Булган аймгийн ИТХ өнөөдөр /2025.02.13/ болж Засаг дарга Д.Пүрэв-Очирт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.
ИТХ-ын гишүүдийн 60 орчим хувийн саналаар огцруулахыг дэмжсэн байна.
Тодруулбал, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн мэдүүлсэн байдаг.
Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Мөн аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56-р зүйлийн 56.3.2 ''төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан'' гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн аж.
Уншиж байна |