Уг нь би энэ нийтлэлээрээ агсан тавья гэж бодсийн чадсангүй ээ ...
Билэг дэмбэрэл, хайр сэтгэл, сүү ерөөл дэвсэж эвлэх айл гэр хурим найрын ид цагт хажиг үг,хахир зан гаргаад яахав.Нээг их ч сүртэй юм биш, яасан их найрлаж ууж иддэг юм бэ дээ бид чинь гэсэн нэг уушигны л үг байлаа.
.
Тос даасан намрын налгарт,идээ ундааны элбэг дэлбэгт тохиох хурим найрын зар хойморложээ.Хоёр гурван ч найз маань хуриманд уригдсан тул гэх шалтгаанаар мөнгө зээлдүүлэхийг хүслээ.
.
Билэг дэмбэрэл, сайн сайхан талаас нь хосууд хийгээд хурим найрыг зочид хөтлөгчид хангалттай магтах тул өөр өнцгөөс нь материаллаг эдийн засаг талаас нь нэг харцгаая
Танд хуримын урилга ирсэн бол хурим зохион байгуулагчдын их ажил нугарч,одоо таны тоо бодож толгойгоо ажилуулах цаг ирснийг хэлж байгаа хэрэг.
.
Ажил хамт олны хэн нэгч юм уу дам хурим бол ч яахав тэгээд нэгдсэн маягаар цалингаасаа 20,30 мянгийг суутгуулаад болчихно.Ах дүү ойр төрлийнхөн бол өөр хэрэг,бодох хэрэгтэй болно.
.
Хуримын хойморт хосууд заларч хоёр талын холбогдох ах дүүс зочид үгээ хэлж бэлгээ өгөх нь өгч амлах нь амалж эхлэнэ. Дээр цагт бол халуун хошуут мал нэрлэж зүсэлж нэг бол хөтөлж ирээд өгчихдөг байж:Харин хотжсон бид өөрөө.
.
Бэлэг гэдэг үнэн цэнэтэй байхаасаа илүүтэй утга учир агуулсан байх нь бас их чухал. Үүн дээр бас тухайн хосууд болоод айлд хэрэгтэй зүйл байх нь бас бодох зүйл.
Зарим хосууд хуримаараа 3 зурагт, 10-д мөнгөн аяга мөн төдий тооны хивс,будаа агшаагчтай болсон байдаг.Өөрөөр хэлбэл энэ төрлийн цахилгаан бараа хуримын зонхилох бэлэг болно.Үүний дараа хивс, цаашлаад машин, за бүүр цаашлаад байрны түлхүүр болох ч бий.
.
Энд хэлэх гээд байгаа санаа гэвэл бэлэг таны бэнчин харуулахаасаа илүүтэй,таны хосууд найз нөхөр төрөл садандаа хандаж байгаа таны сэтгэлийг бас харуулж,энэ талын үнэ цэнийг агуулж байх учиртай.
.
Уран зураг, морин хуур,зааны цуглуулга гээд утга санаа бүхий жишиг болсон бэлгүүд ч байна.
За бас тансаг зочид буудлын өрөөний тах,хаа нэгтээ аялах тийз гээд онцгой бэлгүүд ч байгааг мартах учиргүй.За шууд хуриман дээр нь хэн нэг нэртэй дуучин Одыг урьж авчиран сюрприз барих бэлгийн нэг төрөл ч бий.
.
Ёс жаягаа нэг харж үзье
Монголын ёс заншлын уламжлалд эрхэм бэлэг нь есөн цагаан (8 цагаан морь, 1 цагаан тэмээ)болон торго, алт, мөнгөн эдлэл, ном бичгийн хэрэгсэл зэрэг багтдаг байжээ. Үүнийг тодруулан үзвэл бод, бог мал, торго дурдан, хувцас хунар, алт мөнгө хийгээд хавтага, аяга, алчуур, хадаг (хожуу үеэс бэлэглэдэг болсон), мөнгийг бэлгэнд барих нь элбэг байжээ...
Ер нь шинэ цагийн жишгээр дүгнэж хэлэхэд сүйт бүсгүй, сүйт хархүүгийн хэн нь танд илүү ойр дотно байхаас үл хамааран бэлэг тань хоёуланд нь тохирохоор, цаашид залуу гэр бүлд хэрэг болохоор байвал зүгээр юм.
Ингээд төгсгөлд хуримын үед санаж байх хошин зөвлөгөө бөөгнүүлснээ дайя..
.
Хэрвээ таны уригдсан хосын эхнэр жирэмсэн байвал зарим нэг ая дуу өргөхдөө бодолтой хандахыг сануулья.Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж нэг нэг дууг эхнэрийнх нь гэдэсрүү харсаар дуулсан залуугийн тухай онигоо сонсож байсан санагдана. Хуримандаа чи намайг уриарай гэх хаягдсан залуугийн дуунд “агсан” санаа бас бий шүү.Тийм болохоор эхнэрлүү нь тас ширтэж байгаад энэ дуугаар ая баривал магадгүй таныг нэгэн цагт эхнэртэй нь зүгээргүй байсан гэж хархүү хардах болж магадгүй юм.Мөн ямар нэг хагацан салсан болон ээж аавыгаа үгүйлж санаж байгаа талаар дуу дуулах нь тийм ч таатай бус. Миний л сонссоноор “Хулсан ташуур” гэх ардын дууг бол хуриман дээр огт дуулж болдоггүй,цээртэй гэсэн шүү.За мөн нэмж нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй байна.Хурим найр л юм хойно хундага тавиулахгүй шахуулж сархад архиар бялхах нь мэдээж.Нэгэнт хуриманд очих тул сайн дааж хэтэртлээ согтохгүйд онцгой анхаарах хэрэгтэй гэнэ.Ингэхийн тулд хоол сайн идэх,болж өгвөл архи дарсийг их хольж хэрэглэхгүй байх,хажуудаа сайн уудаг ,даадаг нэгнийг суулгах, мөн найранд явахынхаа өмнө жоохон шар тос халааж уух нь бас найраас хөл дээрээ гарч ирэхэд тустай гэж зарим нэг архаг хурим хэсээчид зөвлөснийг уламжилья.
.
Б.ШҮХЭРЧ