Бодлогын бохирдол-2
2013-10-16

Улс төрийн намууд сонгуульд хандив өргөгсдөд ач санах буюу санхүүжүүлэгч нэгэндээ хариу барьж төрийн албан тушаалыг бэлэглэл болгож, үүнийг дагаад чадалгүй мэдлэггүй олон улстөрч бизнесмэн төрийн уураг тархийг болон эргэлдэх цусыг нь бохирдуулж байгаа талаар цухас бодлоо түрүүнд хуваалцсан. Энэ удаа улс төрийн намуудын төрийг бохирдуулж ирсэн дараагийн нэг хувилбарын талаар товч өгүүлье.

 5

Оршилд

Сүүлийн таван жилд буюу 2009-2013 онуудад улсын төсвөөс нийтдээ 3.2 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад зарцуулжээ. Энэ нь “Чингис бонд”-ын хөрөнгөөс хоёр дахин их мөнгийг төсвөөс бүтээн байгуулалтад зарцуулсан  гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

6

Ховд аймаг сүүлийн  таван жилд 150  гаруй, Хөвсгөлд 143 тэрбум  төгрөгийг тус  тус  төсөвт суулгасан байна. Орон нутгийн бүтээн байгуулалтад зориулж төсвөөс  хуваарилдаг мөнгө үр дүнгүй болдог нэгэн жишиг ёс болох дөхөөд байна.

6

Жишээ, Ховд аймгийн Жаргалант сумын дулааны цахилгаан станц барьсан боловч технологийн шаардлага хангаагүй, Салхин сэнс төсөл таван аймагт хэрэгжсэн ч чанарын  шаардлага хангахгүй байснаас дахин 20 тэрбум төгрөг зарцуулсан, Увс аймагт ашиглалтад орсон Дулааны цахилгаан станц хэрэглэгчгүй болсон,  тус аймгийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, наадмын талбай байгуулах ажил 2010 онд эхэлсэн ч босоогүй зэрэг үр ашиггүй хөрөнгө оруулалтыг түүвэрлэн  хэлэхдээ Ерөнхий сайдын шүлс хатаж хоолой нь цахиртаж байна. Зам бол арай дэндэнэ гэдэг болоод байгаа. Нийслэлд 22-ын товчооны замыг  борооны улиралд чанаргүй барьснаас жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, энэ жил нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зарцуулсан, 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж эхлээд дөрвөн жил болж байгаа ч өнөөдрийг  хүртэл  дуусаагүй, дахин хөрөнгө оруулалт нэхэж байгаа гэнэ.

 6

Тендер “төрүүлэх”-ийн учир

Улс төрийн намууд хандивлагчид болон хамаатан сүлбээтнүүдээ төсвийн мөнгөөр тэтгэсээр байна. Түүхэн уламжлалаас нь товч дурдья.

Жалга довны депутатуудаас улбаатай нэг гаж хийрхэл Их хурлын гишүүдийн дунд байлаа. Дахин сонгогдохын тулд тойрог сумандаа төсвийн хөрөнгөөр “нэг юм” хийж амлалтаа хаах гэсэн “зүтгэл”. Шууд утгаараа бол тойрогтоо эргээд очих нүүртэй болохын тулд аймаг сумандаа хөрөнгө оруулах өрсөлдөөн. Төсөв батлах дөхөөд ирэхээр гишүүдийн дунд бөөн наймаа тохироо. Наад өнгөндөө элгэмсэг нутгархуу харагдах энэ наймаа талцаа нь цаад талдаа төсвийн хөрөнгийг гарын салаагаар урсгах өрсөлдөөн болдог.

6

Чи манай тэр сумын цэцэрлэгийн барилгын хөрөнгийг дэмжчих, би танай   сургуулийн шал солих мөнгийн дэмжиж “кнопдоё” гэх маягийн жижиг тохиролцоо амны зугаа шиг яригдана. Энэ нь хууль тогтоож, төсөв баталдаг дээд байгууллагын танхимд явж байдаг болохоор ажил болох нь баараггүй. 3000 хүнтэй нэг суманд арай л цахилгаан станц барина гэхгүй. Нэг сургуулийн дээвэр гэхэд нэг хоёр жил тойроод л дахин засагдахаар мөнгө нэхнэ. Гишүүд жил бүр болдог энэ үрэлгэн харалган ажлаа арай боловсронгүй болгож үзсэн. Төсөвт тойргийн мөнгө суулгана гэдэг төвөгтэй асуудлыг шийдэж шууд л төсвөөс нэг гишүүнд  тойрогтоо 10 сая төгрөг авдаг больё гэж нэг нь ухаантай санал гаргахад бүгд ёстой зөв гээд  зэрэг “кнопдоод” баталсан. Энэ нь тойрог суманд нь юм хийж гавихгүй мөнгө тул нэмсээр 500 зуун сая, тэрбум, одоо хэд болоод, цаашаа хэд болохыг бид таашгүй.

6

Өөрөө аваад идчихээгүй нутаг орондоо юм хийдэг гэдэг утгаар нь олон нийт үүнийг нь дуугүй харсгээд өнгөрсөн. Энэ мөнгөөрөө чухам юу хийгээд сум орны амьдрал ахуй, орчин яаж дэвжээд байгаа нь тийм сүрхий харагдахгүй байгаа. Харин ч хөдөөнөөс хот руу нүүдэллэн ирэгсэд жил бүр нэмэгдсээр. Тойргийн мөнгийг тойрсон асуудалд гайхшруулдаг нэг зүйл байх. 500 мянган сонгогчийг төлөөлсөн хотын гишүүн ч, аймагтаа 40 мянган хүнтэй хөдөөний гишүүн ч адилхан л мөнгө аваад өөрийн тойргийн ард түмний амьдралыг сайжруулахад зориулна гэж ярина. Энэ бол өнөөх улс төрийн намуудын төсвийн мөнгөөр улс төр хийдэг олон арга зальных нь нэг, хөгийн жижиг хувилбар.

5

Үүний дараа улс төрийн намууд “тендер” гэсэн төрөлжсөн санхүүжилтийн суваг нээсэн. Үүнийг хэнд яаж өгөх, хэн хэнд зориулж ямар ямар тендер зарлах масштабыг эрх баригч намын дээд түвшинд ярилцаж төсөвт суулгаж өгөх бөгөөд үүнийг гардан хуваарилагч, гүйцэтгэгчид нь улс төрийн томилгоогоор гэх тодотголтой очсон төрийн нарийн бичгүүд, дэд сайдууд байдаг. Өнгөрсөн 20 жилд төрөөс төрсөн тэрбумтнуудын бүхэл бүтэн давхарга үүссэн бөгөөд эдгээр баячуудын дотор нам бус ба улс төрийн сүлбээ холбоогүй нэг ч хүн байхгүй гэдгийг ам бардам хэлэх байна.

 6

Тендерийг дэвэргэхийн цаана улсын хөгжил уруудаж байгаа нь

Тендерийн сувагт хөвөгч болохын тулд улс төрийн нам түүний нөлөөлөл, хэлхээ холбоо заавал хэрэгтэй. Үүнийг бас дунд тушаалтан мэргэжилтнүүд зүгээр хараад суухгүй өөр өөрийн хувийг нэмж тоншихдоо гаршсан. Эзэндээ ирэх замдаа авилга болоод идэж уухад танагдсаар 10-20 хувь нь яамандаа үлдсэн тендерийг авсан хүн нь намдаа бас жаахан хувиа өгнө. Бас өөрийгөө бодохгүй бол болохгүй. Ингээд хамгийн өндөр өртөг чанартай материал, гүйцэтгэлээр тооцож төсвөөс авсан мөнгөнийхөө дөч хүрэхгүй хувийг зарцуулж хамгийн муу хямд материал, чанаргүй ажил гүйцэтгэлээр улсын ажил, төрийн захиалга нугарч байдаг. Үүнийг 22-ийн товчоо, Дарь эхийн замууд бэлхнээ тольдон харуулна.

5

Монгол минь хөгжихгүй байна, яагаад гэж шогширдог хүмүүст өгөх нэг хариулт бол энэ. Улс төрийн намууд төрийг бохирдуулж бохир аргаар санхүүжиж байхад улс орон хөгжих тухай ярих нь цаасан шувууны үлгэрийн дараагийн ангийг зохиохтой адил юм. Гутранги үзэлтэйдээ бус, намыг төрөөс жинхэнэ утгаар нь салгаж, бодлогын бохирдлоос салаагүй байхад хөгжил ярих нь өрөөсгөл болоод байна.

6

Тендерийн гадна торойтол үлдэж байгаа олон компани ажил хийж, гүйцэтгэж чадахгүйдээ бус нам дагаагүй, улс төрийн татаасгүй болохоороо л бор зүрхээрээ мөнчийж яваа юм.

5

Улс төрийн намуудын санхүүжилт ил тод басхүү олон нийтийн хяналттай болж зөв жишгээр яваад эхэлбэл төсвийн хөрөнгийг зайрмаг шиг долоож, тойруулан  шүлстдэг байдал алсдаа цэгцрэх магадлалтай. Ганц төсөв залгих ч бус төрийг эрүүл саруул, залгамж чанартай байлгахын тулд улс төрийн намуудын төрөөс мөнгө тоншдог хошууг “точилдох” хэрэгтэй. Үүнийг хууль батлах түүнийгээ нэг мөр мөрдүүлэх замаар л шийдэх юм.

 5

Төгсгөлд

Олон зүйл нуршилгүй, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Бүтээн байгуулалтын цаг” дээрээ хэлсэн үгнээс иш татья.

5

Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга одоо 4.5 тэрбум төгрөг, 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Завхан аймгийн Хөг­жимт жүжгийн театрын ба­рилга 10 тэрбум төгрөг зарцуулж байж ашиглалтад орох болж байгаа. Нэг аймгийн гурван суманд баригдах 200 хүний суудалтай Соёлын төвийн барил­гын төсөвт өртөг нь 1.1 тэрбум, 1.5 тэрбум, 3 тэрбум гэж гурван өөр дүнгээр гарч байна. 50 сургууль барих мөнгөөр таван сургууль барихаар болоод байна.

5

Сургууль цэцэрлэгийн барилгууд нэгдсэн нэг зурагтай болсноор 2014 онд баригдахаар төлөвлөгдөж буй 280 гаруй барилга байгууламжийн зураг төслийг хийхэд зарцуулагдах 18.7 тэрбум төгрөгнөөс дөнгөж 5.4 тэрбумыг зарцуулна. Ингэснээр зөвхөн зураг төсөл хийх хөрөнгийг 13 тэрбумаар хэмнэх боломж байна...

5

Хөдөлмөрлөж мөнгө хийдэг, баялаг бүтээдэг хүний гарт атгуулбал энэ улс орныг босгочихоор их мөнгө намын нөхдийн халаас руу тендер нэрээр сул орж, доороо бэлэн мөнгөний зоорьтой Хауз үл хөдлөх хөрөнгө болсоор байна. Төрөө саадаг намуудыг “хумих” хуулийг хурдан батлах хэрэгтэй юм. Улс төрийн намуудын тухай хууль гэж учир жанцан ихтэй нэг хууль удахгүй хэлэлцэгдэнэ. Эндээс л төрийн толгойд манантсан бодлогын бохирдолд орой гарч шингэрч эхлэх магадлалтай.

 5

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
дэмжигч:
Ер нь хамгийн зөвийг бичсэн байна. одоо ч үнэн юм гэж байхгүй болоо шив. 2 сая тэгээд тийм их зээл, баялаг хаагуур ороод алга болчвоо. үнэхээр сэтгэл зовоод байж байна. улс бэлэн мөнгө байхгүй. банкны завхарсан хүнд суртал бас нөлөөлнө. жирийн иргэд зовж байхад, төрийн өндөр албан тушаалтнууд нэг, нэгээрээ хээл хахууль авч, өгч байгаад адагт АТГ дээр дуудагдах болов. Хэдэн тэр бумаар нь идэж байна. Харин борчууд зах дээр наймаа хийж амьдарч байхад зарим нэг нь хэдэн тэр бумаар нь мөнгөө бэлнээр гэртээ ч юмуу хаа нэгтээ хадаглаж тэрэндээ хүрч чадахгүй гаднаас харж шүлсээ асгаруулан байж байна. Одоо Монголчууд бид ирээдүйг харж амьдархаас айж айдаст автаж эхэллээ. Амиа хорлох, хар тамхинд орох, хүн хүнээ хэрцгийгээр хороох болов. Энэ бүхэн явж явж увайгүй төрийн бодлого нь ард иргэдэд нь хүрч чадахгүй нь тодорхой болоод байна. тэхээр яах вэ гэдэг аймар том асуудал гарч ирнээ дээ. бид өнөөдрийн өлсөглөн ходоодоор сэтгэдэг цаг ирчлээ. Энэ байдал цаашилж хамгийн аюултай маасыг хамарсан бухимдал үүсэх нь тодорхой боллоо. За за яриад байвал зөндөө л юм байна. Баярхүү чи сайн нийтэлж байна. Харин бие бодохгүй бол цаадуул чинь сэтгүүлч нарт үнэн дургүй шүүд. цааш нь бичээд байдаа.
2013-10-16
Зочин:
Маш зөв зүйтэй сэдэв хөндсөн байна. Тендер шалгаруулалтыг сайн шалгах хэрэгтэй байгаа юм.
2013-10-16
Жанчив :
Манай улсад гүйцэтгэх засаглал мэрэгжлийн бус сайд дагаж мэрэгжилтэнгүүд солигддогоос зарлагдсан тендерийн гүйцэтгэлийн технологийн сахилга, ажлын явцийг шалгаж үр дүнг сар улирал жилээр дүгнэхгүй холбогдох дээд байгуулага асуухгүйгээс зураг төслийн авторын хяналт байхгүйгээс болдог гэж үздэг. Саяхан манай улсад Япон улс гүүр барих эхний шатыг технологийн дагуу архитекторын шийдлийг бүрэн мөрдөж дуусгаад төр засгийн өндөр тушаалын хүмүүсэд горимийн дагуу ажилласанаа танилцуулж байтал Манай нэгэн өндөр албан тушаалтан сонгуулийн өмнө гүүрээ ашиглалтанд өгчихгүй юу гэсэн санал тавихад Та техникийн боловсролгүй юмаа даа бид хамгийн нарийн технологи мөрдөж түүнийгээ хэрэгжүүлээд Танд танилцуулж байхад Та түүнийгээ зөрчөөд чанаргүй зүйл хийгээ ч гэж байх юм гэсэн гэдэг. Гэтэл гүүрийн баталгаа 100 жил гэсэн. Хөгжил цэцэглэлийг байгуулж буй бүтээн байгуулалт ямар үнээр ямар хугацаат байхыг тооцож харьцуулан үзэх боломж хажууд байгаа даа Дарга нараа
2013-10-16
Zochin:
Zow zuitei uym bichsen b.na
2013-10-16
зочин:
Баярхүү шиг өөрөөсөө бусдыг ад үздэг. үгүйсгэдэг, юм бүрийг хараар будаж, зөвхөн ардчилсан намыг магтан дуулдаг хүн байдаг юм уу. Хүний санаанд орохгүй худлаа гүтгэхийг нь яанаа. Тендэрээ ажил гүйцэтгэгчийг шалгаруулдаггүй байлаа гэхэд өөр ямар арга байна. Ямар ч байсан нэг өрсөлдөөн байх ёстой. тэрийгээ зөв л дүгнэдэг, ажлаа сайн хүлээж авдаг л байх ёстой биз дээ. Тэгээд чбарилга байгууламж янз бүрийн өртөгтөө болоод байгааг ЕС-ын хийсэн уулзалтын үеэр хүмүүс ЕС-аас илүү үндэслэлтэй тайлбарлаад баййна билээ шүү дээ.
2013-10-16
иргэн:
Энэ Баярхүү сэтгүүлч шиг зөв сэтгэж , дүгнэж чаддаг ядаж цөөн хэдхэн ч болтугай улс төрч , сайд дарга нар байдагсан бол Монгол улсыг хөгжүүлж чадахсан даа. Туйлын үнэнийг бичсэнд чинь Баярхүүд талархаж байна.
2013-10-16