2014 - Төсөв “тодорч” эхэллээ
2013-10-13

Оюутолгойн ээлжит нүүр тулсан уулзалт монголын талбай дээр хаалттай эхэлсэн нь өнгөрөгч 7 хоногийн анхаарах том сэдэв яриа байлаа. Үүнтэй залгаад цоорхой гарч хүндэрсэн төсвөө яах уу, ирэх 2014 оны төсөв ямар байх уу гэсэн том суурь асуудлууд Их хурлын хэмжээнд яригдаж эхэллээ.

бый

Засгийн газрыг шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, тэргүүтэй бие даан нэр дэвшигчид Оюутолгойн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэд явагдаж буй хэлэцээрийн хөндөж буй асуудал болон явцыг олон нийтэд нээлттэй явуулахыг шаардлаа. Өнгөрсөн есдүгээр сарын 23-27-ны хооронд Лондонд өрнөсөн хэлэлцээр ерөнхийдөө ойлголцлын зөрүүг арилгахад чиглэгдсэн бол Улаанбаатарын хэлэцээр Оюутолгойн гол гол асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. Анх гэрээнд заагдсан анхны хөрөнгө оруулалт юунаас болж хоёр тэрбумаар хэтэрснийг, мөн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг, Монголын эзэмшиж байгаа 34 хувьд өөрчлөлт оруулах боломж бий эсэхийг хувь нийлүүлэгчдийн байгуулсан ажлын хэсгийнхний шалгалт, судалгаа, тооцоон дээр үндэслэж шийдвэрлэнэ. Мөн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг тодруулахаар хөрөнгө оруулагч болон Монголын Засгийн газар тус тусдаа аудитын шалгалт оруулсан. Энэхүү шалгалтаар илэрсэн зөрчил, алдаа, хөрөнгө мөнгөний илүү дутуу, зөрүүг нь тулган нягтлах шаардлагатай байгаа аж.

өыб

Мөн хувь нийлүүлэгч талууд дотооддоо булхай шүүс байгаа эсэхээ үзэхээр шийдэж хамтарсан ажлын хэсэг байгуулан зөрчлийг тогтоох ажлаа эхлүүлсэн бололтой. Эхний ээлжид “Оюутолгой”-н зардлын тайлан, тооцоог тулган нягтална. Эх сурвалжийн мэдээлснээр татварт хэдийг төлсөн, цалин хөлс, орон нутгийн төсөвт хэдийг зарцуулсан, мөн геологийн нөөцөө яаж тогтоосон зэргийг хамтарсан ажлын хэсгийнхэн тогтоох бөгөөд түүний дараагаар гол асуудалдаа орохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллараас долоон тэрбум болж өссөн шалтгааныг тодруулах юм байна. Эх сурвалжаас авсан мэдээгээр “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтыг зээлээр шийдвэрлэх хүсэлтээ гаргасан “Рио-Тинто” саналыг Монголын Засгийн газар зөвшөөрье гэж толгой дохисон бололтой юм. “Оюутолгой”-н хөрсөн доорх баялгийн 70-80 хувийг далд уурхайгаар олборлох учраас санхүүжилтийн асуудлыг ямар ч байсан яаралтай шийдвэрлэх хэрэгтэй мөн Монголын эдийн засаг дахь валютын орлогын 55 хувийг “Оюутолгой” хангаж байгаа тохиолдолд далд уурхайн ажлыг хүссэн, хүсээгүй эхлүүлэх шаардлага бий гэдэг шахаа манай талд нөлөөлж байгаа нь дамжиггүй.

бй

Эх сурвалжийн хэлснээр “Оюутолгой”-н далд уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн дөрвөн том санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээний зээл авах зөвшөөрлийг “Рио-Тинто”-д олгож магадгүй юм байна. Яг хэдий хэмжээний зээл авах эцсийн тоо тогтож зарлагдаагүй ч Дэлхийн банкнаас 500-750 сая ам.доллар, Олон улсын санхүүгийн корпорациас бас 750 сая ам.доллар авахаар яриа хэлэлцээ өрнөж эхэлсэн бололтой байна.

бый

Энэ халуун сэдвээр УИХ-ын бие даагчид “Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийж, гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол Засгийн газрыг шүүхэд аваачина мэдэгдсэн. Энэ мэдэгдэл хэдий зөв байлаа ч одоохондоо үүнээс өөр гарц байгааг улс төрчид ч эдийн засагчид ч олж харахгүй байгаа нь бодит үнэн, гарцаагүй байдал болоод байна.

бйы

Төсөвт тодотгол хийнэ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн мэдүүлжээ.

бө

Нэгдсэн төсвийн нийт орлого 2013 оны эцэст 1, 522.0 тэрбум төгрөгөөр тасарч хууль хэрэгжихгүй байх урьдчилсан тооцоо гарсан байна.Төсвийн тухай хуулийн 34.1.2-т заасан нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтэрсэн байх тул Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон учраас тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч, төсвийн төслийг өргөн мэдүүлжээ.

өб

МАН –ын мэдэгдэл Сөрөг хүчин “ажлаа хийж” мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүд, холбогдох баримт бичгийн төслийг Засгийн газар эргүүлэн татан авч, хуульд нийцүүлэн засаж оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн үндсэн санааг агуулсан энэ мэдэгдэлд улс орны эдийн засгийн байдал хүндэрч байгааг давхар тэмдэглэн сануулсан байна.

бө

...Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл хэрэгжихгүй болж, гадаадын хөрөнгө оруулалт 50-иар хувиар огцом буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэн 3.4 их наядад хүрч, инфляци 10 хувиас давж байна.

мө

Монголбанк, Засгийн газраас хамтарч хэрэгжүүлсэн 3.0 их наяд төгрөгийн өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үр дүнгээ өгсөнгүй. Үнэ нь тогтворжих ёстой орон сууцны үнэ нь 1 м2 нь 1,200,000 төгрөг байсан бол, 2,000,000 төгрөгт хүрч 60 хувиар, атар талх 630 төгрөг байсан бол 850 төгрөг болж 30 хувиар өссөн байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ард иргэдийн амьжиргааны түвшин доройтож, валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар суларч байхад цалин, тэтгэвэр тэтгэмж нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй гэж онцоллоо.

өб

4500 сайжруулсан зуух тараана

2013 оны 10-р сарын 11-ний өдөр таван талт гэрээнд Дэлхийн банк, НЗДТГ, БОНХЯ буюу Цэвэр агаар сан, Хас банк болон нийлүүлэгч компаниуд гарын үсэг зурснаар энэ онд багтаан нэмж 45,000 сайжруулсан зуухыг нийслэлийн хороодод нийлүүлэн, түгээнэ гэнэ. Ингэснээр нийслэлийн 189,000 түүхий нүүрс түлж байгаа өрхийн 90 гаруй хувь нь буюу 167,600 (өмнөх жилүүдэд 122,600 гаруй тараагдсан) өрх нь “утаагүй зуух”-аар хангагдана гэсэн тооцоо гараад байгаа юм байна.

өы Мөн энэ оноос эхлэн агаарын бохирдол өндөр хэмээн тооцогдож байгаа Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, Орхон, Ховд аймгийн төвүүд тус бүрд 87,5 сая төгрөгийн төсөл хэрэгжихээр болсон байна. Аймагт хэрэгжих төслийг тус аймгийн иргэд, удирдлагын саналаар шийдэх бөгөөд зарим аймаг дулааны шугам сүлжээ болон нам даралтын зуухаа шинэчлэн сайжруулах санал тавьж байгаа бол зарим аймаг сайжруулсан зуух авах саналтай байгаа юм байна.

6

өыб 2014 оны төсвийн төсөл

Засгийн газраас өргөн бариад буй дээрх төсөлд 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байхаар заажээ. Засгийн газар үрэлгэн төсвөө гарын салаагаар уосгадгаа больж их л хэмнэнэ гэсэн зүлйийг энд ярьж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тодотгосноор төсвийн орлогыг бүрдүүлэхэд татвар хураалтыг эрчимжүүлэх бодлого барих ба Төсвийн зардлыг хязгаарлахын тулд урсгал зардлуудыг тэвчих замаар 2013 оны төсвийн түвшинд багтаах чиг барьжээ.

ө

Мөн төсвийн хөрөнгөөр баригддаг хөрөнгө оруулалтын өртөг жил ирэх тусам өсч нэмэлт санхүүжилт авч тасвийг шавхарч байдаг ужиг зөрчлийг анхаарч болсон гэнэ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга одоо 4.5 тэрбум төгрөг, 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөг зарцуулж байж, ашиглалтад орох болж байгаа аж. Тэр байтугай нэг аймгийн гурван суманд баригдах 200 хүний суудалтай Соёлын төвийн барилгын төсөвт өртөг нь 1.1 тэрбум, 1.5 тэрбум, 3 тэрбум гэж гурван өөрөөр гарчээ. Энэ мэт үргэлжээд байвал 50 сургууль барих хөрөнгийг таван сургууль барихад зарцуулж татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн гүйцэтгэгч компанийг санхүүжүүлдэг буруу жишиг тогтож мэдэхээр байгаа.

6

быйөы Уул уурхайн сайдын тайлбараар бол ирэх онд нүүрс олборлолтыг 39.1 сая тоннд хүргэнэ. Үүнээс 34 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөсөн байна. Харин эрдэс баялгийн үнийг дэлхийн зах зээл дэх үнээс дунджаар тооцжээ. Тухайлбал, алтыг нэг унци нь12690 ам.доллар, нүүрсийг 1 тонн 64.5 ам.доллар, зэсийг 6837 ам.доллар байхаар тооцсон бол цайрыг 1987 ам.доллар хэмээн төсөвт тооцжээ. Урьд төсвүүдэд нүүрс, зэс, алтныхаа үнийг хэт өндөр байхаар авч төсөвтөө цоорхойтой үлддэг байсан дутагдлаа энэ жил давтахгүйг хичээж ийн дундаж үнээр авч байгаа нь зөв байх. Харин сөрөг хүчин МАН -ын бүлгийн гишүүд энэ үнэ бага байна гэсэн шүүмжийг өгсөн.

өй

Засгийн газраас ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Үүгээр бол төрийн албан хаагчдын цалин ес, тэтгэвэр, тэтгэмж 10 орчим хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарч байгаа юм байна. Гэвч энэ нь үнийн өсөлттэй харьцуулж үзвэл бодит байдал дээр 4-5 хувиар нэмэгдэхээс хэтрэхгүй гэсэн хардлага байна.

ыу

Нэг л өглөө гэдэг тодотголтой анхны их цас нэвсийтэл орлоо

Өвлийн хүйтэн жавар хатуу сорилго уулын толгой дээрээс бууж их хотод зочилж ирж байгаагаа сануулж шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Улсын хэмжээнд 60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-г шууд хурааж нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа хураан аваад байгаа ажээ. Үр тарианы хураалт 80.3 хувь, төмс хураалт 90.7 хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай байгаа мэдээ байна.

өбх

Ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж буй юм байна. Оюу толгойн уулзалт зөвшилцөл ямар үр дүнтэй болох бол гэсэн том хүлээлт энэ долоо хоногт ч үргэлжлэх болов уу.

аыб УИХ энэ долоо хоногоос 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж эхэлнэ гэж мэдэгдсэн мөн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бололтой байна.

аб

П.Баярхүү /тоймч /

Shuud.mn
Сонин хачин
garts:
Ene 76 odoo idej hanadaggui l yum bhda hedii boltol ingej iregdiin nuruun deerh achaag nemeh bodoltoi bga yum boloo utaagui zuuh l gh yum utaagui zuuh gj yu bsan yum terniihee orond oor zuil hiij boldogui yumu ed narch bidnii toloo yawna gdg ni yu l bol idej uuj awilaga awhaal ehend tawina doo
2013-10-14
zocchin:
MIKRO ZASAG MALENKAYA STRANA DUULAAD L SHOGSHITSGOOJ BNA DAA HOORHII
2013-10-13
amara:
Ganbaatar gishuuniig demjdeg shu.darga nariin bilhaig sonsohoir hundlungiin bid stresdej bhad hajuunaas n hardag bodit bdliig medseer bhad huvaaj ideed bhad ta nart hetsuu bdag bhda.bid tantai hamt.
2013-10-13