Захидал задрав
2013-09-24

Оюутолгой, РиоТинто анхаарлын төвд дахин орохтой зэрэгцээд нэгэн захианыхаа тухай ярих захирал асны гомдол ихсээд байгаа бололтой. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал асан Ц.Сэдванчиг саяхан өөрт нь төвөг удсан гайхал захидлын утга санааг задалсан байх юм.

1

Ерөнхийдөө Монголыг хэдэн үе дамжсан өрөнд оруулахгүй тулд Рио Тинто зуучилж Оюутолгойн төсөлд авах санхүүжилтийн зээлдүүлэгч нартай тэдний ярьсан гэрээний нөхцлүүд тодруулбал, зээлийн гол нөхцлүүд Монгол улсын хууль талуудын байгуулсан гэрээтэй зөрчилдөж буйг нь маш тодорхой тайлбарлаж бичсэн захиа байсан гэж захидлын  “нууц” байсан утгыг нь сийрүүлэн хэлжээ.

1

Энэ нь яг одоо С.Ганбаатар тэргүүтэй нэр бүхий хэдэн  гишүүний Оюутолгой дээр хэлж сануулаад байгаа  сэдэв л байна. Шинэ сүртэй зүйл алга. Гэхдээ энэ эрхэм цаг үед тохируулж, захианыхаа утгыг олны таашаалд нийцүүлж засч залруулж задлаад байгаа юм болов уу гэх хардлагыг төрүүлж байна.

1

Тэрбээр ажлаа өгснийхөө дараа Засгийн газар Рио Тинто хоёрын дунд гал хамгаалагч болж явснаа хэлээд цаг нь болохоор захианы утгыг задлана гэж хэвлэлийнхний хорхойг хөдөлгөж байсан. Тэгвэл цаг нь болсон гэж үзсэн бололтой захидлынхаа утгыг сийрүүлж санаж эхэлжээ. Цаг нь харин сонин таарч байна. Яг л манай төлөөлөгчид Лондонг зорих үеэр таарч байх юм. Энд Ц.Сэдванчиг гэж хүний ажлаас халагдсандаа зангирсан гомдол нь сад тавьж, хувь хүний үг үйлдлээс халин нэгэн туган дор зүтгэж явсан засгийн газраа муулах, төр засгаа гадаад түншүүд болоод иргэдийн нүднээ хариуцлагагүй хөнгөн, хуумгай байсан гэж  харуулах гэсэн хорсол болон илрээд байх шиг.

1

Харин Ц.Сэдванчигийн захидлыг нь тойрсон үр дагавар бол ноцтой байсан.

Тэрхүү захидлыг илгээсний дараахан Рио Тинто дэлхийн зах зээлд хувьцааны ханшаа унагаасан байдаг. Шалтаг тайлбар нь энгийн байж. Монголын Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхт захирал нь манай төслийг дэмжихгүй гэсэн утга бүхий, үл ойлголцох байдал үүсгэсэн захидал илгээлээ гэж. Тэгээд ханшийг нь унагаасан хувьцаагаа өөрсдөө эргүүлэн худалдан авч бизнес тоглолт хийж бондойж эхэлсэн байдаг.

1

Захирал асан Ц.Сэдванчиг “захидлыг би бичээгүй, засгийн газраас өгсөн үүрэг байсан” гэж хэлсээр байгаа. Гэхдээ энд нөгөө талын үг алга байна. Тухайн үед Оюутолгойн талаар илэрхийлэх гэсэн Засгийн газрын санаа юу байсныг одоо ч бид яг таг мэдээгүй л байгаа.

Бодвол улс орныхоо эрх ашгаа хамгаалсан л утга байсан байж таарна. Гэхдээ захирал асан Ц.Сэдванчиг тэр санааг нь үнэн чанартаа яаж буулгасан юм бол доо. Уншсан хүн байна уу? Засгийн газрынхаа өгсөн үүрэг, хэлсэн утга санааны дагуу бичигдсэн үү. Одоогийн Оюутолгойн эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад үгүй л болов уу гэж бодогдож байна. Захидал яг эхээрээ бол нууц хэвээрээ л байгаа. Тэгэхээр яг тэгсэн ингэсэн, би тэгж бичээгүй гэж нь нэг тал батлан ярих нь учир дутагдалтай.

1

Засгийн газар Оюутолгой төсөл дээр цочир өөрчлөлт хийж ТУЗ-ийн гурван гишүүнээ сольсон. Улс төржсөн буюу намын нөлөөлөл тусгалаар хувийн тоглолт хийгээд байх  магадлалтай болсон Монгол талын захирлаа ч сольсон. Энэ нь Ц.Сэдванчиг захиралд гэнэтийн зүйл болсон байж болно.

Харин засгийн газрын хувьд шинэ нөхцөл байдалд өөрийн талаас нь зохих өөрчлөлт хийж, эерэг уур амьсгалд асуудлыг тавьж шийдвэрлэх гэсэн дотоод зохион байгуулалтын нэг алхам байсан болов уу. Захирлын тухайд Ц.Сэдванчиг гэж хүнийг солчиход л Рио Тинтотой амархан ам хэлээ олчихоор тийм энгийн нөхцөл Оюутолгойд байхгүй нь тодорхой. Гэхдээ нөгөө талдаа захидалтай холбогдох агуулга болоод бодлогын алдаа гаргасных нь төлөө хариуцлага тооцсон алхам ч байсан байж болно. Нэгэнт ажлаа өгч үзэгчийн суудалд шилжсэн ТУЗ-ийнхөн болон захирал нарын хувьд бидний зүгээс сайн муу ажилласан гэж шууд дүгнэх нь эртэднэ.

1

Харин Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн захирал асан Ц.Сэдванчигийн тухайд бол ямар нэгэн гомдолтой үлдсэн юм болов уу даа. Түүний “Миний нэрийг ашиглаж” Засгийн газар захиа явуулсан гэсэн утга бүхий ярилцлага хэвлэлийн нүүрнээ голлосоор байна.

1

Лондонд манай хэд яриа зөвлөгөө эхлүүлэх гэж ширээний ард суудлаа эзэлсэн байгаа. Товчхондоо Оюутолгой эргээд дэлхийн бизнес хөрөнгө оруулагчдын анхааралд орж байгаа өдрүүд. Яг үүнтэй зэрэгцээд Монгол улс хууль батлан хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж түвшитгэхээр хэлэлцэж байна. Энийг бас дэлхийн томчууд харж л суугаа.

Үүнтэй зэрэгцээд намайг сонс, захиа минийх биш, манайх нэг иймэрхүү л төр засагтай гэх утгатай хөнгөн хийсвэр мэдэгдэл хийж “баг”-аа баллуурдах хэрэггүй юм.

1

Ц.Сэдванчиг гэж хүн өнгөрсөнийхөө тухай ярих ахул жирийн хүн биш болоод явчихаж байгаа юм. Монголын Засгийн газрыг бүрэн төлөөлөх эрхтэй  “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал байсан энэ хүний Оюутолгойн талаар хэлэх үг, мэдэгдэл бүр үнэтэй хэвээрээ байгаа. Хэн ч, юу ч хамаагүй болсон хойно асуудлыг юу гэж дүгнэж, тийм ийм бодлого байсан хэмээн  гэрчлэн хэлэх түүний үг яриа гадныхны “урт чих”-ний хажуугаар зүгээр нэг гараад явчихгүйг ноён Ц.Сэдванчиг сайн мэдэж байгаа гэж найдаж байна.

1

“Төрсөн хүүгээ алдахдаа л ингэж гутарч байлаа” гэж манай шийдвэрт бухимдсан Оюутолгойн хувьцаа эзэмшигч уурссан гэдэг. Ийм л бизнестэй хайртай ноёдуудтай бид ам хэлээ ололцож бүтээн байгуулалт хийх гэж байна.

Дээр доргүй л намчирхсан талцал хуваагдал, ам хэл, амбицаа дарж байх цаг биш гэж үү.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Gobi:
Jaahan dood humuusiinhee ugeer yavchih geed bdag l hun dee... Itgesen hundee bol tushigtei tulhtai saihan yariatai... Daana ch burduulsen bag n daana ch yav daa gemeer bdag daa...
2013-09-25
Энэ сэтгүүлчид арай хэтэрч байнаа:
Сэтгүүлчид баяжиж байгаа нь үнэн юм байналдаа.Хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй юу ч бичиж хэн нэгнийг хохироож нэр төрд нь халдах нь үзэгний үзүүрээр, ахархан толгойгоороо бичээд л энд тэндгүй нийтлээд иргэдэд буруу мэдээлэл өгнө. Баримттай юм бичиж хүнийг муулах ёстой байтал мөнгөөр л хүний нэр төрийг гутаадаг горьгүй ч юм тоймч нэртэй сэтгүүлчид
2013-09-25
zochin:
энэ нийтлэл захиалгаар бичигдсэн байх. Сэдваанчигийг чиг шудрага хүн гэж ойлгож, хүндэтгэдэг. Өнөөдрийн улс төрчдийн дотор ийм хүн ховор байгаа нь харамсалтай.
2013-09-25
BAYR-HVV gegch pizdad.:
bitgii shaa muu pizda mini ,chi yagaad ter gadnii luivarchdiig omgoolj vheh geed baina pizda mini????????tegeed ch ch bid 2-n toimch gej yu baihaw dee!!!!!!!!!!vhej hevtsen 1 muu al doloogch l baina.
2013-09-25
иргэн:
Энэ тойм ч хэний өмнөөс бичээ вэ.
2013-09-24
Sediin hyy:
Aab bichig bichij chaddaggyi um dandaa hyneer hynii umnuus zahia bichij hen aldag turshlagatai daa
2013-09-24
hulguu.:
ENE SEDWAANCHIG GEDEG NUHUR YAMAR SHOGIIN BANID WE? DORWITOI AJIL YU HIICHIHEED ODOO YU HUTSAAD BAIGAA BANID WE? CHI YADAJ MONGOL AJILCHIDAA YAMAR ORCHIN YAMAR DARAMTAND AJILLAJ BAIGAAG ANHAARCH TEDGEERIIN TULUU YU HIISEN YUM BE? AJILAA UGUHLUUR NEG IH MONGOLOO GESEN TSARAI GARGAAD.
2013-09-24
hulguu.:
ENE SEDWAANCHIG GEDEG NUHUR YAMAR SHOGIIN BANID WE? DORWITOI AJIL YU HIICHIHEED ODOO YU HUTSAAD BAIGAA BANID WE? CHI YADAJ MONGOL AJILCHIDAA YAMAR ORCHIN YAMAR DARAMTAND AJILLAJ BAIGAAG ANHAARCH TEDGEERIIN TULUU YU HIISEN YUM BE?
2013-09-24
sedvanchig:
Cedeegiin zev shuudee.
2013-09-24
Zochin:
Huvitsaanii hanshiig huvildaj ungaad hudaldaj avch horongoo arivjuulah gesen nohdyyd l haragdaj bna. Sedvanchigiig haringadaad dotoodiin ashig haisan hohdyyd ashiglasan yum bna.
2013-09-24
zohin:
NEEREE DEER DOORGUI NEG HUN SHIG BAIMAAR BAINAA. ODOO YAVSAN HEDIIGEE HARAAD L ARAAS N SAIN ZALBIRAAD SUUJ BAIH TSAG SHU. TER HEDDEE DEMJLEG UZUULEH HEREGTEI, UNGURSUN BOROOG MART
2013-09-24
Барга:
Сэдванчиг зев уг хэлсэн байж таараа Туунийг буруутгах ханлага байнауу гэмээр санагдах боллоо Одоо ер нь оюу толгой гэдгийг авах гээд байгаа гадаад дотоодынхонд егч бусад юмаараа юм хийж амьдрахаа бодоцгоое таминь Оюу толгой гай болох бололтой Одоо хаяа хаяа
2013-09-24