Соёлын хүчирхийлэл
2013-10-21

Соёлын хүчирхийллийн тухай өмнө нь манай сайт олон удаа өгүүлж байсан. Солонгос, Хятад, Оросын тухай... Үүх түүх нь ч тодорхой. Өмнө нь тэдний эрхшээлд байхдаа яах аргагүй үндэсний бичгээ сольж, хэл яриандаа хятад, манж, орос хэлийг дуртайяа нэвтрүүлж байлаа. Өнөөгийн өвөр монгол хэлний яриа, бичгийг харахад л манайхан нэгэн зуны туршид хэчнээн их хувирч өөрчлөгдснийг харж болно. Аливаа зүйлд хөгжил гэдэг зайлшгүй ч язгуураа гээхгүй нь гол нь. Дэлхий даяар соёлын хүчирхийлэл явагдаж байна. Англи саксон, америкийн соёлын түрэмгийлэл эхний хоёрт жагсч байгаа. Азид Япон, Солонгос эхлүүлээд Хятад дараалж байна. Хятад тэртэй тэргүй азийн том гүрний хувьд нийгэм эдийн засгийн хэв маяг бусдад эс таалагдах, таалагдахаас хамааралгүйгээр түгж л таарна. Нөгөөтэйгүүр Азийн тэргүүлэгч бүх гүрнүүд тэдний бичиг соёлын улбаатай учраас зангараг нь өндөр.

:

Солонгос Монгол дахь соёлын давамгай сурталчилгааг эхлүүлсэн нь бусдад боломжийг олгож байна. Япон, Хятад, зүүн өмнөд азийн орнууд... Сериал кино л гэнэ. Үгүй дээ. Боловсролын салбар ч тийм л байгаа. Өч төчнөөнөөр нь хөнгөлөлттэй болон хөнгөлөлтгүйгээр тийш нь илгээж байна. Горький, ВГИК-д суралцуулснаас Шанхайн сургуульд суралцуулсан нь арай өртөг хямд тусч байна. Адилхан л дэлхийн стандартын дагуу. Ийм жишгээр инженер, геологич, эмч сувилагч нараа Азийн хүчирхэгүүдэд бэлдэж эхлээд байна. Соёлын жинхэнэ түгээгч нар нь тэд болно. Мянга мянган залуус тэнд ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Тэд соёлын түгээгч. Монголын онцлогтой зах зээл, нийгмийн байгуулал өрнөдийнх, соёл иргэншил, хэв заншил, ёс суртахуун маань Азидаа хамгийн их ардчилсан маягтай байх юм. Аль аль нь хөрсөнд соёолоход бэрхшээлтэй.

.

Захын жишээ дурдахад, бүхий л түүхийнхээ туршид монголчууд эмэгтэйчүүдээ хүндэлж байлаа. Гэрийн гаднахыг эр нь доторхийг нь эхнэр хүн мэддэг байсан. Азийн ихэнх оронд энэ нь тэс эсрэгээрээ.  Авах гээхийн ухаан гэдэг чухамдаа л бусдын соёлын эрхшээлд орохгүйг сануулсан ухаан байсан юм болов уу. Хятадууд хоолны маань нэрэнд хүртэл өөрийнхөө дуудлагыг шингээж бууз /бао зи/, хуушуур, /хау ши/, оросууд пирожки гэхчлэнгээр нэрлүүлсэн байх юм. Арай өмнөхөн Буддын шашин дэлгэрснээс хойш төвдүүд энэ олон төвд нэрийг /Лхагва, Дорж, Дулмаа гэхчлэн/ оруулсан байх юм. Оросоос хэчнээн үг соёлын хил хязгаарыг нэвтлэн шингэснийг хожуу үеийн бид сайн мэднэ.

.

Хэлэх гэсэн санаа маань аль болох соёлын хүчирхийлэлд өртөхгүйн тулд барууны хийгээд АНУ-д мэргэжилтнээ бэлдэхэд анхаарах хэрэгтэй юм уу гэсэн санаа юм. Зүй нь хойд өмнөд хөршийнхөө хэл, олон улсын чанартай англи хэлийг давхар сургалтандаа хамруулаад явбал зүгээрсэн. Төвөөс зугтах хүч гэж байдаг.

.

Бид бусдын соёлын татах хүчинд автахдаа биш бусдыг сайн мэдэх танин мэдэхүйн ухаанд суурилах учиртай.  Хүлцэн зөвшөөрөх биш ашгийг нь хүртэж өөрсдийн соёлыг түгээхэд л голлох учиртай. Дэлхий даяар монгол үндэстэн олон бий. Орос, Хятад, Афганистан, Энэтхэг, Иран, Иракт хүртэл бий. Тэднийгээ өөд нь татах учиртай. Эдийн засаг, улс төрөөр чадахгүй юм аа гэхэд соёл урлаг, хэв заншлаараа өөртөө татах учиртай. Казахстан яагаад дэлхий даяарх казахуудаа урин дуудсан гэж санаж байна. Соёлын дархлаагаа бий болгоё л гэсэн шүү дээ. Данйы дараа еврейчүүд угсаа нэгтнүүдээ цуглуулж бүхэл бүтэн улс гэрээ босгож хэл соёл, бичиг үсгээ мянга гаруй жил мартсан нөхдүүдийг нэгэн дээвэр дор цуглуулж чадав. Бүүр ойрхи дорнодын хамгийн самуунтай Арабын ертөнц дунд шүү дээ. Ийм бодлого бидэнд хэрэгтэй байна. Төр далдын далд хар хайрцагны бодлогодоо үүнийг шингээх учиртай.

_

Аварга гүрнүүд Монголыг танин мэдэхийг чармайхын сацуу өөрийнхөө соёлын үр өндөгийг бууцанд маань булахыг хичээж байгаа. Авгалдай болж, зарим нь эрвээхэйн даль жигүүрээр уудам хөх тэнгэр дор, тэнэгэр  уужим тал нутгаар маань сэлгүүцэх болно. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг. Таньж гэмээнэ алив бүхний учир шалтгаан тодорно. Эс таних бөгөөтөл хаанаас ямар нөхөөс нь өвөр дотор минь монгол хэмээн өсөн бойжихыг бид мэдэхгүй шүү дээ.

.

Н.Бадамжав           

 
Shuud.mn
Сонин хачин
kalki:
suuliin uyed solongsoiig muu bolgoniig n duuraih bolson n muuhai l yum gevch huuhdee ingej humuujuulj baigaa etseg eh bolovsroliin system TV iinhniig yu helehev . mongold mongol hun alga. hen yu helne budgii n itgeed tolgoigoo ugaalgadag tsailgan mangar mongolism ovchtei humuus l mongold uldej. hoolond n tegj setgetsiig n muutgah hor baidag baihoo
2013-10-22
zochin:
bid mongol shuu ya yaj shig ovshnuud nomgol bisj bolgood baigaab
2013-10-22
buriad:
IRGEN chi uuruu mal uu gu yu? Erunhiid ni naadahaa oilgooch.gants neg ugnii aldaan deer tenegtdeed. hiij bgaa,zuv setgej bgaa huniig doosh ni darj bdag lalaruud bsaar l bhima.
2013-10-22
Baja:
Монгол Улс газар нутгийн хэмжээгээр Азидаа зургаа, дэлхийд 19-д ордог тусгаар улс. Далайд гарцгүй хоёр дахь том улс. Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Монголын говь дэлхийд тав дахь, Азийн хамгийн том цөл. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финланд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд бөгөөд Богд уулыг хамгаалагч гэгддэг.
2013-10-22
Еихее:
хойч үедээ язгуур соёл өв уламжлал мартаж болшгүй үндэсний хэл энэ бүгдийг үлдээх нь иргэн бидний санаа үүрэг юм шүүдээ төр засаг ч анхаарч үзэх хэрэгтэй
2013-10-22
Еихее:
хойч үедээ язгуур соёл өв уламжлал мартаж болшгүй үндэсний хэл энэ бүгдийг үлдээх нь иргэн бидний санаа үүрэг юм шүүдээ төр засаг ч анхаарч үзэх хэрэгтэй
2013-10-22
Еихее:
хойч үедээ язгуур соёл өв уламжлал мартаж болшгүй үндэсний хэл энэ бүгдийг үлдээх нь иргэн бидний санаа үүрэг юм шүүдээ төр засаг ч анхаарч үзэх хэрэгтэй
2013-10-22
Еихее:
хойч үедээ язгуур соёл өв уламжлал мартаж болшгүй үндэсний хэл энэ бүгдийг үлдээх нь иргэн бидний санаа үүрэг юм шүүдээ төр засаг ч анхаарч үзэх хэрэгтэй
2013-10-22
Еихее:
хойч үедээ язгуур соёл өв уламжлал мартаж болшгүй үндэсний хэл энэ бүгдийг үлдээх нь иргэн бидний санаа үүрэг юм шүүдээ төр засаг ч анхаарч үзэх хэрэгтэй
2013-10-22
иргэн:
Төвөөс зугтах хүч гэж байдаггүй юм. Юм унш. Физикт муу байжээ дээ. Дээр нь соёл ёс зан заншилаа хадгалж үлдэхэд төрөөс нэгдсэн бодлого барих ёстой юм. Түүнээс биш нэг нам гарч ирээд бүхнийг орвонгоор нь эргүүлээд байж болохгүй ээ. Өөрийн түүхээ сайн судлах хэрэгтэйъ дараа нь бусдаас сайныг нь авч болно.
2013-10-22
unshigch:
uhsen baas, undesnii bichig useg ch baihgui ium chini busdiin soiold uusahad iadah iumgui shuu dee,
2013-10-22
bagsh:
Bolovsroliin yamiig Muunii shashii avgai saidiin tarxiig barij bux zuilee xuuxdiin abyaasiig xugjuulex nereer zurx setgeliin bolovsrol geechiig suulgaj baigaa baix shuu undsen xicheel bol ungursun shuudee
2013-10-21
жабаа:
Үхсэн баас. Монгол бичгээ голоод орос бичигтэй сууж бга монголчууд өөрийн бичгээр бичдэг солонгосын хажууд чигчийд нь ч хүрэхгүй. дуугуй солонгос киногоо үзэж суувал барав
2013-10-21
zochin:
sain hiijee Nadamjaviig oilgood baina tsaadah chini bahardaj uheh geed baina zov shuu mongolchuud aa
2013-10-21
Монгол хүн:
Хамгийн түрүүнд Moon шашинтай боловсролын яамны төрийн түшмэл авгай мэтийг хурдан зайлуулах хэрэгтэй. Одоо нийт дунд сургуулийн 40 орчим хувийн гадаадын хөрөнгө оруулалт нэрийн доор ихэнхи нь хужаа солонгосууд Монгол хүүхдүүдийн тархийг угааж бас дээр нь бүртгэлжүүлж, үзэл бодол түүх уламжлалыг нь самарч байгаагийн эцэг эх нь ч ойлгохгүй хүнс хоол хүнээрээ тахил өргөж байгааг харсаар байж улам даврааж байгаа дунд шатны дарганцаруудыг бас зайлуулмаар байна. За тэр сонгуулиар хахууль авдаг бас хандив авдаг удирдагч нарын тухайд болоод Со кино бараа рекламддаг ТВ үүдэд тооцох хариуцлага ч гэж алга хэтэрхий задгай хаалга үүд нь онгорхой энэ замбараагүй айлд эцэг эх ч гэж алга, хэн дуртай нь орж гараад юу дуртайгаа хийж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Өөрсдийн чинь үр хүүхэд ч ийм л орчинд өссөнөөрөө яав ч сайн зүлйд хүргэхгүй гэдгийг эх эцгүүд ч ойлгоод өнөөдрөөс эхлэн хүүхдээ Монгол хүн болгож хүмүүжүүлэхэд бүх цаг зав анхаарлаа хандуул.
2013-10-21
Мария:
тийм шүү . Ёстой үнэн
2013-10-21