Тэр цагдаа “ХҮН”
2013-09-25

Нэг буутай дээрэмчин энд тэнд гэнэт гарч ирж хөнгөхөөн дээрэм хийчихээд л хэсэг чимээгүй болчихоод байж. Олон хавар нэгэндээ болж багны цаана хэн байсан нь тодорч. Өө тэгсэн, бөөн сенсааци. Нөгөө дээрэмчин нь цагдаа, бүр офицер байж.

.

Төрийн цагдаа дээрэм хийлээ. Намайг хэн хамгаалахын гэж иргэд гайхлаа. Таагүй яриа сөхвөл их юм бий. Хилээр их хэмжээний самар давуулсан хэрэгт цагдаагийн албан тушаалтнууд холбогдлоо гэж шуугисан. Эрэл хайгуул болох шахаж байж нэг саатуулагдсан Буяндорж хэргээ дарахаар мөн л цагдаагийнханд авилга өгч хэргээ даруулсан гэх хэрэг шалгагдаж байгаа гэдэг.

Энэ бүхнээс цагдаа нар нэг л биш гэж шуугих бол амархан байна.

.

Улстөрч нар нууц амрагтаа баахан мөнгө өгсөн, шилжүүлсэн гээд шалгагдаж байгаа талаар 7 хоног бүр л шинэ мэдээ сонсогдох болж. Үүнд нь бид дасаад одоо хэнийх нь нууц амрагаас хэдэн тэрбум гарах бол доо, одоо тэрний ээлж болсон байхаа гэж таавар уралдуулж, ийм төрлийн шинэ мэдээний  хүлээлт бий болох шахуу л болоод байна.

.

Харин цагдаа хэрэгт холбогдох бол өөр асуудал.

Учир зүйн хувьд  яагаад ийнхүү хүчний байгууллагын албан хаагчид гэмт хэрэгт холбогдох нь онцгой анхаарал татаад байгаа билээ. Тангараг өргөсөн учраас, төрийн мөрдөс зүүсэн учраас... гээд олон онцгойлон авч үзэх зүйлийг энд хэлнэ.

.

Тэгвэл ийм өндөр нэр төр, үүргийн түүчээнд яваа цагдаагийн албан хаагчдад төр бас онцгой халамж анхаарал тавьж цалин тэтгэлэг өгч байгаа нь хаана байгаа юм бэ дээ.

.

Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагчдын цалин 400 мянган төгрөгнөөс 700 мянган төгрөгт л байгаа гэдэг. Үүн дээр цолны мөнгө гэдэг нь дэслэгч цолны 20 хувиас эхлээд цол нэмэх бүрт 2 хувь нэмнэ. Доод тал нь 15 жил зүтгэж байж олон жил гэдэг нэмэгдэлд толгой шургадаг гэх. Нийгэм талаасаа биднийг, боловсрол мэдлэг мэргэжил, ажил албан тушаал, нэр нөлөө гээд тодорхой ялгаанд аваачдаг. Харин гэр бүл амьдралын тогоон дотор бол өрхийн тэргүүн, хүний хань, хүү, охины эцэг байх мөн чанар утга бахархал адилхан. Гэр бүлээ тэжээх, тэтгэх үүрэг мөн нэг мөр адил.

 .

Идэх хоол өмсөх зүйл нь хомсдоод эхнэр нь дуугаа хураагаад хүү нь, охин нь аавдаа сэтгэл дундуур байгаагаа мэдрүүлээд эхэлсэн ч тангаргаа дагаад зүтгэсээр, гадаа зэвэргэнд сэтгэл гундуухан алхаж яваа цагдаа нар хааяа нэг зөрөх нь дасал болсон зураглал. Нам дагаж хэн нэгний гутал тосолж, том дарга нарын “сөн”-г түшсээр албан тушаалд хүрч, авилгад гаршиж хөрөнгө мөнгөтэй болчихсон найзууд нь хааяагүй л таарна.

.

Тэд орой бүр тансаг зоогийн газар хооллож, эхнэр хүүхэд нь огт өөр үйлчилгээ сургалтад хамрагдаж, хааяа нэг таарахаараа ЖИП машинаасаа найрсаг сигналдан мэндчилж, хүн ингэж амьдардгийн гэдгийг өөрт нь бас гэр бүлд нь мэдрүүлнэ.

.

Зүтгэсэн хүндээ хатуу хайнга хандаад байдаг төрийн гөлмөн төмрөөр хийсэн нүүр бас байх шиг. Төрийн албанд 5 жил суудал зайдлаад орон сууцанд орсон нэгэн байхад 20 жил мөрдөс зүүсэн цагдаа нийтийн байранд амьдарсаар үлдэх жишээтэй. Энд хувь хүний арчаагүй олхиогүй гэдгийг ярихаас илүүтэй, цагдаад чиглэсэн төрийн хараа халамжийн гар дутсаар ирснийг зөвшөөрөх ёстой. Чи төрийн цагдаа учраас өөр бизнестэй байж болохгүй. Чи төрийн цагдаа учраас илүү амарч унтаж алмайрч байж болохгүй. Чи төрийн цагдаа учраас ..... болохгүй, хүний дайтай амьдарч болохгүй.

.

Амьдралаа сайн сайхан болгохын төлөө ямар нэг юм хийх гэж бүү оролд, бүү сана, бүү мөрөөд. Яагаад гэвэл чи тангараг өргөсөн Төрийн цагдаа, цалингаараа л амьдар.

Өнөөгийн төрийн цагдаагийн авч буй цалин, ахуй нөхцлийг задлан буулгавал ийм л өгүүлбэрүүд болж эвлэх юм.

 .

Тангаргаа огоорч гэмт хэрэг үйлдсэнд нь төрийн төмөр нүүр хөндөлсөх ёстой. Албандаа зүтгэж тангаргаа биелүүлж яваа албан хаагчдад очих төрийн хишиг халамж бусдаас хол илүү байх ёстой. Захын нэг зангиатай  архичинд, сая төгрөгийн цалин чамд байна уу гэж басамжлуулах хөөрхий цагдаа нар. Тэдний цалинг “цочтол” нь нэмээд амьдрал ахуйг нь сэвийтэл босгох хэрэгтэй.

Тэр цагдаа хүн, тийм учраас зовлон тоочиж болохгүй, чадахгүй яваа.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Bilgee:
tsagda nariin bolovsroliig deeshluulj ,duulgavartai uureg guitsetgegch mashin shig bish xun~tsagda bas niigemiig terguulegch tuluulugchid bolox bx yostoi bx
2021-08-02
Saihan bolnoo:
Tom bolood cagdaa boloh yumsan gej boddog bailaa . Odoo ch hen negniig cagdaa Bol gej haraah ni holgyi boljee. Niigem hynd hecyy hergiin ungu ni ni hyrtel aij tsochirdmoor baihad cagdaa nar yneheer doroi yamarch erh medelgyi , ajil bolood ahuidaa gunduuhan boljee. Niitlelchiin caad tald ni cagdaa ch gesen hyn gesniig ni demijij bainaa. Ter hyn ger byl yr hyyhedtei hysel muruudultei. Gadaad orond cagdaa ni shyygcheesee undur hangamjtai tur zasag ni undur yneldeg gesen mongold byr esregeeree doroituulaad bailaa yum shig ee. Gehdee unuudriig zasag bish yum gehed uur negen said uur uncguus haraad uurchluh baihaa. Orson boroo arilj, irsen giichen bucndag biz dee. Cagdaa sain ajil ni ner hyndtei amidral ni saihan bolnoo.
2013-10-13
бААГИЙ:
Аль ч ажил алба бүхэн өөрийн гэсэн бэрхшээлтэй тэр бэрхшээл болгоноо мөнгөн дүнд шилжүүлэн илэрхийлж байгаа арга нь цалин нэмүүлэх шаардлага,Тэгэхдээ тэрхүү албанд ажиллаж байгаагийн хувьд ямар нэг сонголт үгүй боловч ажиллах эсэхэд бол хэнд ч сонголт бий,би ийм бага цалингаар та нарын төлөө ажиллаж чадахгүй гээд гарч болно,чадал чинь хүрвэл өөрийн гараараа сардаа хүссэн мөнгөө олдог болно биз үгүй бол цагдаагийн хойноос эмч нар орж ирээд л ард түмний төлөө ажиллахад цалин бага болохоор гээд л хүмүүст эмний оронд хор өгөөд,олгойны оронд гэдсийг нь огтлоод эхэлбэл үгүй бол бага ангийн багш цалингаа голсноос болоод хүүхдэд үсэг заахын оронд порно үзүүлээд эхэлбэл одоо ярьж байгаа шигээ л цалин нь бага юм чинь аргагүй гээд сууж байх уу
2013-10-08
бодит үнэн:
алдаа гаргадаггүй хүн гэж хэзээ ч байхгүй шдээ.Хүн алдаанаасаа суралцдаг. Цагдаа ямар төмөр робот юм уу? чадахгүй юм биш өөр ажил хийе тэгвэл эх орны маань эмх замбараагүй байдлыг хэн зохицуулахын уншигч та чадах уу? хүний амьдрал урт богиноороо бишээ утга агуулгаараа байдаг юм. Миний монголын ах, эгч нараа хээл хахуул авлаа гээд таны амьдралд юу өөрчлөгдсөн юм бээ... таны 1бодлоггүй үйлдлийн чинь цаана 1хүний амьдрал нурж байна Баярхүү ахдаа амжилт хүсье..
2013-09-27
Би Монгол Төр:
Сэтгүүлч Баярхүүд баяр хүргие Монгол төр гэж байсан цагт Монголын цагдаа байж л таараа тэгэхлээр бид хуулиа дээдлэн амьдарч чадаж байгаа билүү цагдаа хүн тэдний ажил хүндүү хүнд,алдаж болно согтож шогтож болно ганцхан цалин хангамж эрх мэдэлийг нэмж сонгон шалгаж сурган авч тэгээд бас тэднийг бид хүндэтгэх шаардлагатай байна Зөвөө Баярхүү бичээд байгаарай
2013-09-26
medeech:
zob tsagdaa olon bi bas toriin ner barj torian formo ashigaj baigaa ch baigaa
2013-09-26
Ulaan jaamaa:
Temvvjin malaa end tend hudlaa yarij halaa selgee hiij naiz nuhud ah dvvsee nuuts amragtaa alban tushaal ugch baihaas ene heden stagdaagiinhaa ahui hangamj tsalin pvnlvvnd n anhaaraad uguuch dee guiaj baina
2013-09-26
bayrhvv-d:
tsagdaa gsen vgnii tsaana ymatch zan aashtai hvn bdg ym shvv.neg vhriin ewer dorgiwol myngan vhriin ewer dorgino gdg ali huuchin zasaglaliin jishgiig barimtalj tsagdaa hvn deerem hiileee ter ni bvvr ofitser hvn shvv gd l svr bolgo hereggvi.gantshan ter hvn ni muu zvil hiisen shdee.teglee gd mgliin tsagdaag bvheld ni awch vzeh hereggvi.sain hvn, sain ajiltan zunduu l bgaa shdee.minii bodloor tsagdaagiin tsalin dendvv hangaltgvi ym shig.ta nar boddoo ahlagch hvn 300 gargaad , deslegch tsoltoi hvn 560 myngiig awahad ard ni gertee hvvhdee haraad dekritnii amralttai bgaa ger bvl yaj ene tsalin hvrehew dee.deerees tsagdaa turiin ajil hiideg turiin hvn uchraas aj ahui negjiin vil ajillagaaa ywuulj bolohgvi gdg.tegeheer zeel awch l amidardag.eshvl tsalingiin zeel. getel tsagdaad ystoi l gedsee tejeeh gj ajilladdagvi ym.
2013-09-26
Bayarhuu-d:
Romantik yum be. Uhsneii tsalin nemeh baitugai urdah oroo yaya gesn zasag bn daa.
2013-09-26
ANHAAR. dorjoo:
ta eruul niigmiig husej baiwal tsagdaagiin ajliig demjij, tsagdaa nariin niigmiin asuudliig shiidej ugch baij l ene yalzarsan niigemd shudrag yos togtoh bolnoo
2013-09-26
galaa:
tsagdaa nariin bolovsrol deer anhaaryaa.gehdee neere hendee itgeh bee ain ard tumen bosii shuu hulgaich naraaa!
2013-09-26
hun ta:
bitgii khutsaj bai muu tsagdaa nar khun torgood mongon deern ajilna deerem khiine sokhtuu khun deer ajilna bas bolobsrol bhgui buduuleg khuuhen erguulne arhi uuna shidet dikhiraa abaad garna khuukhed dairaal deerem khiigeel bolj bgaa ymuu
2013-09-26
ssss:
Mongoliin tsagdaa nar bol bor zurheree ajilj baiga sh de tedendch bas huviin amidral bii
2013-09-25
deslegch:
Tsagdagin amedralas bi ih zuil sursan. Zuv higed yvul bolkhgui zuil bkhgui.bas hench bish ymnud darga bolchod odoo jahan hetsuu bn.heseg hugtsagl tesed garkh heregtei sain tsag irkh bol tugai
2013-09-25
tsagdaa:
Unen zuil bichsen bn. Tsagdaa hun gedeg chine hutgani eren degur yvdag ym. Hun neg aldaal biz ene alband olon avin huu neg murdus dor jargal zovlong tuchin amedardag ym. Ta nar mine setgelin tenhetei bj zov amedrana shuu.
2013-09-25
zub zub bna:
mash zub yum bichijee tsagdaagui amidraad uzdee....tsagdaag shuumjileh bus tednii niigmiin asuudliig shiidej uguh heregtei olon hun saintai muutai 1 huni hisen hergeer niit tsagdaagiin alban haagchdiin ner hundiig unagah hereggui ta ayul bolj aij sandrah uedee hend handah be tsagdaa esbel bugdeerei tsagdaagui amidartsaaya.............
2013-09-25
zub zub:
mash zub yum bichijee tsagdaagui amidraad uzdee....tsagdaag shuumjileh bus tednii niigmiin asuudliig shiidej uguh heregtei olon hun saintai muutai 1 huni hisen hergeer niit tsagdaagiin alban haagchdiin ner hundiig unagah hereggui ta ayul bolj aij sandrah uedee hend handah be tsagdaa esbel bugdeerei tsagdaagui amidartsaaya.............
2013-09-25
сараа:
тэмүүжин сайдаа цагдаагаа дарамтлаад байхаар тэднийхээ эрх зүйн байдлийг мөн нийгмийн асуудлийн шиидээчээ цагдаа нараа хамгаалах ёстой юмуу эсвэл та тэднийгээ доошин хийх ёстой юмуу ухаан муутай хов жив хооцолдсон тэмүүжин мэтийн элбэгдоржийн сугний үсийг ХЗСайдаар сонгож байдаг төр хогдээр гарч дээ
2013-09-25
uneu:
монгол улсын ерөнхийлөгч ц,Элбэгдорж та цагдаагийн амьдрал ахуйд тусалж цалин хөлсын нэмж монгол улсаа бат бүх байлгах хэрэгтэй шүү дээ цагаа нар чинь гэмт хэрэгтэн боллоо шүүдээ уулан ерөнхийлөгч та цагаа та хоёр ард түмэн биднийг хамгаалах ёстой шүүдээ
2013-09-25
Амьдрал:
эрүүгийн төлөөлөгч офицер хүн иим хэрэг хийж болохүй арай дэндүү юмаа төрд гарсан баячууд хаагуур юу хийгээд байна,эх орон чинь эзгүйрч байна,өрөөний мухар сахисан шүүх,гэмгүй хүмүүст ял өгч амьралаар нь тоголж байгаа малнуудын цалин нэмж байхаар халуунд нь халж хүйтэнд нь хөрж яваа хэдэн цагдаа нараа дэмжиж цалин хөлсийн нэмэх хэрэгтэй шүү дээ, ард түмнээ хамгаалж байгаа цагдаагийн доошин дарж байгаад ард түмнийг нь дарлах гэж байгаа муусай төрт гарсан баячууд тэхтэл миний ухаан ард иргэд минь одоо цагдаагаа муулаад доошоо хийгээд бид нарт ямарч ашиг байхгүй ямар цагдаа нар минии монгол-г зарж идээгүй шүү дээ харин цагдаагаа бид нар хамгаалж байгаад хүчтэй болгох хэрэгтай монгол улс өрөн орж дууслаа монголын цагдаа сүр хүчээ алдлаа буусай баячууд-н өөдөөс цагдаа минь том дугарч чадхаа байлаа шүүдээ
2013-09-25
ИРГЭН:
ЦАГАА ГЭЖ ХЭЦҮҮ АЛБА ШҮҮ.БИ ЦАГДААГАА ХАМГААЛНА БИ ОРОЙ ГЭРЛҮҮГЭЭ ЯВЖ БАЙГААД ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ ЭРГҮҮЛИЙН ЦАГДАА ҮҮРЭЭД ЯВАЖ БАЙХИЙГ ХАРААД БИ ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БАЙСАН, НЭГЧ ИРГЭН ТЭР МУУХАЙ ХУВЦАСТАЙ ХҮНИЙГ ҮҮРЭХГҮЙ ГЭДЭГТ БИ ИТГЭЛТЭЙ БАЙНА,ТЭХТЭЛ ТЭР ЦАГДАА ЯДАРСАН ХҮНИЙ ТӨЛӨӨ ЯВААГҮЙ ГЭЖ ХЭН Ч ХЭЛЭХ ЭРЭХГҮЙ ХАР ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ АВАРЧ БАЙСНЫХАН ТӨЛӨӨ БАЯРЛЛАА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ХҮН БАЙХГҮЙ БИ МОНГОЛ ЦАГДААДАА ХАЙРТАЙ ХАРИН БАЯН ХҮМҮҮС БОЛ НОВШ
2013-09-25
Unen:
Tsagdaa ogloo dargadaa zagnuulna.odor irgeded zagnuulna oroi ehnertei zagnuulna nar uzehgyu shde kk
2013-09-25
Zochid:
Bayrhyy Batbold nar cagdaagiin talaar yneniig bichsen gej oilgoj boloh baih. Hudulmuriin huuli lav heregjdeggyi gesen. Tangarag geed ntr. Harin hereg hiisen ter cagdaa arai ch dee. Oilgoh arga alga novsh gej. Tur harin caling ni nemeed erhzyi, niigmiin talaas ni demjeesei. Yaduu cagdaa l busdiin huluund avtana bishyy.
2013-09-25
БААГИЙ:
сбд-Н ИРГЭН БАЙНА,МИНИЙ ХУВЬД ЦАГДАА ХҮН ИНГЭЖ БОЛОХГҮЙ. ТЭХДЭЭ ЦАГДААГИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ТӨРӨӨС ӨНДӨРТ АВЧ ҮЗЭХ ЦАГ БОЛСОН БАЙХАА ШҮҮХЭД ЦАЛИН НЭМЖ БАЙХААР ЦАГДААД НЭМСЭН ЭНЭ 100% ДЭЭР ЕРӨН ГАДААД ОРНЫ ЦАГДАА НАР ХҮЧТЭЙ БАЙН ШҮҮ ДЭЭ,МАНАЙ УЛС ЦАГДААГАА ДООШОО ХИЙГЭЭЛ БАЙХААС БИШ ТЭРНЭЭС ТУС БОЛЖ ТЭДНИЙГЭЭ ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ АЛГА МОНГОЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ БАЙГАА ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА,ИИМ ЯНЗААР БАЙХ ЮМ БОЛ ХУЖАА НАР ЦАГДАА НАРЫГ МИНЬ ЗОДОН ШҮҮ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС ЗӨНДӨӨ БАЙГАА ЦАГДААД
2013-09-25
ganaa:
цагдаа гэдэг энэ сайхан алба,нэр төрийг нь гутаасан иймэрхүү увайгүй юмнууд хаанаас гараад ирнэ вэ?цагдаагийн алба хүнд хэцүү гэдгийг мэдэж байна гэхдээ иймэрхүү муу цагдаа нарыг эртхэн цэвэрлэж байх ёстой.энэ юу болоод байнаа эрхэм цагдаагийн дарга нараа.
2013-09-25
зочин:
Цагдаа нар цалингаа нэмүүлэх л гэж машинараа хүмүүсийг дайраад бас дээрэм хийгээд хүн зодоод авилга аваад байгаа юм байна шүү дээ хөөрхийс цалинг нь нэмэхгүй бол алаад эхлэж мэдэнэ шүү цалинг нь нэм нэм
2013-09-25
ойдаа:
нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиноо гэж.Олон цагдаа ард иргэдийн амгалан тайвны төлөө нийгмийн хэв журмыг сахиулах гэж сайн ажиллаж байгаа.Олон дундаас ганц хүн ийм хэрэгт холбогдоход нийтэд нь нялзааж болохгүй. Хэрэгт төвөгт орсон хүмүүстэй энгийн хүн та бид харьцдаггүй харин цагдаа харьцдаг учраас тэд тийм тйимэрхү харагддаг байх. Тэднийг бас ажил нь тйимэрхүү болгодог байхаа.
2013-09-25
yalalt:
Vnenher bolomgvi bsan ym blgvi de tsalin hangaltai bol im zvil hihgvi bh gj bdoj bn
2013-09-25
vnen:
Hariutslaga tootsono halna soluno gedeg vg mood boljee said ni urialga gargaj kompanihij ehlesen odoo ajlaa taiban hiih tsagdaa barag bhgvi bolson bha ar ger ahui amidraliig ni shideegvi baij yamar shardlaga tabiad bdag yum ih udaan hvltsengvi yabj bna daa tsagdaa tsagdaa ajilaa hiihees tatgalzaj ehlej bga oroh hvn tsooroh tusam orj bga hvnii shalguur ni bagasaj ulam l hetsvvv boloh bh daaa
2013-09-25
vnen:
Er ni hvnees oo haih amarhan gol ni iim bdal yagaad garah bolson gedegt bga.tsagdaa neriig ni gutaj bga hvmvvs bgaag vgvisgehgvi gehde baga bga vndsen huulias deegvvr baiguullagiin huulitai vzel bodloo ilerhiileh ajil hayah erhgvi deer ni darga nariin daramt .uls toriin bolon busad alban tushaaltanii daramtaas garch chadahgvi gertee zartsuulah tsaggvi setgeliin daramttai bgaagaas setgel nasiini oorchlolt garch baij boloh hvn tsagdaa geheer ebertei tuulai harsan yum shig durgvitseh bolj ene tor erh medelgvi sul doroi bgaagaas tvvnii nvvr tsarai ni iim bolj bga bh daaa
2013-09-25
aaaa:
End durdagdaj bgaa zuils ni jiriin negeen tsagdaagiin alba haagchidiin l amidral. Tom darga nariih ni bish. Sayhan tsagdaagin baiguulga alba haagchiddaa ger ogson gej garj bnlee. Tend ger avj bgaa ahlah ahlagch tsagdaagiin baiguulgad 25 jil ajilaj bn geed garj bnlee. 25 jil ajilchaad dongoj neg 5 hanatai , ongol gertei bolj bn
2013-09-25
zaaz:
Tsaling ni l nemeh ni zuitei hen c hgd bh ajil bish shu de hetsuu hetsuu
2013-09-25
dexter:
tgd bas tsagdaa bolgon adilgui shde sain ch hu n bna muu ch hun bas bnaa bn
2013-09-25
dexter:
unen shde tsagdaa ch gsen hun shde hangalttai tsalin mongo avdag bsan bol iim yvdal boloo ch uu gui ch uu...
2013-09-25
Иргэн:
ХҮНИЙ АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДОЖ БОЛНО ЦААНАА ЗААВАЛ НЭГ ШАЛТГААН БАЙГАА, ЦАГДАА Ч ГЭСЭН ХҮН ЭНЭ СЭТГҮҮЛЧ ИХ ЗӨВ СЭДЭВ ХӨНДСӨН БАЙНА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ, ШҮҮГЧИЙН САРЫН ЦАЛИНГ 4 САЯ БОЛГОЖ БОЛСОН ШИГЭЭ ЦАГДАА НАРЫНХАА ЦАЛИНГ ӨӨРСДИЙГ НЬ ЦОЧТОЛ НЭМЭЭД НЭР ХҮНДИЙГ НЬ ӨРГӨЧИХӨӨД ДАРАА НЬ ХАРИУЦЛАГА ШААРДЛАГАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЭРХЭМ ТЭМҮҮЖИН САЙДАА ТА ЭМНЭЛГИЙГ НЬ БУЛААНА, ЗАХЫН АВГАЙ ЦАГДААГИЙН ЧИНЬ ЦАМЦНЫ ЗАХААС ЗААМДАЖ БАЙНА Ш ДЭЭ
2013-09-25
Батболд:
би урьд нь цагдаад ажиллаж байсан.Амьдралын эрхээр биеэ гэр бүлээ бодоод ажилласаа гарсан.Амьдралынхаа залуу насныхаа багагүй хэсэг болох 12 жилийг ард түмнийхээ төлөө хэв журмын манаанд биеэ умартан зүтгэсээн. Зүтгэсэндээ би хувьдаа харамсдаггүй харин ч бахархдаг.Гэхдээ бас харамсаж явдаг зүйл байдаг.Цагдаа үнэхээр цаг завгуй ажилдаг.Завгүй ажилласныхаа төлөө бага цалин авдаг бидний цалинг барилгийн туслах л 2р дахин нугалж авч байна.Цагдаагийн дарга нар цалин хасахдаа амархан нэмэхдээ удаан хойрго,цагдаа нарыгаа робот цагдаа мэт үздэг.24цаг хоносон хүнийг үдийн хойно эргүүлд татаж маргааш нь бас л 18с шөнийн 02цаг хүртэл эргүүлд гарч өглөө дахиад 24цаг ажилдаа гардаг нь одоо ч хэвээрээ гэсэн гэхдээ цагдаа хүн биз дээ амарах баярлах гэр бүл үр хүүхэддээ анхаарал халамж тавих эрхгүй гэжүү... гэр бүлдээ халамж тавиагүйгээс болж би үргэлж гэртээ маргаантай байж эхнэр маан үргэлж ажиллаа юмуу гэр бүлээ сонго гэдэг байсаан тэгээд ч би гэр бүлээ биеэ бодож ажиллаасаа гарсаан. Ажиллааса гарч гэр бүл маан тогтвортой болж одоо авч байгаа цалин маан цагдаагийн цалингаас хамаагүй их стресс багатай.
2013-09-25
bodit amidralig yriy.:
би цагдаа болоод их олон давуу тал мэдэрсэн. жишээ татахад жилийн бүрийн наадмын хурдан морийг яг дэргэдээс нь үзэж, бүх насны морьдын тоосонд хүссэн хүсээгүй ордог. ккк. гэхдээ өглөөнөөс орой болтол зогсоогоороо бас олс давж дайрсан хүүхдүүд, том хүмүүсийг морины хөлөнд үрэгдүүлэхгүй гэмтээж бэртээхгүйн тулд ууртай юм шиг царайлж чанга дуугаар шаардлага тавингаа үздэг. хэхэ. хэрвээ би тэр үед анхаарал алдаад, эсвэл удаан хөдөлгөөнтэйгээсээ болоод хэн нэгнийг гүйцэлгүй алдаад ямар нэг муу юм болвол гэмтсэн хүн миний буруу байсан гэж мянга хэлээд ч авралгүй л байхгүй юу. цагдаа хүмүүсийг битгий ингэж муухайгаар хэл л дээ. гуйя. энэ сэтгэгдлүүдийг чинь уншаад урам хугарч байна. өнөөдөр энэ албанд зүтгэх чин хүсэл, зориг эрмэлзэлдээ хөтлөгдөөд орж байгаа 90, 91 оны хөвгүүдийн сэтгэлд эрх мэдэл, эд хөрөнгө биш гэмтнийг гэсгээх, гавъяа байгуулах гэсэн ариун мөрөөдөл буцалж байдаг юм шүү. бид дутагдал бүхнээ засах гэж хичээж байгаа ирээдүйд монголын цагдаагийн ажил үйлс, нэр хүнд, албандаа хандах хандлага дэндүү өөр болж бид ч түүнийгээ өндөрт өргөх болно. та бүхэн сайхан цагийг л хүлээгээрэй.
2013-09-25
daak:
Цагдаа нарын тухай үнэнийг өгүүлжээ. хөөрхий амьтад тэд ч гэсэн бас л хүн шдээ ажил хаях, тасмлах эрхгүй, дарга сэтэртэнгүүдийн зараал, авсан цалин бага дарамт ихтэй хэцүүл байдаг юм шиг байналээ. Цалинг нь өсгөхгүй бол яаж гэмт хэрэгтэнгүүдтэй тэмцэх юм бэ. төр засаг энэ хүмүүсийг харах цаг нь болсон.
2013-09-25
зочин:
хүн аюул тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, эмч , лам 3-г боддог шүү дээ. Лам нэр ч яахав өгөх хүний сүжиг гээд цаагуур чинь range rover унаад явж л байна. Харин төрийн албан хаагч болох цагдаа эмч 2-ых цалин хэд билээ. энэ 2 мэргэжил 2-уулаа тангараг өргөж хүн ардынхаа төлөө зүтгэх ёстой.Энэ тангаргаа нэр төртэй биелүүлэх боломжыг төр өөрөө олгох хэрэгтэй л дээ
2013-09-25
hulguu.:
tsagdaa ch gesen hvn gehdee tsalin baga, ehner duugaa huraalaa,hvvhdvvd ingelee geed iim uhamsar doroi zvil hiij law bolohgvi. uuruu l songoson zam baga tsalintai gedgiig songolt hiihdee l medej baisan. tegchiheed odoo tsalin amidrald hvreltseegvi,setgetsiin uurchilult ene ter gej hiisen hergeesee bultaj bolohgvi. yamar ch hvn hariutslagatai baih heregtei.etest n helhed edgeer hvmvvs ard irgediigee amgalan taiwan bailgana gej tangarag urgusun bolhoos buu tulgaj busdiig deeremdene gej tangarag urguugvi l bailtai.
2013-09-25
bodoh heregtei:
amydrald ny tsalin ny hureltsehgui bolood l iim zuil hiij bna shuu dee ih hurliin gishuun otgonbayar hurtel ehner huuhdee tejeehed hetsuu bolood l hun daramtalj bna shuu dee tsalin sain bol ene bugd bolohgui shuu dee
2013-09-25
gold:
"Миний цагдаа намайг хамгаална"
2013-09-25
bataa:
та нар цагдаагаа ингэж хэлж болохгүй үнэхээр цагдаа нар хэцүү байдаг юм шиг байгаа юм. Өдөржин шөнөжин зам дээр, энд тэнд эргүүд гараад явж л байх юм байна. Цагдааг тэд нар л хийж байгаа бид нар хийж чадахгүй. бид хийж чдахгүйгээс хойш тэднийгээ хайрлах хэрэгтэй. Гай тохиолдоход хамгийн түрүүн цагдаа л гэж орилдог шүү дэ бид. цагдаагийн нэмэгдэл энэ тэр гээд байдаг ч тэр нь буцаад хоол, ажлынх нь хэрэгцээнд зарцууллагддаг гэсэн.цалингаа буцаагаад ажилдаа зарцуулдаг гэнэ лээ шүү.
2013-09-25
П.БАЯРХҮҮ:
БОЛЬЁ ОО
2013-09-25
/203.91.118.178/ зөв:
Ер нь нэрнээс нь хархад л хачин заваан байгаа биздээ. Цагд, хорь, хүч хэрэглэ гэсэн утгатай. Харин хуучин цагийн сэргийлэх гэдэг нэр чинь гоёо нэр шүү дээ. Сэргийл, хамгаал, үйлчил гэж байгаа юм шиг наааааааааайс сонсогдож байгааздээ. Нэрээ соливол таарна.
2013-09-25
Паа пий дагзаа:
Зарим ухаан санаа нь самуурсан гарууд бас байнаа энд. Авилга авахгүй харин дээрэм тонуул, аллага хийж мөнгө олсон дээр ч гэх шиг, цагдаагийн цалин бага тийм болохоор ингэх нь зөв ч гэх шиг, цагдаа хүн ч гэх шиг эргүүтээд байхын. Хэн нэг хүн тэгээд би авилга авсанаас дээрэм хийцэн юмаа, цалин хүрэхгүй болохоор нь хүн алж, дээрэм хийлээ, Би хүн бишээ гээд байж байх болж байна уу. Цагдаа гэмт хэрэг хийхээр тэгэс хийгээд дарагддаг, энгийн ард хэрэг хийхээр дэвэн дэлхийгээр заралж, тв сонингоор гарч хүн бүхний хараалыг иддэг. Тэгүүл тэр дээрэмчид, алуурчид, хулгайчид чинь бас хүн бас ядуу, орлогогүй, цалин нь хүрдэггүй адилхан л хүн хүн хүн хүн
2013-09-25
ИРГЭН:
БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД АА? БИД ЦАГДАА ГЭСЭН НИЙТЛЭГ НЭРЭЭР НЬ БҮГДИЙГ НЬ ХЭЛЖ АРАЙ Л БОЛМООРГҮЙ БАЙНА ГЭХДЭЭ ЭНЭ МЭТ ЦАГДААГИЙН НЭРИЙГ ГУТААСАН ХҮНД ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ХУУЛИЙН ДАГУУ ӨГӨӨД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ЦАГДАА БОЛГОН ЦАГДАА СЭТГЭЛТЭЙ БАЙМААР БАЙНА ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ ГЭДЭГ ТА БҮХЭН ТЭНЭГ БИШ Л БОЛ УХААРМААР ЮМ ГЭХДЭЭ ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫН ХҮҮХДҮҮД Л АМЬДРАЛ АЖИЛ ХОЁРЫГ ЯЛГАХГҮЙ ЦАГДААГИЙН НЭРИЙГ ГУТААЖ ЯВНА ДАРГЫН ХҮҮХЭД ДАРГА БАЙДАГ ЁСЫГ АРИЛГАМААР БАЙНА. ОДОО МОНГОЛД ЦАГДААГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ БОЛЛОО МУУГААР БОДОХОД ХЭН НЭГ НЬ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД АР ГЭРИЙНХЭН НЬ ХҮРЭХГҮЙ БАЙХАД ЦАГДАА Л ХҮРЧ, ШҮҮХ ЭМНЭЛЭГ РҮҮ ХҮРГЭЖ БАЙНА. ТА ХЭН НЭГЭНТЭЙ ГУДАМЖИНД МУУДАЛЦАЖ ГАР ЗӨРҮҮЛЭЭД ЦАГДАА,ОРОЙ АЖЛААСАА ИРЭХЭД НЬ ГЭРТ ЧИНЬ ХУЛГАЙ ОРСОН БОЛ ЦАГДАА 102 ГЭЭД Л ЗАЛГАНА. ОРЦОНД ЧИНЬ ХҮН АРХИДААД УНТУУЛАХГҮЙ БАЙВАЛ ЦАГДАА, ОХИН ЧИНЬ ХОНОГООР ГЭРТЭЭ ИРЭХГҮЙ БОЛ ЦАГДАА, ААВ ЭЭЖ ХОЁР ЗОДОЛДООД БАЙНА АВРААРАЙ ЦАГДАА, АДУУГАА АЛДЧИХЛАА ЦАГДАА ГЭХ МЭТ ЦАГДАА Л ГЭНЭ. ЦАГДАА ТА НАР МИНЬ НЭГ САЙН ЛАМД ҮГҮЙ БОЛ НЭРЭЭ СОЛЬЖ БУЦААД СЭРГИЙЛЭГЧ БОЛ ДОО
2013-09-25
irgen:
uneheer unen zuilig bichsen bna TSAGDAA BOL HUN
2013-09-25
Бас юун дагз вэ:
http://www.shuud.mn/?p=284185 энэ цагдаагийн байгууллага чинь яацан дампуурцан газар болцон юм бэ.
2013-09-25
Xvchten.:
Sayxan shvvxiin tsalin nemlee l gene prokyror bas eldew xangamj nemlee l gene getel tsagdaa xamag shawriig ni zyyraad belen bolgoson eldew xereg deer shvvx prokyror shiidwer gargaad syyj baigaa xondlongoos xaraxad tiim l b,na tsagdaag xangalttai tsaling ni nemeed shalgyyriig ni ondor bolgowol bi ch orj ajillmaar l b,na
2013-09-25
Buruu zuil bichij:
Deerem hiij bolohgue tsalin baga deer ene niitlel ugaasaa buruu zuiliig delgeruuleh zorilgotoi um bna
2013-09-25
Паа пий:
/86.71.176.207/ -т авсан цалингаа голоод амьдралдаа гутаж арчаагүй аргаар мөнгө олох гэсэн ийм адгийн цагдаатай байснаас байхгүй байсан нь дээр. Хүний бичсэн зүйлийг ухаж ойлгох чадваргүй байж ахархаж ихэрхээд байх хэрэггүй биз та. Юу байгаа түүгээрээ баян, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, ажилдаа хариуцлагатай цагдаа нарыг миний бичсэн зүйлээс хасаад ойлгож чадахгүй хөөрхий дөө та.
2013-09-25
èðãýí:
öàãäààã¿é íèéãýìä àìüäðààä ¿çèé ãýæ òºñººë人
2013-09-25
zochin:
deerem hiisen tsagdaad mash ih haramsaj bn.ter hun bol ajlaa l hiij yavsan zolioslogdson neg aaviin huu.yaag uhaad uzvel bidnii umnuus zolioslogdson bgaa.ter shalgaj bgaa humuus n yaagaad yuunii uchir ingeh bolsniig n sain uhaj shalgaarai gj helmeer bn buruutgah talaas n bus yag tsaana n yamar shaltgaan baisniig n setgel gargan shalgaj uguurei.uneheer amidral ahuidaa zoriulah gj deerem hiisen bol tseverhen avilgal avah bolomj ter hund bsan bh ternii orond ter hun tegeegui n bas yamar uchir bn ve sain l shalgaarai daa.
2013-09-25
иргэн:
төрдөө тангараг өргөчихөөд бас мөрдөс зүүчихээд түүгээрээ түрий бариад байгаа цагдаа дийлэнх олон шүү дээ нэг их том улсууд болимоор юмаа. харилцаангы соёл үнэхээр юуч байхгүй арай л дэндүү шүү
2013-09-25
анир:
Иргэд ямар нэг гай тохиолдвол төрийн цагдаа дуудаж асуудлаа шийдүүлнэ, харин цагдаа нар бол өөрсдөө бүхнийг шийднэ, тиймээс цагдаа нарыг төрөөс олон жил ажилласныг байр оронгоор хангах үүрэгтэй. Олон цагдаа дотор янз бүрийн хүмүүс мэрсэр байгаа байх, энэ бүхнийг буруутгаад байх хэрэггүй байхаа
2013-09-25
зочин:
Шүүгч цагдаа 2 адилхан л төрийн албан хаагчид яагаад ийм зөрүүтэй цалин өгч байна вэ, ядаж шүүгчид нь 2500000, цагдаад нь 1000000гийн цалин өгч болноо доо. Тэд чинь бидний л адил хүн ш дээ, муу юм болохоор л нохойд барьдаг мод биш шүү дээ
2013-09-25
zochin:
Пий паа gesen hund: mangar yumuu chi tegeed bugd mongotei ajil hiigeed tsagdaagiin ajil hiihgui bol niigem yu bolohiig medej bna uu? Er ni setgegdel bichij bgaa humuus bugd amidral uzeegui nusan buunuud bgaa medeej tegj bgaad tanihgui hund algaduulchihaad tsagdaa tuslaarai geed orilood guihee medej bna uu? Buh hun aldaj enddeg yum chi ch gesen magadgui urid chin amidraliin urt zam bna shuu.
2013-09-25
zochin:
ҮНЭН ЗҮЙЛ БИЧЖЭЭ. ТЭД Ч ГЭСЭН ХҮН, ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ЭЦЭГ, АХ, ДҮҮ, ХҮНИЙ ХҮҮ ШҮҮ ДЭЭ. ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАДАГ ТЭДНИЙ ЦАЛИН ХАНГАМЖ ҮНЭХЭЭР МУУ БАЙГААГ АНХААРАХ ЦАГ НЬ ИРСЭНИЙ ДОХИО ГЭЖ БОДОЖ БАЙНА.
2013-09-25
сугар:
та нар хар л даа одоо нэг цагдаа ядаж нэг цайны газартай зарим нь 2-3 компанитай том том хауст амьдарсан жип унасан нөхдүүд л бж бн шүү дээ нэг пакталсан нөхрийг чихдээд л бүх юм дуусаа ядаж л өвлийн идэш авч бж салах хэмжээтэй л бн шүү дээ тэгхээр цалингаар яах юм бэ тэгээд гэмт хэргийг авилгыг устгана гээд ЭБээ,Тэмүүжин 2 яриад ч үлгэр домог болно доо
2013-09-25
Цагдаа надаас баян:
Өө ямар өндөр цалинтай юм бэ. Би 360,000 төгрөгийн цалин сардаа авдаг. Дээр нь ямар ч илүү цаг нэмэгдэл байхгүй. Гэхдээ би Дээрэм тонуул хийхгүй турж үхэхгүй болоод л байна. Дээрх нэг хүний хэлсэнээр ухамсаргүй хүнд мөнгө байгаад ч хэрэггүй шд.
2013-09-25
zochin:
tsalingii ni nemeed ogcheechee yaj amidardag ni oilgomjtoi yum bishvv
2013-09-25
dada:
tsagdaagiin vndsen tsalin 389.000 tugrug baidag yum gesen iim baga munguur yaj ar geree tejeeh yum deerem hulgai hiihgui bol turj vhne biz dee
2013-09-25
BATAA:
TSAGDAAGIIN TSALIN 389.000 TUGRUG BAIDAG YUM GESEN. IIM BAGA MUNGUUR YAJ AR GEREE TEJEEH YUM DEEREM HIIHGUI L YUM BOL TURJ VHNE BIZ DEE
2013-09-25
zochin:
ter tsagdaa hun bishee yaj ch bodson deer ni iim bodoltoi tsagdaa nar her olon ch baigaa yum bilee ene zamiin tsagdaa nar yalanguya ter politse gesen har mashina unaad dohiogoo oriluulaad yawaad baidag hurandaa tsoltoi teneg dargantsar tsagdaa nar bol yamarch huntei hariltsah soel baihgui bi l gesen yum shig za zailaa zarim neg tsagdaa nar
2013-09-25
zochin:
tsagdaa hun l dee gehdee uursduus ni ih yum shaltgaalj baigaa shdee deer ni soelgui bolowsrol mingen huntei yalanguya engiin ardtai mash muuhai haritsadag bi l gesen yum shig yalanguya ene zamiin tsagdaa ner ret her mashin uneed otiluulaad yawdag hurandaa tsoltoi teneg dargantsar tsagdaa nar bol yamar soel baihgui tsagdaa bol uilchilgeenii baiguulga geed zaagaad ugsun baihad bi l gesen yum shig turrin huwtsas umsuud terendee ongirood l yawdag shuu dee ter tsagdaa buun ur shir lizingiin bair mashintai buun ur baigaa daa tegeed argaa baraad l iim zuil hiij yawsan baih gej bi bodoj bna tsagdaa nar ard irgedtei hun shig haritsahgui bol eriin muu tsagdaa gedeg ugneesee salahgui shuu
2013-09-25
zochi:
yos surtaxuunii doroitoliig yamarch tsalin mungu avraxgui.Xumuujilgui xund yu ch xerggui.Ter bol uxdel.
2013-09-25
Ganaa:
zov zov tsalin nem
2013-09-25
Гажиг гажиг юм бичих юм:
Миний цалин лав цагдаагийнхаас бага юм байна. Дээр нь надад цолны нэмэгдэл гэж юм байхгүй. Бас манай эхнэр дуугаа хураагаад хүү, охин маань аавдаа сэтгэл дундуур байгаагаа мэдрүүлээд байхад л би тэнэг юм шиг ажиллаад л байгаа шд. Гэхдээ надад дээрэм тонуул, хүчирхийлэл, танхайрал хийх, архидан согтуурах тийм яадгаа алдсан сэтгэл байхгүй. Байгаадаа сэтгэл хангалуун л туугаад байгаашд. Мөн биздээ
2013-09-25
иргэн:
Санал нэг байна.Үнэн бодит байдлыг бичижээ.Ядуу, яадруу цагдаа гэмт этгээдүүд шигээ сэтгэж амьдрах гээд байгаа юм бишүү.Цалин амьдрал ахуйг нь төрөөс тусгайлан харж үзэхгүй бол цаашдаа ч ийм хэрэг тасрахгүй байлгүй.Үйлдэл дээрээ баригдсан нь энэ, баригдаагүй ингэж амьдралаа залгуулж яваа хэдэн ч цагдаа байгаа юм билээ мэдэхгүй шүүдээ.Энэ байдлыг засаж цагдаагийн цалин хангамжийг шүүгч нарын хэмжээнд үгүй юм аа гэхэд тэдний цалингийн талыг өгөх цаг болсон байна шүү дээ.Тэгэж байж амар тайван байдлыг сахиулах,шаардах эрхтэй болох юм биш үү Өнөөдөр ийм цалинтай цагдааг чи шудрага амьдар гэж шаардаад яах юм.Цаана чинь бусад нь сая саяаар нь тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгийг ард түмнээс дээрэмдэж байна шүү дээ.Ийм байхад юуны тангараг мангараг вэ. Энэ бол монгол төрийн арчаагаа алдсаны шинж, ямар бусад орон шиг олон мянган цагдааг тэжээ гэж байгаа биш хэдхэн цагдааг олигтойхон авч яваад ард иргэдээ хамгаалуулж чадахгүй өөрсдийг нь гэмт хэрэгтэн болгож байгаа төрийн буруу. цагдаагийн цалинг нэмлээ гээд ард түмэн барьцаад байхгүй шүү дээ.Монгол хүн хотоо манадаг банхараасаа хоол харамладаггүй, малаа барьж идтэл нь өлсгөж тураадаггүй биз дээ.
2013-09-25
Алтангэрэл:
ӨГЛӨӨ ЦАГДАА ҮДЭШ ДЭЭРЭМЧИН, ӨГЛӨӨ ЦАГДАА ШӨНӨӨР АЙЛ ГЭР ҮЙМҮҮЛЭГЧИЙН АЖИЛ ХИЙДЭГ ЦАГДАА НАР БАЙНА ШДЭЭ. ЭНЭ БОЛ ӨМӨӨРӨХ АСУУДАЛ БИШ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
2013-09-25
Паа пий:
Паа яруу сайхан бичсэн байна БАЯРХҮҮ. Яаж амьдрах амьдралын сонголт нь тэр ядуу гээд байгаа цагдаагийн чинь гарт өөрт нь бий. Заавал энэ албанд ажиллах албагүй шүү дээ. Цалин хангамжаа голоод байгаа бол уурхайчин, барилгачин яадаад солонгосчин болж болно. Цагдаа таны өөрийн сонголт. Амьдрал хэцүү гээд дээрэм тонуул, аллага хүчирхийлэл, танхайрал хийгээд байвал монголчууд бүгд хийхэд хүрнэ. Байгаадаа бас сэтгэл хангалуун байх хэрэгтэй шүү дээ
2013-09-25