Ямар ч хувьсгалыг ухаантангууд эхэлж, үр дүнгийг нь бэртэгчингүүд завшдаг гэсэн үгийн гашуун үнэнийг хангалтай мэдрэх боллоо. 20 жилийн өмнө, хүрэмнийхээ заханд нүүрээ нуун, алсаас ажиглан зогсч байсан энэ олонхи үгүй болоод байна. Тушаал горьдоогүй байх гэхдээ тэр л хүмүүсийн ард зогссон мянга мянган хүн өнөө шударга байсныхаа төлөөнөөс гудамжны тоосонд арчигдсан байна. Худал гэвэл миний үеийн залуусыг хараарай. Энэ ардчиллыг бид авчирсан юм гэж бардамнахад гайхах хүнгүй болох нээ.
6
20 жилийн өмнө дэглэмтэйгээ унаж байсан нэг нам өнөөдөр өөрчлөгдсөн гэж ухуулан, хуучин барилтайгаа хамтад баярын хундага өргөж байна. Өөрчлөлтийг авчирсан АН хийсэн алдаандаа бүдэрч сууна. Монголын төрийг авилгал, хүнд сурталын хүлээсээр хүлж, хөрст шороо, хүний итгэл найдвар, үнэ хүргэж болох бүхнийг худалдаж байгааг бэлхнээ харж байна. 20 жилийн өмнө чин зүрх сэтгэл. итгэл үнэмшлээрээ тэмцэж явсан олон хүмүүс, өнөөдөр өөрийн өчүүхэн ашиг, эрх мэдэл мөнгөний төлөө бусадтай хуйвалдан, ядарч зүдэрч байгаа ардын урмыг хугалж байна. Бид энэ их зорилгоосоо урван, ашиг завшаан бэдэрсэний төлөө, ардчиллыг өмчилж баатар болон бардамнах эрхгүй. Хүмүүст зүгээр л эрх чөлөөг нь өгөх ёстой. Хүмүүс гэдэг бидний босгосон аж ахуйн нэгж байгууллага. Улсын баялгийн 90 орчим хувийг бүрдүүлчих тэнхээгүй “жижигхэн мануус”.
6
Ардчилсан хувьсгалаас Монгол түмний хүлээсэн олон сайхан зүйл биелсэн хэдий ч хамгаас үнэтэй нь шударга ёс, монгол хүний эрхэм чанар, эрх чөлөө, маргаашдаа итгэх итгэл, урам зоригийг өгсөнгүй. Ерөнхийлөгч баахан зүйл л амлав. Нөгөөх нь хөдөлдөггүй. Аргагүй зайлуул эрх мэдэл байхгүй юм чинь. Үсрээд л Үндэсний аюулгүйн зөвлөлөө хуралдуулна. Зөвхөн зөвлөмж гаргана. Хууль биш хойно биелүүлэх эсэх нь УИХ-ын асуудал. Нөгөөдүүл нь гүрийнэ. Олон намын талцал хойно шийдвэр гарахгүй. Үнэндээ улс гэр хэрхэн амьдрах нь энэ 76 гишүүнээс бүрэн хамааралтай.
6
Бид нойрноос сэргэх цаг болжээ. Бүхнийг дээрээс хардаг энэ сэтгэлгээгээ өөрчилж, өөрсдийн сайн боломж, хүч чадал, итгэл найдварынхаа төлөө тэмцэх цаг болж байна. Атаа хорсол, тэнэг бүдүүлэг байдлаа тэвчиж, эв эеийг хичээж зөв сайн үйлс бүхний төлөө эвлэлдэн нэгдэж олон зүйлийг сайнаар өөрчлөх цаг болж. Харийн нэгэн нөхөр ирээд нийгмийг маань сэргээж эдийн засгийг хөл дээр нь босгох болж байна уу. Үгүй найзууд аа. Биднийг өөрсдөөс маань өөр хэн ч өөрчилж чадахгүй.
6
Өчнөөн хувьсгалын ард гарлаа. Хамгийн гол нь сэтгэлгээний оюун санааны хувьсгалаас өөр хувьсгал бидэнд юу юунаас илүү хэрэгтэй байна. Дээдчүүл засрахгүй бол Монголд арабын хувьсгал ойрхон байна. Та нар идэж завшаад байхад би л лав татварын мөнгөө та нарын таргалалтад зарцуулж чадахгүй.
6
Н.Бадамжав
Уншиж байна |