Муудалцалгүй... Асуудлаа шийдье
2013-09-12

Ам доллар суларлаа. Галзуурсан их ханшийн өсөлт бага зэрэг саармагжив. Түр зуурын үзэгдэл болохоор нэг их баясаад байх ч зүйл биш. Валютын интервэнци хийсний хүчинд л ханшийг нь түр зуур барьсан хэрэг. Үнэндээ бол америк доллар өсч байгаа нь уул уурхайн хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний эскпорттой шууд хамааралтай. Ер нь эдийн засагчид оны эхнээс дэлхий даяар ам.долларын ханш чангарсаар байгааг дуулгаж байсан. Яахав манай хэдэн чих таглаанууд сонсоогүй өнгөрсөн байх.

6

Уул уурхайд нь төрийн оролцоо бараг байхгүй, макро эдийн засгийн орчин маш сайн бүрэлдсэн Австрали, Канад, Чили зэрэг орнуудад ч ам.долларын ханш үндэсний валюттай нь харьцуулахад эрс чангарсныг Блүүмбэрг хэчнээн ч онцолж байна. Тэгэхээр Монголд ам.долларын төгрөгтэй харьцах ханш өсөөд байгаагийн нэг шалтгаан энэ. Төгрөгийн ханш сулраад байгаа нь манай голлон экспортлодог уул уурхайн түүхий эдийн үнийн савлагаанаас илүү Америкийн засгийн газар өнгөрөгч хямралын үеэр маш их хэмжээгээр тараасан ам.доллароо эргүүлэн татаж эхэлсэнтэй шууд холбоотой.

6

Ер нь бол гадаад ба дотоод шалтгаанаар ам.долларын ханш өсч байдаг. 2009 онд ам.долларын ханш 1.700 төгрөг хүрэхэд бензиний үнэ 2 000 төгрөгт хүрч ШТС дээр дараалал үүсч байсан. Тэрүүхэн зуурт олон бизнес дампуурч 70 000 хүн ажилгүй болсон мэдээлэл Үндэстний статистикийн хорооны тухайн үеийн эмхтгэл дээр бий.

6

Ам.доллар 1 700 гарчихлаа. Гэхдээ инфляцид хамгийн ихээр нөлөөлдөг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг нефтийн бүтээгдэхүүний үнэ огт өөрчлөгдөөгүй байна. Оюутолгой зэрэг уул уурхайн компаниудыг эс тооцвол ажлын байр нэмэгдэж, хүмүүс ажилтай болж байгаа мэдээлэл мөн л Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн сарын эмхтгэлд байна.

6

Гадаад болон дотоод нөхцөл байдал ийм хүнд байгаа нөхцөлд импортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нефтийн үнийг тогтвортой барьж мөн ажлын байрыг нэмэгдүүлж байгаа Засгийн газрыг нэг үгээр муулахад бас л төвөгтэй. Гадаад дотоодын нөхцөл байдал хэцүүхэн байгаа энэ нөхцөлд бид юуг урин дуудах ёстой вэ гэдэг хамгийн төвөгтэй.

6

Яахав нөхцөл байдал ийм тийм байна гээд ноён Засгийн газрыг унагааж болно. Оронд нь хэнийг тавиад хэнээр энэ эдийн засгийг сэргээх вэ гэдэг бас л том асуудал. Тиймээс л төрөө жаахан тогтвортой байлгая, эрхзүйн орчноо сайжруулчихаад, дараа нь та нартай гайгүй дээ гэж суухад гэмгүй л байх бол уу.

6

Сонгуульд нэг ялагдаж нөгөө нь яллаа л биз. Зуугаадхан хүний төр засаг биш шүү дээ. Гурван сая хүний төр засаг. Өмнөөс нь хэтэрхий аархах бас хэрэггүй юм. Арай л гайгүй хийчих гэж бид найдсан. Сайхан зүйлүүд эхлүүлж байна. Гол нь ТҮМНЭЭ сонсмоор байна.   Хэт аархаад, хэт бардамнаад эхэлбэл, олны итгэл "салхинд хийсэх хамхуул" мэт арилж одно. Тэднийг тодорхой хэмжээгээр дэмждэгийн хувьд, ямар ч ажил хэрэгт  илүү судалгаа тооцоотой, илүү ажил хэрэгч, илүү ул суурьтай, илүү няхуур хандаасай гэж хүсээд байгаа юм. "Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүмүүн даруу", "Долоо хэмжиж нэг огтол" гэж бидний өвөг дээдэс сургасаар ирсэн. Сонгуульд "эрийн сайнаар" ялсан мэт бардамнаж, "Төрхмөө үзээд бараан дээр гардаг бүсгүй" шиг аашлаад байх аваас хайр дундарч, итгэл мохдог. Эрх баригчид олон нийтийг хүндлэхгүй бол, олон нийт ч та нарыг хүндлэхгүй. Нийгэм эдийн засаг хүндэрчихээд байгаа энэ нөхцөлд ТҮМНЭЭ л сонсмоор байгаа юм.

6

Н.Бадамжав  

Shuud.mn
Сонин хачин
солиот:
надад доллорын ханш өсөөд байгаа нь таалагдаад байна. Надад 1 төгрөг ч байхгүй болохоор доллороос айх юм алга.
2013-09-12
zochin:
zaaa, ene deer comment bichegsed teneg bish bol er n odoo eruljij bgaag oilgohgui dee, MALNUUD! dollariig manaih shig barij tenegtteg oron baihgui l bhgui yu! songuulid uuniig amlaagui shuu! hun bur uursduu zuv amidraliin tuluu setgeh hudulmurluh yostoi, luivarchin buyu huvalz humuus l unuudur orilno doo!!
2013-09-12
zochin:
malaa tvmne sons gej yu yariad bgaan tegvel 3saya hvntei parlament baguulahu
2013-09-12
Mongol:
7 сараас эхлэн валютын ханш огцом usch эхэлсэн. Энэхuu ажлыг эрх баригч нар буюу Засгийн Газар зориуд санаатайгаар хийсэн болно. Uuruur хэлбэл дундаас нь асар их хэмжээний цавчаа хийж байгаа Чингис бондны 1.5 млрд долларын бутээн байгуулалт болон сuржин нэртэй даржин hutulbur tusluus дахин асар их хэмжээний mungu унагааж болох санааг тэд олж харсан болно. Энэ оны 6 сарын 30-ны Монгол банкны ханш 1 ам доллар 1446.17 байсан бол 8 сарын 31-ны байдлаар 1616.98 -д hurchee. Uuruur хэлбэл Чингис бондны 1.5 млрд долларын ханшны zuruun дээрээс 256 млрд 215 сая тугругний цэвэр ашиг хийсэн байна.
2013-09-12
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-12
Aarhagch:
za daa ZG-g solison n deer baihaadaa, ed naraas oodtei yum garahgui ee
2013-09-12
Зочин:
Гол нь аархал шүү дээ. Дэлхийн эдийн засгийн шууд хараанд байдаг биш дээ. манай эдийн засаг гол төлөв хоёр хөршөөс л шалтгаалдаг биз дээ. Одоо л АНУ-аас хамаардаг болчихоогүй бол.
2013-09-12