Урт цагааныг урт наслуулах учир шалтгаанууд
2013-10-31

Улаанбаатар хот хэдийгээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа боловч тэртээ жилийнх шиг “Азийн цагаан дагина” нэрээрээ дуурсагдах нь улам л хумигдсаар байна. Хөгжилтэй орнууд шилэн барилга, шигүү хот төлөвлөлтөөсөө нэгэнт татгалзаад эхэлчихсэн билээ.  Гэтэл манай улсад дэлхий нийтээр хориглож,  татгалзаад байгаа  шилэн барилгуудыг өдрөөс өдөрт нэмсээр, шигүү хот төлөвлөлтөө хийсээр байгаа билээ. Хотын төвийн аль өөдтэй өнгөтэй хэсгийг авсан эрх мэдэлтнүүд сүүлийн үед хамгийн аюулгүй, хамгийн  чанартай нэгэн барилгыг нураахаар ил далд лобби хийж эхэлсэн билээ. Нэгэн цагт Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гэж хэлүүлэхэд нэмэр тусаа өгч байсан  ард түмнээс өгсөн “Уртцагаан” хэмээх нэрээрээ өдгөө хүртэл оршин байгаа  нийслэлийн төдийгүй Монголын хувьд хамгийн сүүлчийн ахуйн үйлчилгээний  төв болох Уртцагааныг нурааж болохгүй  шалтгаануудыг хүргэе.

5

1962 онд тухайн үеийн үйлдвэрлэл хоршоологчдын хөрөнгөөр  улсаас нэг ч төгрөг, нэг ч хадаас оруулалгүйгээр хотын төвд өнгө зүсээ нэмсэн барилга бол өнөөгийн Урт цагаан.  Манай улсын тэргүүлэх архитектурч Б.Дамбийнямын зураг төслөөр, гар урчууд, артелийн ажилчид, уран дархчуулын хөрөнгөөр  сүндэрлэн босч, хятад барилгачдын ур ухааныг шингээснээрээ өнөө хэр чанар, чансаагаа хадгалсаар байгаа билээ. 1972  онд буюу ашиглалтанд орсноосоо хойш 10 гаруй жилийн дотор Уртцагааны урчуудын авъяас чадвар ард түмэнд төдийгүй нам, төрийн хэмжээнд үнэлэгдэж эхэлжээ. Монголын гэсэн бүхий л нарийн нандин хийцтэй бүтээгдэхүүнийг Уртцагаанд үйлдвэрлэдэг болжээ. Тэр ч байтугай Улстөрийн товчооны гишүүд,  сайд, дарга нарт үйлчилдэг Тусгай үйлчилгээний тасаг нээгдэж, тэдний захиалсан хувцас, гутлыг урладаг болов. Бира мастераар ахлуулсан  олон ч  хувцас, гутлыг Уртцагааны гуталчид, оёдолчид урлаж, гадаад улсад айлчлах хувцсыг нь ч хэмжээ дамжаагаар нь оёдог болжээ.  1980-аад оны эхээр эрэлт хэрэгцээ нь илт нэмэгдсэн Уртцагааны урчуудыг Хоршоологчдын Төв зөвлөлөөс төрөлжүүлэн хуваажээ. Ингэснээр  хоршоологчид хувиараа хийж байсан ажил үйлчилгээ зохион байгуулалтанд орж, Хувцас захиалгын үйлдвэр, Гутал захиалгын үйлдвэр, Тавилга захиалгын үйлдвэр  гэсэн гурван том үйлдвэр бий боллоо. 1980-аад  оны дунд үе гэхэд ард иргэд Уртцагаан дээр хонон өнжин зогсдог болжээ. Тэд дэлгүүрт зарагддаг нэгэн хэвийн гутал авахаасаа илүүтэй Уртцагааны урчуудын урлаж буй гутал, хувцсыг захиалгаар хийлгэхээ илүүд үзэж, хонон өнжин дугаарлахаасаа төвөгшөөдөггүй байлаа.  Мөн энэ  үеэс Уртцагааны урчуудын  хийсэн бүтээгдэхүүн эх орондоо төдийгүй гадаад улсуудад хүртэл үнэлэгдэх болжээ. Энэ хэрээр гадаад харилцаа үсрэнгүй сайжирч, Гутлын захиалгат үйлдвэрийн ажилчид социалист орнуудын  мэргэжил нэгт нөхөдтэйгээ туршлага солилцож, бусад улс оронд   3 сар,  45 хоногийн сургалтанд  сууж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлдэг болов. Түүгээр  ч барахгүй манай гуталчид, оёдолчид зарим улсад  туршлагаа хуваалцаж эхэлсэн түүхтэй.

6

1982 онд нэгэнт захиалга, засвараа дийлэхгүй болсон  урчуудын ажлын ачааллыг хөнгөлөх үүднээс Уртцагаан дээр зөвхөн Гутал захиалга, Хувцас захиалга, Тавилга захиалгын үйлдвэрийг үлдээж, завсар үйлчилгээний салбарыг бусад дүүргүүдийн  нийтийн аж ахуйн үйлчилгээний төв рүү шилжүүлжээ.  1983 онд Уртцагааны “Намираа” үсчин, гоо сайхны салоныхон Герман улстай хамтран ажиллахаар болж, тус улсад богино болон удаан хугацааны сургалтанд сууж эхэлснээр, манай улсад үсчин, гоо сайхны салбарт нэлээд өөрчлөлт явагдсан гэдэг.

6

Харин 1991 онд нийгэм задрах үед хоршоологчдын  төв зөвлөл татан буугдсанаар уг  барилгыг хариуцах эзэнгүй болсны улмаас төр өөрийн өмчид хүчээр авсан байдаг. Ингэхдээ  уг барилга доторх байсан тоног төхөөрөмжийг  ажилчид нь тарааж өгөөд, барилгыг нь булаан авсан аж. Ингэснээр ажлын байргүй болсон  урчууд талаар нэг тарж, нэг хэсэгтээ манай нийтийн аж ахунй үйлчилгээний салбар элгээрээ мөлхсөн билээ. Уг нь энэ барилга нь анх байгуулагдахдаа улсаас нэг ч төгрөг гаргуулаагүй боловч ийнхүү цаг төрийн үймээнээр улс багагүй мөнгөөр үнэлэгдэх энэ обьектыг өөрийн мэдэлд шилжүүлэн авчээ.

6

1992 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор “Уртцагаан” ахуйн үйлчилгээний төвийг хувьчлах тухай шийдвэр гарчээ. Ингээд тухайн үед 7165,1 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан тус төвийн хөрөнгийг  7161 ширхэг ягаан тасалбараар ажиллагсдад нь худалдаж, харилцах дансанд нь байгаа 955,1 мянган төгрөгийг улсын төсөвт авчээ. Мөн 6687,6 мянган төгрөгийн өртөг бүхий үйлдвэрлэлийн барилга, склад, хашааг төрийн өмчид үлдээсэн байна. Энэ нь товчхондоо шуудхан төрийн дээрэм л болсон гэсэн үг. 1998 он хүртэл эзэнгүй болсон Уртцагааныг харж хандах хүн ч үгүй болсон бөгөөд нохой шувууны үүр болох үед нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй сонгон  шалгаруулалт зарласан байна. Энэ дагуу хэсэг хүмүүс нэгдэн, Уртцагааныг дахин өнгө төрхийг нь сэргээж,  олонд танигдсан нийтийн ахуйн үйлчилгээг амилуулснаар хэдэн жил ажилгүй явсан гар урчуул эргэн нэгдсэн аж.  Нийслэлийн Засаг даргын 2000 оны  194-р захирамжийн дагуу түрээслэгч нар өөрсдөө хөрөнгө оруулж, их засвар хийх шийдвэр гарч, 30 хөрөнгө оруулагч 2000-2001 онд 1,2 тэрбум төгрөгийн их засвар өөрчлөлт хийжээ. Тус төвийн зарим  корпусын засварлах бололцоогүй болж ямар ч үйлчилгээ явуулаагүй орхигдсон 2,3 корпусыг “Аномо” ХХК, 5 корпусыг “Хар чонот” ХХК өөрийн хөрөнгөөр их засвар хийхээр гэрээ байгуулж, дулааны шугам сүлжээнд өгөх 4,5 сая төгрөгийн,  мөн буулгалтын ажлын хөлсөнд 2,5 сая төгрөгийн өрийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмнөөс төлж,  “Аномо” ХХК 300,0 гаруй сая төгрөг, “Хар чонот” ХХК 135 сая төгрөг, бусад хөрөнгө оруулагчид тус бүртээ 12-50 сая төгрөгөөр засвар хийж, НӨХГ-т гэрээний дагуу хүлээлгэн хөрөнгө оруулалтын гэрчилгээ авч баталгаажуулжээ. Дашрамд сонирхуулахад 2000 онд нэг өрөө байр III, IY хороололд 7 сая орчим төгрөг байснаас үзвэл хөрөнгө оруулагч нар хичнээн их мөнгөөр засвар үйлчилгээ хийсэн нь ойлгомжтой болох буй за.

6

 2005 оноос эхлэн хэвийн хамтарч ажиллаж байсан Нийслэлийн өмчийн харилцааны газар зангаа хувиргаж эхэлжээ. Ганцхан жишээ дурьдахад,  Уртцагааны түрээслэгч нар  жилд 800-900 гаруй сая төгрөгийн түрээсийг төлдөг байна. Үүнээс үзвэл  1998 оноос хойш Уртцагааны 30  хөрөнгө оруулагч, 700 гаруй түрээслэгч нар улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө хуримтуулжээ. Мөнгөний ханш хатуу байхад олон зуун сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэчихээд  урчуудыг ажлын байраар хангаад эхлэнгүүт дахиж байранд ямар ч засвар өөрчлөлт хийж болохгүй хэмээн шаардах болжээ. Гэтэл  тухайн үеээс эхлэн өнөөг хүртэл нэг байгууллага байрны түрээс болон ашиглалтын зардалд 150-200 сая төгрөгийг НӨХГ-т төлсөн байна. Товчхондоо газар, байрлалд нь шунасан эрх мэдэлтнүүд Уртцагааны барилга болон эргэн тойрныг нь муухай харагдуулах гэсэн  ажиллагаагаа энэ үеэс эхлэн эрчимжүүлсэн аж.

6

2008 оны 03 дугаар сарын  27-ны өдрийн Төрийн өмчийн хорооны   191 дүгээр тогтоол гаргажээ. Уг тогтоолд Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрсөн бөгөөд үүнд Уртцагааныг оруулсан байна. Гэтэл ТӨХ-ноос ийм тогтоол шийдвэр гарчихаад байхад үүнийг нь биелүүлэх ёстой тухайн үеийн нийслэлийн удирдлагууд хав дараад өнгөрөөсөн байна. Ийнхүү  хувьчлагдах шийдвэр нь гарчихаад байхад хувьчлах ажил нь зохион байгуулагдахгүй байсаар  2013 он хүрчээ. Харин  энэ онд нэгэн хачин шийдвэрийг нийслэлийн удирдлагаас гаргахаар санаархаж эхэлжээ. Энэ нь Уртцагааны барилгыг Концессын гэрээгээр хувьчлах шийдвэр бөгөөд энэ нь олон жил Уртцагаанд ажиллаж байгаа  ахуйн үйлчилгээний салбарын ажилчдын ажлын байрыг шууд булааж буй “төрийн боловсон” дээрэм аж.  Учир нь өдгөө Уртцагаан дээр  700 гаруй хүн ажилладаг бөгөөд энэ бүхний цаана 3000-5000 хүний амьдралын асуудал яригдах юм.

6

Ийнхүү Уртцагааныг түүхийг он цагийн хэлхээсээр өгүүлэхэд ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс  түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь газарт нь шунаж устгасаар байна. Англид гэхэд 400 жилийн настай барилга өнөөг хүртэл түүхээ өгүүлсээр байж л байна. Хамгийн ойрын жишээ гэхэд хойд хөршийн нийслэл Москва Улаанбаатараас илүү хөгжиж байгаа ч Арбатынхаа гудамжийг элдэв янзаар оролдож, уран бүтээлчид, урчуудаа ажилгүй болголгүй болоод л байгаа.  Иймд Улаанбаатарын түүхийг өгүүлэх Уртцагаан барилгыг хөрөнгө оруулагч, түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчилж өгчихвөл тэд ганцхан жилийн дотор өнгө зүсийг нь сэргээн, завсарлахаар зураг төслөө хүртэл гаргачихсан байна.

6

Монгол Улсын Иргэний хуулийн 105-1-д  Эд хөрөнгө, өмчлөх эрхийг олж авах давуу эрхийн   тухай  зааснаар “Хууль болон гэрээнд заагаагүй бол эд хөрөнгийг 10 бууюу түнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан  эзэмшигч  уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах, давуу эрхтэй байна”  гэж заасан байдаг. Гэтэл энэ барилгад хөрөнгө оруулчихсан хүмүүс 10-аас дээш жил хууль номын дагуу тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгэхэд улсаас өч төчнөөн сая төгрөг гаргуулж боссон  “Нарны титэм”, өдгөө “Берлинбургер” болсон хоршооллын гуанзыг, мөн дээхнэ Соёлын яам байсан барилгыг  эрх мэдэлтнүүдэд хөрөнгө оруулалтын давуу эрхээр үг дуугүй хувьчлаад өгчихсөн хэрнээ Уртцагааныханд яагаад ингэж хатуурхаж байдаг юм бол гэж тэд хотын мэр Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нараас асууж байна.

7

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yum l yarihaar huuchinii tuuh dursgal gej soliordgoo bolivol taarna. nurj unah shahsan yambii baishing odoo nuraah tsag ni bolson
2013-11-01
Zochin:
Урт цагааныг засвар хийгээд хэвээр нь үлдээвэл яасан юм бэ?? Хотоо тэлээд өндөр байшингуудаа баян-хошуун дахь хотын захиргааны байшингийнхаа тэнд баривал зүгээр байх шүү
2013-10-31
Ядууцагаан:
Сэтгїїлчид урт цагааны талаар ТВ нэвтрїїлэг, нийтлэл бэлтгэж байна Гагцхїї їнэнийг єгїїлнэ Энэ мэтУрт цагааны үйлчилгээний төвд Нийслэлийн Өмчийн Харилцаа¬ны газартай албан ёсны гэрээ хийсэн 30 байгууллага бий. Эдгээр 30 компани Нийслэлд маш бага хэмжээний түрээс төлдөг хэрнээ дам дамаа цааш нь олон хувь хүн, аж ахуйн нэгжид түрээслэж мөнгө завшдаг. Зарим нэг даварсан компаниуд бүр хямд түрээсээ хүртэл Нийслэлд төлөөгүй иржээ. Эдгээр компаниудын нэг болох "МБ Тэмүүлэл" ХХК бол хотын дарга асан Г.Мөнхбаярын эгч Г.Сонин¬цэцэгийнх. "МБ Тэмүүлэл" ХХК Урт цагааны үйлчилгээний төвийн 159 м.кв талбайг эзэм¬шиж байгаа. Ингэхдээ урьд нь эзэмшиж байсан хуучин түрээс¬лэгчийг хүчээр шахам хөөж гаргаад одоо солонгос хоолны газарт давхар түрээслүүлж байна. Дараагийн дарга халхавчтай түрээслэгч бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, хотын ерөн¬хий менежэр асан Ч.Бат нараар хам¬гаалагддаг "Анома" ХХК. Сайд байсан Т.Бадамжунай, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нар жижиг дунд үйлдвэрт олгогдох зээлээс 500 сая төгрөг шамшигдуулсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Нийслэлийн угшилтай сайд, дарга нарын ивээл доорх "Анома" компани Урт цагааны 2, 3 дугаар корпусын 1089 м.кв талбайг эзэмшдэг. "Анома" ХХК түрээсийн гэрээ огт байгуулалгүй дөрвөн ч жилийг ардаа орхижээ. Энэ нь Нийслэлийн өмчийн харьяа мөртлөө хамгийн хямдаар тооцсон багаахан хэмжээний түрээсийг нь огт төлдөггүй "том толгой" гаргаж ирсэн гэсэн үг. Нийслэлийн Аудитын газраас хийсэн шалгалтаар одоогийн байдлаар "Анома" ХХК Нийслэлд 414 сая төгрөгийн өр авлагатай. Өр авлагын зэрэгцээ "Анома" ХХК-ийн эзэмшлийн талбайд орох "Хорго" рестораны дээд давхарт нууц өрөөнүүд олон бий. Тэнд МАН-ын томоохон албан тушаалтнууд нууц казино тоглодог. Үүдэндээ өндөр биетэй хамгаалалтын залуусаар хамгаалуулсан дотогш тэр болгон хэн бүхнийг нэвтрүүлдэггүй. Ардаа гарах хаалгатай. Тэнд МАН дотроо Нийслэлийн угшилтай дарга болон Архангай гаралтай "Эрдэнэт" үйлд¬вэрийн захирал асан Ч.Ганзоригоос эхлээд олон хүн орж гардаг аж. Сайд асан Т.Бадамжунайгийн нууц казино гэж нэршсэн бөгөөд Нийслэлийн дарга нарын авлига авах гол үүр уурхай энд байна гэх мэдээлэл ирж байна. Мөн тэнд залуу охидууд цугларч дарга нарын өврийг мялаасан янхны газар хүртэл болгож амжжээ. Юутай ч "Анома" ХХК-ийн захирал Т.Батсүх "Нийс¬лэлээс дарга нар бүгдийг зохицуулж байхад та нар юу юм бэ" гэж томордог сурагтай. Бүр бид өөрсдөө хөрөнгө оруулчихаад яалаа гэж түрээс төлөх юм бэ гэж эгээ л хувийн өмч мэт аашилдаг аж. Дарга нарын нэр сүрээр хамгаалалтад байдаг "Анома" ХХК-ийг шүүхээс хүртэл дийлээгүй өнөөг хүрсэн. Ашиглаж байгаа талбайд түрээсийн төлбөрийг нь тооцоход жилдээ улсад 102 сая төгрөг ногдохоор байгаа. Нийслэлд өгөх мөнгө нь жилдээ 102 сая хэдий ч дам дамаа түрээслээд хэдэн зуун сая төгрөгийг олж буй нь тодорхой. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас "Анома" ХХК-ийг түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхийг шаардсан дүр үзүүлж байж. Мэдээж дарга нараар хамгаалагдсан болохоор 2008 оноос хойш төлөлт хийгдээгүй ирсэн. Аргаа бараад Чингэлтэй дүүргийн шүүхээс түрээсийн төлбөрөө авах тухай нэхэмжлэлийг Өмчийн газраас гаргасан боловч өнөөг хүртэл шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй. Дараагийн дарга эрхэм бол УИХ-ын гишүүн асан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Очирбат. Чингэлтэй дүүргийн БТСХ 985 м.кв талбай эзэмшдэг Энэ газрыг УИХ-ын гишүүн асан Д.Очирбаттай шууд холбон үздэг. Одоог хүртэл Чингэлтэй дүүрэгт Д.Очирбатын нөлөө багасаагүй. Мөн "Морь гүрэн" ХХК Урт цагааны үйлчилгээний төвийн нэг түрээслэгч. Уг компани Урт цагааны хойд талын талбайг акталсан нэрэн дор чөлөөлөгдсөн шөнийн баар цэнгээний газрыг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байна. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Очирбатын болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарынх гэгддэг. Урт цагааны дараагийн нууц ноёнтон бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Урт цагааны "Дэгжих-1", "Дэгжих-2" компанийг Н.Батбаяр сайдын дүү нар цааш нь түрээслэдэг. Улсын Үндэсний Аудитын газрын дарга, ерөнхий аудитор байсан Л.Жавзмаагийн хамаатны гэх "Чин толгой" компани түрээсийн гэрээтэй бөгөөд одоо "Ти Энд Жи" компанийн нэр дор 286 м.кв талбайг дам дамаа түрээслэж байгаа. Дараагийн даварсан компани бол "Хар чонот" ХХК. Урт цагааны үйлчилгээний төвийн гуравдугаар корпусын гуравдугаар давхар дээрээ холбогдох байгууллагад мэдэгдэлгүйгээр нэг давхар нэмж дур мэдэн барьсан. Нэмж барьсан талбайдаа түрээсийн төлбөр нэг ч төлж байгаагүй. "Хар чонот" ХХК-ийн захирал Баянцагаан 13 компани, хувь хүнд цааш нь түрээсэлж мөнгө олдог. Улсын өмчит "Эдванс" ХХК гэхэд хотын дарга байсан Ц.Наранцацралт агсны дүү хариуцан бас л бусдад цааш нь түрээслэдэг. Урт цагааны байрны улаан луйврын дараагийнх нь "Хөм" ХХК. Тус компани 372 м.кв талбай түрээслэдэг. Сард ердөө Нийслэлд 500 гаруй мянган төгрөгийн түрээс төлөх гэрээ хийсэн нь улсад 200 гаруй сая төгрөгийн хохиролтой гэрээ болжээ гэж дүгнэгдэж байгаа. "Хөм" ХХК-ийг хотын дарга байсан М.Энхболд, Ц.Батбаяр нарыг санхүүжүүлдэг гэх яриа байна шүү. Нийслэлийн өмчит Урт цагааны байр гэхэд хотын даргаасаа эхлээд сайд, дарга нарын авлигын үүр уурхай болж иржээ. Нийслэлийн Аудитын газраас хийсэн шалгалтаар ч Урт цагааны байрыг түрээсийн гэрээ нэршлээр дарга, албан тушаалтнууд мөнгө олох хэрэгсэл болгож ирснийг нь тогтоож. Энэ талаар сэтгїїлчид тун удалгїй цуврал нийтлэл хїргэхээр ажиллаж байгаа бол сайн байна Сэтгїїлчидийг тоож л байх хэрэгтэй л дээ
2013-10-31
sssss:
urt tsagaanig arbattai zuirleh hereggui. arhitekturin yamarch une tsenegui
2013-10-31
eregtei:
man namiin darga nar turees gej ih idsen dee odoo eelj n ireh heregtei
2013-10-31
эмэгтэй:
урт цагааныг түрээслүүлж бгаа эзэд нь арай дэндүү юм бна лээ. бөөн эвдэрхий хэмхэрхий хаалга захын гуталчны түц ч энэнээс дээр бгаа энэ барилгыг мөнгө олох хэрэслэл болгосноос өөр юуч хийгээгүй шууд нурааж, шинэ барилга барих хэрэгтэй
2013-10-31
Urtzagaan:
Urtzagaan tsag uyee ali hediin unguruusun shuu dee. Nuraagaad suurin deer ni orchin tsagiin hotyn ungu turhund tohirson baishin sav barih heregtei Tureeslegchded ni uneheer sain zasch yanzalsan bol barimtyg ni sain shalgaj baigaad nuhun olgovor mayagiin yum ugch boloh yum daa. Esvel shine barilgad hurungu oruulj huvi ezemshih bolomj olgoj boloh yum bish uu. Yamar ch gesen ene heveer ni navsailgaad bailgaj bolohgui.
2013-10-31
zochin:
Mockvagiin Arbattai bas zuirlechihjee. Iim yambii baishin tuuhiin dursgal bolood baihdaa yahav dee. Shine baishin bariad l , huuchin tureeslegchided n ajliin bair ugchihgui yu daa
2013-10-31
zochin:
Urt tsagaan gej arhichidiin hundiig baihgyi bolgohiin tuld nurah shahsan urt tsagaaniig nuraagaad shine shilen baishin barih hergetei
2013-10-31
fddsfsfs:
ad uzeh yumaaa olj yadah yumaaa. end baijil bhaar yadiin bolooo
2013-10-31