Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч ОУХМ Энхтөрийн Эрхэс 14 зайд уралдаж 14 алтан медаль хүртжээ.
15 настай Э.Эрхэс хүү Эрдэнэтийн усан замд 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтаар Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Эх сурвалж: MGL SPORT