Цагдаагийн албан хаагчдын шинэ дүрэмт хувцасны загварыг эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргаж, Ерөнхийлөгчөөр батлуулсан байна. Энэ нь цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг хангасан, чөлөөтэй, хөнгөн, шинэлэг төрх бүрдүүлэх гэнэ. Мөн цагдаагийн албан хаагчдын албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэлийг нэг шатлалаар ахиулсан байна. Тухайлбал, ТТ-3, ТТ-4, ТТ-5, ТТ-6 гэсэн шатлалаар цалинжиж байгаа цагдаа, дотоодын цэргийн бүрэлдэхүүний цалингийн зэрэглэлийг ТТ-7 болгож нэмэгдүүлсэн бол 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын хоолны зардлыг тодорхой хувиар нэмэхээр болсон гэнэ.
6
Цагдаад өөрчлөлт эхэлжээ. Хувцас формны шинэчлэлийн цаана чиг үүргийн, бүтэц бүрэлдэхүүний гээд олон шинэчлэл хийгдэж байна. Хууль зүйн салбарт хийгдэж байгаа “шударга ёсыг хамгаалах тогтолцоо”-ны шинэтгэлийн хүрээнд үлээж байгаа салхи цагдаад хүрч эхэлж байгаа нь энэ гэж болно. Цагдаагийн албаны шинэчлэлийн гол санаа зорилгыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ашиг сонирхлын зөрчил, авилгаас ангид нэгдсэн зарчим хэрэгжих нөхцлийг цагдаагийн албанд хангах гэж тодорхойлж байгаа. Үүнийг хуулийг өөрчлөн мөрдүүлэх замаар хангана.
6
Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгад “Энэ хуулийн зорилт нь хууль сахиулж, аюулгүй байдлын үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заасан байгаа.
6
Бүтцийн хувьд эрүү, мөрдөн байцаах газар, нийгмийн хэв журам хамгаалах газар гэсэн албадыг салгаж заримыг нь орон нутгийн захиргааны байгууллагад шилжүүлэх болсон. Тухайн харьяалагдах дүүргийн цагдаагийн хэлтсийн даргыг Засаг дарга томилно гэсэн үг. Энийг зарим иргэд цагдаа хүчний байгууллага биш энгийн байгууллага болж байгаа юм байна гэж өрөөсгөлөөр үзэж байгаа. Гэхдээ ерөөсөө цагдаагийн албыг хүчний гэхээсээ үйлчилгээний байгууллага гэж үзэх ёстой гэсэн хандлага бий болоод удаж буй. Тэгээд ч одоо цагдааг албан ёсоор хүчний байгууллага бус хууль сахиулах байгууллага гэж үзэж бодсон. Энэ агуулгын өөрчлөлтийн цаана цагдаагийн албаныхан цэрэгжсэн зохион байгуулалт, хүчирхийлсэн арга барилаасаа татгалзах суурь, эрх зүйн үндэс бий болж байгаа юм.
5
Цагдаагийн албаны шинэ хуулиар “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага мөн” гэж тодорхойлон цагдаа хуучны хүчний байгууллага биш болсныг хуульчилсан.
6
Бидний мэдэх хуучны цагдаагийн алба, цагдаа хүн гэж хэн билээ. Айж цочиж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул заналхийлэхэд 102 буюу цагдаа гэх авралын дохио орж ирдгээрээ бол аврагч хамгаалагч. Согтуу хөлчүү архичдыг хөлдөж үхэхээс нь сэргийлж үүрч зөөн, оромжийг нь бараадуулж амыг нь аврах ч тэдэндээ бол олигтой нэргүй “Муусайн цагдаа нар”. Жагсаал цуглаан, бослого тэмцлийн өмнө хаалт “мешок” болж зодуулж зогсдогоороо бол Төрийн төмөр нүүр.
6
Энэ бол цагдаа нарын өдөр тутмын ажил үүргийнхээ дагуу бидний амьдралд оролцох оролцооных нь зураглал. Ерөнхийдөө цагдаагийн албаны харьцааны болоод хэрэг зөрчлийг шийдвэрлэх арга барил нь хэт хуучны уламжлалын шинжтэй, айлган тулгасан арга барил ихтэй явж ирснээс олонхийн ухамсарт цагдаа бол яаж ч мэднэ гэсэн айдас, жихүүрхлийн бичээс үлдсэн байдаг. Гадаадын оронд нэг согтуу эр цагдаагийн машиныг зогсоон гэртээ хүргэж өгөхийг хүсч болох бол манайд эсрэгээрээ. Цагдаа хараад шууд зугтаах буюу халаасан дахь жоохон мөнгөө нууж, газар булж ч байж ч магад. Учир нь манайд согтуу хүнийг цагдаа нэг бол торгоно, үгүй бол эрүүлжүүлэхэд хүргэдэг түгээмэл практиктай.
6
Архи уун гудамжинд согтуу яваа нь жоохон л хазайвал зөрчил болох тул таныг цагдаа ийнхүү урьдчилан шийтгэж торгох буюу найдвартайд нь хийе гэвэл эрүүлжүүлэхэд аваачна. Олон юм ярьж, тайлбар хэлж гэртээ хүргэж өг гэж гадаадад байдаг шигээ “том” юм ярих бол бороохойдуулж, цаашаа өөр асуудал ч босож мэднэ. Мэдээж энэ бол тийм сайхан жишээ, харьцуулалт биш. Согтуу хүн бүрийг гэрт нь хүргэж өгөөд байх нь цагдаагийн ажил үүрэг ч биш. Гэхдээ ардчилсан тогтолцоотой 2 улсын иргэн адилхан нөхцөлд цагдаад хоёр өөрөөр хандаж байгаа нь харагдаж байна.
6
Гадаад оронд согтуу эр цагдаад шууд хандаж гэртээ хүргүүлж болно гэж үзэж байгаа бол манайд цагдаагаас зугтаах ёстой гэж харанхуй буланг чиглэж байгаа юм. Шинэ хуулийн өөрчлөлтөөр энэ байдал ч эерэг тал руугаа эргэнэ, цагдаа иргэдийн ойлголцол, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэсэн хүлээлт хууль санаачлагчдад байгаа. Мэдээж энэ бүх өөрчлөлт ганц хууль өөрчлөгдсөнөөр нэг мөр болчихгүй. Хуулийг сурталчлах таниулах ажлыг сайн хийх, иргэдийн хуулиа дээдлэх ухамсар нэмэгдэх гээд олон хүчин зүйлээс хамааран амьдралд буух том зарчмын өөрчлөлт.
6
Х.Тэмүүжин сайдын үед шинэтгэлийн хүрээнд олон хуулийг өөрчлөхөөр өргөн барьсан байгаа. Зарим нь батлагдан хэрэгжиж эхлээд байна. Харин нөгөө талд хуулийн өөрчлөлт, эрх зүйн шинэ орчныг нийгэмд буулгах, олон нийтэд мэдээлэх сурталчлах, таниулах ажил хэр байгаа юм бол доо. Цагдаагийн хувцас хэрэглэл өөрчлөгдөж байгааг ганц өдрийн дотор олон хүн сонсч мэдсэн бол Цагдаагийн албаны хууль шинэчлэгдэн батлагдаад хэдэн сар болоход хэчнээн хүн мэдэж судалсан байгаа бол.
7
Удахгүй “амрыг эрье” гээд шинэ хувцастай цагдаа өмнө тань ёсолж харьцах юм байна. Хариуд нь та “Өө сайн байна уу, энийг өргөөд өгөөч” гэсэн ч болно. Одоо цагдаа зөвхөн гавладаг, ачдаг, бороохойддог байхаа больсон.
6
Ардчилсан шударга ёст нийгмийн шинэ цагдаа ирж явна. Халамцуу байсан ч булан руу зугатах хэрэггүй шүү. Цагдаа одоо өөр болж байгаа.
5
П.Баярхүү /тоймч/