Хувь хүмүүсийн гар дээр үлдсэн, Сандро Боттичеллигийн сүүлчийн хөргүүдийн нэг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 92.2 сая ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдаа зохион байгуулсан газрын мэдэгдсэнээр 15 дугаар зууны үеийн "Дугуй зураг барьсан залуу эр" зураг нь Сэргэн мандалтын үеийн зураачийн урьд хожид дуудлага худалдаагаар зарагдаж байсан зургуудаас хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн бөгөөд Sotheby's дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэ цэнтэй эртний урлаачдын бүтээл болжээ.
Энэ зургийг 1470-аад оны сүүл эсвэл 1480-аад оны эхээр зурсан гэж үздэг. Эх сурвалжийн мэдээлснээр, өмнөх эзэн нь энэ зургийг өнөөгийн ханшаар 1.3 сая ам.доллараар авч байжээ. Зурагт үл таних залуу хүү, гартаа дугуй зураг барьснаар дүрслэгдсэн байна. Түүний гарт байх дугуй зураг дээр XIV зууны үеийн Сиений зураач Бартоломео Булгаринигийн бичил хөрөг дүрслэгджээ.
"Энэ бол Боттичеллигийн агуу бүтээл төдийгүй хувийн өмчид байгаа, Сэргэн мандалтын үеийн шилдэг зургуудын нэг" хэмээн Sotheby's дуудлага худалдааны газрын төлөөлөгч Кристофер Эпостл өгүүсэн байна. Зургийг анхлан 80 сая ам.доллараас эхлэн дуудсан бөгөөд ийнхүү 92 саяд хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |