Нар мандахгүй юм шиг дандаа муугаар ярихийн. Солонгорч болдоггүй эдийн засаг, нийгэм гэж асуумаар болохийн. Яахав эдийн засаг унаж байна. Засгийн нөхдүүд тэрбумтан болж байна. Яахав идэж ууг, өмсч цэнгэг. Гол нь хүүхэд. Тэд маань л гэгээн ариун бол боллоо. Миний үе өнгөрсөөн. Хүүхэд маань хичээлээ биш тэтгэврийн доод хэмжээ ярьдаг баймааргүй байна.
6
Юун тэр хэдэн толгойн асуудал, сургуульд сураагүй хүүхэд 10.000-д 13-аар тоологдож байна. Тэгснээ тэдэнд маань хүрэлцэх сургууль, цэцэрлэг байдаггүй. Асуусан надад сайд нь “Зүгээр байгаарай” гэхийн. Өөр хариулт байхгүй. Нөгөө сонгодог сургалт нь хаагуур яваад өнгөрдөг юм. Бүү мэд.
6
Нар мандахгүй юм шиг дандаа муугаар ярихийн. Ирээдүй байхгүй юм шиг л аашлахийн. Усны бол цэнгэг нь, ундаргын бол дээж нь уг нь тануус юмсан. Мануус юу хийж байна даа та нарынхаа төлөө. Мянган хүүхэд түрэг чирээд /сүүлийн тооллогоор улсын хэмжээнд 1208/, 10 мянган хүүхэд галт тэрэг дамжаад л явж байна. Бөөн мөнгөөр нийгэмшүүлэх гээд баахан төсөв зохионо. Сонирхолтой нь бүгд л идэж уугаад л дуусна. Нөгөө ирээдүйн төсвийн тэрбумтангуудын орлогын эх үүсвэр болно. Зарим нь уух хатуу юмных нь мөнгөөр бизнес хийнэ. Урамтай нийгэм шүү.
6
Нар мандахгүй юм шиг дандаа муугаар ярихийн. Баахан л мөнгө олж байна гэнэ. Бас тараана. Миний хүүхдийн ирээдүйд орж байгаа төрийн хөрөнгө оруулалтыг мэдэхгүй юм байна. Сургуулийн иж бүрдэл хувцас, сурах бичиг энэ тэр гээд явж өгнө дөө. Бас л баахан татвар. Сургууль үнэ төлбөргүй гэдэг үг ямар сонсогдож байна даа. Энэ амьдралын нугачааг туулах гэж мөнөөх эцэг эхчүүд юу туулж байна. Энэ бүх зардлын хариуг төр засаг өөрөө дааж байна гэж ТОМРОХ. Монголын амьдрал ийм л сайхан шүү.
6
Нар мандахгүй юм шиг дандаа муугаар ярих юм. Ирээдүй маань Солонгосын сериал үзэнгээ ингэж асуувал яахав. Тэгвэл найзууд аа СОНИРХОЛТОЙ АМЬДАРЬЯ. Энийг өөрчилж яагаад болдохгүй гэж. Төрийн сонголтоо ухаантай хийж, эдийн засгаа сэргэх үйлдвэрлэлээ дэмжиж өөрснөө аль болох сонирхолтой амьдрья даа.
6
Бид хэрхэн сонирхолтой амьдрахаас ирээдүйн маань сонирхол үүснэ дээ. Хүүтэйгээ өвчин зовлон, инфляцийн төвшин, мах ногооны үнийн өсөлтийг ярихаа больё л доо. Тэд ядарна. Бид баясна. Хамгийн гол нь зангиатай өнөөдрөөс гэгээлэг ирээдүй хэрэгтэй баймсан.
5
Н.Бадамжав
Уншиж байна |