Хятад Монголын эрлийз хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, Хятад эртэй толгой холбож эрийн боол, гэрийн зарц болсон эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэж байна.
Хятадууд Монголын хил хязгаар нутагт суурьшиж Монголчуудаас хямд үнээр худалдаж авсан малаа Монгол хүнээр хариулгаж, бас хөлс мөнгийг нь өгөхгүй загнаж зандрах, зодох асуудал нэгэнт улиг болж. Цэвэр ичимтгий, хацар гоо гэгдэж асан Монгол бүсгүйчүүдийн даашинзан чанад дахь тусгаар тогтнол ч үгүй боллоо.
Хэн нэгэн хөндлөнгийн этгээдээр зуучлуулан байж суусан Солонгос нөхөртэй болсон Монгол бүсгүйчүүд нөхрийнхөө гарын шүүрийг даалгүй эх орондоо эрэмдэг, зэрэмдэг болж буцаж ирсэн гэх мэдээлэл байн байн гардаг төдийгүй амиа алдсан бүсгүйн эмгэнэлт мэдээ тэгсхийгээд л замхран магтагдаж байна. Энэ бүхнээс үүдэн Монгол хүний үнэ цэнэ гээч зүйл үгүй болж, ирээдүйд цэвэр цустай Монгол хүн үлдэх үү үгүй юу гэдэг “аюулын харанга” дэлддэгээ дэлдэж бүүр хаалга нээж босго даваад байгаа хэдий ч энэ асуудал эрх мэдэлтэн хийгээд улсын аюулгүй байдалд огтхон ч хамаагүй мэт дуугүй дүмбийсээр байх уу.
УДИРДАГЧ НАРАА, НИЙСЛЭЛИЙН НЭР САДАР САМУУНЫ ШИНЭ ТӨРЛИЙН НЭР БОЛЖЭЭ
Монголыг зорьж байгаа жуулчдын ихэнх нь 50 ам.доллартай байхад гэсэн бодол өвөрлөн Монгол улсын хилийн дээс алхдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь Монгол улсын талаар танилцуулсан жуулчлалын байгууллага Монгол охидын үнэ дунджаар 50 ам.доллар байдаг хэмээн танилцуулж дэлхий даяар мэддэг болсон порно сайтууд дээрх “Улаанбаатарын охид” нэртэй буланг танилцуулдаг байна. Улсын маань нийслэлээр овоглосон эл булан эрээ цээрээ алдсан нүцгэн Монгол охидын зураг, шалиг үгтэй захидалаар дүүрэг байдаг төдийгүй ихэнх нь 50 ам.долларын “үнэлгээтэй” байдаг гэхчилэнгээр бичсэн байдаг аж.
Үүнээс нь үүдэж барууны орнуудад садар самууны нэгэн шинэ төрлийг “Улаанбаатар” гэж нэрлэх болжээ. Энэ төрөл нь удаан хугацааны турш шалиг үгтэй цахим захидлаар харьцаж, биеэ үнэлэх арга бөгөөд энэ төрөл нь барууны оронд ихэд түгээмэл болсон байна.
Дэлхийн бусад улс орнуудын хувьд садар самууныг сурталчилдаг сайтад улсынхаа нийслэлийн нэрээр нэрлэгдсэн булантай орон бүү хэл тосгон ч байдаггүй аж.
Хүнээ тоолж чадахаа байсан Монголчууд хүүхнүүдээ хянаж дийлэхээ байж, Хятад, Малайз, Солонгос гээд гээд дэлхийн өнцөг булан бүрт “дэнлүүний” гудамжаар тараасан. Гэтэл одоо улсынхаа нийслэлийн нэрийг садар самууныг нэгэн урсгалын нэр болгочихоод азийн бар орон болох сайхан ирээдүй харагдаж байна хэмээн цээжээ дэлдэж байна. Үнэхээр Монгол улс сайн сайхнаараа Азийн бар болох уу, аль эсвэл садар самуунаар дэлхийн баар болох уу гэдэг асуудал Монголоос хүнээс л хамааралтай. Тиймээс хүнээ тоолж, хүүхнүүдээ хянаж, хүүхдүүдээ цуглуулах цаг болжээ, УДИРДАГЧ НАРАА.
Ж.Хулан