Төр үнэндээ бирд болчихоод байгаа нь зайлбаргүй үнэн. Нэг л их мөнгөний уутны амыг тайлж, боодог мундаг эрх мэдэлтэнгүүд. Уг нь УИХ Засгаа удирдаад хөрөнгө мөнгөө төсөвлөөд явж байх учиртай зохицуулалтыг Үндэсн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс аваад хаячихснаас хойш бүх зүйл дандаа уруугаа явж байна. Засгийн сайдууд нь УИХ-ын танхимд орж ирэхээрээ эрхэм төрийн түшээ болоод өөрсдийнхөө аль хүссэн хэмжээний хөрөнгийг гаргуулж чадаж байна. Хууль тогтоол шийдвэр гаргаж байгаа нь үүнийгээ дагаад жинхэнэ хямарчихсан. УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав хуулийн төсөл өргөн барих эрхтэй. Нэг тогоонд орчихсон энэ ная хүрэхгүй хүний тааллаар л нийгэм эдийн засгийн бүхий л харилцаа шалтгаална. Мөн сайхан даа. Хариуцлага тооцох болохоор бас л танхимаараа орж ирж суучихаад баахан лобби үүсгэж байгаад л хүчингүй болгуулж дөнгөнө. Ханцуй дотроо сэм гар гараа атгалцаад баахан наймаа арилжаа үсэргэчихээд УИХ-ын чуулганы хуралдаан дээр болохоор нам намаараа талцаад баахан жүжиг тоглоцгооно.
..
Хэн нь үүрэг хүлээгэд хариуцлагаа үүрээд байгаа нь огтоос падгүй, Солонгосын сериалуудад гардаг шиг өнгөн дээрээ бөөн драм. Үнэнээсээ шүүмжлээд болох болохгүйг нь дэлгээд байгаа юм огт байхгүй. Баахан хэрэлдэж байгаад л сэм үгсэж нам нийлэлдэж байгаад л маниусын татварын мөнгө, байгалийн баялаг, үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн бүтээсэн бүхнээс бүрдсэн улсын төсвийн мөнгийг задгай мөнгө шиг үрж гарна. Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл дээр дуудаж ярилцаад ч нэмэргүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг тэрэгний хоёр арал болохоор эв нэгдлийг хангагчаа эвтэйхэн хөлд нь сууж байгаад аргалчихна. Цаадах нь аргаа бараад хуучин засаг төрийн тэргүүн байсан “өвгөцүүл”-ээ дуудахаар нам намын боссууд үг хэлүүлэхийг нь хориглуулчихна. Ийм л нэг тоормозгүй галт тэргээр зорчиж явна аа, бид.
.
Тунгалаг төр гэж хэчнээн ч ярив. Хууль хэлэлцэхдээ хувийн хэвшил, төрийн бус байгууллага, ард иргэдийн өргөн хэлэцүүлэг зохион байгуулж саналыг нь сонсч байгаад шинэчлэл хийнэ гээд байсан. Лав л сүүлийн үед таг чиг. Ерөнхий сайд ч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ сэтгүүлчдийн асуултад ганц нэгхэн үл ойлгогдох тайлбар хийгээд зугтах шахам гарч явдаг болж. Ойлгомжгүй ийм байдал төрийн ордноо хэдэн хулгиануудад дэлбэлүүлчихээ шахаж буун дуугаар цочроогоод авлаа. Тоормозгүй төр хэмээх галт тэргийг огцом тоормолзуулах стоп крантыг мань хашрууд аль хэдийн мануусаасаа салгаад авчихсан. Ингээд л дахиад гурван жил өнхрөхөөс өөр аргагүй дүр зураг харагдаж байна даа.
.
Эцсийн эцэст хохирлын хүндийг бид л үүрнэ. Юмны үнэ тэнгэрт хадна. Үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтгүй гацаж дотоодын нийт бүтээгдэхүүн буурна, нийгэм улстөрийн нөхцөл байдал хүндэрнэ. Ирээдүйн гэрэл гэгээ хаашаа ч юм явж байгаа өмнө зүгээс харагдах эсэх нь мэдэгдэхгүй будан дундуур зүсч явна. Уруудаж явна уу өгсч явна уу мэдэхээ ч байчихсан.
.
Баялгийнхаа буянаар эдийн засаг өсч байгаа үзүүлэлт гарч байгаа ч энгийн иргэдэд наалддаггүй. Хууль эрхзүйн орчин хөрөнгө оруулагчдыг хөөсөн туусан шинжтэй. Эдийн засгаа солонгоруулан хөгжүүлье гэж байгаа бол бүхий л салбартаа татварын аятай таатай орчин үүсгэх ёстой байтал хөнгөн, хүнд үйлдвэрт 5-10 жилийн хөнгөлөлт үзүүлэх гэсэн шүү юм яриад л сууж байдаг. Тэгээд ч тав арваадхан жилийн дотор ийм үйлдвэрийг барьж чадах уу. Эрдэнэт, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг хэдэн жил барилаа даа. Дараа нь хэчнээн жил барьсан зардлаа нөхөх гэж матийлаа. Зүгээр л хөөрхөн молиго байгаа биз дээ. Зүй нь улс гэрийг айл өрхтэй зүйрлэвэл хөөрхий халаас хоосон хүү нь нэг бизнес эрхлэх гээд хэсэг хугацаанд гэртээ орлого оруулж чадахгүй шүү. Харин та хэдэн төгрөг зээлчих дараа нь өгчихье гэхээр аав нэг их дээрээс ихэмсэг аятай харчихаад “Маргааш хоолны мөнгө авчираарай, унааныхаа зардлыг маргааш өөрөө зохицуул” гээд гэдийчихдэгтэй л адил байгаа биз. Тэр тусмаа хүүгээ мөнгөгүйг нь мэдсээр байж бизнесийг дэмжих мөнгө зээлж чадахгүй гээд гэдийдэггүй биз дээ. Маргаашийн амьдралын төлөөх ийм зүйлд гар татдаг ямар ч тэнэг аав байхгүй дээ. Өнөөгийн байдал маань яг л ийм байна шүү дээ. Эдийн засгийн бусад салбар огт хамаагүй юм шиг авирлана. Хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, шинжлэх ухаан гээд монгол хүний гар, толгой хүрэхгүй салбар гэж байхгүй л баймаарсан. Нэг л худал хуурмаг үнэнгүй яваад байгаа энэ улс гэрийг тохинуулах элэг зүрх байна уу үгүй юу.
:
Н.Бадамжав
Уншиж байна |