Цагаан идээ ₮550 мянгад хүрчээ
5 цаг 20 мин

 

Ялалтын талбайд Архангай аймгийн цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж буй. Архангай аймгийн есөн сумаас 80 гаруй малчин 70 гаруй тонн цагаан идээ борлуулахаар зэхжээ.

Дундын зуучлалгүй малчнаас нийслэлчүүдэд хүрч буй Архангайчуудын сүү, цагаан идээ өнгөрсөн жилийнхтэй ижил үнээр худалдаалагдаж буйг малчид онцолжээ.

  • Шар тос нэг килограмм нь 50 мянган төгрөг,
  • Өрөм 40 мянган төгрөг,
  • Тавгийн иж бүрэн ааруул аарцных нь 450 мянган төгрөг,
  • Сүүн хурууд таван үеэрээ буюу 35 ширхэгтэй, гурван хос еэвэн ааруултай  550 мянган төгрөг,
  • Сүүн ааруул 50 мянган төгрөг,
  • Хорхой ааруул 35 мянган төгрөг,
  •  Ямааны ааруул 45 мянган төгрөг,
  •  Ээзгий 20 мянган төгрөг,
  • Ээзгийтэй тос 35 мянган төгрөг
  •  Ааруулан тавгийн идээ 280-550 мянган төгрөг
  • Бяслаг 50 мянган төгрөг,
  • Нэрстэй амтат тос 20 мянган төгрөг байна.
Shuud.mn
Сонин хачин