Утаанд 4.7 их наядыг зарцуулжээ
4 цаг 1 мин

‘’Утааны сонсгол’’ хийхийг хүсэж, гарын үсэг цуглуулсан 70 мянга гаруй иргэн Улаанбаатар хотын хамгийн их утаатай хэсэгт сонсгол зохион байгуулахыг уриалсан. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийн зарцуулалтад хяналт мониторинг хийж, төсвийн зарцуулалт болон шийдвэр гаргах явц, сонгон шалгаруулалт зэргийг олон нийтэд нээлттэй болгоход “Утааны сонсгол”-ын зорилго оршиж буй. Гэсэн ч төрийн ордон дахь зөөлөн суудал дээр тухалсан дарга нар өчигдөр /2025.02.03/-ийн сонсголд доривтой шийдэл эрсэнгүй, бөөрөнхийлж, аргацаасхийгээд сонсгол өндөрлөсөн. Монгол Улс утаатайгаа тэмцэх гэж сүүлийн 15 жил ноцолдов.

Зөвхөн сүүлийн долоон жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар,

Улсын төсвөөс 276.3 тэрбум төгрөг,

2004-2024 онд гадаадын зээл тусламжийн санхүүжилт 97.9 тэрбум

Цэвэр агаар сан 2011-2015 онд 111.9 тэрбум төгрөг

Гэр хорооллыг орон сууцжуулахад долоон төсөлд 2.3 их наяд төгрөг зарцуулав.

Харин сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулаад байна. Задаргааг нь харвал:

  • Цалин, нийгмийн даатгалын шимтгэлд- 400.6 тэрбум,
  • барьцалдуулагч- 321 тэрбум,
  • мидлинг тээвэр- 226.3 тэрбум,
  • ашиглалт, засвар сэлбэг, бусад- 139 тэрбум,
  • эргэлтийн хөрөнгө- 117.3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт бусад төсөл, хөтөлбөрт 288 тэрбум төгрөг

Эрчим хүчний яам агаарын бохирдлыг бууруулахад 2017-2019 онуудад 86.4 тэрбум, 2018-2021 онд 43.5 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 2017-2024 онд 158 тэрбум төгрөг зарцуулжээ.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам 2017-2024 онд 275.1 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.

Shuud.mn
Сонин хачин