Одоо л МАНАН гэдгээ үзүүлчих
2013-09-19

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. Хэлэлцэх ч гэждээ хэрэлдсээр байгаад нэг өдрийн хуралдаанаа зарцууллаа. Танхимд эхэлсэн хэрүүл ордны коридор, гишүүдийн өрөө гээд сунжирсан гурвалжин дөрвөлжин юм боллоо. Эдийн засаг хүндэрч хөрөнгө оруулалт хумигдаж, валютын ханш хэлбэлзэн төгрөгийн ханш суларч, хадгаламж эзэмшигчид төгрөгийн хадгаламжаа валютынх болгон өөрчилж байгаа нь зардал эрс өсдөг оны сүүлчийн циклтэй хавсраад яаралтай л шийдвэр гаргахгүй бол байдлыг дээрдүүлэхэд туйлын амаргүй болох нь тодорхой. Засгийн газар муу ажилласан уу гэвэл бас арай ийм хурдан яаран дүгнэлт гаргамааргүй байна. Ажилгүйдэлд багассан, инфляци тогтворжиж, өрхийн мөнгөн орлого нэмэгдсэн гэхчлэнгээр бас гэрэл гэгээтэй зүйл ажиглагдаж л байгаа юм.

.

Монгол Улсад 112 орны 12 мянгаад аж ахуй нэгж бүртгэгдэж, 14 гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа тухай хамгийн сүүлд гаргасан статистик мэдээлэл байна. Сүүлийн дөрөвхөн жилд хийгдсэн хөрөнгө оруулалтын 75 хувийг зөвхөн геологи, уул уурхайн салбарт ноогдож байгаа нь тэртэй тэргүй хамгаалалт муутай эдийн засагт багахан савлагаа муужралд оруулах хэмжээний том цохилт болно. Ер нь бол хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн гуравдугаар сараас ажиглагдаж ирсэн. Эдийн засгийн өсөлт, гадаад зах зээлээс босгосон Чингис бондын 1.5 тэрбум ам долларын мөнгөнд төр бялуураад энэ хүйтрэлийг ажиглах сөхөө ч байгаагүй нь ийм хүндхэн эрсдэлийн өмнө авчирлаа. 42 хувиар буурсан хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ ярилц, хуулиа батла гээд олон нийт шахаад байхад манай хашрууд тоосон шинжгүй хэрэлдээд сууж байх. Намчирхаад, талцаад муу муухайгаа дуудалцаад ээлжит бус чуулганы эхний өдөр дууслаа. Эсрэг хүчнээ нэгмөсөн булшлаад авчихья гэсэн шиг ханцуй шамлаж ирээд бархиралдаж байх юм. Уг нь энэ хууль маш хэрэгтэй юмсан.

.

Олон томоохон зарчмын асуудлуудыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна лээ. Гадаад дотоод гэж ялгаварлахгүйгээр эрхзүйн зохицуулалт хийж хөрөнгө оруулагчдын зүгээс байнга л асуудал үүсгэдэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах босгыг УИХ-ын гишүүдийн 3-ний хоёроос доошгүй хувийн саналаар гэж тодотгосон нь үнэндээ маш хэрэгтэй эрхзүйн орчин болохоор байгаа юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа эрхзүйн зохимцуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байхаар болсон нь бас л ололттой тал. Нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцахгүй хоёр нам эвийг хичээж хуулийн орчныг нь сайжруулахаар хамтрах болно гэсэн намын лидерүүдийн амлалт чуулганы эхний өдрийн хуралдаанаас л лав ажиглагдсан.

Энэ хуулийн төсөлд бас нэг давуу харагдаж байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгнөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчин ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм.

Энэ мэт чухал зүйлүүдээ ярилцсангүй шүүх хуралдаан маягийн юм болоод л өндөрлөлөө. Бидэнд хугацаа байхгүй. Яс булаалдсан хэрүүлээсээ ажил хэрэгч хэлэлцүүлэгт ормоор байна. Ард түмнээс сонгогдсон юм бол төрийн түшээ шиг л бай л даа. Цаана чинь манай хуулийн өөрчлөлтийг хүлээгээд хөрөнгө оруулагч нар эргэлзсэн байр суурьтай байгаа. Ашиг орлого маань царцчих гээд байна. Хөрөнгө оруулагч нар гэхээр дан гадаадынх байдаг юм биш. Дотоодынх ч хэдэн зуугаараа байгаа. Хувийн хэвшлийнхэн төмөр зам, уул уурхай, банк санхүү гээд бүтээн байгуулалтын бүхий л салбарт хөрөнгөө оруулж оролцох сонирхолтой байна. Мөнгө идэвхтэй урсч байна аа гэдэг бол эдийн засаг эрүүлжиж амьсгалж байна аа гэсэн үг шүү дээ. Хоёр нам одоо л МАН АН гэдгээ үзүүлчих. Гуйж байна.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tulguurtai baina shuu MAN odoo l. yaran sandran show chdiin hussen huuliig gargaj bolohgui. 7 iin doloo hemjij neg l ogtolno shuu
2013-09-19
boldoo:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-19
qwertyi:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-19
....:
Энэ бичигч амьтаны амьдрал сайжирч орлого нь нэмэгдсэн юм байна лдаа. БАЯЧУУДАД зориулсан хуулийг дэмжих боломжгуй ээ.
2013-09-19