6
ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаяр хэвлэлээр “Бид улсын хэмжээний хүний нөөцөд судалгаа хийгээд хүмүүсээ зоочихсон байгаа. Эндээс үүдээд Эх нялхсын төвийн эмч нар болоод 1, 2, 3 дугаар эмнэлэг, ЭМЯ-ны харъяа бүх эмнэлгийн дарга нартай ярилцаад дараагийн хүмүүсийг бид бэлэн байлгаж байгаа” гэж мэдэгдэд байгаа. Хүнээ бодохоо больжээ энэ эмч нар. Тэгвэл тангараг өргөөд яахийн. Хатуу үг биш шүү. Та нар асуудлаа чамтайгаа яагаад шийдэж болдоггүй юм. Энгийн бид яагаад хохирох ёстой юм бэ. ЭМЯам хүч түрэн, эмч нарын оронд мэргэжлийн бус эмч нарыг авчирсанаар тус төвийн эмчилгээ, оношлогоон дээр алдаа гарах нөхцөлийг бүрдүүлж, улмаар шинэ эмч нар хуулийн хариуцлага хүлээх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэнэ. Зөв шүү дээ. Энэ будлианаас болж хүний алтан амь эрсдэж байна.
6
Өчигдөр л гэхэд мэс заслын тусламж үйлчилгээн дээр ноцтой алдаа гаргаж, улмаар гүрээндээ хутгалуулсан 25 настай залуу амь насаа алдсан хэрэг гарчээ. Судасны бичил мэс заслын мэргэшсэн эмчийг ажлаас халсан ч тэр эмч санаа нь зовоод мэс заслыг нь хийгээд өгье гэж байхад “хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хүнээр хийлгэж болохгүй, 3 дугаар эмнэлгээс эмч дуудсан хүлээж бай” гэх хооронд өвчтөн хүндэрсэн тул гэмтлийн эмч нар Б.Бүргэд эмчээс зөвлөгөө авч, мэс засалд орсон боловч өвчтөн хэдэн цагийн дараа нас барж, өвчтөний ар гэр тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын талаар гомдол гаргаж шүүхэд асуудал шилжээд байна гэсэн мэдээлэл байна.
6
Дахин хэлье, бид Үндсэн хуулийн тэргүүн заалтаар амьд явах эрхтэй. Хаана, хэзээ бидний энэ эрх хангагдаж байна вэ. Сар бүр эрүүл мэндийн даатгалд чамгүй мөнгө тушаадаг. Тэр мөнгө хаашаа оров. Цалин, орлогын 2 хувь. Хүн болгоных шүү. Явж өгнө дөө. Нэг сая 600 мянган хүний сар бүрийн цалин, орлогын хоёр хувь. Аймаар тоо. Тэр их мөнгө хаана юу руу урсаад байна вэ. ГССҮТ-ийнхний үйл ажиллагаа өндөг шиг өөгүй байсан гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Хүн болгон л мэднэ. Дайны үеийн цэргийн эмнэлэг шиг л юм байдаг. Олигтой хөрөнгө оруулалт хийгээд засч тохижуулья гэж үе үеийнхэн санаагүй.
6
Ачааллыг нь бага ч болтугай хөнгөлдөг Түлэнхий, хөлдөлтийн эмнэлгийнх нь байрыг түйвээгээд балгас болгоод хаячихсан. Тэгээд бид яаж амьд явах болж байна аа. Ер нь эрүүл мэндийн салбараар бизнес хийгчид арай хэтэрлээ. Жаахан хөндөхөөр л эмч нарын цалин хөлс, нэмэгдэл гээд шаантлаад суучихдаг. Төр тэрггүүнээ гудайлгачихдаг. За боль доо. Эрүүүл амьд явахын тулд эрүүл мэндийн салбартай баймаар байна. Чадалтай нэг нь улсын амьжиргаагаа ажлын 8 цагт амжуулчихаад үлдсэн бүхнийг өөрийнхөө хувийн эмнэлэгт зориулж байна. Тэгээд бас болоогүй ээ. Тийм ийм эм сайн гээд бие биен рүүгээ явуулна. Бөөн бизнес. Бөөн ашиг орлого. Хүний зовлонгоор ашиг олж байна шүү дээ. Ганц ГССҮТ-ийнхөн ч биш.
6
Амаржих газруудын бизнес хэрээс хэтэрсэн. Жил бүр зургаан хувиар өсч буй 1,3 сая илүү хүн амтай Улаанбаатар хотын эхчүүдэд амаржих газрын орны хүрэлцээ аманд ч үгүй, хамарт ч үгүй байгаа. Бас л нөгөө сайхан тоглолт болно доо. Аавууд сайн мэдэж байгаа. 1,500 төгрөггүй бол хүүтэй болохын ч найдвар байхгүй. Худлаа гээд заргалдаад л үзээрэй эмч нар минь.
6
Дахиад хэлье. Бид амьд явах эрхтэй. Та нар эмчлэх үүрэгтэй, тангараг өргөсөн эмч нар.
6
Н.Бадамжав