Сэлэнгэ аймагт өнгөрсөн долоо хоногт 1000 хүүхдийн гимнастик боллоо. Тодруулбал, Ардын хувьсгалын партизан Г.Бумцэндийн нэрэмжит, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р бүрэн дунд сургуулийн 1000 сурагч нэгэн зэрэг гимнастик хийжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү бүх нийтийн гимнастик хийсэн юм байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Завхан аймгийн 500 сурагч мөн бүх нийтийн гимнастик хийж байсан удаатай.
Б.Дэжид
Уншиж байна |