Эрдэнэсийн хаан алмааз
2011-10-27

-Дэлхийн хэмжээгээр жилд тавхан тонн алмааз олборлодог- Хамгийн том таван алмаазын гурвыг Шах Жахаан хаан эзэмшиж байжээ Бүх эрдэнэсийн хааныг очир алмааз хэмээнэ. Энэ бол алт болон үнэт чулуулгаас олон дахин үнэтэй эрдэнэс билээ. Хаад ноёд, эрхтэн дархтнууд жирийн ард түмэнд аз жаргал, баяр баясгаланг хэзээ ч өгч байгаагүй, зөвхөн зовлон зүдгүүр, үхэл хагацал, ядуурлыг авчирдгийн адил "Эрдэнэсийн хаан"-ы зан төрх ч  мөн тийм. Орчин үеийн шинжлэх ухааны үүднээс үзвэл алмааз нь шоо бүтэц бүхий талсжсан нүүрсттөрөгч юм. Гэрэл шингээх, цацруулах шинж чанар нь онцгой учир ер бусын солонгын цацраг үүсгэдэг. Хатуулаг нь 10 /Моосын ангиллаар бүх хатуу зүйлсийг 1-10 хүртэлх хатуулгаар тодорхойлдог/. Хувийн жин 3,56. Байгальд шороон ба үндсэн чулуун ордод тохиолдоно. Жин болоод үнэ нь карат гэдэг нэгжээр хэмжигдэнэ. Эртний арабчууд каратойн гэдэг жимст модны үрээр жинг дүйцүүлэн хэмждэг байсан ба энэ үр нь бүгд нэгэн жигд байдгаараа онцлог байжээ. Иймээс хэмжих нэгж нь арабын карат буюу үр гэсэн үгнээс үүсэлтэй аж. 1907 онд Парист болсон олон улсын жин хэмжүүрийн чуулганаар алмаазыг карат буюу 0.2 рам гэсэн нэгдсэн хэмжүүрээр хэмжихээр тогтсон байна. Боловсруулаагүй алмааз тийм ч үзэмжтэй биш. Гол төлөв 2-4 мм хэмжээтэй, гадуураа төмрийн ислээр бүрхэгдсэн "цамцтай" жижиг чулуулаг хэлбэрээр олборлодог. Жижиг ч гэсэн өөрийн ер бусын шинж чанараараа хүн төрөлхтнийг бишрүүлж чаддаг нь алмаазын онцлог юм. Алмаазыг талст гарган өнгөлсний дараа түүний гайхалтай өнгө үзэмж илэрдэг. Талстуудыг гэрэл нэвтрүүлэхгүй, бие биеэсээ ойж байхаар тооцож өнгөлдөг байна. 57 талст гаргаж зассан алмааз хамгийн үзэмжтэй бөгөөд шөнө гэрэлтэж харагддаг. Талстуудыг тусгай багаж хэрэгсэл дээр нарийн мэргэжлийн хүмүүс өнгөлөх бөгөөд маш чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой. Хамгийн чадвартай өнгөлөгч 88 талст гаргаж байсан байна. Ийм алмаазыг бриллиант буюу монголчууд очир алмааз гэж нэрлэдэг. Рубин, сапфир зэрэг үнэт гоёлын чулууг 100 жил тутамд өнгөлж, засч сайжруулдаг бол алмаазыг нэг өнгөлсөн байхад үеийн үед үзэмжээ алддаггүй. Түүнийг өөрийг нь өөрөөр нь зүлгэх буюу хагалж цохихгүй бол ямар ч хатуу зүйл зураас гаргаж, хуучруулж чаддаггүй байна. Алмаазыг бүр манай эриний өмнөх 2600 жилийн өмнө энэтхэгчүүд олж нээжээ. Иймээс ч алмаазны анхны бөгөөд эртний эх орон нь Энэтхэг гэж тооцдог байна. Манай эриний өмнөх 800 жилийн тэртээ Энэтхэгийн Голконда хотод шороон ордоос алмаазыг олборлож эхэлсэн бөгөөд уг ордыг XVIII зуун хүртэл ашиглаж байжээ. Алмаазан үзүүртэй буюу иртэй хутга болон бусад багаж хэрэгслийг, хаш чулууг боловсруулах зорилгоор Энэтхэг, Хятадад өргөн ашигладаг байжээ. Тэр үеийн Энэтхэгийн хаад алмаазыг өндөр үнэлж, хэрэглэдэг байжээ. 200 карат хүртэл хэмжээтэй алмаазыг хүч чадал, аз жаргал, хайр дурлалыг авчрах ид шидтэй гэж үздэг байв. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том таван алмааз буюу "Найдвар", "Орлов", "Кохинур", "Агуу Могол", "Шах" нь Энэтхэгээс гаралтай юм. Сүүлийн гурвыг Таж Махалын агуу бунханыг бариулсан Шах Жахаан хаан эзэмшиж байжээ. “Ялагдашгүй” эрдэнэ Эртний грекчүүд ч алмаазыг сайн мэддэг байж. Английн музейд эртний Грекийн бүсгүй хүний гуулин цутгамал бий. Түүний нүдийг өнгөлөөгүй хоёр ширхэг алмаазаар хийсэн байна. Эрдэмтэд энэ хөшөөг 2.5 мянган жилийн настай гэж тогтоожээ. Эртний Римийн нэрт эрдэмтэн, зохиолч Длинин манай эриний нэгдүгээр зуунд "Хүмүүсийн мэддэг үнэт эрдэнэсийн дотор зөвхөн хаад, ноёдын цөөнх л хэрэглэдэг алмааз гэдэг агуу эрдэнэ бий" гэж бичиж байжээ. Эртний Египетчүүд манай эриний өмнөх олон зуун жилийн өмнө алмаазаар хийсэн багаж хэрэглэдэг байсан нь археологийн малталтаар тогтоогдсон байна. Алмааз гэдэг нь "ялагдашгүй, дийлдэшгүй" гэсэн араб гаралтай үг ажээ. "Адамас", "Адамантос" гэсэн олон нэртэй байсан боловч дэлхий нийтээрээ "алмааз" гэж нэрлэх болжээ. Монголчуудын очир алмааз ч алмаз гэдэг үгнээс үүсэлтэй ажээ. Алмаазын ер бусын шинж чанарууд нь зөвхөн гоёл чимэглэл, үнэт зүйлсийн ач холбогдолтой төдийгүй орчин үеийн техник технологийн үнэлж баршгүй чухал түүхий эд болдог байна. Түүний хатуулаг шинж чанарыг нь ашиглан гүний өрөмдлөг хийхэд ашиглаж байна. Бидний мэдэх хамгийн хатуу чулуу цахиураас 1000 дахин илүү хатуу учир бусад хатуу чулуулаг зүйлсийг элээх, үрэх, нүхлэх, хөрөөдөх, цоолоход тэр чанарыг нь ашигладаг. Цөмийн эрчим хүч, сансрын нарийн тоног төхөөрөмж нарийвчлал өндөртэй аппарат хэрэгсэлд, хэмжилтийн багаж төхөөрөмжийн суурь болгон хэрэглэдэг байна. Алмаазын үнэ цэнэ нь аж үйлдвэрт ч, гоёл чимэглэлд ч маш өндөр юм. 200 сая долларын үнэтэй алмаазыг нэг хүн халаасандаа хийгээд авч явж болох бол тийм үнэтэй алтыг тус бүр 60 тоннын даацтай хоёр галт тэргэнд ачих шаардлагатай болно. Алмаазыг ихээр олборлож байгаа улс бол ӨАБНУ, Өмнөд Америкийн орнууд, Араб, Орос, Энэтхэг юм. Гэхдээ дэлхийн хэмжээнд жилд олборлож байгаа нийт алмаазыг ачъя гэвэл таван тоннын даацтай нэг “Зил-130” маркийн машин байхад л хангалттай. Түүний 98 орчим хувийг нь аж үйлдвэрлэлд хэрэглэдэг. Одиссей, Синдбадын үеэс олборлосон алмааз Грекийн баатар Одиссейн адал явдалт аяллын тухай Гомерийн бичсэн домогт алмаазыг хэрхэн олборлож байсан талаар тодорхой бичсэн байдаг. Одиссей нэгэн удаагийн аяллын үеэр Африкийн баруун эрэгт буудаллаж, ундны ус хайхаар явж байхдаа нэгэн гүнзгий нүхтэй тааралджээ. Тэр нүх рүү тонгойн харахдаа үнэт чулуун чимэг бүхий илдээ унагачихжээ. Нэг туслах нь олсоор дамжин илдийг нь гаргаж ирэхээр болж гэнэ. Тэгээд нүхний ёроолд хүрч илдийг авахад түүнд нь гялалзсан жижигхэн чулуунууд наалдсан байхыг ажиглаж нэг атга шороо авчээ. Гэтэл гэнэт түүнийг нь могой хатгажээ. Могойд хатгуулсан туслахыг дээш татах хооронд нүхэнд маш олон могой байгаа нь харагдсан байна. Тэр тухай Одиссейд дөнгөж хэлээд нас барж. Түүний чанга атгасан rap дахь шороонд нь олон жижиг алмааз байгааг Одиссей мэдэв гэнэ. Гэвч нүх рүү орж алмааз авчирахыг хэн ч зүрхэлсэнгүй. Одиссей ухаалаг зальтай хүн болохоор нэг арга сэджээ. Тэр аяллынхаа явцад хүнсэнд хэрэглэхээр олон гахай авч явдаг байж. Одиссей түүний толгой дээгүүр олон махчин шувууд эргэлдэж байгааг анзаарчээ. Ингээд нүх рүү өөхтэй гахайн мах шидэхэд өлсгөлөн махчин шувуунууд дайран орж авч идэж байв гэнэ. Энэ үед нь мэргэн харваачдаар бутан дотроос махчин шувуудыг харвуулан унагаж байв. Ингээд түүний санаснаар өөхтэй маханд алмаазууд наалдаж ирсээр байжээ. "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийн Синдбад далайчин ч бас иймэрхүү маягаар ал-маазыг олборлосон тухай өгүүлдэг. Хүмүүс алмаазын өөх тосонд наалдамтгай шинж чанарыг мэдэж, олон зууны турш ашигласаар ирсэн бөгөөд одоо ч ийм аргаар зарим улс оронд олборлож байна. Алмаазыг угаадаг модон тэвшний дотор талыг өөхөн тосоор арчаад агуулагч шороо чулуулгийг нь усаар угаахад алмааз тэвшинд наалдаж хоцордог байна. Ийм хялбар rap аргаар алмааз олборлох нь эзэддээ маш их ашиг өгдөг аж. Гэхдээ алмаазын томоохон орд газруудад орчин үеийн техник, технологийг өргөн ашиглаж буйг үгүйсгэх аргагүй. Алмаазын төлөөх дайн Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт алмаазыг анх яаж илрүүлэн олж байсныг сонирхъё. 1695 онд Бразильд Өмнөд Америкийн анхны алмаазыг илрүүлжээ. Нутгийн оршин суугч Антонио Родриго Арцао голын эргийн элсэн дотроос хэд хэдэн томоохон тунгалаг чулуун хайрга олжээ. Гэвч тэр нэг их анзаарсангүй. Тиймэрхүү зүйл байнга л тааралддаг байв. Элсийг нь шавартай холин байшин, малын хашаагаа шавардсан байна, Шаварт томоохон хайрга тааралдахад нь хараал тавин ялгаж шидэж байжээ. Арцаогийн туршлагаар нутгийнхан тийм чулуугаар даам хийж авцгаажээ, Тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн ч нутгийнхан газар тариалан, мал ахуйгаа эрхэлж ядуу зүдүү амьдарсаар байжээ. 1725 онд тэр нутагт Бернардо Франциск Лабо гэгч нэлээд юм үзсэн залуу айл- чилжээ. Тэрээр үнэт чулуулгийн талаар бага зэрэг мэдэгдэхүүнтэй байсан учир даамны хүүнүүдийг нэлээд ажиглаж тойруулж үзсэний дараа тэдгээрийг худалдаач гэж гуйжээ. Нутгийнхны хөх үнээд нь хүрч "Сонирхох юмаа мөн олж ядав аа, зүгээр л аваач" гэцгээжээ. Гэвч тэр зүгээр авсангүй, нутгийнхны ханшаар нэлээд мөнгө өгсөн нь тэднийг нэг оройжин наргихад элбэг хүрэлцсэн байна. Бернардогийн мөрийг алгадаж манай энд ийм "хог" дүүрэн бий гэж гайхуулцгаажээ. Халамцсан Бернардо ч "Энэ чулуу үнэтэй байж магадгүй" гэж ам алджээ. Нутгийнхан ч үнэмшсэнгүй "За боль доо, тунгалаг ч гэсэн ердийн л чулуу" гэцгээжээ. Бернардо ч "Алмаас байж магадгүй би шалгуулъя" гэжээ. Найрчид тоосон ч үгүй үнэт эрдэнийн чулуу юм бол голын эргийн ийм тунгалаг чулууг хүссэн хэмжээгээр чинь цуглуулж өгье гэцгээжээ. Бернардо ч удалгүй хотоос хүмүүс дагуулан ирж. Тэд тариачид, малчдаас баахан чулуу худалдаж авснаар бүх зүйл эхэлжээ. Энэ үеэс алмаасын аян дайн эхэлж, хүмүүс хэвийн амьдралаа орхин голын бүх элсийг угааж шүүрдэхэд хүргэсэн байна. Түүгээр барахгүй бүх шавар байшин, саравчаа шүүрдэж хавийн газрыг бүгдийг нь онгичжээ. Алмааз ч хаа сайгүй байжээ. Газар газраас есөн хэлийн хүмүүс цугларч, хэрүүл маргаан, аллага буудалцаан, дээрэм жинхэнэ утгаараа буцалж эхэлжээ. Дөрөвхөн жилийн дотор Бразилийн алмааз агуулагч 11 голыг бүрэн ашиглаж, нэг хэсэг нь хэт баяжиж, нөгөө хэсэг нь гуйлгачин болцгоожзэ. Үүнээс хойш 100 жилийн турш Бразил орон алмаазыг хамгийн их олборлогч хэвээр байв. Африк тивд ч анхны алмааз бас л тохиолдлоор олджээ. Өмнөд Африкт Голландын цагаачид болох бүри ястнууд амьдардаг чөлөөт Оранж улс гэж байжээ. Якобс гэдэг газрын эзний хүүхдүүд хурц өнгөтэй чулуу олж жил гаруй түүгээр тогложээ. Нэг удаа тэднийд өөр нэг газрын эзэн Шальк ван Никерк гэгч нэлээд боловсролтой нэгэн зочилжээ. Тэрээр хүүхдүүдтэй тоглох дуртай нэгэн байсан бөгөөд тэдний тоглоом нь түүний сонирхлыг ихэд татаж гэнэ. Гэрийн эзэгтэйгээс энэ  чулууг худалдахыг гуйсанд эзэгтэй инээж "Зүгээр ав" гэсэн гэнэ. Никерк чулууг худалдаачин Джонд дамжуулжээ. Джон тэр үеийн Бурийн нийслэл Хоунтан хотод аваачин хүмүүст алмаас байж магадгүй гэж үзүүлтэл тэд түүнийг шоолцгоосон байна. Джон Колоберг гэгч өөр хотод очиж хүмүүст үзүүлтэл тэд "Доктор Атерстонд явуул, тэр л чулууны талаар юм мэднэ" гэж зөвлөцгөөжээ. Доктор түүнийг үзээд жинхэнэ алмаас болохыг баталжээ. Энэ чулуу 21 карат байв. Чулууг тэр дор нь Бурийн захирагч Филипп Вудхаузад 500 фунт стерлингээр худалджээ. Энэ худалдаа нь түүхэн үйл явдлын эхлэл болжээ. Якобс танилдаа тунгалаг чулуу бэлэглэсний дараа тэдний тариан талбайгаас бас хэд хэдэн ширхэг алмаас олдсон байна. Удалгүй бүх нутаг даяар малчин негр 83.5 карат алмаас олсон тухай мэдээ тархжээ. Энэ бол асар үнэтэй эрдэнийн чулуу байсан бөгөөд хожим "Өмнөд Африкийн од" гэдэг нэртэй болжээ. Энэ алмааз мөн л захирагч Никерсийн эзэмшилд очжээ. Тэрээр малчин негрээс нэг морь, арван үхэр, 500 хониор худалдан авчээ. Дараа нь түүнийгээ 11 мянган фунт стерлингээр худалджээ. Удалгүй түүнийг гүн Ледлей гэгч 25 мянган фунт стерлингээр худалдан авчээ. Газрын эзэн Якобсын орчимд газар газраас үй түмэн хүн цугларч хоёрхон сарын турш газар шороог ёстой л орвонгоор нь эргүүлжээ. Эргэн тойрон майхан хот босч, хүчтэй нь хүчгүйгээ гэдэг хууль үйлчилж байв. Оранж улсын Засгийн газар хэв журам сахиулах хүчин мөхөстөж, Английн Засгийн газраас тусламж гуйснаар Англи-Бурийн дайн эхэлжээ. Тэр үеийн нэгэн сэтгүүлд бичсэнээр "Далайчид хөлөг онгоцоо орхиж, цэргүүд нь армиасаа оргож, цагдаа нар хоригдлуудаа суллаж хамтдаа алмаазын эрэлд мордоцгоож байлаа" гэжээ. Алмааст хүрэх зам олонх тохиолдолд үхэлд хүргэдэг байжээ. Энэхүү ер бусын эрдэнийн тухай товч өгүүлбэл ийм байна. Сонирхуулахад Засаагүй алмааз сувднаас үнэгүй байжээ Алмааз нь эртнээс ялан дийлэхийн бэлгэдэл болсоор иржээ. Юлий Цезарь, Людовик IV, Напалеон Бонапарт нарын сахиус нь алмаас байсан гэдэг. Алмаазыг Европт анх МЭӨV-VI зууны үеэс хэрэглэсэн боловч 500 жилийн өмнөөс л засч хэрэглэх арга нэвтэрчээ. Ингэснээр алмааз жинхэнэ үнэт чулуу гэдэг утгаараа олны анхаарлыг татах болсон. Алмаазыг анх цэргийн жанжид, эзэн хаад хэрэглэдэг байсан бол XV зууны үеэс эмэгтэйчүүд гоёл чимэглэлдээ ашиглаж эхэлжээ. Түүхий алмаазыг харахад тийм ч сайхан биш. Тиймээс персүүд XIII зууны үед алмаазыг сувд, рубин, маргад, бүр хризолитын түвшинд л үнэлдэг байв. Энэтхэгийн дархчууд анх алмаазыг өөрийнх нь нунтгаар үрж өнгөлж болохыг нээсэн нь энэ чулуулгийг алдаршуулах эхлэл байжээ. Ийнхүү өнгөлснөөр алмаазыг гайхамшигтай эрдэнэс болохыг хүн төрөлхтөн мэдэрсэн гэдэг. Гэхдээ эхэндээ алмаазыг зөвхөн байгалийнх нь хэлбэрээр л өнгөлдөг байв. Сүүлд талст гарган засах болсон нь алмаазыг жинхэнэ бүх эрдэнэсийн хаан болгожээ. Алмааз бол байгаль дээрх хамгийн хатуу чулуулаг. 1980-аад он хүртэл жинхэнэ алмаазыг үйлдвэрлэлд хэрэглэдэг байв. Энэ нь үнэ өртөг өндөр байсан аж. Тиймээс сүүлийн үед синтетик алмаас үйлдвэрлэх болсон байна. Одоо дэлхийн хэмжээнд жилд 100 тонноос илүүгүй хиймэл буюу нийлэг алмааз үйлдвэрлэж, зүсэгч багаж болон өнгөлөгч зүлгүүр хийхэд ашиглаж байна. Мөн хиймэл алмаазыг гоёл чимэглэлд өргөн ашигладаг. Алмаазын чанарыг 4C гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг. Энэ нь С-carat буюу жин, C-clarity буюу тунгалаг байдал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт юм. Геологич Ц.ЦЭНД-АЮУШ
Shuud.mn
Сонин хачин
jamba:
Ih goy ym bn uilwert hergelj bolhoor almaaz hir unetei bh bol
2015-04-26
gold dust for sell:
we have 175 kilo of gold dust + 22 karat to sell. our price is 20.000 euros shipping terms: fob contact: jean_alexandre77@yahoo.com phone: 0022996166718.
2014-01-20
Julie:
Honinii ordond tersen humuusiin iveel chuluu daa. (20 March-20 April) H Color-ees ehleed ariljaand ihevchlen heregledeg, huuhnuudiin goyold. Color deeshleh tusam tungalag boloh tusam une in ikh boldog. medeej Carat tom baih buhel baih tusmaa unetei baidag. Harin uirmeg urtes bol une baga bna shuu dee Manaid odoo l neg sonithoj anzaarch ehelj bna daa.
2012-02-19
MINE:
TSENDEE EGCHEE UUL UURHAIN TALAAR USHUU IH GOY MEDEELEL TAVIARAI EH ORNOO HAIRALDAG HUMUUS OLON BAIGAASAI
2012-01-21
энэ үнэхээр гайхамшигтай
2011-12-24
Kirgiz alim kg n 1700 hudaldandana, utas 99099909
2011-12-24
yaag zow gail bolno shoo ene. alt ch gsn yalgaa bhguiee amini garztai gej heltsdeg shoo dee.
2011-12-07
mongoloor almaas bish almas tolinoos haraarai
2011-11-21
манайд байсан ч Бүү олдоосоо.,.БАЯлагтай бууриа орон хэзээ ч Сайхан амьдрахгүй...хорвоогийн бүх муухай зовлонг амсаж туулах болно,,,манайд эхлэлж байна даа,Одоо энэ гай гарч ирж Гай болох юм биш биз...ум маа...
2011-11-15
yaag zow gail bolno shoo ene. alt ch gsn yalgaa bhguiee amini garztai gej heltsdeg shoo dee.
bi bagadaa tungalag cagaan chuluugaar ih toglodog bailaa. Ter arai almaaz bish baisan yum baigaa daa
2011-11-14
манайд уул нь баймаар юм.
2011-10-28
ariljaand bui goyol chimegleliin zoriulaltaar zaragdaj bui almaziin talaar todorhoi oruulval sonirholtoi yum bolovuu? ene medeelel zugeer, gehdee yag onoo ued humuust ih hereg bolohgui medeelel baina. jishee ni almaziin delguurt oroo, yaj songoh, yaj chanariig tanih, sintetik, natural 2 iin yalgaa, une geh met medeelel iluu sonirholtoi baina.
2011-10-27
bayarlalaa saihan medeelel bna
2011-10-27
saihan sonin medeelel bn bayarlalaa
2011-10-27
Saihan medeelel bainaa. Bayrlalaa
2011-10-27
Очир, эрдэнэ гэсэн 2 үг бол хоёр өөр хэлнээс монгол хэлэнд орж ирэн монголжсон нэг утгатай үг.
2011-10-27
Mongoloor ochir erdene gedeg yum bish uu. Almaas gej Mongol ug bgui shuu.
2011-10-27
mongoloor almaas bish almas tolinoos haraarai