Эрчүүд синдромоо жаахан дарчих
2011-10-27

Эмэгтэй улстөрчид нэгийгээ үгүйсэгдэг, мөнгөгүй, сул дорой гэх олон жилийн улиг болсон тодорхойлолтын улмаас өнөөдөр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч чадалгүй жийгдсээр байна. Нийгэмд амь бөхтэй хадагдсан энэ бараан пиарыг өнөөдөр өндөрт заларчихаад байгаа эрэгтэй улстөрчид бий болгосон. Айсандаа, ичсэндээ, амин хувиа хичээс эн үзлээсээ  түшиг болж, хүч нэмж байдаг бүсгүйчүүдийг ардаа үлдээсэн байж таараа. Үүний балгаар 1990 оноос оноос өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд хэмээн төрийн өндөр дээд албан тушаалд 30 хүрэхгүй эмэгтэй ажилласан. Харин эрчүүд нь хэдэн зууд  хүрнэ биз. Нийгмийн 51 хувийг бүрдүүлж байж ийм тэгш бус улстөрийн хуваарилалт явагдсаар ардчилсан тогтолцоогоор 20 жил явжээ. Энэ хугацаанд улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог  хэрхэн нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн квотыг нэмэх үү гэсэн асуултаас  улстөрийн намын удирдлагууд дөлж, жийрхэн ёстой л бөөрөнхий хариултаар булзсаар ирсэн. Өнөөдрийн парламентад жендэрийн асуудлаар дуугарчихдаг, эмэгтэйчүүдийн 30 хувийн квот хадгалагдах ёстой гээд зоригтой дуугарчих  гишүүн Д.Очирбат, Ө.Энхтүвшин, Г.Баярсайхан, Д.Энхбат  нарын гарын арван хуруунд хүрэхгүй байна.  Эмэгтэйчүүдийн квот ярихаар тэр бол дараагийн асуудал, эхлээд намынхаа суудлын тоо, өөрийгөө сонгогдох, тойрогтой байх эсэхийг шийдье, дараа нь даашинтай улстөрчдийн тухай ярьж болно гэсэн байр суурьтай нь дэндүү олон. Даашинзтай, урт үстэй хэмээн гадаад өнгөнөөс харсан тодорхойлолттой бүсгүйчүүдэд улс орноо гэсэн сэтгэл харин өөрөөс нь их байгаа гэдгийг умартсан байх. Мөн дээр дурдсан шиг эрчүүдийн дотрыг маажиж байдаг амьдралд баталгаажсан синдром ийм байдалд хүргэж байна. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал эрчүүд ямагт эмэгтэйчүүдээс нэг алхамын өмнө байх ёстой гэсэн бодол генд нь байдаг. Тухайлбал, Том улстөрд орсон эмэгтэйчүүдамьдралд ойрхон, ашигч байдал болон өвөрмөц сэтгэлгээгээрээ эрчүүдээс ялгагддаг. Өндөр албан тушаалд байх нь ялангуяа нөхөртэй эмэгтэйчүүдэд  хүнд. Учир нь  нөхрүүд нь өөрийн эрхгүй ханийнхаа амжилтад атаархах нь бий. Тэд өөрөөс нь илүү их амжилттай яваа эмэгтэйтэй цуг амьдрах гэж их зовдог. Олон түмэн тэдэнд “эхнэрийнхээ өсгий дор байдаг эр”, “дуурийн театрын фантом”, “ард түмний хүргэн” гэж хоч цол өгөх энүүхэнд. Ийм байхад гэр бүлийн харилцаагаа хэвийн хадгалж үлдэх үнэхээр хэцүү. Ингээд л том улстөрд “Маргарет Тэтчерийн нөхрийн синдром” гэдэг  зүйл бий болдгийг сэтгэл судлаачид баталсан байна. Өрнөдийн сэтгэл зүйчид өндөр албан тушаалтай гэргийнхээ амжилтад атаархдаг эр хүний байдлыг “Маргарет Тэтчерийн нөхрийн синдром” гэж нэрлэжээ. Ингээд түүнийг даван туулах уу эсвэл үхэх үү гэсэн асуудал эрчүүдийн өмнө тулгардаг гэж.  Энэ сэтгэлүйн дарамт дэлхийн эр хүн бүрт байдаг гэдгийг үгүйсгээгүй. Тэгэхээр бүсгүйчүүд улстөрд  хүчтэй байж, байрь сууриа бэхжүүлэхийн тулд эрчүүдээс илүү хөдөлмөрлөж, тэвчээртэй, байр суурьтай байх болж байгаа юм.  Тэгэхээр улстөрд хүч үзэж байгаа эмэгтэйчүүдээ үнэлэхээс илүү яах билээ.  Тэгэхээр эрчүүдээс эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрч чаддаг, тэдэндээ түшиг болдог энгийн  үйлдлийг хүсч байгаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг улстөрч бүсгүйчүүдийн ар болсон эрчүүд  эхнэрийн найдвартай ар, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь журмын нөхөр болдог шиг. Сонирхуулахад, Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн нөхөр болон Германы канцлер Ангела Меркелийн хань  хувийн амбицаа дарж нам гүмхэн амьдарч, бизнес хийдэг гэнэ. Хэдийгээр тэдолны өмнө ил гарахыг хүсдэггүй ч ар талд нь хэзээд бэлэн байдаг аж.  Зарим хэвлэлээр тэднийг гэр бүлээсээ урвасан хэмээх дуулиан шуугиан тасардаггүй. Гэвч энэ нь бодит байдалд нийцдэггүй байна. Юлия Тимошенко л гэхэд нөхөртэйгээ 30 гаруй жил амьдарч байгаа. Саяхан Юлия Тимошенко баривчлагдан хоригдох үед нөхөр нь анх удаа олны өмнө гарч ирсэн юм. Украины Ерөнхий прокурорт эхнэрээ мөрдөн байцаагдаж байхад гадаа нь зогсч байсан нөхөр Александр нь “Би түүнийг хаа ч, хэзээ ч хамгаалдаг” хэмээн ярьж байв. Түүний энэ үг эхнэрт нь эмэгтэй улстөрчдөд асар их хүчийг өгсөн хэмээн хэвлэлийнхэн, ажиглагчид үнэлж байна. Тэгэхээр Монголын улстөрчдөд ийм л чанар дутагдаж байх шиг. Эмэгтэй улстөрчиддөө зүгээр л шударга өрсөлдөх боломжийг нь л олгочих. Харин квотын тоо хэд байхыг хэлэлцэж тохиролцоог  бодчихно биз.
Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
HUUHNUUDEE IIM ZUIL BITGII CH YRI BUU BICH HARIN EMEGTEICHUUDIIN NAM BAIGUULAAD L HEN GEDGIIGEE HARUULAA ERCHUUDIIN BAIGUULSAN HIISEN ZUILEES HUMSLAH GEED YAHAV DEE TA NARCH HUN SHUU DE
2013-03-20
jimsee:
emegteichuudiin nam gdg l zub bh daa
2012-07-17
emegteichuudiin nam gdg l zub bh daa
2012-07-17
Gerelmunkh:
Manaid bol Ouyngerel, Ichinnorov geed goyo ondor bolovsroltoi busguichuud tsoohon baina. Ter hoyoroor baharhdag. Busdiig ni bol medehgui yumaa.
2012-01-24
эмэгтэйчүүдийг төрд гаргах нийгмийн сэтгэхүй манайд байхгүй. Тэгээд ч эмэгтэй хүн төрд гараад хэрэггүй. Төрд гарахыг санаархаад байгаа Амгалан, Цолмон гээд бас хэн хэн ч билээ та нарт эгч нь зөвлөе. Тэгж цаг мөнгөө бүү гарзад . Та нар сонгогдож чадахгүй. Тэгж үхсэн эмгэнээс унгас гуйж байхаар өөр зүйлээр оролдсон нь хамаагүй дээр.
2011-11-13
Хүүхдүүд минь чингис архи уухдаа нэг юм бодож бай. Чингис хааныг тийм өндөрлөгт хүрхэд баатрууд болоод хатдынх нь ухаан хоёулаа хосолсон гэдгийг байнга санаж Чингис шиг байлдаа аан
2011-10-28
emegteichuud ih bhdaa demii demii ter arviniig har chuulgand ug helj bgaa ni yg l gertee uglej bgaa avgai shig bdag sh dee emegteichuud chine urt ustei uhaan boginotoi humuus sh dee
2011-10-28
Ymarch bsan erchuud shig hden togrog karmaalaad teriigee zaluuhan ohiduudad ogood zugaatsaad l yvahgui bh ternii orond eh orniihoo toloo yum hiine dee emegteichuud bol
2011-10-27
Genderiin asuudal yrij bsanaas. odoo mongol uls ymar tuvshind ochchood bgaag mongol ulsad yu heregtei bgaag hartsgaagaach erguunuudee. Emegtei hun chin ymarvaa zuiliin nariin uchriig ni olj bdag yum. ydaj l gudamjnii ene olon huuhdiin toloo tsohiloh, yduursan eregdiihee amjirgaag zohitsuulah geed ter asuudald zurh ni tsohiloh ulsdaa.
2011-10-27
uls orniig muu ch sain ch erchuud ni udirdsan deer bailguidee. avgai nar ar geree saihan avch yavah heregtei, zavaaraa hovoo yariad delguuree heseed saihan shuudee.
2011-10-27
Даргын сэнтийд санаархсан авгай нар болиоч ээ. Ямар квот байсан ч ухаантай, ажил хийдэг дадлагатай, чадвартайг нь бид сонгоно доо.
2011-10-27
chadaltai emegtei garch irvel demjine, harin ouyn arvin metiin umnuud garch irvel demii bh oo er ni kovat togtooh ni buruu
2011-10-27
odoo uls tord bga emegteichuud yamar b? Oyun Oyunhorol Arvin ed nar yag yu hiij b heden hogshin yumnuud demii l zugeer suuj b. Ter Zasag darga Amgalan avgai yaaj hel am tatalj ard irged terniig yaaj shuumjilj b, ter Tsolmon geed ded said avgai yaaj b mergejleech medehgui heden ug ch zov helj chadahgui bogs boornii hovond orootsoldood l b. Dahij songoh hereggui belhen jishee b. Emegteichuud oor ajil hiigeed ur huuhdee osgood eldev ertei yavaldahgui l bol ene chini eh orondoo ogch bui asar ih tus naidvartai ar tal baina shuudee. Ene uls tor geed alban tushaaliin don tussan avgai nart helhed sain ar taltai bol uls oron hogjino
2011-10-27
Chaddag ni l xiix xeregtei sh dee. Zaaval kvot ene ter geed yax yum be. Oyun Oyun l gene Oyun gishuun uls turd orood yag yu xiisen yum. Ardchilsan xychnii sanalyg l axynxaa nereer xuvaagaa biz dee. Enenii orond Ardchilsan namd orood yavbal taarna. Er ni manaid uls turiin nam gevel muu nertei ch MAN, AN xoyor l baina sh dee. Uur yamar nam baigaa yum. Emegteichyyd too zaaj UIX orood demii demii. Uursduu bodlogod yaj nuluuluxuu bodox xeregtei sh dee. Neg l ix erchuudee muulsan ix zanguud. Tegeed ch songogchdyn chini ixene ni emegteichuud bizdee. Songogchdod GOLOGDOL xycheer xuvi togtooj shaxax xereggyi.........
2011-10-27
Бичсэн хүн нь нэрээ яагаад тавиагүйн бэ. Уг нь зөв л асуудал хөндсөн байна. Гэхдээ манай улс төр дэх эмэгтэйчүүд бас өөрсдөө хүчирхэгжиж хөгжих хэрэгтэй ш дээ. Арай дэндүү сул хүмүүс байхын. Тэагээд эрчүүд бас сул байна гэдэг. Барьцах хэрэггүй. тэднээс илүү байж л хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг мартаж болохгүй. Одоо үнэндээ квот л өгдөггүй юм бол жинххэнэ лидер эмэгтэй алгаа.
2011-10-27
Oyun geed avgai Mongoliin emegteichuudiig buu doromjil. Emegteichuuded 30 huvi kwot togtoovol emegteichuudiin erhiig zurchij biagaa hereg. Huulind hun bur tegsh erhtei gej zaachaad yagaad zaaval kwot geed baigaa yum
2011-10-27
Emegteichuuded kwot togtooh buruu. Ene chini ergeed emegteichuudiihee erhiig zurchij uursdiiguu doromjilj baigaa gesen ug shuu dee.
2011-10-27
Ямааны толгой ямбанд орно, янтгар хатан төр барина гэж наймдугаар Богдын лүндэн байдаг гэсэн тэр үе мөд ирэх байлгүй одоохондоо хүүхнүүдийн ухаан арай гүйцээгүй байгаа битгийн яар. Гэхэдээ ямааны махаар цагаан сарынхаа зоогийг хийгээд эхлэсэн шүү.
2011-10-27
Ochirbat enkhtuvshin hezee duugarch baisiin, Lu. Gantomor l duugardag baisan sh dee. Odoo suuliin uyed ter Suhbaatar gej surhii tsaraiksan gar hun duiraij davtaj yaridag bolood baigaa,
2011-10-27
emegteichuudiig gaduurhaad bgaa yum baihgui sh de mongol emegteichuud oorsdoo ymar bilee
2011-10-27
delhiin shatriin avarga yagaad tusdaa boldog gej bodoj bn
2011-10-27
Новш гэж. Тэгээд эмэгтэйчүүдийг улс төрд оруулах гэж байна гээд төдий хэмжээний эрчүүдийн сонгох сонгогдох эрх чөлөөг хасна гэж үү? битгий дэбийл юм яриад байгаарай. Оюун гуай
2011-10-27
С Оюуны улс төрийн фэнүүд бүгд эрчүүд байхаа. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө санал өгдөггүй
2011-10-27
EE HUUHENUUDEE TA NAR INGEJ HEDEN ERCHUUDIIN AMIIG HARJ YBSANAAS UURSDUU EMEGTEICHUUDIIN NAMCH YUM UU BAIGUULAAD UZEL BODOL HIIH AJLAARAA URALDVAL YASAN YUM BEE BAINGA L NEG IIM YUM YRIAD L YBAH YUM UUR GATS ZUNDUU L BII SH DEE UURSUNDUU ITGEED NAMAA BAIGUULAA
2011-10-27