Утсаа битгий аваарай
2013-10-18

Найзынхаа утас руу залгалаа. Хааяа,  Хааяа сэтгэл сэмрэх юм ...гээд л С.Жавхлан дуулж байна. Энэ залуугийн дуу бүр нь чихэнд наалдацтай нэг л өөр байдаг. Анд руугаа залгахаар л энэ дуу явна. Дотор бачуу, стресстэй явахад  энэ дууг сонсохоор нэг зай гарах шиг, далд мэдрэмж төрнө. Тэгээд ч тэр юм уу шалтаг гарвал найз руугаа залгана. Дуу нь сайхан дуу, утсаа авахгүй жоохон удаасай...

_

Хань руугаа залгалаа. ...Намрын сэрүү унасан ч яахав дээ...Насаараа чи минь хажууд байх хойно гээд С.Жавхлан дуулж байна. Миний хөөрхий ханьдаа өдөр бүх хэлмээр байвч амждаггүй хэдэн сайхан үгийг энэ дуу хэлээд байх шиг санагдана. Хань минь надад ч бас сайхан үгсийг энэ дуугаар хэлээд байх шиг. Утсаа авахгүй жоохон удаасай, зурагтаар клипээр үзсэнээс яг ингэж ханийнхаа утас руу нь залгахад л энэ дуу явах нь сайхан байдгийн.

.

Ангийн охин руу /одоо бол бүсгүй л дээ/ залгалаа ...Алсад суугаа ээжий минь, амьсгаа даран алсыг ширтээстэй ...С.Жавхлан. Найзын минь ээж нь саяхан бурхан болцийн зайлуул, тэгээд энэ дуугаар эхийн ачийг хариулахаа умартаж, мөнх юм шиг санаж төөрч будилж яваа нэгэнд өөрийн бие сэтгэлээрээ, хагацал нулимсаар мэдэрсэн ухаарлыг дамжуулдаг байх. Уг нь ажил явдлаас өмнөхөн ...бурхнаас нуусан амраг ч бил үү, нэг тийм дуу тавьчихсан байсан санагдана. Утсаа авахгүй жоохон удаасай, ээжийн тухай сайхан дуу эгшиглээд байна.

 .

Энэ бол одоо цагийн бидний гар утасны серверээс авч болох хамгийн энгийн түгээмэл болсон  үйлчилгээ. Анд минь ч, авааль эхнэр минь ч, ангийн бүсгүй ч тэр С.Жавхлангийн тэр сайхан дуунуудыг надад бас бусдад өөрийн утсаар сонсгосныхоо төлөө өнөөх Мобикомдоо нэгжнээсээ хэдийг “суутгуулж” төлдөг гэдгийг би эхлээд анзаарч мэдээгүй юм. Охин “моби” барина. Би ч бас тэрийг нь нэг хэд хоног барьсан санагдана. Байсхийгээд л Hi Tоne тэгж хямдарлаа, ингэж хөнгөрлөө, энэ кодийг илгээгээд тэр дуугаа татаж аваарай гээд л урилга заллага мессеж тасрахгүй байсан санагдана. Ганц миний бор охинд биш өөрийнхөө тэмүүллээрээ Мобикомыг  хөтлөх гэсэн 2 сая гаран ард түмэнд энэхүү ая дуу татан авах урилга хүрч, тэр хэмжээгээр, дуу татах нэгэндээ илгээх, бэлэглэх гээд л нүсэр сүлжээ хамарсан  бизнес үл үзэгдэх орчинд, асар хурдтай явагдаж байдгийг бид зөвхөн төсөөлж л чадах юм. Эдийн засгийн агуулгаараа хэчнээн мөнгө байх вэ. Одоо хамгийн олон дуугаа хайр гамгүй татуулж, өөрөө ч сайн мэдэлгүй Мобикомын орлого үйлчилгээнд хувь нэмрээ өгсөн С.Жавхлан гавьяат гэхэд 300 сая орчим төгрөгт л ярьж байна.

 .

Хэдэн жилийн өмнө нэг Засгийн газрын үед Ерөнхий сайд нь ч билүү, Шадар сайд нь билүү “толгойлчихсон” өнөөх оюуны өмчийн газрынхантайгаа баг болж аваад Нарантуул зах дээр очсон. Тэгээд том шалгалт явуулж хүний дуулсан дуу, бүтээсэн кино буюу оюуны өмчийг хувилж зарж ашиг олдог байсан нөхдийг буланд шахаж, диск хуурцагийг нь хурааж жалганд хаяж, шатааж бөөн юм болсон. Гэтэл энэ тохиолдолд ганцхан дуучны дууг ашиглаад 300 сая төгрөг олчихоод байгаа Мобикомын “Монгол контент” гэдэг охин компанийг нь нэг удаа 2 сая төгрөгөөр торгож “айлгаж” байсан гэнэ. Хүчтэй, хүчгүйн ангиллаар ингэж л хууль үйлчилдэг нийгэмд амьдарч байна, бид. Одоо л олны анхааралд орж байгаа энэ оюуны өмчийн зарга өчигдөрхөн эхлээгүй бололтой. Анх хэл ам гарсан цагаас нь эхлэн Мобикомынхон энэ заргыг онцгой анхаарч хэдэн жил тойруулж,  бүдгэрүүлж, өөрийнхөө талд ашигтайгаар шийдүүлэхээр нөлөөлөх гэж оролдсоор байгаа талаар өмгөөлөгч нь цөхрөн ярьсан байна лээ. Мөнгөтэй энэ нүсэр компанитай С.Жавхлан тулдаа л нэг юм үзсээр байж энэ хүргэсэн байх. Тэрнээс мань ганц шүлгээ тавиулчихсан бол тэгсгээд ажлын л гарз гээд орхих биз. Ер нь бол энд зарга мөнгө гэхийн цаана Оюуны өмчийн хамгаалалт хуулийн үйлчлэлийг нь эргэн харахгүй бол болохоо байсныг хэлж өгч байна. Хүний оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хулгайлж, хувилж борлуулж ашиг олж болохгүй гэж маш тодорхой хууль байлаа ч нэхэмжлэгч талд үйлчилж чадахгүй байна. Цоорхой ихтэй хуулийг ашиглаж томхон мөнгөтэй Мобиком зэрэг компаниуд үнэтэй хуульч, арбитруудаар өөрийн талд шийдвэр гаргуулж чадаад л байна. Жирийн иргэнд томдсон, том компанийн өмнө жижигдсэн ийм “жул” хуулиудаа эргэн харах болсон юм шиг санагдлаа.

 .

С.Жавхлан олон нийтэд бага жоохон, хөгшин хөвөө гэхгүй хүлээн зөвшөөрөгдсөн олон дуутай, зохиолын дууны салбартаа босоо залуу. Түүний дууг хэлд орсон балчраас таяг тулсан настан ч мэдэж, чихэр хүлхэх шиг аялж байдаг. Телевизээр шууд утсаар дуу захиалдаг дөрвөн оронтой утас яадаг билээ. Ачааллаа даахгүй, халж шатах шахдаг л гэсэн. Тэгэхэд хэдхэн нэгжээр С.Жавхлангийн хэдэн сайхан дууг нэгэндээ илгээх бол хэнд ч үнэтэй, цаг үрсэн ажил биш. Кодыг нь хийгээд Send товчлуур дараад ОК болно. Зөрөөд нэгж унана. Эдийн зэсгийн эргэлтэд орчихсон гэсэн үг. Ийм тодорхой зүйл дээр Мобиком яагаад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй сунжруулаад байгааг гайхах хүн олон байна.

Утсаа битгий аваарай, гоё дуу шүү...гэж хэлэх С.Жавхлангийн фенүүд, Мобикомын хэрэглэгчид “саяараа” байгаа.

 .

Миний ТЭМҮҮЛЭЛ бол шударга нийгэмд амьдрах л байна. Дуучин С.Жавхлан болоод Мобикомын мянга мянган хэрэглэгч ч мөн  адил байх. Энэ тэмүүлэл маань Мобикомыг хөтлөх болтугай.

 .

Таны тэмүүлэл биднийг хөтлөнө-Мобиком. Энэ үг одоо Таны дуртай дуучны дууг хулгайлж, танд зарна-Мобиком гэж хэлэхээр болжээ.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Хаан:
Хэрэглэгч хаан гэдэг биш билүү. Хаа байна тэр хаан гээгч нь бүгд боол ш дээ. жинхэнэ хаан бол өөрийн дугаараа хадгалаад энэ байгаа операторуудыг дуртай цагтаа сольдог MNP Mobility Number Portability боломжийг бүрэн эдэлдэг байх ёстой юм. ийм үйлчилгээ мэдээж манайд яаж байхав. Үхэр царайлсан боолууд л хаа сайгүй харагдах юм.
2013-10-22
zailaaa:
ene javhlan guai uuruu bichchihsen ym bishuu ubuu emee nar l ter duunuudiig ni sonsdog bh
2013-10-21
Mobi salbariin ajiltand:
Chi ajlaa hiigeed gemgui yavj bgaa l bh. gehde chinii ajilj bgaa company shudarga busaar l businessee yavuulsar irsn shde. tiim bolhoor humuusiin duug horih gej oroldoh herggui. oortoo lai huraana shuu.
2013-10-21
Mobi хэрэглэгч:
Би Моби-ийн утсыг 12 жил хэрэглэж байгаа. Сүүлийн үед эдний үйлчилгээ найдваргүй, бас үнэтэй болсон. За энэ ч бас яахав. Хамгийн аймаар нь Мобиком дараа төлбөрт хэрэглэгчдийг луйварддаг болсон. Сарынх нь төлбөр санаанд оромгүй өндөр гарна гээч. Хямгадаад яриад байхад л тооцоолсноос их төлбөр гардаг болсон. Гомдол гаргаад 2222 руу нь залгахаар дуртай-дургүй "Энэ бол манай программын алдаа. Бид төлбөр тооцоог боддоггүй. Автомат програм тооцоог боддог" гэж ичих ч үгүй хариулаад утсаа тасална. Мобикомд гомдож явдаг хэрэглэчид байвал бүгдээрээ нийлээд интернэтээр нэгэн кампанит ажил өрнүүлбэл ямар вэ? Дэмжих хүн байвал энд сэтгэгдэл үлдээгээрэй.
2013-10-21
bayaraa:
hun hun oor oortoo tohirsonoo barina l biz dee hamaagui gehdee joohon undeshereg baih heregtei
2013-10-20
unen shd:
Mobo monopoldohoo bolih heretei. Tiim lag yum bol unee buulga
2013-10-20
7777:
Mobi gej teneg gazar. Bayarhah geed yadsan teneg baagiinuud alga boloo. Chadahgui bol busdiig ni bari ch geh shig.... Yum uzeegui yumnuud tegj erguutdeg yum. Hereglegchid unetei bgaag ni helj bgaa bolohoos hereglej chadahgui bn gej bicheegui bn. Er ni Mobi ilt unetei bgaa zolibon baidlaasaa hagatsaj une hanshaa buulgah l heregtei sh dee.... tiim mundag yum bol.
2013-10-20
gaihna:
mobi sain shde ene jil lav zunduu hungulult ugch bsan
2013-10-20
Hemnelt:
Hi yaduugaa medehgui teneg garuud mobigooo barig l dee
2013-10-19
Irgen bat:
Ene mobig ustgah heregtei
2013-10-19
9999:
medrel ymnudd barij chadhgvi bol bolino bbizdee vntei gdl baroad bdg busad operatruud ni vnenedre taarsan teneg vilchilgee muu suljeetei tegsnees vneee tuluud suljee saitai chanrtai vilchilgeeg songson der
2013-10-19
ZOCHIN:
Таны дуртай дуучны дууг хулгайлж, танд зарна----Мобиком ....unen heljee..Моби бол шулаач ш дээ. Сүлжээндээ 75 төгрөг, бусад сүлжээнд 100 төгрөг. бусад нь тийм биш
2013-10-19
zochin:
Mobi g dampuuruuli
2013-10-19
Bayar:
Zah zeeld shudarga Ursuld!!!
2013-10-19
sorjinhangal:
MOBI ZUGER SH DE YINDAA BUHIMDDAG BNAA HUMUUSEE
2013-10-19
saihnaa:
Mobicom shig mongolchuudiig shulj bga utasnii kompani mongold btugai delxiin ali ch uls orond bhgui mobi dampuurwal olon xun bayarlah bx baliar gadnii companuud
2013-10-18
saihnaa:
Mobicom shig mongolchuudiig shulj bga utasnii kompani mongold btugai delxiin ali ch uls orond bhgui mobi dampuurwal olon xun bayarlah bx baliar gadnii companuud
2013-10-18
tgttgt:
Manaihan oor boljee hodoo hot mobi unitel man an geed l bid bie bienee hezee oilgoj mongol gesen neren dor negdeh bol
2013-10-18
enxee:
mobi shulaach bishee unee buulgah geheer shudarga ursulduunii zohitsuulah gazraas zuvshuurduggui yum. ta nar asuugaad uzeerei. buulgah bolomj bgaa
2013-10-18
hulguu.:
ta nar chin yatsan hvmvvs we? ter n mundag ene n mundag gej bicheegcvi baihad hyamdiig n bari ene ter geed negniigee hemleed baih yum. ene setgvvlch chin oyuniii umchiin hulgain talaar bicheed baihad yumnii uchir ololgvi neg negrvvgee dairaad baih yum. gants jawhlan ch bish olon duuchidiin duug hulgailj baigaa mobi com bolimoor yum daa.
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
bi bnoo:
mo bi uneheer tom surhii kompani yum bol yagaad unee buulgdaggui yum bol arai denduu busad ni iim bish shd baliar shulaachid
2013-10-18
Салбарын ажилтан:
Үнийн хувьд бол хүмүүс дурандаа л Моби барьдаг. Цаана нь 3 сонголт байгаа
2013-10-18
Салбарын ажилтан:
Мобиком руу яагаад ингэж аймр дайраад байдаг болчвоо. Бүх операторууд ринг бак тоныг аяаар тоглуулдаг үйлчилгээтэй, бүгд яг адилхан эрхзүйн орчинд ажиллаж байгаа шд
2013-10-18
chinzo:
9911 ee mobigomt tolson mongo gadagshaa ursdagiig medhuu
2013-10-18
9911:
Mobicomiig tulj diilehgui bol skytel barildaa.
2013-10-18