Шанхайн хамтын нийгэмлэгийн орнууд яагаад дэлхийн нийгэм эдийн засагт нөлөөлөх болов. Жижигхэн Шанхай яагаад Евро, Африк бүсийг айлгах болов. Асар том эдийн засаг тэр дундаа Зүүн хойд Азийн бүс нутаг болохоор тэр. Дэд бүтэц, бараа таваарын нийлүүлэлтээр өнөөхөндөө балчир ч “За зүгээр байгаарай” гэдэг шиг өдөр хоногоор өсөн торниж байна. Торниж байгаа муурын зулзаганаас хөгшин арслан айдаг гэдэг үг байдаг шиг Азийн тэр дундаа Зүүн хойд Азийн эдийн засгийн сэргэлтээс Еврогийн хамтын нийгэмлэг, Америк айж байна. Яагаад айхгүй гэж.
.
Энэ хамтын нийгэмлэгт чинь Хятад тэргүүлээд Япон, Солонгос, Энэтхэг, Казахстан гээд хорь гаруй хүчирхэг гүрэн багтдаг юм. Тэд энэ дэлхийн эдийн засгийн уналт, сэргэлтийн “өнөөхөндөө” гуч гаруй нарийвчилбал 36.5 хувийг дааж байна. Том эдийн засаг том зах зээл шүү. Машинд бензин хэрэгтэй шиг энэ хөдөлгүүрийг аятайхан явуулчих түлш шатахуун хэрэгтэй. Тэр нь соц нийгмийн үед мартагдсан Кремлийн Алс дорнод. Нөөц хэмжээ нь өнөө хүртэл тогтоогдоогүй тэр л алс хязгаар... Эрт үеийн скифүүдийн эзэмшил нутаг. Энд Монгол тэргүүтэн төв азийнхан орно. Одоо л тэд энэ нутгийг энэ байгалийн баялгийг сонирхож байна.
.
Шанхайн нийгэмлэгийн орнуудын энэ том зах зээлд Дорж Дулмаагийн юу өмсч юу эдлэж хэрэглэж байгаагаас хамааралгүй Монгол улс энэ эдийн засгийн томоохон нийлүүлэгч болох нь тодорхой боллоо. Мухрын нохой хуцаж байвч жингийн цуваа өнгөрч байдаг үе өнгөрч. Жингийн цуваа манай айлын үүдэнд үдлэж байна. Тэдэнд юм хийх арга хэрэгсэл нь байна. Бидэнд хийх түүхий эд нь байна. Тэгээд л мода болоод байна цаана чинь.
.
Өнөөдөр бид эдийн засгийнхаа ерөнхий бүдүүвчийг гаргахаар үйлээ үзэж байна. Уул уурхайн ашигтай төсөөлөл салбарын яамныханд огт алга. Гэхдээ уул уурхайгаас олох орлогоос нийгэм эдийн засгаа хөгжүүлнэ гэдэг нь тодорхой байгаад байдаг. Яаж вэ гэдэг гаргалгаа байдаггүй. Хэрэлдээд, хэлэлцээд байдаг. Ярьж ярьж түүхийгээр нь баялгаа зөөнө, нэмүү өртөг шингээх гээд гадныхныг урин дуудаад байдаг нэмэр байдаггүй. Орж ирж байгаа нэгнийг нь татвараар алчих гээд байгаа юм чинь хэн Монголоос ашиг олохыг эрмэлзэх вэ дээ. Үнэндээ энэ төр засаг чинь жагсаал цуглаан зохион байгуулдаг БИ бол ТА нар гэсэн хүмүүсийн аясаар л яваад байгаа бололтой. Нэг аятайхан хууль дүрэм гаргачихаар нөгөө хэд нь жагсаад л үгүй болгочихно.
.
Ийм том зах зээл үүдээ нээчихээд та нар ирээ гээд байхад мануус болохоор элгээ эвхээд байж таарах уу даа. Экспортынх нь 90 гаруй хувийг уул уурхайгаас олж байгаа орлого олдог манайханд гадаад эдийн засаг таагүй л бол өнхрөөд л өгнө. Муу амлаж байгаа юм биш. Энд тэндэхээс томчууд мөнгө гуйгаад л байна. Мөнгө төгрөг нь хэдэн тэрбумаар хэмжигдээд л байна. Гол нь энэ эдийн засгийг хөдөлгөж байгаа механизмдаа тосолгоо хийчих хөрөнгө хэр дусааж байна. Асуудал ингээд л босно.
.
Эдийн засаг маань сүүлийн арван жилд арав дахин тэлж, хүн амын амьжиргааны төвшин аль хэдийн дэлхийн дундаж хэмжээнд оччихлоо. Эдийн засагчдын тооцоогоор манай эдийн засаг дор хаяж 60 жилдээ энэ салбараас уяатай байх нь. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн хэлбэлзэлээс маний халаас тэмтрэгдэх болох болох нь. Үнэндээ Зүүн хойдын эдийн засгаар дамжаад дэлхийн эдийн засаг руу харайгаад орчиход бидэнд асуудал бас байна. Дан ганц ашигт малтмалаар голоо зогоох уу. Аль эсвэл энэ том зах зээл рүү эдийн засгаа солонгоруулж зүтгэх үү. Мөнгө олж болно. Тэрийгээ хэрхэн үүрдийн мөнхийн хөдөлгүүр болгох вэ. Эсвэл нөхөн сэргээгдэхгүй баялгаа идэж дуусаад Баялгийн хараалд цугаараа автах уу.
.
Бидэнд уул уурхайгаас гадна олон давуу тал бий. Хөдөө аж ахуй, нанотехнологи, эрүүл мэнд гээд л. Солонгорсон эдийн засгийн бүдүүвч шүү дээ. Мөнгө хэрэгтэй. Хүүе өнөөдөр багтаж байгаа тэр их мөнгөө эндээ л өг л дөө. Тарааж чадсан мөнгөө хумьж байгаад СОЛОНГОРСОН ЭДИЙН ЗАСАГ руу шидчих. Борлуулалтгүй гэж айх хэрэггүй. Цаана чинь дэлхийг цочроох эдийн засгийн том нэгдэл үүсч байна. Шанхайн чуулгаас ийм л юм харлаа. Манайхан хугацаа алдвал хохирох тийм л цаг үе ирчихээд байна. Гарцаа тэр зүг чиглүүлье. Уг нь ч ирээдүй сайхан байна даа.
.
Н.Бадамжав
Уншиж байна |