Суудлаа олоогүй гүйдэл
2013-10-03

"Надад боломж олговол Монголын соёл урлагийн салбарыг удирдмаар байна” хэмээн ярьж суусан залуу хүслээ биелүүлж, салбарынхаа яамны Соёл урлагийн газрын дарга болов. Удирдах хүсэл тээж явсан хүн багагүй төлөвлөгөөтэй байх, дээр нь урлагийн гал тогооны гэж олзуурхах хэсэг байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч Ц.Оюунгэрэл сайдын томилгоо байгаа оноогүй, Н.Оргил суудлаа олоогүйд дургүйцэгчид ихэнх хувийг эзэлж байсан нь бодит үнэн. Тиймдээ ч түүнийг юу хийхийг харахыг хүсэгчдийн тавласан тандалт өнөөдөр ч алдраагүй. Монголд кино хийгээд сэтгэл хангалуун амьдрах боломжгүй учраас дарга болсноо нуугаагүй Н.Оргил ажлаа аваад нэг жил өнгөрчээ.

Монголын соёл урлагийг тэр дундаа кино урлагийг хөгжүүлэх чин хүсэлтэйгээр дарга болсон хүнд жилийн хугацаа тийм ч бага биш. Хүсэлдээ хөтлөгдсөн бол шүү дээ. Тэгвэл эрхэм дарга нэг жилийн хугацаанд юу амжуулав гээд өнгийтөл киноны тухай хуулийг нэлээд ярьжээ. Харилцаа явагдаж байгаа бүхэл бүтэн салбар учраас эрхзүйн зохицуулалт шаардлагатай нь тодорхой. Харин тэр зохицуулалт хөрсөнд хэр үр өгөөжтэй буухаар нь дүгнэгдэх учиртай. Киноны уран бүтээлчдийн хэлж буйгаар Н.Оргил даргын төсөлд асуудлаас хол зөрүүтэй зүйлс цөөнгүй байгаа гэнэ. Энэ гал тогооны хүн гэхэд юуг зохицуулах шаардлагатай байгаагаа оновчтой олж хараагүй сурагтай. Уг нь Н.Оргилын гол үүрэг нь киночдод үйлчлэх. Төрийн албан хаагчид иргэдэд үйлчлэх ёстой л доо. Гэхдээ иргэд гэж олон нийтийг нялзаахгүй зөвхөн киночид, соёл урлагийн уран бүтээлчид гэсэн хэсэг бүлгийг л түүнд хамаатуулъя.

.

Харин Н.Оргил урлагийнхны итгэлийг олж чадаагүй бололтой. Ямар сайндаа л киночид кино театрууд ашиг орлогын ихэнхийг авдаг гэсэн ховыг ШӨХТГ-т хүргэж байхав. Харьяалагддаг бүхэл бүтэн яам, газрын даргадаа хандаагүй нь тэдэнд итгэдэггүйн шинж. Н.Оргил дарга энэ асуудлыг олж харсангүй юу эсвэл тоосонгүй юу, ямартай ч ШӨХТГ өмнөөс нь асуудлыг хялбархан шийдчихэв. Юутай ч нэлээд хүсэл тэмүүлэл тээж дарга болсон эрхмийн хийсэн ажил нь харагдсангүй. Магадгүй ажил нь цаасан дээр байгаа байх л даа.

.

Дарга нарын ажил үүргийн хуваарийн салшгүй хэсэг нь баяр ёслолд үг хэлж, шагнал гардуулах. Энэ жаягаар Н.Оргил дарга энэ тэндэхийн арга хэмжээн дээр харагддаг. Харин мань даргын хувийн хайнга зан нь уу, хувьсгалын ажлаа мэддэггүйгээс үү эвгүй байдалд орсон удаа ганц нэгээр тогтохгүй гэнэ. Тухайлбал, морин хуурын чуулгын ойн арга хэмжээнд оролцож, шагнал гардуулахдаа СТА тэмдгийг буруу харуулаад зүүчихсэн гэдэг. Бас Бөмбөгөр ногоон театрын зургийг харчихаад шатдаг бөмбөгөр билүү гэж Алтжин бөмбөгөртэй том андуурсан гэнэ лээ. Соёл урлагийн салбарын дарга хүний үйлдэл гэхэд арай л биш ээ.

.

Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр сүүлийн үед түүнийг төрийн мөнгө завшсан гэх мэдээлэл тархав. Монголын жүжигчдээс ганцаараа АНУ-д боловсрол эзэмшсэн гэж томордог хүн мэргэжлийнхээ ур чадварыг бусдад гайхуулах боломж байсан нь мэдээж. Гэвч киногоор мөнгө олж, сэтгэл хангалуун амьдрах боломжгүйгээс дарга болсон хүнд ил далд гувчуулсан зүйлс байхыг үгүйсгэх аргагүй.  Н.Оргилын яамнаас гаргуулсан 500 сая төгрөгийн 470 саяар найз нь “National Geographic Mongolia” сэтгүүлийг эрхлэн гаргадаг гэх мэдээлэл байна. “National Geographic Mongolia” сэтгүүлийн эрхлэн гаргагч А.Дэлгэржаргал огт хамааралгүй гэж үгүйсгэсэн ч Н.Оргилын нэр дурдагдсан мөнгөний асуудал ганц энэ биш. “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулж гаргасан 250 сая төгрөгийг мань хүнийг халаасалсан гэх яриа аль хэдийнэ хүчээ авчээ. Бас дизайнер Зол Катягийн Нью Йорк хотод болсон загварын шоуны мөнгийг гулруулсан гэх сураг чимээ олны дунд тархаад байна.

.

Хамгийн сонирхолтой нь Ц.Оюунгэрэл сайд энэ бүхнийг сонсоогүй мэт чимээгүй сууна. Т.Батаараас өөр юу хийхээ мэддэггүй хүн бусдад юугаа ч хэлэх билээ дээ гэж зарим хүн түүнийг өмөөрч байгаа гэх. Ухаангүй ноёнтой таарсан урагшгүй албат гэгчээр Монголын соёл урлагийн салбарыг хэдий болтол нойрмог байдалтай байлгахыг мэдэхгүй юм, дөрвөн жил л биш байгаасай.

.

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
хахахаха тэр байтугай юмыг хулгайгаар, луйвраар хийдэг шүү дээ, энэ дэлгэржаргал. харин ийм бузар хүүхэнтэй орооцолдож, мөнгөний асуудалд ороод асуудлын бай болж байгаа оргил, оюунгэрэл хоёрын хохь
2014-01-28
zochin:
unen geseen manai ulagiinhan bugd am muutai bn lee dee.
2013-11-22
zochin:
ih um hiij bga zaluu! sain muul bur ihiig hiih baih
2013-10-04
zochin:
Энэ АН юм мэдэхгүй бацаануудыг их онгироож улсыг хохироож бна даа.
2013-10-04
Erggggh:
Ene zaluuud amjilt hvsie nomiiig ni surch nogotoi sholiig ni uusan gazar vzej nvd tailsan chi chadnaaaa amjilt
2013-10-04
Yyggcgh:
Za doooo omnoh zasagt man geh tototgoltoi huuramch diplomtoi zalgih sonirholtoi chatsagnuud monch olon bsan daa
2013-10-04
zochin:
Dandaa ariin haalganaii lalaruud Ouyngerel avgai ene zaluud setgel aldsan yum bish biz naadah chin bas yamar huuhenee zulgaahaa medne ee?? iim 2 yumaar tavih gej deeeee heleh ug ch oldohgui yum bugsuuruu mungu oldog horvoo bolson yum uuuu
2013-10-04
zochin:
Ene setgvvlch zahialgaar muu heleh geed bvvr yadchih yumaa Yum hiih geed yawj bga zaluu hvniig bitgii ingej goh degee tawij baildaa Vnendee USA-d surj tugussun bolowsrol saitaina vnenshde Oor yamar hvn heregtei bga yum be Yum hiij bga hvn bolgoniig ingej muulj baiha odoo bolimoor yum bvvr ZALHAJ BNA SHVV
2013-10-03
лхагва:
Заадаа нэг л барьц муутайхан захиалгын гэж хэлж болохоор юм бичиждээ. Муулах юмаа олсонгүй. Бөмбөгөр ногоон ч бас шатсаншүүдээ. Бичигч өөрөө мэдэггүй бололтой. Гэхдээ ОРГИЛ ч гэсэн юм бодох л хэрэгтэй болсон бололтой.
2013-10-03
yuyu:
Ene yam nertei gazar olon bolsny urshig.Yaschin saidtai yam end tend zugeer l mungu taraahaas uur yamar yum hiihgui bna
2013-10-03
TENGER:
ZASS DANDAA SOLIORTSGOOH YUM. CHINGISIIN KINOND TOGLOJ BBC-GEER TSATSAGDAJ ,MONGOLYN NUURIIG TAHALSAN HUNIIG ZUGEER BAILGA TA NAR ,MUUSAIN HASHAANY BANHARUUD DANDAA SOLIORTSGOOH YUM
2013-10-03
zochin:
Ter Orgil harah tsarainii huuramch, yu ch medehgui bj biye tooson hooson tolgoi yaj ene ajliig hiih ve dee. Urlag bol harin ch hangiin chuhal salbar yum sguu. Ene ertuntsiin ireeduig todorhoilj humuusiig araasaa daguulj yavah yostoi salbar.
2013-10-03
Батаар.13:
Дарга болсон Нарангэрэл гишүүн асаны хүү Оргил өдгөө эцгийгээ аль улсын, хэн гэдэг хүн байдаг эсэхийг мэддэггүй хүн яаж монголын кино урлагийг хөгжүүлнэ, дэвшүүлнэ гэж ярих вэ дээ. Оргил өөд хол байна даа Оргил гуай......
2013-10-03
zochin:
ene setguulch yamarch barimt notolgoogui zugeer hov bichtsen yumuu haashaa yum
2013-10-03
MAXH:
Sport soyol urlag ch yah ve. Ami nasnaas hol yum. Harin Eruul mendiin salbariig yana daa
2013-10-03
Zochin:
Bitgii zaxialgaar iim balai um bicheed bai. Aldaag ne toochix gej oroldsoniing xaraxad yostoi orovdmoor um baina
2013-10-03
мөрдөгч:
Оюунгэрэл мэдсэн ч мэдээгүй царайлдаг нь үнэн. Төрийн нарийн бичгийн дарга Алтангэрэл нь ч мэдэж байгаа. Тэрээр Банзрагчийн Дэлгэрмаа гэгч Сингапурт сууж байгаа эмэгтэйн дүү аялал жуулчлалын газрын дарга гэгч Б.Маргадын мөнгө идэж байгааг мэдсээр байж нүдэн балай чихэн дүлий суудаг. Яамныхан ч мэдэх нь мэдэж байгаа. Төрийн нарийн Маргад 2 но-той гэж ярилцдаг. 1500 төгрөгний хулхи СD -г 15 000 төгрөгөөр "худалдан авч" 85 сая төгрөг хуссан гэж манайхан ярььдаг болоод удаж байна
2013-10-03
zochin:
setguulch ee, bumbugur nogoon chini bas shatsan shuu dee
2013-10-03
оригоо:
Бөмбөгөр ногоон чинь бас шатсан юм шүү дээ хө сэтгүүлчээ
2013-10-03
bataar:
bataar saidaa orgil sportiin ordonii bolovsrolgui B.Naranbaatar gd suudal n hundedsen humuus ikh bn shoo
2013-10-03
зочин:
боловсролтой туршлагатай хүн тавьлдаа. яам ямар тоглоомын газар юм уу.хувцасны өлгүүр байсан нөхөр чадахгүй л дээ
2013-10-03
ЗОЧИН:
хӨӨРХИЙ ЭНЭ САЙД ЯАНА ДАА
2013-10-03