Хүчирхэг эдийн засагтай болох энгийн томьёо
2013-09-19

Валютын ханш зөөлөрч байна. Сүүлийн саруудад сонсч байгаа нэг таатай мэдээ энэ болж байна. Монголбанкны интервенциэс шалтгаалсан уу, Тавантолгойн нүүрс экспортод гарч, хөрөнгө оруулалтын энэ орчин болохгүй юм байна өөрчилье гэж УИХ хэлэлцэж байгаа нь хөрөнгө оруулагч нарт найдвар төрсөн үү. Эсвэл бүр энэ валютын савлагаа зүгээр л хөөсөрсөн зүйл байсан уу гэдгийг өнөөхөндөө тогтоож дүгнэхэд арай эрт байна.

.

Юутай ч яг өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ам.долларын үнэ авах нь 1.658.43 байж таван өдрийнхтэй харьцуулахад -2.77 хувиар унаж ам.доллар 1800 хүрнэ гэсэн дуулианыг таслан зогсоож чадлаа. Бусад валют ч хамгийн дордоо хасах нэг хувиар унаад байна. Таатай мэдээ шүү. Албан бус мэдээгээр долларын ханшны уналтаас шалтгаалаад томоохон хадгаламж эзэмшигч нар эргээд төгрөгийн хадгаламж нээлгэхээр чармайж байгаа сурагтай. Зах зээл дээр зэсийн үнэ өсч байна. Яахав оргил үе шигээ 10.000 ам долларт хүрээгүй ч 7.500 болж оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн жилийнхээс 14 мянган тонноор ахиуллаа. Алтны экспорт гурав дахин өсч тэр хэрээр валютын нөөц нэмэгдэхэд ч тус нэмрээ үзүүлсэн тойм харагдаж л байна. Бага хэмжээгээр ч гэсэн энэ сэргэлтэд үр дүнгээ өгсөн л байж таарна. Гэхдээ л бид нэн эмзэг эдийн засагтай өнгөрсөн саруудын үйл явцаас бэлхнээ харагдаад байгаа юм.

.

Валютын савлагаа, ханшны хэлбэлзэл эдийн засагт дандаа сөрөг зүйл авчирч байсан. Саяных ч ялгаагүй. Юун түрүүн түлш шатахууны үнэ дээр шууд нөлөөгөө тусгана. Тэртэй тэргүй импортын түлш шатахууны үнийн хөөсрөлтөөс бүрэн хамааралтай байдаг эдийн засгийн бүхий л салбарууд дагаад намирч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ суга өсөх хэрнээ буцаад ханшийн хэлбэлзлээс шалтгаалаад буурна гэж байхгүй.

.

Үнэ өсч болсон юм чинь буурч болно оо доо. Үгүй шүү. Үйлдвэрлэлгүй орны эдийн засаг ийм байдаг. Ийм эдийн засагт хөөсрөлт л үүснэ. Хүн харахаар үзүүлэлтүүд нь нэг их өсөөд байхаас бодит эдийн засагт нөлөөгөө үзүүлж байгаа юм огт байхгүй. Тэгж тэгж нэг хагарахаараа юу юу ч үгүй манан дунд төөрснөө сая ухаардаг юм.

.

Сири өвөр зуураа дайтаж олон улсын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээ аваад ч эдийн засаг нь унахгүй байгаагийн гол шалтгаан нь тэд дотооддоо хэрэгцээт зүйлээ үйлдвэрлээд хангаж чадаж байгаад оршиж байгаа юм. Харин манайх импортоос ихээхэн хамааралтай болохоор валютын ханшийн өөрчлөлтөд ингэж сүрхий нэрвэгддэг. Хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татчихаар, валютын нөөц хомсдоод цаас шахам болтлоо үнэгүйдсэн хэдэн бор төгрөгөөрөө амиа аргацаах аргагүй болж байгаа юм. Үйлдвэрлэлээ хөгжүүлье гээд улиглаад байгаагийн гор ингэж л гарч байгаа юм. Нэг их ярьдаг хүмүүс бас төлөвлөдөг хүмүүс. Бирд шиг утсан нарийхан хоолойтой хэнгэрэг шиг том гэдэс бүхий өнөөгийн байдлыг маань жишээлж болно.

.

Эдийн засгийг солонгоруулж үйлдвэрлэгч байхыг эрхэмлэхгүй бол бид цаашаа явахгүй нь. Гэхдээ үүнд урт хугацааны төрийн зөв бодлого хэрэгтэй. Хувийн хэвшлээ ад үзээд төр эдийн засгийн эрүүл горимтой холилдоод өмнөөс нь хийчих гээд ханцуй шамлаад байвал хэзээ ч бид өөдөө нар үзэхгүй. Төрийн үүрэг гэж бий шүү дээ. Улсын хөрөнгө мөнгөөр дэд бүтцээ санхүүжүүлчих. Өөрснөө хийх гээд хэрэггүй. Тендер энэ тэрээ шалгаруулаад зүгээр л мөнгийг нь өгчихөөд хэрэгжилт дээр нь л анхаарчих. Гүйцээ. Өнөөдөр яаж байна. Нэг ширээ тохойлдсон нөхөр өөрөө үйлдвэр барьчих юм шиг бөөн төсөл цаастай зууралдаад эцэст хийсэн ч юмгүй улсын мөнгийг салхинд хийсгэнэ. Хийх гээд ирсэн нэгнийг хардаад сүйд болно. Танил талдаа гулгуулчих гээд толгойгоо гашилгана. Ийм байхад яаж улс гэр хөгжих вэ дээ. Эцсийн бүлэгт тэр санхүүжилтийн мөнгө татвар төлөгч маниусын л халааснаас гарч байгаа мөнгө.

.

Бүтээн босгож, үйлдвэр байгуулж юм хийж чаддаг нэгнээ дэмжихсэн. Даавуу нэхэж, гутал хийж чаддаг нэгэнд нь хөрөнгө оруулалт хий л дээ. Тэр хүний ч амьдрал ахуй дээшилнэ улс гэрийн ч амьдрал ахуй дээшилнэ. Том бага гэж ялгалгүй асуудалд тэгш ханд. Тэгж гэмээн бид өөрсдөө үйлдвэрлэгч орон болж барагтай зүйлд цочирдохооргүй хүчирхэг эдийн засагтай болно.

.

Н.Бадамжав               

 
Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ja tegye Bagshaa.
2013-09-20
tamgach:
uls orniig hogjyylhed alivaa sanhyyjilt horongiig bosghod Togorgoooorsdoo hevlej tosloo oorsdoo heregjyylehgyi l bol uls oron hogjdoggyi gadniihantai tord bui huvalznuud ni huuvildaadl onoogiin tor omnoh torteigo adilhan baigaa biz de daraagiin songuuliar l MANANg songoj boldoggyi yum shy de tegvel dahiadl zanguunii ylger hovron
2013-09-19
Зочин:
UIH iin darga Enhbold l heden darga duudaj banga hurteej baij buulgasan baih shuu. Ajlaa hiij chaddagui yumnuudiin ajliig IH iin darga l hiisen . Dahin helehed Enhbold dargad bayarlasan
2013-09-19
zochin:
gadnaas mungu oruul ,gadagshaa munguu buu garga . ingeed boloo
2013-09-19
setgel:
ГАДНЫ БРЕНД ШVТЭЖ ГАДАГШАА М€НГ€€ УРСГАСАН VХЭР МОНГОЛЧУУД
2013-09-19
Pee+:
Manai uls bayan, dald ediin zasag aimar hugjsun. ug ni dotoodiin niit buteegdehuun hed dahin ikh baij bolhoor baiga ym. tom companiud tatvaraa nuun daragduulj baigaa bolhoro l bid yaduu ym shig haragdaad bna.
2013-09-19