Ямар хөгжлийн тухай ярих болж байна аа
2013-09-10

Хөгжлийн тухай ярихын тулд хүн хэрхэн мөн чанартай амьдарч байна вэ гэдгийг судлах ёстой. Улсын нийт баялгийн 10 хүрэхгүй хувийг хүртэж буй доод, дундаж төвшингийнхэн маань яаж хэрхэн аж төрж байгааг тодорхойлох нь чухал. Үнэндээ нийт баялгийн маань 90 гаруй хувийг 300 хүрэхгүй өрх эзэмжиж захиран зарцуулж байна. Нарийн тооцоогоор бол 93 хувь болж байгаа шүү. Асар их мөнгө энд эргэлдэж байна. 10 жилийн өмнөхтэй харьцуулбал төсвийн хэмжээ 650 хувиар өсч монголчуудын өмнө нь тоолж байгаагүй их наядаар хэмжигдэх болсон. Мөнгөн дүнгээрээ бол монголчууд хөгжиж байна аа. Баян ч болж байна.

6

Харин бодит амьдрал дээрээ эсрэгээрээ. Бүх зүйл өнөө маргаашаа яая гэж байгаа дундчуул, доодчуулын эсрэг. Цалин цавуу авч байгаа нь бараг ял юм шиг. Өч төчнөөн татвар хураамж алхам тутамд таарна. Тэр бүхэн нь улс гэрийн амин судас болсон хэдхэн үйлдвэрлэл үйлчилгээг атгагчдын гарт төвлөрнө. Сайн дураа хүрэхээр дампуурчих нь. Эсвэл шатаачих нь. Зөрүүд нь татвар төлөгч дундчуул, дордчуулаа халаасаа уудлан төр хэмээгч аймшигийн гараас мөнөөх хэдийг цайруулна.

6

Монополийн эсрэг хууль гаргаж, хуулийг сахиулах байгууллага гаргаад ч нэмэргүй. Толгойд суусан эрхэм нь хэдэн нөхөдтэй үгсээд л таксины үнэ өсгөнө. Тэрийгээ монополийн эсрэг шударга тэмцэж байна гэнэ. Дараа нь ичихгүй уучлал гуйна. Түлш шатахууны үнийг бууруулна гэж балайрна. Буурсан юм огт байхгүй. Өөр бас юу юу гэлээ, биелсэн нь даанч үгүй. Уг нь төр гэдэг монополийг задлаж дунд давхаргынханд ХӨГЖИХ бололцоо олгодог юм билээ. Олны масс төрийг эвлэгхэн болгож хөгжлийг бүрэн баталгаажуулж чаддаг юм шүү дээ уг нь. Яагаад бид эсрэг тогтолцоо, эсрэг хөгжлийн чиг баримжааг баримтлах болов. Хариулт ганцхан. Төр бизнес хутгалдсаны гор. Төрд л ажилласан бол тэрбумтан болно. Уучлаарай их наядтан болно.

5

Үгүй бол чи хүн биш. Дээшээ гарч байж бизнесээ хамгаална. Өөр гарц байхгүй. Хэлсээр ярьсаар улиг болчихсон зүйл. Ерөнхийлөгч нь гараад авилгатай тэмцэж эхлэхээр шат шатандаа эсэргүүцнэ. Зарим нэгийг барьж хорихоор БӨӨН АСУУДАЛ үүсгээд суллаж орхино. Нийт баялгийн 90 хувийг бүрдүүлж байгаа дундчуулд амьдрах орон зай 90 хувиар хомс гээд санахаар бид үнэхээр ямар улс гэр бүтээх гээд байгаагаа ойлгохын аргагүйд хүрнэ.

6

Уг үндсээрээ ингэж празит маягаар боссон нийгмийг шинэчлэхэд амаргүй. Шинэчлээд ч хэрэггүй гэж нураах олонх аяндаа бүрдэнэ. Нийгэмд шударга бус хуваарилалт бий болохоор ХУВЬСГАЛ бий болно. Хувьсгал ямагт цус дагуулна. Оготны хамраас ч цус гаргаагүй гэж учирлаж байсан ардчилсан хувьсгал 2008 онд олон цус асгаруулсан. Итгэл үнэмжлээрээ бий болгосон хувьсгал гажуудсанаас цус үзэгдсэн. Олонхи болсон дунд, доодчуулд цөөнх болсон эрхтэн дархтангууд дарангуйлсны учир шүү дээ.

6

Бид ер нь яаж хөгжих гээд байна аа. Асуултын хариултыг эрхмүүд өгөх ёстой. Байнга л манийгаа дарамталж, манийхаа халааснаас ахиухан хулуулахыг сонирхсоор байх уу. Байгалийн баялаг ихтэй, төр харьцангүй тогтвортой, татварын орчин сайн л гэнэ. Тэгсэн атлаа бидний амьдрал яагаад дээшлэхгүй байна вэ. Яагаад бид хүний хамгийн наад захын хэрэгцээ болсон идэх уух, өмсөх зүүх, эрүүл аюулгүй орчноор хангагдаж чадахгүй байна вэ. Энэ асуултын хариуг мөнөөх эрхмүүд өгөх ёстой. Дүр эсгэсэн ардчиллаас чинь бид үнэхээр уйдаж байна. Нобелийн шагналт Ань Сун Чигийн хэлсэнд “ийм ардчилал нь дарангуйллаас илүү хортой. Учир нь энэ нь нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг нь болдог” гэсэн өгүүлбэр байгаа юм.

6

Монголын улс төрийг бизнесийн таатай орчин гэж хардаг, бас тэгж ашигладаг болохоор хууль тогтоох үүрэгтэй УИХ-д ихэвчлэн ардаа том бизнестэй бизнесмэнүүд, нэр алдар хөрөнгө чинээтэй нөхдүүд сонгогдоно. Тэд мануусынхаа ашиг сонирхлыг хамгаална гэнэ дээ. "Эх оронч" гэж нотолдог ч үнэн хэрэгтээ өөрсдийн бизнесээ хууль бусаар өргөжүүлэн тэлж, түүнийгээ хуулийн заалтаар хамгаалахыг хүсч байна. Бизнесээ өргөжүүлэх боломж нь Гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцэл, гадны зээл тусламжийн хуваарилалт, элдэв тендерийн шалгаруулалт. Бодит жишээ нь өдөр шөнөгүй гадагшаа урсч байгаа Монголын ашигт малтмалын баялаг, нөхөн сэргээлт хийгээгүйгээс сүйдэж сэглэгдсэн газар нутаг, бохирдлын улмаас тасрах дөхөж байгаа гол ус, химийн хоронд хордогдсон газар нутаг, хүн, мал. Энэ бүхэнд нотолгоо олох амаргүй ч, өдөр тутам бидний нүдэнд харагдаж байгаа хөгийн үзэгдэл. Ингэж байж бид яаж хөгжлийн тухай эрүүл саруул ухаанаар ярьж хэлэлцэх болж байна аа.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
bhgui:
dunduk ulsuudad yamarch bodlogo bhgui uchir show gar l amidarch bgaan her urt naslah um boldoo
2013-09-10
koko:
Тэд мануусынхаа ашиг сонирхлыг хамгаална гэнэ дээ. “Эх оронч” гэж нотолдог ч үнэн хэрэгтээ өөрсдийн бизнесээ хууль бусаар өргөжүүлэн тэлж, түүнийгээ хуулийн заалтаар хамгаалахыг хүсч байна. Бизнесээ өргөжүүлэх боломж нь Гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцэл, гадны зээл тусламжийн хуваарилалт, элдэв тендерийн шалгаруулалт.
2013-09-10
Батбаяр:
Өөрсдөө өөрсдийнхөө дайсныг бэлдэж байгаа юм даа. Их сайн байна. Ойлгох цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. ХА ХА ХА ХА тэр цагт инээх ч багдна даа ХА ХА ХА ХА Үе үеийн хувьсгал ингэж л яг энэ шалтгаанаар л гарсан байдагыг түүх харуулсан шүү дээ .
2013-09-10
zochin:
ereesess eerchlelt hiih durgui baiag yum. Yagaad gevel ted alban tushaalaasaa orgsroh bolohoor.Ard tumeniig dampuu, yaduu , bolovsrolgui bailgah ni tedend ashigtai bolohoor nuuren deeree shinechilne geed tsaanaa shinechlel hiihees aij baigaa ulsuud
2013-09-10
çàìã¿é:
çàìã¿é ãàçðààð æîëîî÷ã¿é ìàøèíààð ÿâàõ õºãæëèéã õýëæ áàéíà
2013-09-10