“The MongolZ” баг IEM Katowice 2025 тэмцээний плэйофф-д шалгарлаа
3 цаг 23 мин

 

Цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг “Intel Extreme Masters Katowice 2025” “Counter Strike 2” тоглоомын аварга шалгаруулах тэмцээн яг одоо Польш улсад зохион байгуулагдаж байна.

 

Манай улсын “The MongolZ” баг тамирчид тус тэмцээнд урилгаар оролцож байгаа бөгөөд өчигдөр шөнө плэйофф буюу хасагдах шатанд оролцох эрхийн төлөө Германы багтай өрсөлдөж, 2:0-ээр хожлоо.

 

IEM Katowice 2025 тэмцээн нь нийт 1 сая ам.долларын шагналын сантай юм.

 

"The MongolZ” баг IEM Katowice тэмцээнд хасагдах шатанд шалгарч буй анхны тохиолдол болж байгаа ба өнгөрсөн жил урьдчилсан шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан юм.

 

IEM Katowice 2025 тэмцээн нь нийт 1 сая ам.долларын шагналын сантай бөгөөд манай улсын тамирчид хоёрдугаар сарын 4-нд буюу өнөөдөр шөнө Украины “Natus Vincere” багтай тоглох юм.

 

Shuud.mn
Сонин хачин