Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг хоёронтоо тогтоосны эцэст энэ жил ирэх сарын 4-нд тэмдэглэхээр болов. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тавдугаар сарын 21-нийг Чингис хааны төрсөн өдөр хэмээн тогтоож, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж байсан. Харин одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд хэмээн зарлигдсанаар тэмдэглэх өдөр ойртож байна.
6
Энэ жилийн төрсөн өдрөөр нь төр засгийн өндөрлөгүүд цагаан хивсэн дээр алхаж, түүнд хүндэтгэл үзүүлэх гэнэ, уламжлал юм байх. Тэмүүжинг хаанд өргөмжлөхдөө цагаан эсгийн дээр авч явсан тухай Монголын нууц товчоонд гардаг. Бодвол энэ уламжлалыг дагасан байх. Харин дараагийн Ерөнхийлөгч Чингисийн төрсөн өдрийг хэзээ гэж тогтоож, ямар ёслол хийхийг одоо таах аргагүй ч, одоогийн өдөр сар өөрчлөгдөхгүй гэж найдах хэрэггүй л болов уу. Намар, өвлийн дунд адаг гэх мэтээр өөрчилж, хар сүлдтэй нь холбогдуулан хар хивсний ёслол хийхийг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч энэ жил Чингисийн төрсөн өдрөөр анх удаа цагаан хивсний ёслол хийх нь.
6
Уг нь анх Улаан хивсний ёслол гэж хийдэг байлаа. Гадныхан бол нэлээд эртнээс улаан хивсэн дээгүүр алхаж эхэлсэн юм билээ. Харин монголчууд улаан хивсний ёслолыг анх ойроос харсан нь “Гэгээн муза” наадмаас л байх. Ийн улаан өнгөөр эхэлсэн хивсний ёслол ногоон, цэнхэр, цагаан гэхчлэнгээр цааш үргэлжлэх нь.
6
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний их найрал байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Рок, попын их хуралдай" тоглолт ногоон хивсний ёслолоор эхэлж байсан. Монголд анх удаа хэмээн тодотгож, урлагийнхан ногоон хивсэн дээгүүр алхсан. Бас Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын “Нээлттэй хаалганы өдөр”-ийн гол арга хэмжээ нь “Ногоон хивсний ёслол” гэнэ. Харин ардчилсан хувьсгалын 11 жилийн ойгоор ардчиллынхан цэнхэр хивсэн дээр алхсаныг та бүхэн санаж байгаа байх. Цэнхэр тугтайгаа ижилсүүлж цэнхэр хивсэн дээр алхсан нь тэр. Энэ мэтээр өнгө өнгөөр алаглах хивсний ёслол утгаа алдаж, шинээр нээгдэж буй цайны газрын ажил ч хивсэн дээр алхсанаар эхлэх нь.
6
В.Хэрлэн
Уншиж байна |