Төрөөс төрсөн тэрбумтнууд хувийн компанидаа зориулан Татварын хууль, Авлигын хуулийг өөрчлөх үү
2011-10-26

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуулиар Монгол улсад засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Эдгээр хуулиуд батлагдан үйлчилснээр одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэх аж. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаас нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авлигад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг дээрх хуулиар тогтоох бөгөөд төрийн байгууллагын удирдлага нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам бүхий ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх, хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах, сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах шалгалт хийх, хариуцлага тооцох, зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Хуралдааны үеэр гишүүд сонирхлын зөрчил гэдгийг хэрхэн тодорхойлох талаар нэлээд ярилцсан. Тухайлбал, татварыг нэмэх, хасахтай холбогдсон асуудлыг хэлэлцэх үед өмнө нь компани эрхэлж байсан гишүүд оролцох уу, үгүй юу энэ мэт асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай гишүүд байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “2006 онд татварын хувь хэмжээг 25 хувиар доошлуулсан хуулийг баталж байсан. Аж ахуйн нэгжтэй байсан гишүүдийн хувьд энэ шийдвэр ид шидийн бороо л гэлтэй болсон. Өнөөдөр Засгийн газарт аж ахуй эрхэлж байсан олон хүн бий. Тэгвэл ийм хүмүүс татвартай холбоотой хуулийн төсөл санаачлан оруулж ирж болох уу. Боловсролын асуудал ярихад хувийн сургуультай гишүүд оролцох уу гэх мэт олон асуудал байна” хэмээсэн. УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатарын тайлбарласнаар, гишүүд хэлэлцэж буй асуудалд оролцож болох эсэх нь шийдвэр гаргах гэж буй нөхцөлөөс хамаарах аж. Тэр хүн хэлэлцэж буй асуудалд сонирхлын зөрчилтэй гэж үзвэл энэ талаараа мэдээлэх хэрэгтэй болох аж. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр бол ихэнх улс оронд сонирхлын зөрчилтэй байгаа бол хэлэлцүүлэгт оролцож буй хүн ил тодоор зарладаг аж. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, хувийн компани, сургууль эрхэлж байсан хүмүүс ашиг, сонирхлын зөрчилтэй байна гэвэл өрөөсгөл асуудал болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, өөрөө огт бизнес эрхэлж байгаагүй, гэсэн хэдий ч тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө ажилладаг, арьсаа нуусан, төрөөс төрсөн тэрбумтанууд олон байгаа. Тэр хүмүүс бизнес эрхэлж байсан хүмүүстэй адил улсад татвар огт төлдөггүй. Тэгэхээр сонирхлын зөрчил гэдгийг нарийн ярилцаж, тогтоох нь зүйтэй” хэмээн хэлсэн. Энэ мэтээр ухаж яривал Засгийн газрыг огцруулах санал оруулан унагаад, дараа нь өөрөө Засгийн газрын гишүүнээр томилогдвол сонирхлын зөрчилтэй байсан уу, үгүй юу гэсэн асуудал ч гарч ирж байгаа аж. Ямартай ч энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэдэг санал гаргаж гишүүд  ч санал нэгдсэн юм. Гэсэн ч хууль хэлэлцэх үед бизнесийн бүлгийн гишүүд оролцохгүй байлаа гэхэд тэдний лобби ямар нэгэн байдлаар хуульд орж, цоорхой гаргах магадлал өндөр. 2006 онд онд татварын хувь хэмжээг 25 хувиар доошлуулсан хуулийг баталж байсан нь мөн л бизнесмэнүүдийн хувийн компанид “зориулан” баталсан хууль. Тэр ч бүү хэл хуулийг, орондоо, онгоцонд, гэртээ засч болдгийн жишээг эрхэм хууль зүйн сайд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа яруу тодоор харуулсан. Хэдхэн жилийн өмнө дуу нэгтэйгээр баталсан Авлигын тухай хууль сонгуулийн өмнөхөн зүсээ хувиргах гэж байна. Гэтэл нийгэм, эрүүл мэнд, мөнгө төгрөгтэй холбоотой хуулиуд хэлэлцэх дарааллаа хүлээн “үүрэглэж” байхад “будаг нь халхалсан” шинэхэн хуулиуд дахин засварлагдахаар “очер” дайрлаа. Энэ байдлаараа бол Сонгуулийн өмнөх жил өмнө нь мөрдөгдөж байсан хуулиуд дээлээ сольж төрөөс төрсөн тэрбумтнуудын халаасны хууль болох нь ээ. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
TA NAR GAZAR NUTGAA GSN IRGENII HEDELGEENG DEMJDGUI SHUUD HORIDOG EH ORON BAYLAGAA HARAAD UILAAD DUGARSAN BUGDIIG SHOROND HIIDEG ENE YAJ BGAA HARIN DEMJEED EH ORONJ BGUI HUWALZUUD TA NAR MEN SHUU DEE
2012-04-17
MAI ZA TA NAR TERBUM TERBUMIIN TATWARAAS EERSDIIGEE CHELEELDEG DANDAA EERSEDDEE TAARUULJ HUULI GARAGDAG TALBAI DR TRAKTOR ORUULJ BUJIGNNLAJ GARJAAD GARANGUUTAA SUULT HJ GER BARIJ BGUI GD GARAAD HUULIAR EERSDIIGEE HAMGAAIUUIAAD BAYLAGAA HARIIHAND EGDEG ARD TUMENDEE BGUI ZEELJ 21 EGJ IREEDUIDEE ER ULDEEDEG EH BARIGJ GJ BGUI TA NAR MONGOL HUMUUS BISHEE GESGEEH YMCAN DAA
2012-04-17
yana daa ene turiin tolgoid garsan uvaigui uruvdultei amitdiig.huurhii uls ornoo muljij ard tumnee hoosruulchaad tegeed ireedui hoichdoo haraalgaj amidrah gedeg.unuudur ene ih idej uusan yumaa avaad uheh bish neg l udur tam geech ruu yavna shuudee.ard tumnee utaand hahaaj uhuuleh hemjeend ochhcood uursduu bogd uulaa sendiichij zuvshuurulgui amidrachaad yaj noir n hurch setgel taivan bj chaddagiig bi bodood olohgui yum,uursdiinh ur hoixh n tednii hiisen nuglees ichij amidrana gdgiig oilgohgui bn gejuu,ted n uhaantai humuus boloh bol ichij zovj tednii ur ach geheesee nuugdaj amidrah bh daa.esuul adilhan luivarchid bolood l amid sug bolood yavdag yum boluu. bidnii mongolchuud teneg gemeer taivan bdlaasaa garch ene uvaigui novshnuudiig gesheeh tsag bolsoon.shat shatandaa huivaldaj iddeg.heleed bvl yamar ih buzar bulaig hiideg geech.gehdee yern tolgoi n boloogui humuus hen nch garsan ulairan ideh busuu.uruvdultei yum.mongolchuudaa temtseyeeee.gants mundag gitler shig aguu zohion bguulagch yerunhiilegchtei bolchuul manaid iim olon oligarhuud turuhgui yum bishuu.edniig bayajulsaar mongol uls maani hoosorloo.udahgui usaa guij hudaldaj avah tsag oirhon irlee.agaar guigaad yavah tsag hayand bn shuu,togloomgui,hun bolgon amia hicheeged ajil gd guigeed bvl bid hojmoo haramsaad barahgui bdld hureh tsag oirhon bn.
2011-12-29
Арай л дэндэж байна, ядуурал туйлдаа хүрлээ. монголчуудаа босох цаг болсын бишүү. алийн болгон ингэж ноомой байх гэсийн бэ? энэ 76 луйварчин, тэгээд төрийн албаны нүх сүв болгонд шингэсэн гар хөл бологсдыг нь арчих цаг болсон. Энэ тэнэг дурак лалруудад шулуулсан, идүүлсэн өөрсдийнхөө өмчийг хурааж, хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Биднийг арай л доош нь хийж арай л дээрэлхэж байна. Хэрээс хэтэрлээ ш дээ. Эргэлт хийх болсон шүү миний монголчуудаа
2011-10-27
Ажил хийж,аж ахуй эрхэлж мөнгө олсон, эх оронч үзэлтэй, Их засаг хуулийг сэргээх,хэрэгжүүлэх сэтгэлтэй, эх орныхоо төлөө үхэж чадах, үндэстэнээ нэгтгэх бодолтой, хариуцлагатай ,дэгтэй жаягтай хүнийг их хуралд сонгох хэрэгтэй. Ажилсаг хүн мөнгөтэй болно.Хөлс хүч, цагаа зөвхөн ажил хөдөлмөр/ бизнест/ зориулсан хүн төрөөс баяжсан тэнэг махан толгойгоос илүү эх орноо удирдана. Эх орныхоо ,эрхт төрөө дээдэлэх хүнийг сонгоё. Мөнгө олоогүй аз нь таараагүй дээрхи үзүүлэлттэй хүнийг сонгоё. Зүгээр залхуу архичин бэртэгчин хоосон, зангианы гол хэрэггүй
2011-10-26
Tiim sh dee,bidniig zuwhun unuudriin gants talhnii tuluu yawuulaad tuilduulj baih ni tedend bayjih bololtsoo olgood bgaag bid uursduusuu buruug haih heregtei.Denduu genen ard tumniig ene heden mangas ur hoichoo bodohgui hagartlaa bayjaad haachih gej bgaa yum bol.Uulzah gazar 1 shuu.
2011-10-26
Татварын нэг удаагийн өршөөлөөр хэн хожсон бэ? Иргэн би хувиараа нийгмийн даатгал хийлгэдэг ба татвараа цагт нь төлдөг байсан. Харин хууль гарсанаар би 2 сар төлж чадаагүй байсан 12000 төгрөгөө өршөөлд хамруулсан нь иргэн надад ашигтай мэт харагдавч том акулууд Ж-нь: АПУ компаний нийгмийн даатгалын өр 80 миллиард байсан гэж уншсан. Ийм их мөнгийг Батболд ерөнхий сайдын Бороогоулд ч чөлөөлүүлсэн. Иргэн би ХАОАТ 10 % төлдөг нь надад ашигтай мэт байвч Айванхомайнз-д ямар их ашиг авч ирдэг болоо. Ийм байдлаар МУ хөгжилд мөд хүрэхгүй. Гадаадын тагнуул, гар хөл бологсодыг үндсээр нь устгаагүй цагт монгол хүн би вьетнамын машин засварчинд мөлжүүлж , хангүг луйварчинд дээрэмдүүлсээр насыг барж ач зээ нар маань газар шороон дээрээ боол болж гүйцэх бололтой.
2011-10-26
таварын зарцуулалтанд ард түмний хяналт тавьдаг ард түмний хяналтын байгууллага байгуулахгүй бол дураараа аашилах нь хэрээс хэтэрч ард түмний ядуурал дэндлээ
2011-10-26
teged sanalaa ugdug bizdee humuuse ta nar uursduu buruutai....
2011-10-26
dald or 76 pizdakuudaa
2011-10-26
Муусайн луйварчид та нарыг шийтгэх цаг удахгүй ирнээ гайгүй
2011-10-26
̺íãºòýé õ¿ì¿¿ñèéã òºðä ãàðãàõ èõ ë õîð õºíººëòýé áîëîõ íü óëàì óëìààð ìýäðýãäýýä ë áàéõ øèã áàéäàã þì.
2011-10-26
нүүрс үнэгүй гарч байна 1 тн-оос 1 долларын татвар авч баялагаа цөлмүүлж байгалаа сүйтгэж байна энэ эрүүл тогтолцоо гэж үү
2011-10-26