АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн (DOGE) санаачилгыг хэрэгжүүлэх, тэр дундаа төрийн албаны орон тоог цомхотгох тухай тушаалд гарын үсэг зурав. Холбогдох баримт бичгийг хоёрдугаар сарын 11-нд Цагаан ордны цахим хуудсанд нийтэлжээ .
Баримтад өгүүлснээр агентлаг бүрийн удирдлага DOGE-тэй өөрийн ажиллагааг уялдуулж ажиллах хүчний тоог аль болох ашигтайгаар тогтоох, хөлсөөр хүн авч ажиллуулахыг хязгаарлах болж байна.
"Агентлагуудын удирдагч бүр DOGE багийн ахлагчтай зөвшилцсөний үндсэн дээр мэдээлэлд суурилсан төлөвлөгөө боловсруулж, хамгийн их хэрэгцээтэй газруудад шинэ боловсон хүчний томилгоог хийх ёстой" гэж тушаалд дурджээ.
Уншиж байна |