Төрийн албаны “ринг”
2013-10-23

Төрийн албаны дарга нар доод тушаалын ажилтнаа гардан шийтгэдэг жишиг тогтоод байна.

.

Бид үйл явдлын тоймыг харах гэж сонин, сайтыг шүүвэл дасал болсон нэг мэдээ голлох болжээ.

.

Налайхад хүн буудууллаа, Мөнгөнморьтод нисдэг тэрэг унажээ, Цасан шуурга болж хүн төөрчээ, Автоосол болж хүний амь эрсэджээ гэх шуугиан тарьсан мэдээлэлтэй байр булаацалдан голлох болсон нэг мэдээ бол аль нэг яам газрын дарга мяндагтан, хэн нэг доод албан тушаалтнаа зодож хашраасан тухай юм.

 :

Зарим нэгээс иш татвал :

 .

2012 оны 9 сарын 24

.....Иргэний нисэхийн Ерөнхий газрын дэд дарга ажилтнаа зодож танхайрчээ. “ИНЕГ-ын дэд даргаар саяхан томилогдсон Ж.Чулуунбаатар өнгөрсөн долоо хоногт архидан согтуурч байхдаа нэгэн ажилтнаа зочид буудалд дуудан ирүүлжээ. Улмаар хүч хэрэглэн зодож, “Чамайг ална” хэмээн заналхийлсэн байна. Даргадаа зодуулж хүнд гэмтсэн хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна. Ж.Чулуунбаатар өмнө нь авлигын хэргээр шийтгүүлж, жил гаруй хугацаанд “Ганц худаг”-т ял эдэлж байжээ” хэмээсэн байна.

.... ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ТӨХ-нд олон жил ажилласан ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаас нь халсан тушаал гаргажээ. Энэхүү тушаалыг үл зөвшөөрсөн нэгэн ажилтан нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны төлөө ажлын байрандаа зодож, танхайрсан тухай эх сурвалж мэдээллээ. Ажилтан О ажлаас шалтгаангүй халсан тухай өргөдлөө дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан бол маргааш нь дарга нь түүнийг зодсон гэнэ. ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарын энэхүү хууль бус үйлдэл нь тус хорооны байран дахь камерт бичигдэн үлджээ.

.... Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтай газар дээр нь очиж танилцжээ. Түүнийг уг төвд очиход таагүй уур амьсгал угтжээ. Тус төвийн эмч бүсгүй захиралдаа зодуулсан гэсэн гомдолтойгоор угтсан байна. Тэнд байсан эх сурвалжийн хэлснээр тус төвийн эмч н.Энхтуяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаярыг өөрийг нь зодсон хэмээн гомдоллож байсан гэнэ. Сайд тус төвийн ерөнхий захиралтай уулзах үеэр тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр халагдах өргөдлөө бичих гэж байгаа тухайгаа дуулгасан байна

.... Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийнхээ мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн байна. Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаа  аравдугаар сарын 16-нд Тайланд улсыг зорин, тархиндаа авсан хүнд гэмтлээ яаралтай эмчлүүлж байгаа гэнэ... Х.Батбаяр агсамнаж, “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ”гэж уурласан байна. Улмаар Г.Амарсанаа руу 0,75 летрийн архины шил шидсэн нь толгойных нь гавлын ясыг хагалж, хүндээр гэмтээсэн гэнэ.

:

Төрийн албаны нэр хүндийг хөндсөн энэ мэт мэдээллийн цаана архидан согтуурсан, албан тушаалын дарамт үзүүлсэн, танхайрсан дарга нарын үйлдэл хэрээс хэтэрч байгаа дүр зураг бууж байна.

.

Төсвийн хөрөнгө гарын салаагаар урсаж хаашаа хэрхэн үр ашиггүй гоождог талаар асуулт тавигдаж ирэх онд  бүсээ чангалах тухай Их хурал дээрээ ярьж байна. Харин доод талд нь төрийн албаны яам, агентлагийн газар амралт зугаалга, архидалт, тансаглал, бардамнал ямар өндөр авсныг энэ зодоонч дарга нарын цуврал үйлдлүүд харуулж байх шиг. Энэ байдлаас төрийн алба ялзарч бохирдож байгаа юм байна гэж үзвэл энд өнөөх л намын улс төржсөн томилгоо харшлаа үзүүлж байна гэж хэлж болно. Улс төрийн намууд төрд хутгалдсанаас төрийн албаны  чансаа суларч, хамт олных нь дотор намжсан, талцсан хагарал хэрүүл бугшсан байгааг төрийн албаны “ринг”-нд болж байгаа зодоон хэрүүл харуулсаар байна.

.

Үнэн худал нь сайн тогтоодолгүй, дарагдаад өнгөрдөгч ийм төрлийн зодооны мэдээ эх сурвалжийг буулган харвал бөөнөөрөө зугаалганд явж наргин хөгжилдсөн, нэг бол ажлын байрандаа архидсан, улмаар муу сайн,  идсэн ууснаа дуудалцан нударга зөрүүлсэн дүр зураг харагддаг.

.

Мөн энд хэн нэг албан тушаалтныхаа гаргасан тушаал шийдвэрийг эс зөвшөөрсөн, удирдах даргын зүгээс алдаа дутагдалд нь авсан арга хэмжээ шийдвэрийг эсэргүүцэн,  санаатай зодоон хэрүүл үүсгэн түүнийгээ хэвлэлийн шуугиан болгон ашиг хардаг тодорхой хар зорилготой, хэн нэг нь зориудаар өдөөсөн хэрэг тохиолдол ч байгаа л байх.

.

Нэг цагдаа дээрэм хийгээд  баригдахад “Цагдаа яана аа, болохоо байлаа” гэж нийтээрээ шуугисан. Нэг бус төрийн албан хаагч зодоон зохионд холбогдон төрийн албаны нэрийг шороотой хутгаад байхад дээд хэдэн дарга нар нь дуугүй өнгөрч, намын юм, тэрний энэний дүү, төрөл садан  юм гэж өмгөөлөх нь Төр шудрага ёсноос холдож байна гэж хэлэхэд хүргэнэ.

.

Төрийн мөнгөөр бие биеэ урамшуулж, шагнаж, хамт олноороо зугаалга нэрээр зохион байгуулалттай архидан явдлыг хатуу гараар таслан зогсоохгүй бол энэ мэт дарга цэргийн зодоон тойрог хэлбэрт шилжих нь ээ.

.

Төрийн албаны халз тулааны “ринг-нд хүч түрэн гарч ирж, доод тушаалтнаа нам цохин шуугиан тарих дараагийн дарга хэн бэ, хүлээцгээе.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
naizuud :
TA-nii jiriin ajiltnuudiin nuruun deer ih ajil baidag daa gar hul bolson humuus n tsalin avaad zugeer suudag ajiltai hot huduugui TA tiim bna daa
2013-10-24
tryy:
AH iin gudamjnii arhichid, uls tur dagaj otj irsen banzal huuhnuud turiin ajliig suidelj bna daa
2013-10-23
ГАВАЛ:
ТОЛГОЙНЫ ГАВАЛЫН ЯС ГЭНЭЭ
2013-10-23
Зочин:
/103.9.91.146/ -ийг дэмжиж байна. Их зөв шүүмж бичсэн байна. Цалингаасаа өөр зүйл авахгүй, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхгүй, цаас нухахаас өөр зүйлгүй тийм хүмүүсийн нуруун дээр ийм олон яам, агентлаг тогтож байдаг юм даа. Нэг яаманд сайндаа л 10 хүн хошуучилж, бусад нь дагалдаж, сайдыг дагаж ирсэн гарын хүмүүс нь "хошуу хүргэх" ажилтай тансаглаж суудаг явдал альэртнээс бий болсон 2004-2012 оны хамтарсан Засгийн үед бүр гаарсан шүү.
2013-10-23
зочин:
Төрийн албан хаагчдыг ерөнхийдөө л тансагладаг, татаас түлхээсний хүмүүс байдаг мэтээр ойлгодог. Гэтэл тийм биш юм. Төрийн албанд дарга нарын татаасны,ажил хийдэггүй эрхэлж тонгочдог нэг хэсэг байхад ажлын ихийг нуруундаа үүрч цаг наргүй ажилладаг , цалин албан тушаал ч ахидаггүй боолын хөдөлмөр эрхэлдэг нэг хэсэг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн нуруун дээр л ажил үндсэндээ явж байна шүү дээ. Ийм шударга бус тогтолцоо удаа дараагийн улс төрийн томилгооны үр дүнд бий болоод удаж байна даа.
2013-10-23
монхор:
санхүү эдийн засгий дэдд сургуулийн захирал согтуу байхдаа хутга барин хүнийг ална гэж хойноос нь гүйж яваад камерт бичигдээд ажлаасаа авхууллаа.Гайгүй юм гэж бодсон чинь бас шившгээ хутгалаа
2013-10-23
бадрал:
боловсролын яамны дэд сайд ч гэсэн мөн газрын даргаа төрийн нарийнтайгаа хамтарч зодсон гээ биз дээ. Ёстой шившг ийн амьтад. Гадны тэнэмэл боловсролгүй хүмүүүс засгийн газарт шургасны уршгаар ичмээр зүйл их болж байна даа. Ядаж боловсролын яам нь ингэхээр яая гэх вэ дээ. Ерөнхий сайд, яамнхы сайд нар нь энэ бүгдийг тоохгүй байгаа нь бүр аймаар, өөрсдөө ч яг ижил гэдэг нь тодорхой юм.
2013-10-23
зочин:
төмөр замын гурван угсармалын гомо мөнхөө
2013-10-23
зочин:
төмөр замын гурван угсармалын гомо мөнхөө
2013-10-23