Үе үеийн УИХ-ын түүхэн дэх хамгийн сонирхолтой үйл явдал нь 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын гишүүдийн гэргий нарын байгуулсан холбоо байлаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн эхнэрүүдийн холбоо гэгч байгууллагыг гишүүдийн гэргий нар байгуулж төрийн ордонд чуулсан юм. Харин хэний гэргий хэн гэгч хаана, юу хийдгийг уншигчид маань сонирхож буй нь лав.
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы гэргий
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан амьдралдаа цор ганц хайртай учирсан нь түүний түүний гэргий гэнэ лээ. Арван жилд нэг ч удаа дурлаж амжаагүй тэрээр оюутан болоод гуравдугаар курст байхдаа эхнэртэйгээ танилцаж хоёр жил шахам эргүүлж байж эхнэрээ болгосон гэдэг.
Гишүүний гэргий нүдний эмч мэргэжилтэй бөгөөд хувираа бизнес эрхэлдэг гэсэн. Эхнэртээ сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь, бүүр түүнээс ч дээш сэтгэл ханамжтай байдаг Г.Баярсайхан гишүүн ямар ч сайхан эмэгтэй байсан сэтгэл алдрахгүй гэж нэгэнтээ ам алджээ.
УИХ-ын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн гэргий![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/8888-150x150.jpg)
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн гэргий Ц.Эрдэнэчулуун Бизнес эрхлэгч болон ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг. Тэрээр барилга угсралтын “Гандирс” ХХК-ийн захиралын албыг давхар хашдаг бөгөөд боловсрол өндөртэй нэгэн.
Тиймдээ барилга угсралтын “Гандирс” компаниа амжилттай удирдаж амжилт гаргасан хатагтай эр нөхрийнхөө дэмжлэгийг авдаггүй гэдэг. Тэрээр нэгэнтээ “Бизнесийн талаар юу ч мэдэхгүй хүн яаж надад туслах вэ дээ. Нэг л их төрийн ажил ярьсан, Монголоо гэсэн хүн байх юм байна шүү дээ. Бизнесээ би л явуулна” хэмээн ярьсан удаатай.
УИХ-ын гишүүн М.Энхболдын гэргий
УИХ-ын гишүүн М.Энхболдын гэргий Ж.Туяацэцэг өдгөө ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга хийдэг бөгөөд уг сургуульдаа 15 дахь жилдээ багшилж байгаа юм. 2008 оны дөрөвдүгээр сард “Зарим сортын буудай, гурилын чанарын харьцуулсан судалгаа” сэдэвээр эрдмийн зэрэг горилж доктор цол хүртсэн тэрээр залуудаа олон залуусын харцыг булаасан сайхан бүсгүй байсан гэдэг. Одоо биеийн галбир төрхөө алдаагүй тэрээр нуруутай гэвэл нуруутай, царайлаг уу гэвэл царайлаг нэгэн.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/Bathuu_tungalag-150x150.jpg)
УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэргий
УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн гэргий Т.Тунгалаг өдгөө “Шунхлай” группийг удирддаг. Бизнесийн салбарт хүч үзэж, тэр бүр бүсгүй хүнээс гараад байдаггүй зориг, тэвчээр гарган ажиллаж буй энэ эмэгтэй эр нөхрийнхөө ажилд хошуу дүрдэггүй гэдэг. Тэрээр амьдралдаа цорын ганц удаа Төрийн ордонд орж үзсэн гэдэг.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гэргий
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймгийн Дарви сумын уугуул Долгорсүрэн гэх эмэгтэйтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрснээсээ хойш 42 хаврыг үджээ.
Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн ангид орлогч даргаар очсон Д.Дэмбэрэл дарга гэргийтэйгээ анх танилцахдаа Оросын “Жулбарс” киног үзэж яваад танилцсан түүхтэй.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд С.Батболдын гэргий
УИХ-ын гишүүн С.Батболдын гэргий 40 мянгатын унаган охин гэдэг. Тэрээр өдгөө “Чингис” зочид буудал болон “Скай” их дэлгүүрийг харьяалуулдаг “Алтай трейд” компанийг тэргүүлдэг.
Жирийн бизнесмэн залуугаас эхлээд Ерөнхий сайд болтлоо өсөн дэвжсэн нөхөртөө таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн өнөр өтгөн гэр бүл.
УИХ -ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий
Хатагтай Л.Байгал цагтаа загварын тайзнаа алхаж асан топ млдель. Тэрээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий болж, үрийн зулай үнэрлэснээсээ нэг хэсэг гэртээ суусан ч тун удалгүй бизнес хөөж “Baigal Beauty & Spa Center” салоноо нээсэн. Анх 2003 оны зургадугаар сард 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байснаа бодвол богино хугацаанд хөл дээрээ босож үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн, өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчдтэй болж өргөжсөн нь түүний бизнес ухааных биз ээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гэргий
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гэргий Д.Баасанхүү “ТБД” андууд дэлгүүрээ ажиллуулдаг. Дээдсийн хүрээний хүүхнүүд дотроо хамгийн сайхан нь байж чаддаг тэрээр брэндээр амьсгалсан “ТБД” дэлгүүрийн барааны загвар, чанар чансааг хатагтай Д.Баасанхүү өөрийнхөө өнгө, үзэмжээр сонгон авдаг гэсэн.
Герман хэлний багш мэргэжилтэй тэрээр хотоос холгүйхэн хүнсний ногоогоо өөрөө тарьж бас хажуугаар нь тахиа, ямаа тэжээдэг гэнэ лээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/gantsetseg-150x150.jpg)
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэргий
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэргий Ц.Ганцэцэг хуучин МАХН-ын шатсан цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулж байжээ. Тэрээр хурдан хөдөлгөөнтэй төдийгүй нэлээд хэл ам түргэнтэй энэ хатагтай нэгэн цагт эр нөхрийнхөө ажилд хошуу дүрдэг хэмээн шүүмжлүүлж байсан удаатай.
УИХ-ын гишүүн Б.Кекүшюзан Батбаярын гэргий
Оюутны ширээнээс урлагийн од, урлагийн тайзнаас УИХ-ын гишүүний гэргий болж чадсан түүний намтар түүхийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр сүүлийн үед уран бүтээлээсээ түр хөндийрч бизнесийн салбарт хүч үзэж байгаа адтай нэгэн. 25 дугаар эмийн сангийн эсрэг талд байрлах “Кёкшү цамхаг”-ийг бизнесийн талбар болгосон тэрээр “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Эх орон” телевиз, авто ломбард, автомашины худалдаа, ресторан, кино ертөнц гээд хөл тавиагүй салбар гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй.