Биднийг тайван байлга
2013-09-20

Асуудал бидэнд зөндөө байгаа. Шийдэх гэж ч үйлээ үзэж байна. Сүүлийн үед өрнөөд байгаа үйл явцыг хараад байх нь ээ бидэнд ойлголцол дутаад байх шиг. Хүмүүс зөндөө л бичиж байна. Ер нь жаахан хар тал руугаа. Хөрөнгө оруулагч, баялаг эзэмшигч гэсэн утгаараа “буудаж, хутгалж, алж талж” болно гэсэн шүү мессежийг илгээж байна. Алтан дээр суусан гуйлгачингийн үлгэрийг ярьдаг хэрнээ яг тэрэн рүү хөтлөөд байна. Би алттай тэгээд яах гээв, турж үхсэн ч үхээгүй ч та нарт хамаагүй гээд гүрийгээд байдаг. Нөгөөхийг нь мултлаад өөр нэгнийг нь суулгахаар бас л тэгээд гэдийчихнэ. Тэрнийг нь сонгосон мань мэт нь яах болж байна.

.

Асуудал ингэж л өрнөөд байна. Уг нь хэдүүлхнээ шүү дээ. Ядах юм даанч алга. Цай ууж нутаг усаа хэлэлцэнгээ л шийдчих асуудал дээр хоймороос нэг нь лүндэгнээд, хаяанаас нэг нь шор шидээд босгоноос нэг шороо цацаад энэ явахгүй ээ. Ингэж улс гэр төвхнөдөггүй байхаа.

.

Эвээ л олмоор байгаа юм. Өч төчнөөн тоо баримт дурьдаад эдийн засаг унаж байгааг батлаж болно. Хангалттай. Харин яаж сэргээх вэ гэдэг л асуудал. Орсон борооны хойноос цув нөмрөөд яахав дээ. Гаднаас хамааралтай эдийн засгаа яаж өөрөө өөртөө эзэн байх статустай яаж болгох вэ. Гадас газрыг дийлэхгүй мунатайгаа бас эзэнтэйгээ байж гэмээн газрыг дийлнэ гэж хэлц үг бий. Нэг нь нэг юм санаачилдаг нөгөө нь үгүйсгэдэг энэ тогтолцоо хэзээ арилах болж байна. Юм хийе гэсэн хүн мөнгөгүй юм чинь зээл авч таарна. Тэгээд эцэст нь ялтан болохоор байна. Энэ хэлэлцээд байгаа хуулийн төслөөр чинь бол...

.

Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр хөнгөн үйлдвэрт 5 жил, хүнд үйлдвэрт 10 жилийн татварын хөнгөлөлт гээд заачихсныг маний сонгосон эрхэм түшээд маань баахан эсэргүүцлээ. Таван жил болгох гэнэ ээ. Арай ч дэндэнэ ээ. Эхний жилдээ судалгаагаа хийж, дараагийн жилдээ хөрөнгө оруулагчдаа олж, тэрний дараагийн жилээс үйлдвэрээ барьж эхэлнэ. Тэгсээр таван жил болно. Тэгээд ашиглалтад сая орохоор нь баахан татвараар “алах” юм байх даа. Ашгаа дөнгөж хийж байгаа нөхдүүдэд шүү. Тэр чинь улс орондоо эргээд шингэх мөнгө шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулалтын таатай орчин гэж нэрлээд байгаа шүү. Сүүлд нь мөнгөө өгөөгүй гэж баахан сүр далайлгаад шорон гяндандаа хорино биз.

.

Найзууд аа. Арай л өөрөөр сэтгэмээр байна. УИХ-ын гишүүн гэсэн сэтэр зүүчихээрээ сансрын юм бодмооргүй, санамааргүй байна шүү. Эхлээд өөрснийхөө тарьсан балгыг арилгахын тулд үйлдвэрлэлдээ мөнгө зарцуул. Та нар битгий бидний ажилд оролц. Зүгээр л татвараа олигтойхон цуглуулаад нийтийн үйл хэрэгт мөнгөө зарцуул. Гэхдээ битгий оролц.

.

Та нарыг зохицуул гэж толгой дээрээ суулгасан болохоос энд тэнд хүрз хутгаад, шороо зөөгөөд АРДЫН БААТАР бол гээгүй. Зах зээлийн нийгэмд шилжээд хүнлэг ардчилсан нийгмийг сонгосон л юм бол түүндээ үнэнч бай. Зах зээлийг чөлөөл, үйлдвэрлэгчдээ дэмж, хүний эрх эрх чөлөөг дээдлэхийг чармай.

.

Энэ л Төрийн тэргүүнээсээ доошлоод УИХ,Засгийн газар гээд төрийн бүх албан тушаалтны үүрэг. Үүргээ биелүүлэхгүй мөртөө мануус руу бүү чичлэ. Алдаа чинь энэ болно шүү.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
G.GNS:
tiim ee.. yaag neg negniihee aldaag ajiglaad suuhiin aldanguut ni l za teer tanai nam, manai nam ta nart helee biz dee geed l negiigee yaj unagah we geed l vzchih yum aa yaana daa.
2013-09-21
qwert:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-20
.....:
Эдний хийж байгаа зуйлууд нь дандаа ОЛИГАРХИУДЫН толоо байгаад байна л даа.
2013-09-20
heruulz J.enhbauar:
sanal neg bnaa.zamd heruulz baatar tsol olgoy
2013-09-20
Үлэмжина:
санал нэг байна, үнэнийг бичиж, цацаж байвал сайнсан, үлгэр домогт гардаг "Арван таван толгойтой атгаалжин хар мангас" гэдэг шиг цөөхөн монголчуудад 76 толгой ихдээд байх шиг, юм ихдэхээрээ болдоггүйн жишээ, хоорондоо хэрэлдээд, "би авна, чи өгнө" гээд л эд баялгаа булаацалдаад, эдний хэрүүлд ард иргэд хохироод, хүүхэд хөгшид хоосон хоцрох нь ээээ
2013-09-20