Эндээс эхлэе, ил тод төсөв
2013-10-24

УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хөөсөрчихсөн төсвөө зогсоож, илүү зардлаа хасч, гажигийг нь засъя" хэмээн илтгэл тавьсан. Анх удаагаа төсвийн гажуудлаа засч, эрүүлжүүлэх тухай Засгийн тэргүүн төрийн индрээс хэлсэн энэ үгийг улаан харандаагаар доогуур нь зурж тэмдэглэн жил бүрийн өдийд дурсч байгууштай.

6

Төсвийн тодотгол хэлэлцэх явцад гарсан авилгажсан төсвийн тухай яриа сөрөг хүчний загатнасан газар маажаад байна. Учир нь 2013 оны төсвийг сөрөг хүчингүйгээр буюу МАН-ын төлөөллийн санал оролцоогүй амжуулж баталсан. Бүлэгтээ ч болж чадаагүй үймэрч байх хооронд нь улс орны нэгэн жилийн төсөв батлагдан гарсан байдаг. Харин одоо энэ нь аятайхан ч явдал болсон юм шиг санагдаж байгаа бололтой авилгажсан төсвийг гардан баталсан АН-аа маажиж сууна. Гэхдээ хоёр нам хоёулаа төр барилцахад оролцож, 2000 оноос төсвийн хөрөнгийг хөөсрүүлж хөрөнгөжих лоббиг хийсээр ирсэн нь бултах аргагүй үнэн.

6

2000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 их наяд болсон. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоосоо ес дахин өссөн байдаг. Харамсалтай нь энэ их өсөлтөд бүтээн байгуулсан юм бараг байсангүй. Эд хогшил худалдаж авах зардал 5.1, урсгал засвар 2.7, гадаад томилолтын зардал найм, гадаадын зочны зардал 6.2, хурал зөвлөгөөний зардал 15.3 дахин тус тус өссөн гэдэг. Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгууд баригдаж дуусалгүй, он дамнуулан анхны төсөв зардлаа хэд дахин өсгөдөг гажиг өнөөдөр хэвийн үзэгдэл болжээ.

.

Өмнөговь аймагт амин чухал нэг барилга обьект мөнгөө чамлаж, луу унжсаар 3 жилийн нүүр үзжээ. Говийн бүсийн эмчилгээ оношилгооны төв гэх энэ барилга 2010-2102 оны хооронд анхны төсөв нь 2.7 дахин өссөн ба одоо 2014 оны төсвөөс мөнгө нэмж “салгахаар” орж ирээд байна. Энэ мэт хөдөө талд сүндэрлэх барилга обьектийн цаана нь байх гүйцэтгэгч компанийн эзэд нь улс төрийн лоббитой ба төсвийн хөрөнгөнөөс жилийн ашгаа олохоор гараа үрж суугаа юм.

 6

2014 оны төсвийг авилгажаагүй, хөөсгүй болгох талаар намууд ярьж эхэлж байна. Нийгэмд хамгийн өндөр оноо авч болох энэхүү “төсвийг тойрсон” хэлэлцүүлэгт тод үгтэй, том шүүмжлэлтэй яваа гишүүдийн үг камерийн өмнөх жүжиглэлт биш байгаасай. Өнгөрсөн хугацаанд баригдаж дуусаагүй барилга обьектийг хэрхэх вэ гэдэг хэлэлцүүлэгт гишүүд яаж хандах нь сонин байна. Лобби орох магадлал хамгийн өндөртэй хууль бол улсын төсөв. Хэдийгээр Ерөнхий сайд улсын төсвийн хөөсийг үлээе, тансаглалыг тэвчье гэж байгаа ч асуудалтай зүйл төсөлд байгаа талаар ярьсаар байна.

6

Ирэх онд төрийн байгууллагуудын сандал ширээ, тавилга, компьютерийн шинэчлэлд 27 тэрбум төгрөг тавиад ороод ирсэн байна. Энэ онд хэрэгжүүлэх ёстой байсан ч гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын саналуудыг ирэх онд мөнгийг нь өсгөөд оруулаад ирсэн нь  байгаа. 2013 оны төсвийн тодотголд хөрөнгө оруулалт 425 тэрбум төгрөгөөр тасарсан байгаа гэсэн. Үүнтэй зэрэгцээд энэ ондоо хийгдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудыг яах вэ, 2014 оны төсөвт шилжүүлэх үү гэдэг асуудалд гишүүд байр сууриа нэгтгэхээр мэтгэлцэж байна. Төсвөөс мөнгө сааж, жил дамнан сунжрах барилгуудыг шууд хаячихгүй л байх. Энэ нь өнөөх гажиг сууж, авилгажсан төсвийн сүүдэр гэж үзээд, нэг талд нь хурдан шийдэж цаашид цэвэр төсөвтэй байх талаар одоо ярих ёстой. Ингэхийн тулд төсвийн ил тод нээлттэй байдлыг эхэлж хангах тухай гишүүд тогтон яримаар санагдана.

6

2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг ил тод болгох ёстой байх. Энэ жагсаалтыг ил тод зарлан хэлэлцэж, шаардлага хангасан, цаг үеэ олсон эсэхийг нягтлан харах нь төсвийн хөрөнгө оруулалт дахин үр ашиггүй зарцуулагдахаас сэргийлсэн арга хэмжээ болох юм. 2014 оны Төсвийн төслийн “жинхэнэ” төрх нь далд сүлжээнд, нутаг жалгын хүрээнд хөшигний цаана яригдаж харин олны өмнө хэлбэрийн мэтгэлцээн маягаар яваад байвал төсвийн хөөсөө үлээж, авилгаас ангижруулах нь нэг хоосон яриа, шоу болоод өнгөрөх юм.

 6

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9-р зүйлд “төсөв санхүүгийн ил тод байдал” гэж бий. Түүнд байх “Тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн болон мөн...тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор ...цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах..” гэсэн хуулийн заалтаа нэг мөр хэрэгжүүлдэг болмоор байна. Энэ нь төсвийн төслийн талаар олон нийт тодорхой мэдлэг мэдээлэлтэй болох, төсвийг авилга лоббиноос ангид батлуулахад хяналт тавьж, шахалт үзүүлэх нэг том боломж болох юм. Хууль батлагчид хуулиа дагах хэрэгтэйг нэг сануулах нь зөв байх.

6

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны өдрийн 17-р тогтоолын хавсралт ёсоор баталсан бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн (төсвийн байгууллага) батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг (мэдээлэл) олон нийтэд нээлттэй байлгах харилцааг хангах зорилготой “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” гэж бас байгаа. Гэвч эдгээр хууль, журам заалт нь амьдрал дээр хэр хэрэгжиж, төсөв хэр нээлттэй, ил тод явж ирснийг эрх баригчид өөрсдөө дүгнэх биз.

5

Ирэх 2014 оны төсвийн төслөөр хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалт, барилга байгууламж зэрэг олон талын мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгахаас төсвийн эрс шинэчлэл хийж, гажгийг нь засах замнал эхлэх учиртай.

 6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Монгол улс бараг бvх бараагаа юанаар Хятад улсаас авдаг учир долларын хэрэгцээ бараг байдаггvй. Хэдэн машин зоодог хvмvvст л цоохон доллар хэрэгтэй. Харин доллар шатахуун авахад л хэрэг болж байна. Ер нь манай улс хоер хорштэйгоо оорсдийн монгон дэвсэртээр гvйлгээ хийдэг болох хэрэгтэй. Энэ долларын хамаарлаас гарах хэрэгтэй. Тэгэхээр долларын ханшийг Дээрс нь бодлогын хvvг 1хувь болго тэгэж байж vйлдвэрлэл хогжино. Зах зээлийн нийгмээр явж байгаа ондор хогжилтэй орнууд ийм л байдаг. Бодлогын хvv 1 хувиас хэтэрэхгvй байх нь чолоот зах зээлийн нийгмийн зарчим, онол нь юм. Тиймээс УИХ Монголбанкинд эрх дарха огохоо зогсоох хэрэгтэй. Энэ зvгээр монго хvvлдэг ажилаа зогсоо. Банк баялаг бvтээдэггvй салбар шvv.
2013-10-24
77777:
AI AI BII EMARHAN
2013-10-24
ardiin nam:
shaardlag tavih bol humuujuullehtei adil
2013-10-24