ТАЛХ, АРХИ нэг торонд багтахгүй
2013-10-01

Би бол архичин, та ч мөн адил, бид нийгмээрээ архинд хэт хамааралтай болсон нийгэмд амьдарч байгаа учир ингэж хэлэхэд бүү бухимдагтун. Энийг өдөр тутам архидалтаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг, үхэл хагацлаас харж эмзэглэн бичиж байгаа бус. Нийгмийн амьдралд оролцогч иргэн бүр архинаас их бага хэмжээгээр хамааралтай байгаа тул ийн буулгаж байна. Тамхинд дам хордогч нь гэр бүл ойр орчны хүрээнд байдаг бол архинд дам хохирогч нь бүхэл бүтэн улс орны хэмжээг хамарсан нийгмийн олонх юм.

.

Тэнд нэг архаг архичин Б архи гударсаар гудамжинд унаж, хөлдөж үхсэн байх нь ч маньд хамааралтай. 3 сая хүрэхгүй монголын нэг иргэн архинаас шалтгаалсан байдлаар амиа алдаж, нэг төрийн цагдаа хэргийн газар дээр очиж, шинжээчийн баг ажиллан гадны нөлөөтэй эсэхийг тогтоож, шалгалт байцаалт хийж, тогтоох ажиллагаа явуулж, ах дүү садан төрлийг нь олохоор ТВ-д зар өгч, олдохгүй бол нутаглуулж тэмдэглэл протокол үйлдсэнээр асуудал дуусах тийшээгээ хандана. Үүний цаана их мөнгө явж байгаа нь аяндаа харагдана. Энэ мөнгө татвар төлөгчийн халааснаас бүрдсэн төсвийн мөнгөнөөс буюу бидний халааснаас гарч байгаа юм. Энэ утгаараа бид архидалтаас ямар нэг байдлаар хамааралтай. Хаа нэгтээ ханын материалын эцэст, зуун айлын буудалд дээр зогсч байгаа архичин бидний халааснаас шууд бус байдлаар мөнгө хумсалж чадаж байгаа хэрэг.

 .

Асуудлыг материаллаг талаас нь өнгөцхөн харсан тул үүний цаана байх субьектив тал болоод сэтгэл санааны хохирлыг алгасч байна. Хэрвээ бичвэл өч төчнөөн гомдож шаналж өнчирсөн зүрх, хөрсөн сэтгэл, цөхөрсөн хүлээлт, харгис хэрцгий хүчирхийлэл, балмад нударган доор зангирсан нулимс, үзэн ядалтаас шийдэн өргөсөн мэс, эс тэвчихийн завсарт нурж баларсан амьдрал гээд дэндүү их, хэтэрхий тас хар, нулимс харамслаар сүлсэн эмгэнэлтэй нийгмийн бичлэг буух болно.

 .

Согтуу жолооч гэртэй нь хүн дайрахад, хорссон хүргэн хадмуудаа халуун бүлээр нь шатаахад, хань нөхрөө харамлан хардахдаа нэгэн эмэгтэйг хэрцгийгээр хутгалж сийчихэд   ердөө л 1-5 шил архи 10-50 мянган төгрөг гарсан байдаг. Харин гарсан үр дагавар, хор хохирлыг нь хэлж эвлүүлж, хэмжихэд ч бэрх. Бид нийгмээрээ стресстэж, нийгмээрээ архидаж байна. Бид бүгдээрээ архидан согтуурах, оюуны хоосрол ядуурлын зүгт компаничлагдан хамрагдсан байна. Насанд хүрэгчид бид бүгдээрээ архичин болжээ.

.

Ийм согтуурсан нийгмийг бий болгосон эрх баригчид ч мөн өөрсдөө архичид. Сүү өргөж шинэ жилийн ерөөл талбих Ерөнхийлөгчийнхөө араас тууз хайчилж шампанск барин цэмцгэнэх улстөрчид ч ялгаагүй. Согтож мансуурахын тэчьяал шуналд автан, шүлсээ сэм залгидаг хэн бүхэн, зангиатай зангиагүй, цагаан бор захтнууд ялгаагүй л архичин шинжийг агуулсан байгаа.

.

Архидалтаас холдох гэсэн хүн тун хатуу гэмээр нийгмийн ганцаардал, сондгойрлыг даван туулах хэрэгтэй болно. Хамт олон найз нөхдийн тэмдэглэлт баяр, дурсгалт өдрүүд, нийллэг зугаалга нь улирал сезон, тэмдэглэлт ой, баяр ёслолоор өртөөлөн жилээ даан үргэлжилж, улс төр бизнесийн фракцуудын хор найруулалт нэг “суулт” уултын цаана халхлагдана. Уухгүй бол энэ бүх цэнгүүн, стресс тайлалтын гадна торойж үлдэнэ. Хэн нэгэнд баярласан сэтгэлийн үг, зангирсан гомдлоо гаргаж хэлэхэд ч архи л егөө болно. Энэ бүхэн нь хүний нийгэм, сүргийн амьдралын мөн чанар, зүй ёсны нэг үзэгдэл боловч байх хэм хэмжээнээсээ хэдийнэ давж гарсан байна.

 .

Эрхэм гишүүдээ. Өнөөдөр УИХ-ын намрын чуулган эхэлж байна.

Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд... гээд олон олон хууль энэ чуулганаар хэлэлцэгдэхээр багтсан байна. Үүн дээр УИХ-ын Тамгын газраас хэлэлцэх асуудлынхаа хуваарьт оруулж өгөх нэг хууль бол “Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль”-ийн төсөл юм.

 .

Бид, энэ үеийнхэн маань бултаараа архинд сэлсэн, зарим нь архинд живсэн байж болно. Харин дараагийн, хойч үеийнхэн энэ гайт сүүдрээс хол байхаар, тусгаарлагдсан байх ёстой. Үүний төлөө Ерөнхийлөгчийн санаачилсан сүү өргөж амьдрах уриалгыг дэмжиж, хууль батлах учиртай. Таны, миний нялх үрс чихрийнх нь цаана өрөөтэй байх архийг өдөр болгон харж, нялх оюундаа тогтоож байх ёсгүй. Талх, архи хоёрыг нэг лангуунаас авч,  торонд багтаасан аав гэр рүүгээ гуйван алхаж байх учиргүй. Дэлгүүрээс тамхи авах сониуч хүүд цаана нь нэг амсаад үзчихмээр архи тавиур дээр ярайтал харагдаад байх ёсгүй. Нэг ч гэрэлтүүлэггүй харанхуй гудамжинд 100 метр тутамд архины дэлгүүр ажиллаад байх нь зохисгүй. Асар олон бизнес дотроос архи, спиртийн бизнес ганцаараа онцгой ашигтай байх ёсгүй.

 .

Хар архинууд идэх талх, амтат чихрээс хол байх ёстой. Сүү өргөж амьдрахын тулд бүгдээрээ мөнгөн аяга зориулах хэрэггүй юм. Зүгээр л өргөн барьсан хуулийг хэлэлцэж цэгцлээд, дуу нэг дэмжээд батлаад өгчих хэрэгтэй. Тэгвэл ард түмэн баярлана, алаг үрсийн тань ирээдүйд гэрэл гэгээ нэмэгдэнэ.

 .

Энэ чуулганаар заавал батлагдах хүлээлт үүсгэсэн нэг хууль байна. Нэрийг нь давтан онцлоё. “Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль”ийн төсөл гэж ...

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tsatsa:
arhitai tamhinasaa omno shiideh yostoi asudal bsan. 76d arhinii uildwergui hun howor gesen ni unen bololtoi.utaa gamshig bolj arhi araas ni bas gamshigaas dutahgui ..ee
2013-12-10
зочин:
айл гэр болгонд байгаа архичдыг яаж цэгцлэх вэ гэдэг дээр төр бодлогоо болгохгүй бол хувь хүн, гэр бүл, ТББ хүч нь хүрэлцэхгүй байна. улс гүрэн хөгжихийн тулд хүнээ эрүүлжүүлэх бодлого баримтлахгүй бол генийн архичид төрсөөр байна
2013-10-02
уншигч:
архийг тусгай дэлгүүрт худалдмаар байна. ялангуяа орон сууцнаас 1 км-ээс дотогш архи зарахыг хориглохгүй бол шөнө ч унтаж амарч чадахаа болилоо. Архины үнийг нэмж, тэр хэмжээгээр татварыг нэмж, архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирлыг эхний ээлжинд төлдөг сан байгуулахыг архи үйлдвэрлэгч нарт даалгах хэрэгтэй байна
2013-10-02
ажажажа:
Гахгах наад хуулийг чинь гаргуулахгүй л гэж Батхүү их хурлын гишүүн болсон юм даа. олигархиуд эрх ашигаа хамгаалах гэж тэнд ордог болсон цаг
2013-10-02
zoch:
ene setgegdel bichsen ganchimeg gej estoi jinxene duff xuuxen baina..uuruu arxi zardag gar baix l daa tegeed booj uxex geed baina
2013-10-01
Ганчимэг:
Бүх юмныхаа үнийг өсгөчихөөд худлаа архитай тэмцэж байгаа дүр эсгэх нь. Яг л харагдана даа. Харж л байя. Энгийн дэлгүүрээс илүүтэй архины өөрийнх нь нэрийн барааны дэлгүүрүүдэд архичид нь пиг дүүрэн байдаг юм билээ. Битгий элэг хөшөөм хууль гаргаад бай за.
2013-10-01
Tymnii_Neg:
Zov yum bichjee. Saihan ch bichij. Zov gej bodoj bna. Gadaadiin tom delguuruuded arhi ni ih tusdaa mayagtai baidag. Neg languun deer neeren baidaggyi yum bna shyy. Ene sanaliig buh humuus demjeesei gej huseh bna. Bayarhuu setguulchid bayarlalaa. Ingeed bicheed baigaarai.
2013-10-01
Ганчимэг:
Дэлгүүрүүдийг бараг орлогогүй болоод хаалгаа барина гээд зарим нэг нь баярлаад байна гэлүү? Хамгийн их мөнгө ордог бөгөөд ашиг багатай эд юм. Хорих тусам орлого өсөөд байдаг юм билээ. Гайхалтай. Архинаас өөр 10-хан хувийн ийм жижиг ашигтай ямар ч хүнс байхгүй юм.
2013-10-01
çî÷èí:
àðõèíû ýñðýã ìîíãîëûí á¿õ ààâ ýýæ íàð äóó íýãòýé íýãäýõ áîëíî. Áèäíèéã òºëººëºí èõ õóðàëä ñîíãîãäñîí ãèø¿¿ä ýíý õóóëèéã ñàíàë íýãòýéãýýð áàòàëíà ãýäýãò èòãýæ áàéíà
2013-10-01
Ганчимэг:
Инээдтэй юм. Ухамсарт хүн юм бол уух эсэх нь өөрийнх нь сонголт юм. Би дэлгүүртээ архи тамхины хажууд 10 жил байсан боловч ууя, татья гэсэн хүсэл огт төрөхгүй л юм билээ. Жилдээ 2-3 хан удаа зугаалга, шинэ жил, хурим найр зэрэгт л амсдаг.
2013-10-01
çî÷èí:
çºâ áè÷æýý áèä àðõèíààñ ñàëàõ õýðýãòýé
2013-10-01
qwer:
ХУУРАЙ ХУУЛЬ!!!
2013-10-01
Гангаа:
Архины борлуулалтын эсрэг зоригтой алхам хийх цаг болсон. Дарханд архи зардаг дэлгүүрийн тоог цөөлсөн нь үр дүнгээ харуулж байна. Архитай биш архичдын ёс суртахуунтай ажиллах ёстой гэж архины үйлдвэрүүд асуудлыг дүйвүүлдэг. Аль алинтай нь зэрэг ажиллах ёстой.
2013-10-01