УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуун, нэр дэвшигчээс хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал чамгүй сайн нутгархаад авав. Тэрбээр “Д.Гангабаатарын өмнө Ш.Цогтоо гэж Сүхбаатар аймгаас төрсөн гишүүн байсан. Түүний орыг залгаж, Сүхбаатар нутгаас Монголын шударга ёсны төлөө тэмцэгч, сүхбаатарчуудын бахархал болсон Дашбалбар агсны хүү гарч ирж байгаад маш их баярлаж байна.
Ер нь сүхбаатарчууд зарчимч, шударга байдлаараа Монголдоо тэргүүлдэг. Үндсэн хуулийн цэцийг анхнаас нь өлгийдөн авсан Н.Жанцан гэдэг ноён нуруутай удирдагч, авч явж ирсэн. Дараа нь Ш.Цогтоо, одоо Д.Гангабаатар. Хуульзүйн салбарт сүхбаатарчуудын гаргаж байгаа шийдэл бүхэн хамгийн зөв, шийдвэртэй байдаг” хэмээн Сүхбаатар аймгаа, нутгийнхнаа рекламдлаа.
Б.Хэрлэн
Уншиж байна |