Байсхийгээд л гадаадын томоохон арга хэмжээнүүдэд урилгатай, урилгагүй очиж, замын зардал, буух буудалд багагүй хэмжээний зарлага гаргадаг яам бол Ч.Номин сайдын толгойлдог Соёлын яам. Монголын урлаг соёлын салбар 20 гаруй жилийн дараа бодлого тодорхойлох яамтай болсон ч үндсэн үүргээ умартсан, үр ашиггүй зарлага гаргадаг нь яам болон хувирсан гэх шүүмжлэлийн бай болсоор өнөөдрийг хүрсэн.
Хамгийн сүүлд гэхэд л тус яам нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 хүн рүү нэг удаагийн тэтгэмж урамшуулан нэрээр тус бүр 12.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Соёлын яамны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт мэдээлснээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан А/169 тогтоолоор дэмжлэг, мөнгөн тусламжийг 12 хүмүүст үзүүлж, яамны данснаас 225 сая төгрөг зарлагадсан байна. Чухам ямар хүмүүсийг, яагаад ингэж шагнан урамшуулсан талаар мэдээлэл хавсаргаагүй буюу, нууц байна. Иймээс төсвийн хөрөнгийг ямар хүмүүст урамшуулал, тэтгэмж нэрээр олгосон анхаарал татаж байна.
П.ГОО
Уншиж байна |