Иргэд сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад нэг ширхэг хонины ууц, хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан болох нь тогтоогдож, хэргийг тус тус шалгаж байгаа аж.
Уншиж байна |