Буу агссан хамгаалагч үнэнч байж чадах уу
2011-10-20

УИХ-ын гишүүд галт зэвсгийг хэрхэн зөв ашиглах, хяналт тавих талаар хэлэлцэж  нэлээд маргаж байна. 18 нас хүрсэн бол галт зкэвсэг эзэмших эрхтэй байхаар хуульчилсан нь гишүүдийн санал хураагдахад хүрээд байна. Орон нутгийнхан үүнийг дэмжиж байгаа бол хотоос сонгогдсон  хэсэг нь байж болохгүй. Хатуу хяналттай байх ёстойг сануулна. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд  хоттой мал руу чоно дайрвал, “Чи наанаа байж бай. Би цагдаагаас буугаа аваад ирье гэх үү. Тэгээд тэр цагдаа нь тэртээ 100 км-ын цаана байгаа шүү дээ. Малчин айл буутай байж болохгүй юу” хэмээн  ёстой ацан шалаанд оруулах зүйлээр шалгаана. Хуулийн төслийн ажлын хэсгийнхний тайлбарласнаар, яг ч тийм хатуу заалт хуулийн төсөлд байхгүй гэнэ. Онц, хүнд гэмт хэрэгт холбогдсон, эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй, нийгэмд аюул учруулж болох этгээдийн бууг бүртгэлийн журмаар хураан авах тухай заалт байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдоогүй, эсвэл сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн Монгол Улсын бүх иргэн буу эзэмшиж болно хэмээн учирлах. Энэ хуулийг төслийг хэлэлцэхэд  хуралдааны танхимд нэг л айдас нөмөрсөн байдал давамгайлж байв. Арга ч үгүй сүүлийн үед нэгийгээ буудсан,  нутагт нэгт ах дүүс өөд өөдөөсөө буу шагайсан, иргэний хөдөлгөөнийхөн ямар ч хараа хяналтгүйгээр аж ахуйн нэгжүүдийн машин механизм руу буудсан гээд галт зэвсэгтэй холбоотой, эдгээрийг журамлах шаардлагатай болсныг гэрчилсэн. Харин нүүдэлчин ёс заншилд тохируулж зөв гарц олохгүй бол энэ хуулийн хувь заяаг шийдэхэд хүндрэлтэй болж байна. Өнөөдөр уул уурхай, томоохон үйлдвэр, банкны салбарынхан, хөрөнгөтэй хувь хүн галт зэвсэгтэй харуул хамгаалалтынхнаар хамгаалуулахыг хүсдэг. Хэдийгээр хууль бүрэн зохицуулалт байхгүй ч өнөөдөр байдал ийм л байгаа. Цаг үеэ дагаад галт зэвсгийн хуулийг сайжруулахгүй бол хууль бус хэрэглээ газар авч хар зах дээрх гараас гарт худалдаа байсаар байна. Мөн галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авсан зарим харуул хамгаалалтынхан буу, зэвсгээ  зориулалтын бусаар ашиглах тохиолдол олонтаа гарах болсныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гишүүдэд хэлж байсан. Тухайлбал, уул уурхайн компанийнхан галт зэвсгээрээ хууль бус ан хийсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан аж. Тэгэхээр шинэхэн хуулиар галт зэвсэгтэй харуул хамгаалалтынхнаар хамгаалуулах шаардлагатай обьектуудыг ялгаж өгөх аж. тэгэхгүй бол сургууль, цэцэрлэгүүд буу агссан дүрэм хувцастай харуул, хамгаалалт авбал хүүхдүүд хүссэн хүсээгүй айдаст автана. Ийм эмзэг, үндэсний аюулгүй байдалтай холбооттой нэгэн чухал удахгүй батлагдах нь. Өнөөдрийн байдлаар иргэдийн гар дээр 40 гаруй мянган галт зэвсэг  байгаа. Тэдгээрийн нэлээд хэдэн хувь нь байлдааны зориуулалттай гэхээр нийгмийг айдаст автуулахаар сонсогдож байна.          
Shuud.mn
Сонин хачин
Buu heregtei malchin aild buugui baina gedeg bas hund zuil.genet chono galzuu uneg baavgai geed amitan dairah magadlaltai baidag yadaj duugardag yum bailgahgui bol..
2012-05-28
Ямар ч тооцоо судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр асуудлыг бүү шийдээч Тэглээ тэгүй чоно ихэдвэл кампанит ажил болгочихдог болоо биз дээ Сая Говь Алтайд яалаа даа Буу ашигладаг болговол энэ оронд аюулын харанга дэлдэнэ шүү УИХ-ын МАЛУУД АА
2011-12-10
Буу зэвсэг ашиглах эрх нээлттэй байдаг Америкт буунас үүдэлтэй гэмт хэрэг хэдэн мянгаараа гарч олон зуун хүн хохирогч болж байгаа шүү дээ Энэ хуулийг батлах гээд зүтгээд байгаа малуудыг сайн тогтоож аваад хожим нь өөрсдийг нь буудах хэрэгтэй
2011-12-10
buug zuvshuruh heregti. ene ard tumnese aij ichehe bolison turin huvalznudig ailj l baih heregtei shde tegvel urinhu, huvinha erh ashgig nen tergund tavidag luivarchid avilgachid turd garch irehe ch bolino garch irvel budaj alah heregtei shu de.shudarga unen yag odo huraldaj hereldej susnar ireh n ungursun.bugd l biy biynihe idej usan hulgailsnig medej bga oligarhiud yaj unenig avch ireh yum be.arhi uj uhamsarguiger biy biyne alaha boliy.shudarga tserluley
2011-11-09
Ц.Нямдоржийн санаачилсан хууль болгон аюултай шүү. Тэр хүн чинь сталины шээсэн газараас төрсөн юм гэсэн. Ленингийн баасан газарт хүн болж , Маогийн нулимсан газарт хоолож коммунист болсон новш. Нийгэмд ардчилал төгс ялбал энэ новшийг хамгийн түрүүнд хүмүүжүүлэх хэрэгтэй.
2011-10-30
за энэ хууль иргэний дайны ул суурийг тавьж байна даа. Иргэдийн гар дээр буу байнаа гэдэг бол торхтой даринд гал ойртож байгаагийн шинж. Н.Энхбаяр Жаргалсайхан мэт нь энэ хуулийг гархыг их хүлээж байгаа байхдаа. Тэд хэд л бол хэдэн хүнийг зэвсэглэж чадах бэлтэй. Гэтэл эдний доор Гал үндэстний холбоо гэж галаар наадаж буугаар тоголсон хүмүүс байгаа. Тэд мөнгө шантаажлаад өгөхгүй бол газар шороогоо хамгаалж байна гээд хэд хэдэн газрын өмч хөрөнгө рүү буудсан. Хуулиа гаргахын тулд хуулиа хариуцах хариуцлагын хяналтын механизмыг эхлээд зөв зохицуулахгүй бол дэлгүүрт хэрэлдсэн эмгэд өвгөд маань буу гаргаж ирээд буудалцах вий дээ. Арван жилийн паспорт авсан жаалууд маань нэг нэгнээ хөнөөх вий дээ
2011-10-30
иргэдийн гар дээр 40 гаруй мянган галт зэвсэг байна. Sportiin 400 byy baigaa. Tedgeer tyc byreec ni 10000 tugrugiin tatbar abna gejee. ee Mongoliin neriig hen gargadag be. 76 lab bish drg. Arai gej joohon mungu olood beltgelee hiij baigaad Eh orniihoo neriig gargadag huuhduudiin SPORTIIN byynaac tatbar abna
2011-10-28
ГАЛТ ЗЭВСЭГ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ ГЭДГЭЭ ЭХЛЭЭД САЙН ТОДРУУЛААЧ. ХИЙН БУУГ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ХУУЛЬЧИЛСАН МӨРТЛӨӨ ҮНЭМЛЭХ АВ ГЭЭД БАЙХ ЮМ.ТЭГВЭЛ ГАВ БОРООХОЙ Ч ГЭСЭН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ШҮҮ ДЭЭ МАЛНУУДАА
2011-10-26
Joloonii kurs shig Surgalt yavuulj baih heregtei baihaa
2011-10-26
Buugaa ugchixu Ardiin Namiinxnig namnaad ugue
2011-10-26
mongol hun buutai baij bolno
2011-10-23
buund bol salaavch l ogmoor baina. buug horigloh heregtei
2011-10-20
buutai baih heregtei
2011-10-20
bi l lavdaa gert aluuchin dairaad orood irbel buudna tegehgui bol ger buleeree aluuchidad aluulaad l b.a shuu dee mongoliin hun am duuslaa hun bur buutai baih heregtei tsagdaa nar gehgui humuusiig buudaad unbal bas buudalzah heregtei tegehgui bol 37 on shig zugeer baij bgaad l aluulaad baih uu sain bod 35000 irgen tortoo buuduulsan shuu yamar ch buruugui bsan ted
2011-10-20
18 bish Delhiin jishigt 21 hursen hund buu avah erh uguul zugeer bh Bi bol demjij bna. Buu bh yostoi zuil.
2011-10-20
Ц.Нямдорж энэ хуулийн өмнө иргэд хэрэв жагсаал цуглаан хийсэн нөхцөлд буудах эрхийг баталгаажуулсан хууль санаачлан оруулж ирсэн. Тэрээр цагдаа тагнуулыхан болон дотоодын ба хилийн цэргийг нэгэн удирдлагад оруулж тэгснээрээ нэг тушаалаар ард түмэн иргэд рүүгээ буудах хууль санаачилаад түүнийг нь ардчилсан намыхан эсэргүүцэж буцаасан. Ардчилсан орон гэх үү харгис дарангуйлалт орон гэх үү монголыг. Энэ дээр байгаа хуучин коммунист харгис дарангуйллын арга барил школтой нөхдүүдийг нэг тийш нь болгохгүй бол эргээд ардчилсан бус тогтолцоонд орчих санаатай байх шиг байна. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн эдийн засаг дээр тухалсан харгис дарангуйлалт нийгмийн хэлбэр гэсэн үг. Өмнөх хөрш бол тод жишээ нь байна
2011-10-20
хөдөөгийхөндөө нум сум өгчихгүй юу даа. Тэд чоно үнэгээ харваад л байж байг. эртний монголчууд ингээд л байсан биз дээ. хотыхонд нь бол чавх өгчих Ху намын цонхыг хагалж л байг
2011-10-20
shiidej bolno shte buu shiidmin asuudliig neg mor huulichlaad negtiish n bolgon n deer
2011-10-20