Хуулинд хошуу нэмье
2013-09-18

Өчигдрөөс хэдэн хуулийг “засах” шинэчлэх хэлэлцүүлэг байнгын хороод дээр эхэлжээ.

Эдгээрээс урт нэртэй хуулийг тойрсон хэлэцүүлэг нэлээн урт явагдах бололтой. Ажлын хэсэг байгуулсан гэж дуулдлаа.

.

Энэхүү ээлжит бус чуулганаар бөөндөхөөр оруулаад байгаа хуулиуд бүгд л улс орны цаашдын алхамтай нят уялдах хуулиуд. Алт, хөрөнгө оруулалт гээд амин чухал асуудлуудыг зохицуулах хуулиудад, ийм яаруу сандруу хандаж ээлжит бусаар хэлэлцэнэ гэдэг буруу гэж шүүмжилж байгаа гишүүдтэй санал нэгдмээр байна. Гэвч нэгэнт оруулж ирээд гишүүд бариад авсан болохоор долоо хэмжиж байж л гараас гаргахыг л хичээх хэрэгтэй болж байгаа.

.

Урт нэртэй хуулийг санаачилж батлуулсан автор болох Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлж байгааг ч анхаарах ёстой. Эх, ой сав бүхий голын урсац газар энэ хуулиар хамгаалагдсан ба хуулийн хүрээнд задгайрсан байсан ой голыг таслах, ширгээх асуудал цэгцрэх тал руугаа орж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ хууль алтныхныг нууц байдалд оруулж алт өөр замаар урсах нөхцлийг бий болгосон гэсэн том хар зүүлттэй болсон.

.

Урт нэрт үйлчилснээр 250  гаруй компани олборлолтоо зогсоосон гэж байна. Мөн Засгийн газар нөхөн төлбөрийн өрөнд унаж, лицензээ цуцлуулсан хэдэн компаниудаасаа бултаж байх дарамттай болсон. Харин ч одоо энэ хуулиа цуцлан, шинээр баталснаар ТӨР нөхөн олговроос нэг мөр бултаж байх шиг байна.

Гэхдээ энэ хуулийг өөрчилж, зассанаар юу дээрдэх вэ. Шинэ хуулийн заалт зохицуулалтаас гарах эцсийн хүлээлт нь, эдийн засгийн өгөгдөхүүн.

Одоо 2 тонн тушаагдаж байгаа алтыг ядаж буцаагаад хуучин 25 тоннд нь хүргэх.

.

Ажлаа зогсоогоод байсан 250 гаруй алтны болоод мөн адил хаагдаад байсан элс хайрганы компанийн үйл ажиллагаа сэргэнэ гэж харж байгаа. Эдийн засаг, олборлолт талаа хараад төрөөс хийж байгаа зохицуулалт ингээд ОК болох юм шиг байна.

.

Харин одоо урт нэрт хуулиар хамгаалагдаж байсан гол мөрний урсац, байгаль хамгаалалтыг ямар зохицуулалт заалтаар, юугаар нөхөх гэж байгаа вэ.

Шинэ зохицуулалтаар алтны компаниуд богино хугацаанд олборлолт хийх ба олборлолт хийхийн өмнө нөхөн сэргээлт хийх зардлынхаа 50 хувийг нэр бүхий дансанд байршуулахын зэрэгцээ мөн 50 хувийн баталгаа гаргаж байж олборлох ажлаа эхлүүлэх аж. Энэ нь нэг талдаа эрсдэл өндөртэй учраас алтны 400 гаруй компани бүгд алт олборлохоор орох бололцоо нь хязгаарлагдах юм гэж хуулийг өөрчлөн “засагч” нар өгүүлж байгаа юм байна. Юу л бол доо. Алт нэг ухсан хүн дахиж ухах л гэж улайрдаг гэсэн. Энэ тийм найдвартай хамгаалалт биш.

 .

Хуулийн хоёр талд байгаа тоо харья.

Одоо Монгол орны усны нийт нєєц 608.000 сая шоо метр байгаагаас 34.600 сая шоо метр нь гол мєрєн, 500 сая шоо метр нь нуур, 62.900 сая шоо метр нь мєнх цас, мєсєн гол, 10.800 сая шоо метр нь газар доорхи усны нєєц юм. Харин бид жилдээ 500 сая шоо метр ус хэрэглэдгээс хүн амын 30.5 хувь нь тєвлєрсєн ус түгээгүүрийн сvлжээнээс, 35.8 хувь нь зєєврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг шанд, гол горхины уснаас хэрэглэж байгаа гэдэг.

 .

2009 онд манай улсад 5121 гол горхи байснаас єнєєдєр 887 нь ширгэж үгүй болсон бол 9340 булаг шандын 2096 нь хатаж алга болсон гэнэ. Монгол орон 3732 нуур тойромтой байсан бол уул уурхайг хөгжүүлж алт шүтэж эхэлсэн цагаас хойшхи богинохон хугацаанд 1166 нь ширгэжээ.

 .

Нөгөө талд байгаа тоог харья. Урт нэртэй хууль хэрэгжихэд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд харьяалагдах талбайд ашиглалтын болон хайгуулын 1336  лиценз олгогдсон байсныг тогтоож, улмаар үйл ажиллагааг нь зогсоосон. Энэхүү 1336 лицензийн 909 нь хайгуулын бол 427 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байж. Энэ бүхэнд төр нөхөн олговорт 900 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдээд байгаа гэжээ.

 .

Оройд нь хүршгүй жаргал ёроолд нь хүрэшгүй зовлон авчирдаг гэх алт олборлолт шинэ хуулиар дахин сэргэн дэвжих нь тодорхой болж байх шиг байна. Харин хэдэн жилийн дараа хэдэн гол ундаргыг залгисан байх юм бүү мэд. Дээрх хуулийн төсөлд байгаа алтны компаниудын нөхөн сэргээлтийн 50 хувийн баталгаа бол үнэндээ бол шинэ юм биш. Хязгаарлалт төдий босго.

.

Ер нь энэ талын олборлолтын хууль бүрт л нөхөн сэргээлт хийнэ гэсэн үүрэг зааж өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн заалт ч байдаг санагдана. Гэхдээ л хуулийн энэ заалтаар ял авсан, шийтгүүлсэн Алтны компанийн захирлын нэр миний санахын алга байна.

.

Урт нэртэй ч бай,тод томруун агуулгатай ч бай, эдийн засгийн ямар агууламжтай ч бай уул уурхайн зүй бус ажиллагаанаас гол мөрөн ширгэсээр ирснийг шинэ хууль батлахдаа мартах ёсгүй.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин