Эрсдэлээр дүүрэн улсын төсөв
2013-11-11

Төсвийн хуулиар УИХ арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оны төсвийн төслийг батлах ёстой. Гэтэл дөнгөж хоёр дахь хэлэцүүлэг дээрээ гацчихаад байна. Ахиад хоёр хэлэцүүлэг хийж гэмээн батлах ёстой. Намын бүлгүүд шинэ долоо хоног дөнгөж эхлэнгүүт гацаанаас гарахаар хуралдаж байна. Хуралдаануудын тоймыг харж байхад манай хэд аанай л үг хэлээ ололцдоггүй. Аргагүй л дээ. Гишүүн бүр өөрийнхөө тойрогт жаахан ахиу хөрөнгө оруулчих санаатай тэртэй тэргүй хомсхон улсын халаасыг тэмтэрч байгаа юм чинь. Улсын өр талийсан, орвол зохих орлого тасалдсан, хөрөнгө оруулатын дийлэнх нь үр ашгаар маруухан, хөгжлийн холын стратегийг хангах учиртай бүтээн байгулалтууд цаасан дээр төдий байхад хэрүүл дэгдэхгүй ч гээд яах билээ.

6

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хоёр намын бүлэг тохиролцсон юм байх гэсэн чинь чуулганы хуралдаанаас харж байх нь ээ үгүй юм аа. Ядаж байхад төрийн гурван өндөрлөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр буруу тийшээ хараад суучихлаа. Эвлэрүүлэх гэж УИХ-ын дарга нь ил далд яриа өрнүүлж байгаа нь тэр бүрий амжилтад хүрэхгүй л байна. Ерөнхий сайд Хятадын талтай, Ерөнхийлөгч хойшоо чигтэй төмөр замын гарцыг айлчлалуудаараа сонирхон хөндсөн нь хэргийн учиг эхэлнэ. Угаасаа төмөр зам сүүлийн зургаан жилийн турш хоёр намын хэрүүлийн алим байсаар шийдэгдэлгүй өнөөг хүрлээ. Нэг намын гал тогоонд байгаа улстөрчдийг хоёр талцуулдаг боллоо. Өргөн нарийн цариг гэсэн энгийн асуудал мэт харагдавч Орос өргөн, Хятад нарийн царигтайгаас шалтгаалан ийм талцаан бий болчихоод байгаа юм. Энгийн хүнд ч гэсэн ойлгогдохоор төмөр замын хоёр гарцыг амархаан шийдчихэж болмоор гэтэл хуваагдчихаад үзэж тарж байна. Хятад руу нарийнийг нь тавиад хилийн боомт дээрээ зөөж буулган нэг чингэлэг тутмаас 3 доллар алдаад байхааргүй шийдэж болно оо доо. Гэтэл үгүй юм аа. Эцэстээ Япон орчин үеийн чанар стандартанд нийцсэн зөөж буулгах зам бэлэглэе гэж амлаад хэрүүл намжиж байх шиг байна. Улсын ажил нэг иймэрхүү л явдаг болж. Зөөж буулгах 3 доллароос овоохон ашиг олчихьё гэж сэтгэж суусан бизнесмен улстөрчдийн багт энэ нь томхон цохилт өгөөд байгаа. Эрдэнэтээс дөрөв дахин том Оюутолгой, бүс нутагтаа тэргүүлэхүйц нөөцтэй Тавантолгойн эрдэнэсийг зөөхөд чингэлэг тутмаас  гурван долларын ашиг олно гэдэг хорхой хүрмээр их ашиг. Тиймдээ ч тэдний хариу үйлдэл нь ямар байх бол гэдэг дараагийн өдрүүдийн гол сэдэв болох байх шүү.

5

Улсын төсвийн хэлэцүүлэгт гай болж байгаа олон асуудал байна. Засгийн газар нэгэнт эхэлсэн ажлаа гүйцээхэд хөрөнгө оруулалт зайлшгүй гэж үзэж буйгаа илэрхийлэхэд сөргүүлээд МАН улсын ДНБ-ний өрийг 60 хувьд хүргэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Хэн нь буулт хийх вэ гэдгээс төсвийн хэлэлцүүлгийн гацаа арилах эсэх нь шалтгаална. Дээр нь валютын ханшийн хэлбэлзэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, улирлаас шалтгаалсан эдийн засгийн хэт халалтын таагүй мэдээлэл төсвийн хэлэлцүүлэгт улс төржилтийн ааг амьсгааг нэмэхээс өөр аргагүй болоод байгаа нь хэл амаа ололцоход хүндхэн байх болов уу гэсэн таамгийг төрүүлж байна. Төсөв батлагдахгүй удахад хүртэл тэртэй тэргүй ямагт доод үзүүлэлт зааж байгаа эдийн засгийн үзүүлэлтүүд улам л түгшүүр төрүүлнэ.

5

Хуулийн хугацаагаар төсөв батлагдах хугацаа ердөө тавхан хоногоор тоологдож байгаа нь ирэх жилийн төсөв хоёр намын халаасан доторхи найраагаар шийдэгдчих вий гэсэн эмзэглэлийг төрүүлж байна. Ямар тохироог эд хийх бол гэдэг хардлага ч нийгэмд хүчтэй өрнөх болно. Сөрөг хүчин бол сөрөг хүчин л байдаг. Томоохон эрх ашгаа санал болгоно. Үгүй бол бид гацаана гэсэн ил цагаан МАН-ы гишүүдийн мэдэгдэл үүнийг гэрчилнэ. Эцсийн бүлэгт Засгийн газраар барьцаалж ч мэднэ. Үйл явдлын өрнөл яах вэ гол нь Монгол улс хожиж гарахсан.

5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
gggttr:
mongol ulsiig maani samarch guiclee
2013-11-12
qwertyuiop:
лицензний наймаачин хятад нөхд v vдийн гар хөл болсон, хөшөөтийг хууль бусаар авсан “монэко” компаний захирлаар ажиллаж байгаад хөөгдсөн, одоо төв аймгийн баянжаргалан сумын нутагт орших хөмөөлт, баянжаргалангийн шатдаг занарын- 4.5 тэрбум тонны, х vрэн н v vрсний 2.0 тэрбум тонны нөөцтэй ордуудын лицензийг хууль бусаар эзэмшиж байгаа “коммонмакс” компаний захирал өвөр монгол нацагдорж гэгч хулгайч этгээдийг шалгах хэрэгтэй. оргон зайлдаг авьяастай гар даа.
2013-11-11
hongoroo:
balai garuud tarval taarna
2013-11-11
bubunya:
ineedtei garuud neg negendee buruu uguud ungurch suraagui bish de yamr
2013-11-11