Хэтэрхий мэргэн жараахай шиг байхыг хүсээгүй шүү, бид
2013-11-08

Бонд сайхаан... Мөнгө босгож байгаа юм чинь дэмжихээс яахав. Чингис, Самурай гэхчлэнгээр явж өгч байна өө. Ашиглаж чадаагүй болохоор бөөн асуудал араасаа дагууллаа. Эдийн засгийн халалт байсаар байхад энэ бондод халуурах маань юу л бол доо. Засаг яахав татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог “нөхөр”. Гэтэл Улаанбаатар хотын захиргаа ийм бонд гаргадаг байна ш дээ. Тэгээд мануус төлөх юм байх. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын бонд гаргах талаар хэлэлцсэн. Тэгээд батлагдвал ирэх жилээс зах зээл дээр гарна. Чингис бонд яалаа... Самурайг нихончууд авч хэлэлцэхгүй байна. Тэгэхэр энэ бондыг хэн нь ямар эх үүсвэрээр баталгаа гаргах болж байна. Баатар дарга Ерөнхий сайдын алдааг давтах нь тодорхой.

.

УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах үүрэг хүлээсэн юм. Энэхүү даалгаврыг Шинэчлэлийн Засгийн газар амжилттай гүйцэтгэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд “Чингис” бондыг арилжаалсан. Хэдийгээр анхандаа эрсдлийг сайн тооцоолсон хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар энэхүү тооцоолол амьдралаас дэндүү хол зөрөөд явчихсан.

:

Хөрөнгө оруулах томоохон төсөл хөтөлбөр нь боловсруулагдаагүй, тооцоо судалгаа, зураг төсөл нь бэлэн болоогүй, түүнчлэн, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулах боломжгүй өвлийн улиралд Засгийн газрын бондыг арилжаалсан нь алдаатай шийдвэр болсон. Ингээд өнөөг хүртэл хугацаанд бондын эх үүсвэрийг огт ашиглаагүй байхад бондын хүүгийн төлбөрт 50 орчим тэрбум төгрөгийг төлөхөөр болж байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлсэн байх юм. Засгийн газар эдийн засгийн тооцоо судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болсон төсөл хөтөлбөртөө тохирсон хэмжээний бондыг үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах боломжтой байсныг анхаарч үзээгүйг үүнээс харж болно.

.

Монголын эдийн засаг улирлын шинж чанартай. Өвөл нь зардал өсч, урин дулаанд хямдарна. Эдийн засгийн савлагаанд хамгийн их нөлөө үзүүлсэн нь Чингис бонд шүү дээ. “Чингис” бондын хүүгийн төлбөрт өнөөдрийн байдлаар 37.7 сая ам.доллар буюу 54.4 тэрбум төгрөг төлсөн бөгөөд үндсэн өрийг 2018, 2022 онд буцаан төлнө. Дээрээс нь Баатар ахын санаачилсан хотын бондыг нэмбэл мануус ойрдоо өөдөө гарахгүй нь.

:

Засгийн бодлого унаад байгаагийн гол утга нь эдийн засгийн эрүүл бодлого явуулахгүй байгаатай шууд холбоотой. Төр эрүүл тунгалаг байхын утга хэмээхийн учир улам бүр булингартаж байна. Нээлттэй төр гэж бүхнийг уриалах хэрнээ тунгалаг байхын эсрэг бүхнийг хийж байна.

.

Иргэдээс санал авч байна. Ёс төдий шүү. Шийдвэр, хууль дүрмэнд нь тусгагдаж байгаа нь даанч алга. Бондын талаар хэчнээн ярив. Туссан нь хаа байна. Ингээд Ард түмэн нь хэтэрхий мэргэн жараахай юм шиг, төр та эсрэг дүр нь юм шиг байхыг бид хүсээгүй юм шүү.

. Н.Бадамжав  
Shuud.mn
Сонин хачин
gartcaagui:
mongolchuud bugd ezgui arald uriin shorondoo ortcgoooo
2013-11-09
chuluun:
yamar ch toocoogui sudalgaagui bond gargaj daaj davashgui orond orj baih shivdee mongol. ene bol ediin zasag, sankhyygiin tsever soliorol
2013-11-09
zochin:
ene setgegdel bichij bgaa humuus albaar ingeed bdag yumuu? mash muuhai doromjilson ymarch bolovsrolgui humuus bna,boliochee
2013-11-08
irgen:
meren jaraahai chin saihanbileg biz dee
2013-11-08
харах өнцөг:
энд буруу өнцгөөс харж бухимдаад яахав зөв л санаа бичсэн байна өмнөх алдааг бүү давтаасай гэсэн байна төлөлтийг мэдээж улаанбаатарчууд нуруундаа үүрнэ биз дээ бонд гаргахдаа эргэн төлөгдөх боломжтой гаргаарай гэж сануулж байна ш дэ түүнээс цэцэг мод ус зайлуулачгүй явган хүний замгүй хагас дутуу замд бүү нялаарай гэх гээд байна зөв л бичсэн байна эхлээд сайн анхаарч унш
2013-11-08
utaanbaaatar ayulgui hot mun uu:
mongol tv-geer uchigder ulaanbaatar ayulgui hot mun uu gesen yariltslaga bolj humuust 1-iig bodogduulahaar uil yavdal bolsoniig bat uul darga ta anhaarldaa avna uu.
2013-11-08
wrgw:
yer ni gadaad ulsuudad hot bond gargadag jijig baidag yum bolov uu, gargadag yum bol herhen sanhuujdeg geh metchilen buren guitsed yum bichij suraachee.
2013-11-08
hotiin zaluu:
chi harin heterhii mergen teneg jaraahai um bishuu . . . hotiin udirdlag mash sain ajillaj baina . . . ehleed umnii sain taliig ni olj harj baigaach erguu min . . . niislel hot ungursun gantshan jild yamar bolov eniig ehleed har . . . buhel buten 20 jiliin tursh u ch buteehgui nuraadag gazriig ni zardag darga nar baisan enhbold badamjunai munhbayar batbayar naraas odoo yal asuuh tsag biolson
2013-11-08
зочин:
chi bitgii tenegt... хот маань сайхан л болж байна ш дээ, хэзээ байтлаа улаанбаатар ийт байсан юм бэ, урд нь дарга нар нь хуваагаад иддэг байсан биздээ, мөнхбаяр гэж нөхөр одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгаа газрыг хятадуудад зарчихсан л байсан энхболд гэж хулгайч нь хотын хамаг л өөдтэй гэсэн газар болгоныг зараад идчихсэн биздээ, тэд нар юу хийсэн юм бэ хэл дээ,,,
2013-11-08