Үүлэнд найдах уу, үнэнд найдах уу, УСНЫХААН
2011-10-24

Хүнээ тоолж чаддаггүй Монголчууд усаа тоолжээ. Гэхдээ Монгол ус даяар хэдэн гол горхи, нуур цөөрөм байгааг л тоолсноос бус хаанахын аль гол, нууранд хэдий хэр хэмжээний ус байгаа, түүнийг нутгийн иргэд хэдэн жил ашиглаж болох, хэд нь хүний оролцоотойгоор ширгэсэн, хэд нь уул уурхайн компанийн хатуу “гараар “орж бохирдож ширгэсэн зэрэг нарийн тооцоог гаргаагүй байна. Түүнчлэн эдгээр тоолсон гол горхи, нуур цөөрөмнийх нь хэдэн хувь нь унданд хэрэглэж болох хэдэн хувь нь хэрэглэж болохгүйг бас л орхигдуулжээ. Гэсэн ч хүнээ тоолж чадахгүй байсныг бодвол нийт нуур цөөрөм, гол горхио тоолчихжээ. Тэгэхээр байгалийн баялаг, эрдэс бодисоороо дэлхийн чихийг сортойлгож, бардамнаж баярхаж байгаа Монголчууд бид цэвэр цэнгэгээр нь биш юм гэхэд тоогоор нь бардаж болохоор аж. Тооллогын комисс Усны тухай хуульд заасны дагуу усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, ашиглалт болон хаягдал усны хэмжээ, бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жилдээ нэг удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр, харин улс орон даяар дөрвөн жилд нэг удаа улсын төсвийн хөрөнгөөр тооллого явуулдаг гэх. Жил бүр хэдэн горхи хаана хатаж ширгэж вэ гэдгийг хөрөнгө мөнгө зарцуулан байж тоолж суухаар төсвийн хөрөнгөнөөс таслан ус тоолж байгаа хөрөнгөөрөө урамшуулал бий болгочихвол Усны газар хийгээд Ус сувгийн удирдах газрынханы тайланд хүний гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр ажил болмоор хэмээн өөрийн эрхгүй бодогдож байгааг нуух юун. Хэрэв урамшуулал бий болгож, орон нутгийн иргэдийг энэ ажилд татан ажиллуулбал үнэхээр дорвитой үр дүн гарна. Тодруулбал, тухайн орон нутгийн иргэдийн дунд урамшлуулалт хөтөлбөр зарлаж, хэн хаанахын гол горхи, рашаан, нуур цөөрмийн эхийг хэрхэн яаж хамгаалж, ямар үр дүн гарав гэдгийг жилийн эцэст шалгаруулан урамшуулах систем. Хөдөөнийхөн хээгүй, бүдүүлэг хэмээн хот суурин газрынхан муулдаг ч угтаа сэтгэл цагаан, үнэнч хүмүүс байдаг. Тэд нэг гол горхийг хамгаалах үүрэг хүлээвэл үхэн үхтэлээ үнэнчээр зүтгэж хамгаалах сэтгэлтэй хүмүүс. Хэдийгээр Монголчууд хар ус харамладаггүй гэдэг ч орчин цагийн нийслэлчүүд хар усаа үнэлж бүүр байр, гэр хорооллоор нь ялгаварлан үнийн тарифаа тогтоосон байдаг. Энэ удаагийн тооллогын үеэр ҮАБЗ-өөс ирүүлсэн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэгт Усны газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, бүх дүүргийн ЗДТГ-тай хамтран холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тоо бүртгэл явуулсан гэнэ. Үнэхээр ус тоолох асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглүүлэх асуудал мөн л юм бол тоолох биш хамгаалах асуудлыг нэн түрүүнд тавьмаар. Гэтэл манайхан тооллогоо хийж дууссаны дараа тэдэн онд тэдэн нуур цөөрөм, гол горхи байснаас тэд нь ширгэсэн байна гэхээс илүүг хийж чадахгүй байгаа юм. ҮҮЛЭНД НАЙДАХ УУ, ҮНЭНД НАЙДАХ УУ Монгол орны хэмжээнд хоёр буюу түүнээс олон аймгийн хил дамжин урсдаг 56 гол мөрөн, гурван томоохон нуур байдаг аж. Тиймээс орон нутагт тооллого зохион байгуулсан ажлын хэсгийнхэн гол горхи, нуур, тойром, булаг шанд, рашаан, мөнх цас, мөсөн гол, худаг, услалтын систем, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын далан, усан цахилгаан станц, усан сан, хөв, цөөрмийг газар дээр нь бүртгэжээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн нь 6095 байна. Үлдсэн 551 гол горхи тасарсан, буюу газар доогуур шургаж, ширгэжээ. Гэхдээ тооллогын комиссын гаргаснаар бол энэ жил олон жилийн дунджаас бага хур тунадастай байсан учраас хатаж ширгэсэн голын тоо цөөрсөн гэнэ. Харин 2003-2007 онуудад хур тунадас багатай байсан учраас их ширгэсэн аж. Тэгэхээр бид байгаль эхээс заяасан гол горхи, нуур цөөрмөө байгаль дэлхийд нь даатгаж борооны үүлэнд найдаж суух уу, аль эсвэл өөрсдөө хамгаалж, усны эхэнд уул уурхайн компанид олборлох, хайгуул хийх зэрэг зөвшөөрөл өгөхгүй хамгаалах нь дээр үү гэдгийг л сонгох болж байгаа юм. УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР, УСНЫ ГАЗРЫНХААН ШИРГЭСЭН 2426 НУУР ЦӨӨРӨМ, 1879 БУЛАГ ШАНДАА ЯАЖ СЭРГЭЭХ ВЭ Монгол орны хэмжээнд нийт 3613 нуур, тойром тоологдсоноос 3130 нь устай, үлдсэн 483 ширгэсэн байна. Анх 2003 онд 4639 нуур тоологдсоноос 780 гаруй нь ширгэсэн, 2007 онд 3732 тоологдсоноос 1163 ширгэжээ. Зөвхөн 2003 оноос хойш 2426 нуур цөөрөм ширгэчихэж. Түүнчлэн устай тоологдож байгаа нуур, тойрмын тоо жилээс жилд цөөрч байгааг хараад л тоолоод л суух уу. Бас нийт 9320 булаг шанд бүртгэгдсэнээс 7441 булаг, шанд устай тоологджээ. 1879 булаг шанд ширгэсэн гэсэн үг. Усны газар болон Ус сувгийн удирдах газар Нийслэлийн урд захыг хөвөөлөн урсаж буй Хатан Туулын усыг зарж мөнгө босгож байгаа хэр нь хамгаалж чадахгүй Эхийг нь тахиад адгийг нь бохирлуулаад л сууж байгаа. Тодруулбал, Туул голын усанд эхнээс нь аваад Сонгинын амралтын урд талд хүртэл иргэд хувцас хунар, машин тэргээ угааж цэвэрлэдэг. Харин түүнээс доош арьс ширний үйлдвэр бохироо цутгаж байгаа учраас Сонгинын булан орчмоор Туул гол урсаж байна уу, түмэн олны бохир урсаж байна уу гэдэг нь ялгагдахгүй байсаар хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
This is the perfect way to break down this infaormtoin.
2011-12-31
энэ сэтгүүлчийн үнэн. бид зүгээр л энэ байдлаараа тоолоод л, алхам ахисан юм хийхгүй бол бид удахгүй уух ундачгүй болох нь ээ! ядаж л мод тарих хэрэгтэйй ш дээ!! усны дутагдалыын талаар мэдээ байвал энд бичээрэй!
2011-11-02
kadaffi ch genu hend ch hamagui mede bichher orj setgegdel bcihij sana zowdog humus n yatsin be? mongoldoo bdaggui yumu shig aashlah yum ter gadadad yu bolj bn bidend ogt hurtelgui harin tuul gol us gedeg bol bidni tulgamdad bga asuudal udahgui oilgoh bizde
2011-10-24
gol gorhind huwtsasaa ugaadagggui bsan humuus bsan shu de. odoo bol yu durtaigaa ugaaj, yanz buriin himiin bodis hiij bn. tegeheer uul us ni shirgehees yahaw de.
2011-10-24