Хөгжлийн олигтойхон бодлого байна уу, бидэнд
2013-09-26

Ээлжит бус чуулганаас их олон зүйл хүлээж байлаа. Энэ байдлаараа бол нэг их гойд үр дүнд хүрэхгүй нь бололтой. Дээр нь эдийн засгийн байдал хүндрэх төлөвтэй. Зарим нэг нааштай үзүүлэлт бүхий үр дүн харагдаж байгаа ч эдийн засаг макро төвшиндөө сэргэлтийн шинж тэмдэг харагдахгүй л байна даа. Өмнөх хойдох Засгийн газрын буруу үйл ажиллагаанаас болсон би чи дээрээ тулсан их хэрүүлээр шийдвэр гаргах төвшиндөө хэрүүлийн алим өнхрүүлсээр суутал хүйтний ам хэдийнэ наашаа эргээд байна. Хэрэлдэж суух биш хэлэлцэж сууж гэмээн нэг шийдвэр гарцан дээр тогтоё гэж хэчнээн ярьж байна вэ. Даанч үр дүнд хүрсэнгүй. Хөрөнгө оруулагч нар санаагаа буруулахаас өмнө хүсээд байгаа таатай орчныг нь бүрдүүлээд тэртэй тэргүй уул уурхайгаас гүнээ хамааралтай болсон эдийн засгаа аврахаас өөр арга баймгүй санагдах юм.

.

Засгийн газар муу ажилласан уу гэвэл тийм гэж толгой зөвшөөрөхөөс өөр аргагүй. Төрийн ордонд чуулсан компаниудын захирал нар төр битгий бидний ажилд хутгалдаад бай л даа, мөрөөрөө татвараа цуглуулаад дэм болохгүй юм аа гэхэд битгий гай боллоо доо гэж учирлаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг тэд ингэж учирлаж уцаарлахын хооронд хэлж байгаа нь туйлын үнэн. Сүүлийн ганцхан жилийн дотор л гэхэд төрийн оролцоотой томоохон аж ахуйн нэгжийн тоо 31.6 хувиар өссөн байх юм. Төрийн асар том татаастай, хөрөнгө оруулалттай хэрнээ ашигтай бүү хэл улам алдагдалтай ажиллаад байгаагийн гол буруутан нь төр өөрөө. Тэгсэн төрөөс ямар нэгэн дэмжлэггүй цэвэр өөрийнхөө хөрөнгө үйл ажиллагаагаар ажиллаад байгаа хувийн хэвшлийнхэн ашигтай ажиллаад төрдөө татвараа төлөөд л явж байх юм.

.

Тавдугаар сараас эхэлсэн эдийн засгийн хүндрэл хамгийн түрүүнд импортоос хараат байдаг аж ахуйн нэгжүүдийг нэрвэжээ. Валютын ханш өсөхөөр төгрөг ам.доллар хоёрын зөрүү дээр давхар шатаад эхэлж байгаа юм. Ханш нь бага зэрэг суларсан өнөөдөр ч гэсэн алдагдал хүлээсээр байгаа. Бас л төрийн зохицуулалтын буруу харагдаад эхэлж байгаа юм. Дотоодын компаниудыг болохоор төгрөгөөр арилжаагаа хий гэж тулгах мөртлөө банк санхүүгийнхэн болохоор төгрөгөөр бус валютаар зээлээ өгнө. Дэмжээд байгаа юм уу хаашаа юм хориглодог ч үгүй. Төгрөг хэлбэлзээд үнэгүйдээд ирэхээр аж ахуйн нэгжүүд давхар шаталтад орно. Эндээс олж байгаа ашиг шууд л банк руу орж байгаа юм даа. Ямар цадахаа мэдэхээ байсан Гобсек биш дээ. Төр банкууд нийлж байгаад хэдэн аж ахуйн нэгжээ юу ч үгүй цөлмөж байгаа юм.

.

Монгол улс мэдэгдээд байгаагаар өнөөгийн ханшаар нэг их наяд ам.долларын ашигт малтмалын нөөцтэй гэнэ лээ. Үүнийг ашиглахын тулд хөрөнгө оруулалт туйлаас чухал. Ганц монголчууд гаднаас мөнгө босгох гээд үйлээ үзээд байдаг юм биш ээ. Америк л гэхэд гол гол хуулийнхаа тэргүүн үзэл санааг хөрөнгө оруулалтыг дэмжих зүйл заалтыг заавал оруулдаг. Үндсэн хуулийнх нь нэгдүгээр бүлэгт хүртэл ийм зүйл заалт бий. Бусад орнуудад ч мөн ялгаагүй. Гадаадын томоохон хөрөнгө оруулатыг нутагтаа байршуулна гэдэг бол үндэсний аюулгүй байдлынх нь гол баталгаа болж байдаг. Хөршөөсөө хараат бус байхын тулд эдийн засгаа бэхлэхээс гадна томоохон улс гүрнүүдийн корпорациудыг байршуулбал ямар нэгэн аюул занал өдөөгдвөл тэдгээр хөрөнгө оруулагчид олон улсын геополитикт нөлөөлж бизнесээ эрсдэлтгүй авч үлдэхийг чармайдаг байх жишээтэй.

.

Монгол ийм л төрийн хар хайрцагны бодлогыг зайлшгүй дотроо санаж сэдэж байх учиртай. Импорт, экспортын гол гарц хоёр хөршид маань л байгаа. Тэднийг давж алгасах газарзүйн байршил гэж үгүй. Тэртэй тэргүй газар нутгаа үүрээд явчихгүйгээс хойш тэдэнтэй зохицох. Зохицох гэдэг нь гул барьж бадар бариад нүүрээ ширлэнэ гэсэн үг биш. Үндэстэн дамнасан корпорациудын анхаарлыг татаж гэмээн энэ зорилгоо биелүүлнэ. Тэд дэд бүтэцтэй, сүлжээгээрээ дэлхийг хэрсэн гарцуудтай. Энэ нь бидэнд хэрэгтэй. Эдийн засаг, геополитикийн ийм л бодлогыг хөрөнгө оруулалтын энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ярих юм болов уу гэсэн чинь өнөө маргаашийн чавганцын маргаан хийгээд суух юм даа. Тэмээ гэхээр ямаа гээд л үг шидэлцсээр сууснаар бид юу хожих вэ.

.

Оросууд Транс Сибирийн төмөр замаа Хойд Солонгосын эдийн засгийн нээлттэй бүстэй төмөр замаар холбосноо өнгөрсөн долоо хоногт зарлаж нээлтийн ёслолын ажиллагаа гээд нүсэр юм хийлээ. Зөвхөн ачаа эргэлтийн зориулалттай тэр дундаа ашигт малтмал нүүрс, Сибирийн мод энэ замаар тээвэрлэгдэнэ гэж мэдэгдэж байна. Хаанаас яаж нүүрс тээвэрлэх гээд байгаа нь бидний анхаарч бодох л зүйл. Сибирь нүүрсний нөөцөөрөө бүс нутагтаа төдийлөн толгой цохихгүй. Харин ч өөрсдийнхөө хэрэгцээг хангах төдий л гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэд хаанаас энэ нүүрсийг зөөвөрлөх гээд байна. Мэдээж хамгийн ойрхон нь Монгол. Тэртэй тэргүй нүүрсний нөөцөөрөө хамгийн баялаг арван орны тоонд ордог Монголоос нүүрс зөөвөрлөж холын стратегидаа нүүрсийг нь угааж мөнгө олж болох зах зээлийг олж харсан хэрэг. Тэртэй тэргүй Хятадуудтай тохиролцож чадахгүй байгаа монголчуудад ийм санал тавихад дуртайяа хүлээн зөвшөөрнө гэдгийг ч тэд бас сайн мэдэж байгаа. Энэ бүхэнд логик дүгнэлт хийгээд хөгжлийн бодлогодоо тусгачих ОЛИГТОЙХОН ТӨРИЙН ТҮШЭЭ БАЙНА УУ.

.

Н.Бадамжав                                    

 
Shuud.mn
Сонин хачин
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-09-26
anha:
Turin bodlogo ugasa buruu ergesen. Gishvdg irgd songosn ni vnen ch tdedn irgd uhaana ugch yawulaagui. edin zasg gj yrihas uur yu bna. yg l tolgoigi bie met bolsn manai uls
2013-09-26
Лхагва:
Энэ цаг үеийн ус төрч нар хаанаас урган гарч ирсэн билээ? мэдээж хэрэг монголын ард түмэн бидний дундаас ургаж төрж гарч ирсэн мануусын төлөөлөл харин эд нар үнэхээр улсаа хөгжүүлж,ардаа жаргаах гэж төрд зүтгэж байгаа юу?магадгүй гэж найдаж итгэлээ өвөрлүүлсэн төр улсын удирлагуудын хөдөлмөрийн хөлс даан ч бага болохоор хийсэн ажлаасаа мөнгө хөрөнгө завших хүсэл нь ажлын хажуугаар анхаарлыг нь хоёрдуулаад ажил цалгардуулаад хөрөнгө зувчуулаад байна. Удирдагчаа сонгохдоо итгэлээ өгсөн шиг өгч хөлсийг нь харамгүй өгч хариуцлагыг ч яс тооцмоор байна тэр цагт үнэхээр чадах нь төрд зүтгэж чадахгүй ашиг завшаан хайгч нь зайгаа тавих буйзаа дээхэн үед МАН-ынхан хашаа хайс барьж,мөнгө хусдаг байсан одоо бол зам барьж мөнгө хусна нэгэнт л төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр ажил хийгдэх юм чинь төсөв зардлыг нь яс төлөвлөөд цалин хөлсийг нь ахиухан нэр төртэй өгөөд явбал гарах хөрөнгө гардгаараа гарна харин чанар дээшилнэ шүүдээ тэгэхгүй болохоор тендрээс хахуул авчихсан хүн чинь эргээд юм хэлж хяналт тавьж чадахгүйгээс чанаргүй зам,барилга ажил үйлчигээ болчихоод байна.Альч нам нэгнээ шүүмжилж байгааг нь анзаархаар бид нар ингэж байсан юм чинь эд нар ч ингэж идэж ууж байгаа гэсэн туршлага дээр тулгуурласан хардлага л яриад байгаа ингэж шүүмжилж байгаа нь ажил сайжруулъя гэхээсээ алдаан дээр нь дөрөөлж ард түмнээс үнэлгээ салгах гэсэн чөлөөт джүдо бөхөөр бол туршлагатай боловч үеэ өнгөрөөж ядарчихсан хөгшин бөх шүүгчээс оноо салгаж,торгуулчихалгүй цаг хожих гэсэн дараагийн сонгуулиа бодсон тактик л харагдаад байгаа юм хэрвээ хөрөнгө мөнгөтэй бол хувь хүнч,айл өрхч, улс оронч хөгжиж амьдрал ахугаа дээжлүүлж цөхөх юу байх билээ. Гаднаас аль олигтой технолог, техник,материал,өндөр боловсролтой мэргэжилтэн туршлагатай хямд ажиллах хүч бүгдийг нь мөнгөөр гадны зах зээлээс ёстой нохойн гуяар даллаад авчирч байгаад уяагий нь урт агаадсыг нь өтгөхөн өгч байгаад хийлгэнэ. Харина ёстой цусаар уйлаадч, алтаар худалдаадч хаанаас олж чадахгүй зүйл бол 1. ажилч хичээнгүй зөв шударга,сайхан сэтгэлтэй өгөөмөр, ноён нуруутай,жинхэнэ монгол хүн. 2-рт эх орон газар нутаг,угаасан ус унасан газар тэгэхээр бидний, иргэн бүрийн айл болгоны эцэг эх болгоны,төр засагийн хамгийн анхаарлын төвдөө ямагт байлгаж,хамаг ухаан бодол хүч хөрөнгөө юуны түрүүнд Дэлхийн шилдэг гайхамшигт МОНГОЛ хүнийг төрүүлж өсгөж бойжуулж,төлөвшүүлж гаргаж ирхэд л зориулах ёстой.ийм хөрс суурь бий юу бий
2013-09-26
зочин:
хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөдгийн үлгэрээр.монголчууд нэг бол орос нэг бол хятад солонгсийг хуулбарлаад бхийм.дэлхийн улс орны дэвшилтэд технологийг хүн амийн цөөн тоонд тохирсон бодлого боловсруулж болдогүй юму?болдоггүй юм бол зүгээр монгол ухаанаараа амьдармаар юм?
2013-09-26
Н.БАДАМЖАВ:
БОЛЬЁ ОО
2013-09-26